ҮНЭНЧ
Хэн байсан нь бус одоо байгаа нь л хүн. Хүнийг хүн чигээр нь байлгадаг, бусдаас ялгаран тодрох хүний сайн чанарын ноён оргил нь үнэнч сэтгэл.
Хэн байсан нь бус одоо байгаа нь л хүн. Хүнийг хүн чигээр нь байлгадаг, бусдаас ялгаран тодрох хүний сайн чанарын ноён оргил нь үнэнч сэтгэл. Сайхан сэтгэл, хүн чанар, хүний мөс зэрэг хүний шилдэг чанарууд үнэнч сэтгэлгүйгээр цогцлоно гэж үгүй. Үнэнч сэтгэлээ хаяж гээсэн хүний дотоод ертөнц мөс шиг хүйтэн, зэрэглээ мэт хоосон. Үнэнч сэтгэл хүний зүрх сэтгэлийн гүнд мөнхөд бадрах гал юм. Нарнаас илүү илчтэй нь хорвоо ертөнцөд үгүй, үнэнч сэтгэлийн галнаас илүү дулаан гал гэж хүний ертөнцөд үгүй. Үнэнч сэтгэл бол хүний ёс суртахууны сайн шинжүүд дотроос хамгийн товойсон нь, хамгийн ялгуусан нь байдаг. Үнэнч сэтгэл сайн сайхан, эрхэм дээд, эрч хүчтэй, дотно дулаан, саруул гэгээтэй бүхнийг бүтээгч мөн.
Хайр сэтгэл, ханийн журамдаа чин үнэнч байх нь гэр бүлийн бат бөхийн баталгаа, хамтын амьдралын бичигдээгүй хууль. Зүрх сэтгэл өөрийн хуультай. Энэхүү хуулийг зөрчсөн үйлдэл бүхэн зүрх сэтгэлийг зүсэн хэрчин шархлуулна. Мэсний шарх удаж төдөлгүй эдгэнэ, сэтгэлийн шарх удаан илааршина. Эдгэрэхгүйгээр эгнэгт шархалж ч мэднэ. Эдгэрлээ ч гүн сорви үлдээж, сэтгэлийг урьд урьдаас эмзэг хэврэг болгоно. Эмзэг сэтгэлийн шарх сэдрэхдээ амархан. Сэтгэлийн шархыг дахин давтан сэдрээвэл дайран дээр давс нэмэх адил тарчлаан, эдгэрч анагаагдах нь талаар болж, улам гүн шархална. Зүсүүлж шархалсан зүрх сэтгэлийг үнэтэй эм тан, үнэт эд, мөнгө төгрөг биш, халуун зөөлөн сэтгэл, бүлээн дулаан үг л анагаах шидтэй. Эелдэг эеврэг үг ган төмрийг ч бяслаг адил зүснэ. Хэн хэнийхээ сэтгэлийг шархлуулахгүй амьдрах нь энэ яваа насны эгэлгүй зол мөн билээ. Баганагүй бол хашаа тогтохгүйтэй адил үнэнч сэтгэл үгүй бол гэр бүл удаан тогтохгүй.
Үнэнч сэтгэл өөрөө асар их хүч чадал, эр зориг, тэсвэр тэвчээр мөн. Үнэнч сэтгэлийн хүчээр даахад бэрх ачааг үүрч, давахад бэрх давааг давж, шантрам хатуу шалгуурыг нэр төртэй давна. Даарахад гал аврал, ангахад ус аврал байдаг шиг үүрдийн амьдралын аврал нь үнэнч сэтгэл. Сайн гэдэг нь сэтгэлдээ, сайхан гэдэг нь зүсэндээ байдаг болохоор үнэнч сэтгэлтэн өөлөх аргагүй сайн хүн. Сайн хүний зан хувирдаггүй, шижир алтны өнгө хувирдаггүй. Үнэнч хүн хэзээд нэгэн зангаараа, бурхнаас заяасан төрөлх шинжээ ямар ч үед шижир алт мэт хувиргахгүй хадгална. Сайн явдалт жаргал дагуулна, муу явдалт зовлон дагуулна. Үнэнч сэтгэлтэн хэзээд сайн явдалт хүн. Үнэнч сэтгэлтнийг жаргалын наран гийгүүлнэ, хуурамч явдалтныг зовлонгийн сүүдэр халхална. “Хорвоо дээр хайртынх нь царайнаас илүү сайхан үзмэр гэж байхгүй, хайртынх нь дуу хоолойноос илүү уянгалаг хөгжим гэж байхгүй” тийм гэр бүлийг үнэнч сэтгэлийн наран илч гэрлээрээ төөөнөн гийгүүлж байдаг юм. Чин үнэнч эмэгтэйчүүд бол сайн үйлсэд зоригжуулагчид, сайхан сэтгэлийг хөгжөөн бадраагчид мөн. Зовлон гуниг, азгүй явдал, бүтэлгүйтэл доройтлыг нэвтлэн гийгүүлдэг нарны гэрэл мэт баяр баясгалан тэдний чин үнэнч сэтгэлээс цацрана. Сайн эхнэртэй гэр – диваажин. “Эмэгтэй хүнд хандах хандлага – нэр төр, хүн чанар, дэгтэй журамтай байдал, ариун шударга зангийн нарийн хэмжүүр, соргог анхааралтай хүмүүжлийн их сургууль” мөнийг сайн хүн байхыг хүсдэг хүн бүр мэдэж байх учиртай.
