МАН-Д ТҮҮХ ҮҮ, ИРЭЭДҮЙ ЮҮ?
Өнөөдөр 90 жилийн ойгоо тэмдэглэж байгаа нам нь МАН уу, МАХН нь уу гэдэг ойлгомжгүй зүйл болж хувираад байна.
Өнөөдөр 90 жилийн ойгоо тэмдэглэж байгаа нам нь МАН уу, МАХН нь уу гэдэг ойлгомжгүй зүйл болж хувираад байна. Уг нь жил бүрийн энэ өдөр МАХН буюу нэрээ шинэчилж МАН болоод байгаа нам ойгоо тэмдэглэж заншсан юм. Харин МАН-аас тасарч, МАХН нэрээ сэргээхээр шамдаж байгаа хэсэг гишүүд нь 90 жилийн түүхийг өөрсдөдөө өмчлөхийг зорьж буй бололтой.
Үүнээс болоод өнөөдөр Засгийн эрхийг барьж буй МАН гуай ерэн насны босгон дээрээ чухам аль намын ой болоод байгааг олон нийтэд ойлгуулж өгөх, түүхээ МАХН-чуудаас өрсөн өмчлөх, жанжин Сүхбаатарын эцэг монгол хүн мөн үү, биш үү гэдгийг олж мэдэх, гүтгэлэг гүжирдлэгээс хамгаалах, Данзан, Бодоо нар юу бодсон, бодоогүй, хийсэн, хийгээгүйг зааглан тогтоох, тэдний болоод Чойбалсангийн зээнцэр, жичинцэрийг олж намдаа эслүүлэх, шатсан байрныхаа орон дээр босч байгаа барилгад нэр хайрлах гэхчлэн үлгэрийн мэт үй түмэн зовлонд уначихаад байна. Ядахад гүтгэлэгт өртсөн Сүх жанжин маань сураггүй болоод удсанаас гадна гүтгээд буй этгээд нь ч олдохгүй жинхэнэ зовлон болж байна. Зовлон бүхний цаана бодитой шалтгаан байх ёстой атал тэдний дээрх зовлонгийн шалтгаан нь үл харагдаж, үл ойлгогдоно.
Цаг үе, дэлхий нийтийн хандлага, хөгжил дэвшил Монголын төрийн бодлогыг тодорхойлж байгаа том намаас Данзан, Бодоогийн бодит түүх, Дамдины Сүхбаатарын намтар, МАН-д гишүүнээр элсэх итгэл үнэмшил бүхий хэн нэгэн хүүхэн, хархүүг шаардаад байгаа юм гэж үү? Даяаршсан дэлхий ертөнцийн хаана ч очоод ажиллаж амьдрахад хэрэг болох Кембрижийн боловсрол, өөрт ногдох хувьцаагаа капитал болгох наад захын мэдлэг гээд гээд цаг үе биднээс бодитой, хэрэгтэй зүйлсийг шаардаж байхад дээрх утга учиргүй, хариу нь олдохгүй мэтгэлцээнээр бидний тархи, толгойг бүү бохирло. Цаг завыг маань битгий үр л дээ. Эрх барьж буй намын итгэл үнэмшил, бодол бодлогынх нь цараа, үйл ажил нь ийм өчүүхэн, өрсөлдөж гарч ирэх гээд байгаа МАХН нь ч тийм арчаагүй гэдэг үнэнийг бид мэдмээргүй байна. Өөрсдийн чинь өмнөөс ичсэндээ энэ үнэн байдлыг чинь нуумаар болоод байхад та бүхэн улам гэрэл рүү гүйж, шившгээ дэлгээд байх юм.
Үнэндээ учир шалтгаангүй, бие бодигүй зүйлсээ нийгмийг хамарсан асуудал болгож, бүх нийтийг үүндээ татан оролцуулж, талцуулж байгаа нь эрүүл хүмүүсийг солиороход хүргээд байна. Нэг талаар өөрсдийнх нь зовлон бүх нийтийнх, өөрсдийнх нь баяр ч бас хүн бүрийнх байх ёстой гэдэг үзэл суртлаасаа МАН салж чадахгүй байгааг харуулж байна.
Тэдний энэ үзэл суртлаар бол нам байгуулагдсан гуравдугаар сарын 1-ны өдөр зөвхөн өөрсдийнх нь баяр байх хангалтгүй, бусдад ч ямар нэг байдлаар хамаатай байх ёстой. Тийм учраас УИХ-д олонх байх үедээ нам байгуулагдсан өдрийг Эх орончдын өдөр болгон хуульчилж байсан. Тэгээд ч сэтгэл нь тайвшрахгүй Тусгаар тогтнолын өдөр болгосон, одоо болохоор Монголд улс төрийн хүчин үүссэн өдөр болгож ач холбогдлыг нь арвижуулаад байна. Айл болгоны зовлон, жаргал зөвхөн өөрсдийнх нь л асуудал байдаг бол МАН-ынх үгүй юм даа.
Гэхдээ төрийн эрхийг тун олон жил өрсөлдөгчгүйгээр барьсных нь хувьд түүний алдаа, оноо бүхэн ард түмний амьдрал дээр тусч ирсэн нь бас үнэн. Тийм учраас тэдний юу бодож, юу хийж байгаа нь нийгмийг хамарсан асуудал болж байдаг. Гэлээ гээд өнөөдрийнх шиг хий хоосон зүйлээр олны санаа сэтгэлийг хогийн саь болгон ашиглаж болохгүй.
МАН-ын 90 жилийн ойн кампанит ажлын хүрээнд шидэж байгаа мессежүүдээс арай эрүүл нь “Бүтээснээсээ ихийг бүтээнэ” гэдэг лоозон л байх шив дээ. Эрх барьж буй намын ирээдүйн бодлогыг нь тодорхойлох томьёо гэхэд энэ нь бас л чамлалттай. Уг нь улс төрийн нам бүтээн байгуулагч биш. Харин бусдыг юм бүтээх, хийх боломжоор хангах, ийм орчныг бүрдүүлж өгөхөд чиглэсэн бодлогыг тодорхойлогч байх ёстой. Ийм нүдээр өөрсдийг нь харж, хүлээж байгаа цаг үеийнхээ шаардлагаас хоцорчихоод яваа энэ намд ерэн жилийн түүх л байна, өөр юу ч алга. Гэхдээ түүнийгээ ч гэсэн МАХН-чуудад булаалгачихгүй бол шүү дээ. Ирээдүй харин байгаа болов уу?
Учир нь итгэл төрүүлэх шинэчлэлийн тэмдэг энэ намаас харагдахгүй юм. Шинэчлэгдэхийн тулд нэрээ сольсон тэд харин ч эргээд 90 жилийн өмнөх дээрээ буусан юм биш үү? Тэр үеийнхээ түүхээр түрээ барьж, түмний доог тохуу болж болж байхыг бодоход. Үзэл хандлага, үг хэл, үйл ажиллагаагаараа шинэчлэгдсэн юм бол ядаад цаг үетэйгээ хөлөө нийлүүлж, чадвал урд нь гарч сэтгэ гэж зөвлөмөөр байна.

Mobicom
COMPUTERSHOP дэлгүүр АНУ-аас оруулж ирсэн чанартай
Боргилмаад
Боргилмаад
Зочин
çî÷èí
cyber
ard tumen
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
noen
Зочин
ç¿÷è
Зочин
Би
Зочин
Зочин
kakadumn.blogspot.com
baabaraa gej
Зочин
Зочин
Зочин
Би
zochin
zochin
Зочин
Сэтгүүлч
уншигч
Зочин
Зочин
SBD
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин