Ерөнхийлөгч Монголынхоо компаниудыг Давосын гишүүнд элсүүлэх асуудлыг хөндөж тавьлаа
Цаст өндөр уулсын халилд, цасан цагаан эрхэмсгийн дайдад өөрийнхөөрөө ихэмсэглэн орших Давос хэмээх алдарт “тосгон” жил бүрийн нэгдүгээр сарын сүүл, хоёрдугаар сарын эхээр ийнхүү дэлхийн өнцөг булан бүрээс зорин ирсэн зочдын хөлд хэдэн өдөр дарагддаг билээ.

Мөнх цаст сүрлэг уулс нь хөх тэнгэртэй ханьсан орших, гоо үзэсгэлэн, онгон дагшнийхаа сүр хүчийг гайхуулан байх Швейцари орныг дөчин жилийн тэртээгээс эхлэн улам ч ихээр алдаршуулж буй бас нэгэн хүчин зүйл яах аргагүй Давосын чуулган юм. Учир нь дэлхийн улс төр хийгээд санхүүгийн ертөнцийн супер одууд Швецарийг үзэх гэж биш Давосын хоймор дэлхийн лугуудтай уулзах гэж ирдэг.
Тэгэхээр Давос бол дэлхийн индэр гэсэн үг. Тэнд яригдсан асуудлууд үндсэндээ тухайн жилийнхээ эдийн засгийн агуулгыг тодорхойлдог учраас бүгд энэ зүг анхаарлаа хандуулдаг. Давосын эдийн засгийн форумын үйл ажиллагаагаа явуулдаг үндсэн хэлбэр сэдэвчилсэн семинарууд юм. Нэг удаагийн чуулганы үеэр 300 орчим хуралдаан зохиогддог. Энэ дотор нь дээд хэмжээний уулзалтууд, мөн талуудын уулзалтууд ч багтана. Чуулга уулзалтын үеэр албан ёсны протокол хөтөлдөггүй. Мөн шийдвэр гаргах хэмжээний ямар нэгэн тогтоол ч баталдаггүй. Албан бус, хамгийн эрх чөлөөтэйгөөр байр сууриа солилцдог чуулган гэдгийг нь дээрх тогтсон хэв заншлууд нь илтгэж байдаг. Үүгээрээ Давосын эдийн засгийн чуулганы нэр хүнд тодорхойлогддог төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг татаж чаддаг. Тийм ч учраас энд хөндөгдөхгүй асуудал гэж бараг үгүй. Энэ удаагийн 41 дэх чуулган дээр гэхэд л WikiLeaks сайтын асуудлаас авахуулаад, Орост хүрээгээ тэлэн газар авч буй авилга хээл хахууль, Африкийн орнуудын улс төрийн эмзэг байдал гээд яригдаагүй сэдэв үгүй. Эдгээрийн хажуугаар олон улсын лидерүүдийн Давосын индрээс унагасан үгс багагүй шуугиан тарьдаг. Энэ удаа Оросын Медведев, Францын Саркози, Бирмээс ирүүлсэн ауди бичлэг гээд анхаарал татсан олон мэдэгдлүүд цуурайтав.
Бяцхан наргиж хэлэхэд тэдгээрээс хамгийн “хөөрхөн” нь Францын Ерөнхийлөгч Н.Саркозигийн Еврогоо өмөөрсөн үг байлаа. Түүний амнаас унасан “ Евро бол Европ юм”, “Евро эв нэгдлийн илэрхийлэл төдийгүй дэлхийн хамгийн хүчтэй мөнгө гэдгийг мартаж болохгүй” гэсэн үгс нь хамгийн их сэтгэл шингэсэн үгээр өрсөлдөгчгүй тодорсон. Янаг амрагийн сэдвээс авахуулаад ямар ч асуудлаар шуугиулж чаддаг мятрашгүй гялалзуур Саркози хүүхнүүдтэй төвөггүй учраа ололцдог зангаа ч таягдан хаяж ”Еврог хамгаалж үлдэхийн төлөө бид бүгдийг хийх болно. Германы канцлер А.Меркель ч үүний төлөө надтай хамтран зүтгэх байх” гэж ирэн “царайчилж” буй нь гоё. Давосын чуулганы өмнө Вашингтонд айлчлахдаа хийсэн БНХАУ-ын дарга Ху Жин Таогийн “Юань дэлхийн зах зээлийн гол тоглогч болно” гэсэн бардам мэдэгдлийн дараа түүний Давосын индрээс хэлсэн “Евро бол Европ юм”, “Евро бол эв нэгдлийн бэлгэдэл” гэсэн энэхүү цэцэн үгс Европын холбооны зүгээс салхи савир сэнгэнэх болсон энэ үед хүчтэй гэхээсээ илүү романтик сонсогдох нь сонин. Хорвоогийн явдал суудал мөн ч түргэн эргэж хөрвөж байна даа. Өмнөө толгойтныг бөхөлзүүлж ирсэн евро өнөөдөр хамгаалалт хайн сандарч байх гэж. Энэ сэдэв мэдээж цаашаа үргэлжлэх нь тодорхой.
