Н.Энхбаяр ба Д.Энхбат, бас оюутнууд
Үнэндээ Н.Энхбаярыг Д.Энхбаттай жишиж болохгүй л дээ. Н.Энхбаяр нь хамаагүй том улстөрч.
Үнэндээ Н.Энхбаярыг Д.Энхбаттай жишиж болохгүй л дээ. Н.Энхбаяр нь хамаагүй том улстөрч. Д.Энхбат улстөрд хаалга нээж орж ирж байгаа бол Н.Энхбаяр нь улстөрд хангалттай удаан явсан, сонгуульд ялагдсан учраас улстөрд хаалгаа хааж байгаа нэгэн. Гэтэл улсын Ерөнхийлөгч байсан хүн өөрөө л улстөрд дөнгөж орж ирсэн Д.Энхбатын зиндаанд улстөр хийж байгаа учраас харьцуулмаар юм бас байна аа. Н.Энхбаяр нь улстөрд урьдын адил гол хүн хэвээр үлдэх хувийн хүсэлтэй. Д.Энхбат нь улстөрд одоо байгаагаасаа илүү чухал хүн болох холын сонирхолтой. Тэдний энэ улстөр эздээ одоогоор “хэвлэлийнхний л гол хүмүүс” болгохоос хэтрээгүй явна.
Н.Энхбаяр намаа салгаж хагалж, Д.Энхбат намаа нэгтгэж нийлүүлэх гэж хэвлэлийн “од” болов. Ялгаа байгаа биз. “Эвтэй байхдаа хүчтэй” гэж тунхагладаг нь эвдрэлцүүлэв. Н.Энхбаяр намаа хагалж шинээр байгуулсан намынхаа дарга боллоо. Үүнийх нь төлөө түүнийг намаас нь албан ёсоор хөөв. МАН-ынхан намаараа хөдлөөд, төрийн агентлагийг хөдөлгөөд ч Н.Энхбаярыг зогсоож чадсангүй. Харин Д.Энхбатыг намаа нэгтгэж илүү хүчтэй болгох гэснийх нь төлөө намаас нь албан бусаар хөөв. Нэг нь хөөгдөөд намын дарга болж байхад нөгөөх нь намын дарга атлаа намаасаа хөөгдөх юм байх. Нанчилдаангүй найр гэж байдаггүйтэй адил Монголын улстөрд эв нэгдэл нь хүртэл эсэргүүцэл хэрүүлтэй тулгардаг болсон нь энэ ажээ.
Миний дэмжлэгээр улстөрд гарч ирсэн хүмүүс, би түүнийг улстөрд тэгж хөтөлсөн, ингэж дээш татсан гэж Н.Энхбаяр дарга ихэд бухимдах юм. Харин өөрөө хэний дэмжлэгээр улсын Ерөнхийлөгч болтлоо өндөр албан тушаалууд хашсанаа ер хэлэхгүй. Тэгсэн хэрнээ өрөө төлнө гэх. Н.Энхбаярыг улстөрд гаргаж ирсэн нь ч, улсын Ерөнхийлөгч болтол нь дэмжсэн нь ч ард түмэн, тэр дундаа МАХН-ын мянга мянган гишүүд. Нуруун дээрээс нь газарт буулгүй гишгэлж явсан намынхаа гишүүдээ, намаа хувааж өр төлнө гэж байхгүй. Тэгэхээр экс Ерөнхийлөгчийн үйлдэл нь улстөрд гаргаж ирсэн гэх хүмүүсээсээ өс авах л бололтой. Магадгүй Н.Энхбаяр дарга хоёр зүйлийг тооцсон байх. Нэгд урьдын гавьяа, хоёрт өргөж гаргасан гэх хүмүүсийнх нь өр төлөлт хоёрын нийлбэрээр улстөрд эрх мэдлээ удаан хадгална гэж. Аль нь ч бүтээгүй учраас өр төлнө гэж хэлээд өс авах замыг сонгосон нь энэ болов уу. Тэгвэл Д.Энхбат гишүүний хувьд одоохондоо, одоохондоо шүү, би Ногоон намыг парламентад суудалтай болгосон гэж өөрийнхөө гавьяагаар улстөр хийгээгүй байна. Тэр Ногоон намаас нэр дэвшиж сонгуульд ялсан нь үнэн. Бас намын фонон дээр дөрөөлж сонгуульд ялчих Д.Энхбат шиг хувийн рейтинг өндөртэй улстөрч тус намын 20 жилийн түүхэнд байгаагүй нь ч бас үнэн билээ. Хэрвээ Д.Энхбат сонгуульд ялаагүй байсан бол Ногоон нам өнөөдөр парламентын гадна 21 дэх жилээ угтаж, бас төсвөөс гишүүний суудлын мөнгө гэж авахгүй байх байлаа. Мөнгөгүй учраас түүнийгээ хэвлэлээр булаацалдахгүй. Ногоон нам парламентад суудалтай учраас Ерөнхийлөгчийн сонгуулийн эвсэлд багтаж одоо тус намын квотоор төрийн тэргүүний институцид зөвлөхтэй хүртэл болсон. Энэ гавьяаг Д.Энхбат өөртөө өмчилсөнгүй. Тэр цаашдаа яаж өөрчлөгдөхийг мэдэхгүй, одоо бол намууд нэгдэж нийлэх ёстой зарчмыг л тунхаглаж явна. Өөрөөр хэлбэл, Н.Энхбаяр хувь хүмүүсийн харилцааны зөрчлөөс болж намаа хагалж байгаа бол, Д.Энхбат намуудын нэгдлийг зарчим талаас нь тайлбарлаж байна. Эдгээр харьцуулалтаас нэг дүгнэлт хийж болж байна. Н.Энхбаяр улстөрчийнхөө хувьд Д.Энхбатаас хавьгүй том, туршлагатай тулхтай. Гэхдээ өнөөдөртөө Н.Энхбаяр нь Д.Энхбатынхаа дэргэд хамаагүй жижиг, богино зайн улстөр хийж байна.
