Өөрийгээ бүрэн эсэргүүцэж байна
...Сосорбарам Сүхбаатарын хөшөөний оронд өөр хөшөө барих санал гаргаагүй. Сосорбарамыг чулуугаар шидсэн гэх мэдээ сонинд гараагүй.
Өдрийн сонин№ 019(2011) хэвлэгдсэн “Д.Сосорбарам, Д.Сүхбаатар ба Сүхбаатарчууд...” өгүүлийн төлөө Сүхбаатар аймгийн МАН-ын хороо уучлал гуйхыг надаас шаардсан байхыг МАХН-ын талын хэвлэлээс олж үзлээ. Ингээд та бүхний хүсэлтээр өөрийн бичснээсээ бүрэн татгалзаж байна. Татгалзахыг татгалзав, татгалзсны дайтай татгалзах нь зүйтэй гэж үзэж байна. Тэнд бичсэн бүх санаагаа эсэргүүцэхийг үүргээ гэж үзлээ. Ингэснээрээ би өөрийнхээ эсрэг бүрэн зогсож байгаагаа нотлож чадна гэж үзэж байна. Ингээд толилон болгооно уу?
...Сосорбарам Сүхбаатарын хөшөөний оронд өөр хөшөө барих санал гаргаагүй. Сосорбарамыг чулуугаар шидсэн гэх мэдээ сонинд гараагүй. Сүхбаатарын өвөг дээдэс Өвөр Монголоос ирээгүй. Тэр үзэмчин гаралтай байгаагүй. Аав нь Манжийн шоронд хуяг хийгээгүй, Сүхбаатар маймаачин хэмээх Амгаланбаатарт төрөөгүй. Амгаланбаатар буюу Элбэг Амгалант гацаа нь нь хятад хотхон буюу өнөөгийн ойлголтоор чайна таун биш. Сүхбаатарын эцэг нас бараагүй, түүнийг хуучин оршуулгын газар нутаглуулаагүй. Энэ бүхнийг баримттайгаар шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн түүхч О.Пүрэв бичээгүй. Сүхбаатарыг нас барахад аавынх нь дэргэд нутаглуулаагүй. Сүхбаатар нас бараагүй, түүнийг хорлосон гэх цуурхал тараагүй.
Сүхбаатарын шарилыг ухаж гарган Бунханд хийгээгүй, түүний шарил биеийн өндөр хоёр зөрсөн гэх мэдээлэл тараагүй.
Д.Сүхбаатар Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцээгүй, шашин, хаант ёсоо дээдлээгүй, Богд хаанд итгэгдээгүй. Тэрч байтугаа улаан Орост тал муутай байгаагүй, Улаан армийг Монголоос гарч явахыг шаардаагүй.
Сүхбаатарыг нас барсны дараа түүнийг хорлосон, ялангуяа Богд хаан түүнд хор өгүүлсэн гэдэг албан ёсны цуурхал тараагүй.
Түүнийг ардын хувьсгалын удирдагчаар тодруулаагүй. Ардын хувьсгалын анхдагчид нар ардын дайснаар цоллуулан буудуулаагүй.
Сүхбаатарын шарил, өөрийнх өндөртэй зөрсөн тухай нэрт түүхч О.Пүрэв гуай ярилцлага өгөөгүй, энэ талаар эргэлзээ гараагүй. Хүмүүс болоод миний бие “ингэхэд хэний шарилд өчнөөн жил мөргөчихвөө” гэж эргэлзээгүй.
Түүх үнэнээрээ бичигдээд эхлээгүй. МАХН буюу МАН-ыг үндэслэгч, 21 оны хувьсгалын удирдагч нь Солийн Данзан, Д. Бодоо болж таараагүй. Хэрвээ 21 оны хувьсгалын удирдагчийн хөшөөг заавал хотын төвд босгох учиргүй тул Данзан, Бодоо нарын аль нэгийн хөшөөг босгох учиргүй.
Жинхэнэ тусгаар тогтнолоо тунхагласан хувьсгал 1911 онд болоогүй. Түүний удирдагч нь наймдугаар богд Жавзандамба хутагт байгаагүй. Тэгэхээр Богдын хөшөө нийслэлийн зүрхэнд байх бүрэн эрхгүй.
ХХ зуунд Монголд гурван том хувьсгал болоогүй. 1990 оны ардчилсан хувьсгал Монгол оронд жинхэнэ улс төр ба эдийн засгийн хувьд тусгаар тогтнол бэлэглээгүй. Ингээд харахаар С.Зоригийн хөшөөг зөөх юм уу, эсвэл шинээр барьж бол болохгүй.
Хэрвээ мэдээнд гарсанчлан улсын төв талбайн хөшөө Сүхбаатар аймгийн эрх ашгийг хөндөж байгаа бол энд Монголын бүх аймаг тэгш эрхтэй оролцох учиргүй.