Гэх мэтчилэн олон удирдагчид Давосын 41 дэх удаагийн чуулганы индрээс мэдэгдэл хийсэн. Бүгдээрээ шуугиулсан, амттай, сонирхолтой хэлбэрээр байр сууриа илэрхийлсэн гэвэл дэгс дүгнэлт болох биз. Жишээ нь, НҮБ-ын Ерөнхий бичгийн дарга Бан Ги Мүний хэлсэн үг бол байдаг л нэг судалгаан дээр тулгуурласан үг санагдсан. Ний нуугүй хэлэхэд манай Ерөнхийлөгч энэ сэдвээр илтгэл тавьсан бол илүү анхаарал татахуйц илтгэл тавих нь ойлгомжтой. Давосын чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж хоёр дахь удаагаа оролцлоо. Тэрбээр маш шахуу хөтөлбөртэйгөөр ажилласан бөгөөд өдөрт арав шахам уулзалтыг хийхийн зэрэгцээ тодорхой асуудлуудаар байр сууриа илэрхийлж, үг хэлж, бусад орны төр, засгийн тэргүүнүүд болон бизнесийн лидерүүдтэй санал бодлоо солилцож байв. Тухайлбал, “Усны найдвартай ирээдүйн төлөөх арга зам”, “Уул уурхай, металлургийн бодлогын удирдагчид”, “Шинэ өсөлтийн загварын асуудлаарх дэлхийн эдийн засгийн удирдлагын уулзалт”, “ Хөгжлийн хөдөлгөгч хүчинд шударга бизнес эрхлэх нь-Давос авилгын эсрэг” зэрэг уулзалт, хуралдаануудад оролцож санал бодлоо илэрхийлсэн. Экологийн чиглэлээр олон улсын тавцанд идэвхтэй ажилладгийн хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийг “Усны найдвартай ирээдүйн төлөөх арга зам” хуралдаанд урьсан юм. Тэрбээр энэхүү хуралдаан дээр эрт дээр үеэсээ монголчууд усны зүй зохистой хэрэглээг хуулиар зохицуулж ирсэн уламжлалтай болох тухай ярьсан. Жишээ нь Чингис хааны үеэс монголчууд усны эхийг бохирдуулсан хүнийг цаазладаг хатуу чанд хуультай байсныг ярьж “Гэхдээ тэр үе мэдээж өөрчлөгдсөн. Жишээ нь цаазаар авах ялыг нь би түдгэлзүүлчихсэн байгаа…” гэж хэлж зочдыг нирх хийтэл инээлгэсэн. Байгальд хамгийн ээлтэй байдлаар аж төрж, байгальтай дээд зэргээр зохицон амьдарч ирсэн нүүдэлчин монголчуудын өмнө шинэ зуунд усны асуудал босч ирж буйг онцлоод төр засгаас усны талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар тодорхой бөгөөд амтлаг, сонирхолтой ярьсан. Энэ мэт сэдвээр тэр угаасаа баргийн аавын хүүг урдаа гишгүүлэхгүй шүү дээ. Уг уулзалтад “Нестле” группийн удирдлага оролцсон юм. “Нестле” компани дэлхийн цэвэр усны нөөцийн судалгааг санхүүжүүлж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч , энэхүү судалгааны ажилд монголыг хамруулах хүсэлтийг өнгөрсөн жил тавьж, уйгагүй “ажилласны” хүчинд цаад тал уг хүсэлтийг хүлээн авч, холбогдох бэлтгэл ажлыг эхлүүлээд байгаа юм. Маш чухал санхүүжилт хийж байгаа дэлхийн хэмжээний тэр том айлтай учраа ололцож энэ ажлыг бүтээж, эх орон руугаа нэгэн цэнгэг горхи татсаныг нь уг нь үнэлүүштэй. Гэвч манайхан түм түмэн бээрийг туучиж, тампуу тампуу мөнгө гуйж авчирснаар л төрийн зүтгэлтнүүдийн айлчлалыг үнэлдэг өр өвдмөөр зантай болчихсон улс болохоор анзаарахгүй өнгөрсөн биз. Өнөөдрийн өглөг болгон маргаашийн өр гэдгийг хэн хэн маань хөндөх дургүй болсон нь харамсалтай.