Харин тэдэнд үзүүлж байгаа эсэргүүцэл нь яг адилхан. МАН-ынхан Н.Энхбаярын эсрэг оюутнуудыг төлбөртэй жагсаасан. МАН-ынхан нэгэн цагт Н.Энхбаярыг бурханчлан тахиж байснаа өнөөдөр буг болгон нийгэмд харагдуулахыг хичээдэг. Найзаар минь намайг таньдаг гэдэг шиг урьд нь Н.Энхбаяртай танил бүхэн түүний нэрийг хаана ч нэвтэрч болдог ногоон гэрэл, юуг ч бүтээдэг эрх мэдэл болгон ашигладаг байлаа. Одоо тэгвэл Н.Энхбаяртай уулзсан, ярьсан бүхэн намын, хамтарсан Засгийн газрын дайсан болж, бараг эх орноосоо урвасан нэгэн мэт сурталчилгааг МАН-ынхан хийх юм. Түүх давтагдах юм даа, Н.Энхбаярыг намын дарга, Ерөнхий сайд байхад түүнээс айгаад МАХН-ын гишүүд, бүр УИХ-ын гишүүд нь хүртэл Ерөнхийлөгч Н.Багабандитай уулзаж чаддаггүй байв. Бүр Ерөнхийлөгчийн өрөө байрлах Төрийн ордны гуравдугаар давхрын зүүн жигүүр рүү алхаж ч чаддаггүй байсан тухай нэгэн гишүүний дурсамж хүртэл бий. Гэтэл өнөөдөр урвагч болохоосоо айгаад МАН-ынхан Н.Энхбаяртай уулзаж учрахаас болгоомжилдог болжээ. МАН-ын иймэрхүү PR нь нэг талаар намаа үнэгүйдүүлж, Н.Энхбаярыг үнэд оруулж, түүний муу нэрийг бүдгэрүүлж, улам л шинэ хүн болгох юм. Н.Энхбаяр ч намынхаа Их хуралд оюутнуудыг олноор суулгасан тухай Их хурлын төлөөлөгч нь мэдэгдсэн. Улстөрд удаан явсан улстөрчид улстөрийн хуучин аргаар тэмцэлдэж болдог нь энэ юм.
Ногоон намын нөхдүүд Д.Энхбатыг эсэргүүцэж бас л оюутнуудад лоозон бариулсан. Намын даргаа намаас хөөж үзсэн. Гэхдээ амжилт олоогүй. Шинэ улстөрийг улстөрийн хуучин аргаар эсэргүүцэж болдоггүй нь энэ ажээ.
Энэ бүх үйл явдлууд, шинэ нам, намын нэгдэл, МАН-ын эсэргүүцэл, Ногоон намынхны бухимдал эцсийн дүндээ бүгд улстөрийн зорилготой, хэсэг хүний эрх мэдлийн төлөөх л тэмцлүүд. Энд Монгол Улсын, ард түмний эрх ашиг гэж нэг намын, нэг улстөрчийн эрх ашгаас хавьгүй бага. Гэтэл энэ бүх улстөрийн зорилгодоо оюутнуудыг ашиглаж байгаа нь хамгийн эмгэнэлтэй. Бүр Н.Энхбаяр, Д.Энхбат хоёрын улстөржилтөөс ч дор юм. Өнөөдөр хаана л жагсаал цуглаан болно, тэнд гол цөмийг нь оюутнууд бүрдүүлэх болов. Улстөрийн жагсаал эцэстээ оюутнуудын төлбөртэй цугларалт, Төрийн ордон тойрч гороолох нэг удаагийн арга хэмжээ болтлоо хямдарлаа. Улстөрчид оюутнуудыг ингэж мууд барьдаг мод, улстөрийн тэмцлийн хэрэглүүр болголоо. Оюутнууд бол хамгийн оюунлаг хэсэг учраас тухайн нийгмийнхээ түүчээ нь байдаг. Харин Монголд өнөөдөр оюутнуудыг улстөрчдийн, улстөрийн намын гар хөл болгож буйн нь төрийн зүгээс энэ чигийн зохицуулалт хэрэгтэйг харуулна. Уг нь оюутнууд гэж улстөрийн намын золиосонд жагсдаг, улстөрийн эрх мэдлийн хариултад явдаг задгай мөнгө шиг үнэ цэнгүй хүмүүс ч бишсэн дээ. Тэд бол шинэ цагийг авч явах Монгол Улсын ирээдүй. Гэтэл манайх шиг эрх мэдлийнхээ төлөө улсынхаа ирээдүйг улстөрд ашигладаг улстөрчидтэй, намуудтай улс орон тийм ч олон биш л байх.