Манай Завханд ч гэсэн улсын төв талбайд хөшөөг нь байрлуулмаар хүн байхгүй. Анхны ерөнхийлөгч П.Очирбатаас эхлээд хутагт гэгээд байгаагүй. Н.Багабанди гуай титэм үгээ барьчихсан зогсож байхыг хэн ч байг гэнэ.
Манай Баян-Өлгийн хасаг ах дүүс ч гэсэн төрийн ордны өмнө Оспани баатрын хөшөөг бариулна гэх эрхгүй.
Жишээлэхэд, Архангайнхан Гончигдорж, Чадраа гуай, Их Хурлын дарга байсан Төмөр-Очир гуай энээ тэрээгээ санал болгоход нээлттэй биш. Бас “улсын гуравдугаар”-ын хэд хэдэн уугуул нутгийнх нь нэг гэдэггүй. Хэрвээ эдэндээ дургүй юм бол Түгж жанжин энээ тэрээ гээд нөгөө талынхан нь тэдэнд огт байхгүй.
Харин сүхбаатарчууддаа хандаж би өөр юм зөвлөхгүй. Намтар нь бүү хэл, шарил нь хүртэл учраа алдсан Сүхбаатарыгаа асуудал нь тодорхой болтол түр хүлээзнэх хэрэггүй. Улсын нийслэлд хөшөөг нь босгочихмоор алдартай хүн Сүхбаатар аймагт байхгүй. Ухаандаа Тоорой банди байж болохгүй. Мал сүргийг гэмт халдлагаас хамгаалахынхан зөвшөөрөхгүй биш. Харин Ч.Улаан гишүүн бол энд бүх талаараа дүйхгүй хүн гэж бодож байна. Тэрээр улсын Гавъяат эдийн засагч бишээс гадна өнгөрсөн жил хэд хэдэн хүний амь авраагүй, “Шударга журам” медалиар шагнуулаагүй, ачтан огт биш.
Ерөөсөө өвөрлөгч ах дүүсээс гаралтай хүний хөшөө энд байх учиргүй. Манлайбаатар Дамдинсүрэн, Тогтох тайж, Нэйс тойн биш. Цаашлаад байвал Хүрээний сүүлчийн амбан Сань До ч гэсэн өвөрлөгч л хүн биш.
Жич: Уучлал гуйх шаардлагад “Сүхбаатар аймгийнхнийг хужаа, өвөр монгол” гэж бичснийхээ төлөө уучлал гуйхыг шаардсан байна. Гэтэл дээр өгүүлэлд ийм үг, өгүүлбэр алга байсан тул эсэргүүцэх боломж гараагүйг бас болгооно уу? Өнөө “юун гуя” гэлээ гэгчээр яриагүй юмны тухай яриад эхлэхээр хүмүүс шал өөр юм бодоод эхэлдэг гэх юм билээ? Дашрамд сонирхуулахад аливаа өгүүллийг, ялангуяа эсэргүүцэх гэж байгаа зүйлээ уншчихад их зүгээр байдаг юм гэсээн. Мөн дээрх сэдвээр эшлэл, нотолгоогоор дүүрэн олон материал гарч байгааг олж үзэж байхыг зөвлөе.
Ижил сэдэвтэй бусад нийтлэл үзье гэвэл дараахь хаягаар орно уу?
Бунханд байсан шарил Сүхбаатарынх биш байсан
Д.Сүхбаатар гэж ямар хүн байсан бэ?
Гамингийн оронд цагаантан, цагаантны оронд улаантан: МАН БАЙГУУЛАГДАВ (II)
Сүх жанжных мөн эсэх нь тодорхойгүй шарилыг дээдэлж ирсэн юм биш биз

S
demjigch
demjigch
Зочин
Халх
Зочин
Зочин
Зочин
Зочин
tuuhiig tavtaya
Bat
хэхэ
luuhaan tsenddoo
numa
Анд
Анд
Анд
Anha
Зочин
180. 235. 166.
180. 235. 166.
180. 235. 166.
НОВОСИБИРЬСК
НОВОСИБИРЬСК
НОВОСИБИРЬСК
Зочин
Зочин
Зочин
зочин
Оргил
Оргил
onigoo2011
Оргил
Badman
Зочин
warfa-d
Warta
Цагаанморь
Uzemchin
Зочин
monhjargaL
Зочин
Зочин
Цагаанморь
Зочин
boojgoi
Зочин
Зочин
BB
Зол
Ха ха ха
bal
bal
Зочин
Зочин
tuvshin
Зочин
Зочин
zochin
tsenddoo
Зочин
Зочин
Зочин
korea-s
Зочин
Зочин
Зочин
Хэлэх үг алга уу
Зочин
Зочин
180. 235. 179.
Мөнхөө
Зочин
ха ха ха
Zorig-t
Victory
Зочин
Zorig