Давосын форумын загалмайлсан эцэг К.Швабтай уулзав
Ерөнхийлөгч Ц.ЭЛБЭГДОРЖ, уг чуулга уулзалтыг санаачлагч, Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын дарга профессор Клаус Швабтай уулзлаа.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, энэ оны чуулга уулзалтад оролцохыг дахин урьсанд талархлаа илэрхийлээд, өнгөрсөн нэг жилийн хугацаанд Монгол Улс, Давосын чуулга уулзалтын хамтын ажиллагаа шинэ шатанд гарсныг тэмдэглэлээ.
Тодруулбал, өнгөрсөн 2010 оны 6-р сард Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Давосын чуулга уулзалт хамтран уул уурхайн асуудлаархи бүсийн чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан уул уурхайн загвар гэрээг бий болгох санаачилгын талаар нарийвчлан хэлэлцсэн билээ. Түүнчлэн анх удаа Монгол Улсын Ерөнхийлөгийн хүсэлт болгосны дагуу, Давосын чуулганы уул уурхайн багт монгол хүн ажиллаж байгаа билээ. “Профессор К.Шваб та Катар Улсыг Давосын чуулганаараа дамжуулан олон улсын түвшинд гаргаж ирсэн гол хүн гэдгийг бид мэднэ. Монгол Улс Катар Улсын хөгжлийн түүхийг давтах боломж байна. Монгол бол зөвхөн бүс нутгийн хэмжээнд бус дэлхийн хэмжээнд хурдан хөгжих боломжтой орны тоонд орж байна. Иймд Катарыг олон улсад таниулсан туршлагаа Монгол Улсын төлөө ашиглаж, дахин нэг амжилтын жишээ болох боломж байна. Монгол Улс газар зүйн байрлалын хувьд ч тэр, олон улсын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж байгаагийн хувьд ч тэр Зүүн Азийн Давосын чуулга уулзалтыг зохион байгуулах боломжтой газар гэж үзэж байна. Иймээс Улаанбаатар хотод Зүүн Азийн Давосыг зохион байгуулах талаар судалж үзэхийг хүсч байна. Түүнчлэн Монгол Улсыг Давосын чуулганаас хэрэгжүүлж буй “Авилгын эсрэг санаачилга” төсөлд хамруулж өгөхийг хүсье. Монголын бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд олон улсын тавцанд гарч эхэлж байна. Тиймээс монголын компаниудыг Давосын гишүүнд элсүүлэх асуудлыг мөн судалж үзэхийг хүсч байна” гэж манай Ерөнхийлөгч уулзалтын үеэр мэдэгдлээ.
Профессор К.Шваб ч Монгол болон Давосын форумын хамтын ажиллагаа хөгжиж байгааг сайшаагаад, Улаанбаатарт зочлон ирэх үеэрээ Давосын чуулганыг зохион байгуулах боломжийн талаар судалж үзэхээ амласан. Хэрэв энэ хүсэлт биелвэл араасаа өндөр ач холбогдол дагуулна. Монголын Ерөнхийлөгч ганц нэг гүүр барьж өгөх мөнгө гуйн нүүрээ ширлүүлж явах биш хожмын үр ашгаараа гүүр байтугай юм хийх боломж авчрах “онолын ашиг” тооцсон саналуудыг гадныханд тавьж байна.