Үнэнч сэтгэл ямар ч гантай жил газрын гүнээс оргилон бургилан урсах рашаан булгийн ус мэт зүрхний гүнээс ундрана. Зөвхөн өөрт чинь зориулж байгаа үнэнч сэтгэлийг өөрийн амь мэт хайрлах хэрэгтэй. Үнэнч байгаагаа цагийн цагт мэдрүүлж байвал зохилтой. Үнэнч байдлыг байнга мэдэрнэ гэдэг нь аз жаргалын охь манлай мөн. Үнэнч хүн тэнгэрт өршөөгдөж, газарт ивээгдэж явах заяатай. Жинхэнэ үнэнч сэтгэл аливаа хүнийг төгс өөрчлөн, өөд нь татаж, ариусгаж байдаг. Ханилсан ханийнхаа үнэнч байгаад нь баярлах ёстой, үнэнч сэтгэлээр нь бахархах учиртай. “Цэвэр ариун хүмүүсийн бүх зүйл цэвэр ариун байдаг” юм.
Ямагт үнэнч байгааг нь үнэлэхгүй, яруу сайхан үнэнч сэтгэлийг ойлгохгүй, тийм л байх ёстой мэтээр муйхарлан бодож, хэнэггүй донгио царайлаад байх аваас алдас болно. Үнэнч журмыг үл сахигчид үнэнч журамтныг өөрийн адилаар бодож, өө сэв эрж, амар заяа үзүүлэхгүй элдэвлэн эмзэглүүлнэ. Өөрсдийн эвдэрч доройтсон сэтгэл, элийрч дордсон бодлын хэмжүүрээр энгүүн шударга үйлстнийг элдэвлэн гоочлох нь элмэрүү бөгөөд гомдмоор. Уг нь гаж буруу аашлахгүй, ёс журмыг сахивал хаана хаанаа хангалуун. Ёс журамтай байх нь хүний хорвоод хүний энтэй яваагийн шинж. Ёсыг хүн дагадаг, ёрыг шулам дагадаг гэдэг. Үнэнчээр яваа цэвэр ариун сэтгэлтнийг басамжлан баалах нь утгагүйн цаадах утгагүй. Хэн нэгнийг үнэнч байгаагийн төлөө баалах нь хэн нэгнийг өвдлөө гэж зэмлэхтэй адил. Хүний сэтгэлийг зөөлөн бүлээн үг, зөв үйлдэл хөдлөлийн халуун илчээр дулаацуулахгүй, хатуу ширүүн үг, хамаа замбараагүй үйлдлээр мөс мэт жиндүүлэн жихүүцүүлсээр байх аваас хэчнээн үнэнч сэтгэл ч хөрж хөшин, хүнддэн хүнийснэ. Үнэнч сэтгэлийг хөргөж, сайхан сэтгэлийг хадгалж чадаагүйн төлөө гагцхүү өөртөө гомдож, өөрийгөө зэмлэ. Үзэн ядаж, үгийрэн цөхөрсөн зүрх сэтгэлээс үнэнч байхыг горьдон хүлээх нь үүлгүй тэнгэрээс хур буухыг хүлээхтэй адил гэдгийг санаж явцгаа. Аливаа хайр хар толгойд биш, харах нүдэнд бүр ч биш, гагцхүү зүрх сэтгэлд жинхэнээрээ оршдог нь үнэн.