Давосын чуулганы үеэр болдог өөр нэгэн анхаарал татдаг арга хэмжээ бол улс орнуудын Ерөнхийлөгч нарын нэрэмжит нэрийн хүлээн авалтууд юм. Тэрхүү хүлээн авалтад нь хэн хэн ирснээр, хэр олон зочид саатсанаар нь тухайн улс орны хийгээд удирдагчийнх нь нэр хүнд тодорхойлогддог гэсэн баc нэг бичигдээгүй хэмжүүр байдаг юм байна. Манай зохион байгуулсан хүлээн авалт дээр олон нэр хүндтэй зочид хүрэлцэн ирсэн.
Давосын чуулган эхлэхээс нэг хоногийн өмнө авсан мэдээллээр манай Ерөнхийлөгчтэй уулзах хүсэлт ирүүлсэн зочдын тоо 90 даваад талийсан сураг байсан. Мэдээж тэр бүгдийг хүлээж авах боломжгүй тул энэхүү хүлээн авалтын үеэр уулзах боломж хайсан зочид нэлээд ирсэн нь мэдрэгдэж байсан.
“Рио Тинто” компанийн ерөнхий захирал Том Албанез, алдарт “Арева” группын ерөнхийлөгч хатагтай А.Лувержон, “Иточу”-гийн ТУЗ-ийн дарга Ёрихико, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дарга хатагтай Маргарет Чан гээд олон хүндтэй зочид тэр үдэш морилон ирсэн байлаа.
Монголын тал урьд өмнө зочдыг ирээч гэж гуйн ар өврөөс нь чамгүй хөөцөлддөг байсан гэдэг. Тэгвэл Давосын сүрд дарагдан энд тэнд бултганаж явдаг тэр цаг өнгөрчээ. Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй гэдэг энэ ажгуу. Өнөөдөр цоо шинэ сонирхлыг араасаа хуйлруулсан шинэ цагийн монгол удирдагч хэн нэгнийг царайчлан гүйхгүйгээр улсынхаа нэрийн хүлээн авалтын хоймор бардам зогсч байна. Бахархаад юу юуны туханд хүрэлгүй онгироод байх нь юу юм, гэхдээ л муугүй харагдаж байсан шүү.
Тэр энэ удаа уул уурхайхантай нэг их уулзах онирхолгүй байгаа дуулдсан. Бусад зочидтой гар барин ярилцаж явсаар “Рио Тинто”-гийн босс Том Албанезтой тээр сүүлд мэндэлж буйгаас нь л мань эрийн гэдгэр амбииц харагдах шиг болон. Мөнгө шиншилсэн бизнесийн нөхдүүд өнөөдрийн үүцээ дэлгэсэн Монголыг хэрхэн харж байгааг тааж ядах юм алга. Тэдний өлөн харцыг юутай хээтэй нь унших дэндүү амархан. Бүгд өөр өөрийн эрх ашгийн төлөө яваа.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дарга хатагтай Маргарет Чантай манай Ерөнхийлөгч нэлээн тухтай үг сольсон. Манай Монгол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гүйцэтгэх зөвлөлд сонгогдсон болохоор тэгэхээс ч яахав. Чан авхай ч үүнийг далимдуулаад манай Ерөнхийлөгчтэй найрсагхан гар барихаар хүлээн авалтыг зорьжээ. Уучлаарай, энэ хаанаас нь ч харсан дарангуйлагч төрхтэй “коммунист” хатагтай ирэх жил болох сонгуулиа бодон санал цуглуулах ажилдаа эртлэн орсон нь энэ байж ч мэдэх юм. Хорвоо ертөнц ч тэр чигээрээ улс төр юм даа гэх бодол өөрийн эрхгүй төрнө. Чан хатагтай бол анх саарс гэх халдварт өвчинтэй тэмцэж гарч ирсэн Гонгонкын хятад. Тэгээд яахав манай урд хөршийнхөн дэлхийд авъяастнуудаа гаргах аянд мордчихсон улс болохоор шууд олж аваад жилийн дотор лобби хийгээд л гаргачихсан. Одоо Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын оройд нь заларч байна. Тэгээд зогсохгүй ахиад сонгогдохоор санал цуглуулж явна шүү дээ. Энэ дэлхий эрх ашгийн төлөөх дэлхий ажээ. Юуг нь ч буруутгаж, юунд нь ч гонсойгоод байгаагаа мэдэх юм алгаа…