Үерхэл нөхөрлөлдөө үнэнч байх нь өөрийгөө хүндэтгэдэг, ариун журамт хүн бүрийн гуйваж ганхашгүй үүрэг. “Нөхөрлөл – энэ бол ариун үг, энэ бол зөвхөн журамт хүмүүсийн хооронд тогтож, гагцхүү харилцан хүндлэлийн үндсэн дээр хөгждөг, тийм ариун нандин мэдрэмж юм”. Жинхэнэ нөхөрлөл нь хүмүүсийн харилцан гүн итгэлцэл дээр бат суурилж, дотоод сэтгэлийн далд холбоосоор бат гагнагдсан, жаргал зовлон, баяр гунигаа тэгш тэнцүү хуваалцах ёс зүйн тангарагтай ариун барилдлага, үнэлж баршгүй гайхамшигт сайхан зүйл. “Нөхөрлөл нь баяр баясгаланг хоёр дахин ихэсгэж, гуниг зовлонгийн хагасыг нь гэтэлдэг” ховор нандин эрдэнэ. Үнэнч нөхөрлөлөөр холбогдсон хүмүүс сүү шиг сэтгэлийг ээдүүлж, тос шиг сэтгэлийг царцаах сэтгэлд жавар хургуулсан сэрэмжгүй үгийг хоёр биендээ хэлдэггүй. Урам магтаалын магнай тэнийм үгийг ч, шүүмжлэх аястай хөмсөг атирам үгийг ч ил хэлж, сэтгэлээ нээн ярилцах эв найртай, хазайвал түших, халтирвал тосох, андын журмаар нөхөрлөсөн итгэлт сайн нөхөд байж л нөхөрлөл батжин бэхжинэ. Хэн нэгэндээ үүрэг хүлээлгэн, бодол санаагаа тулгахгүй, илүүг шаардаж тунирхахгүй, өө сэв хайн туйлшрахгүй, тэгш тэнцүү эрхтэй, өөрийн бодолтой, үзэл бодол ижилтэй, өөр өөрийнхөөрөө амьдрах өр зүрхний нөхдийн нөхөрлөл өнө удаан тогтоно. Ган болоход булгийн сайн мэдэгдэж, гай болоход нөхрийн сайн танигдана. Нөхрийн сайнаар хүн өөдөлдөг болохоор нөхөр сайтыг танин байж ханилан нөхөрлө. Нөхрөө гомдоовол нөхөрлөлөө баллах тул нөхөрлөлдөө чин үнэнч байхыг туйлаас эрхэмлэн хичээ. “Замбуулинд нөхөрлөлөөс илүү аятай зүйл гэж үгүй. Амьдралаас нөхөрлөлийг үгүй хийх нь ертөнцийг нарны гэрэлгүй болгохтой адил”. Эзнээ хаяад чиний араас дагаж яваа нохойг чулуугаар шидэн хөө. Ханилж явсан нөхдөө хаяад, амин хувийн ашиг горьдон чамайг бараадан ирж байгаа хуурамч хүмүүсийг өөртөө алхам ч ойртуулахгүй байх нь өлзийтэй. Хэн нэгэнд эргэлзэж байгаа бол түүнтэй ажил төрөл бүү хамтар, хамтарсан бол бүү эргэлз.
Эрхэлсэн ажил төрөл, хийж байгаа бүхэндээ чин үнэнчээр зүтгэдэг хүмүүс чухам л эрээд олдохгүй эрдэнэ, сураад олдохгүй сувд гэдэг шиг үнэ цэнэтэй. Ажилдаа үнэнч хүмүүс аливаа зүйлийг зүүний үзүүрээр хатгах мэт нарийн нягт бодож тооцон, зүү орох зайгүй нягт нямбай зүйж урлан бүтээнэ. Ажил мэргэжилдээ үнэнч хүмүүс бүх зүйлийг сэтгэлээсээ ургуулан үйлддэг. Зүрх сэтгэлээс ургасан бүхэн бусдын зүрх сэтгэлд соёолон цэцэглэнэ. Үнэнч сэтгэл дутсан юм бүхэн дутуу сүнстэй, доогуур үнэлгээтэй. Ажилдаа үнэнч хүмүүс өөртөө өндөр шаардлага тавьдаг, ямагт шинийг эрэлхийлэгч, хийж байгаа бүхэндээ дээд зэргийн хариуцлагатай, хийсэн болгондоо хариуцлага хүлээх чадвартай, ажилдаа хамаг анхаарлаа төвлөрүүлэн, амьдралаа зориулдаг бүтээлч улс. Энэ хүмүүс өөрийн үзэл бодол, үндсэн зарчим, үйлдсэн бүхэндээ чин үнэнч. Тийм хүмүүс бахдам амжилтын нэр төртэй эзэд байх нь эргэлзээгүй. Ийм хүмүүсийн эн зэрэгт хүрэхийг эрхэмлэн зорь. Үнэнч хүн өөрийн хэн болохыг, өөрийн заяа тавиланг ойлгож мэдэрсэн гүн гүнзгий ухаарлын эзэн. Аливаад үнэнч байна гэдэг үнэхээр агуу зүйл.