Сонголтгүй сонгууль
С.Оюун гишүүн одоо улс төрөөс залхахад бэлэн болоод байгаа. Яагаад гэхээр энэ бүсгүй улс төрд орж ирсэнээсээ хойш 12 жилийн турш намаасаа цор ганцаар УИХ-д сууж байна.
С.Оюун гишүүн одоо улс төрөөс залхахад бэлэн болоод байгаа. Яагаад гэхээр энэ бүсгүй улс төрд орж ирсэнээсээ хойш 12 жилийн турш намаасаа цор ганцаар УИХ-д сууж байна. УИХ-аас баталж буй хууль тогтоомж, төрийн бодлого шийдвэрт түүний намын байр суурь ганц гишүүнээр дамжин нөлөөллөө олох боломж байхгүй. Улс төрийн нам гэдэг эцсийн дүндээ төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэхийн төлөө байгуулагддаг бөгөөд ийм боломжийг атгах боломжгүйгээр удаан оршин тогтнох нь утгагүй юм. Чухам ийм утгагүй байдалд удаан тэсч байгаа хүн С.Оюунаас өөр байхгүй.
Түүнд, түүний тэргүүлдэг Иргэний зориг хэмээх намд ийм утгагүй байдлыг тулгаж байгаа хүчин зүйл нь нэгдүгээрт, өнөөгийн сонгуулийн эрх зүйн орчин юм. Сонгогчид ИЗН болон түүний нэг адил гуравдугаар эгнээнд байгаа улс төрийн хүчинд итгэл үзүүлдэггүй, УИХ-д ганцаас илүү суудал авахуйц санал өгдөггүй гэвэл худлаа. Өнгөрсөн 2008 оны сонгуулиар ИЗН-ын нэр дэвшигчдийн нийт цуглуулсан саналыг УИХ-ын суудлын тоонд пропорцолж үзвэл дор хаяж найм буюу бүлэг байгуулах хэмжээний суудал авчих байжээ. Мөн иргэний хөдөлгөөн, бие даагчдын авсан саналыг нийлүүлбэл өнөөгийн парламент дахь хүчний харьцаа арай өөр байхаар дүр зураг төсөөлөгдөнө. Хэрэв сонгууль өнөөгийн мажоритар биш пропорциональ хувилбараар явсан бол шүү дээ. Тэгэхээр С.Оюун нар ардаа буй гишүүд, дэмжигчдийн итгэлийг үл тоогоод улс төрөөс гарчихаж чаддаггүйн шалтгаан энэ.
Тухайн үеийн МАХН сонгогчдын 51 хувийн саналыг авсан хэрнээ парламент дахь суудлын 96 хувийг авч байсан юм. Сонгогчдын санал парламентад бодитой тусч чадахгүй гээгддэг энэ байдал сонгуулийн мажоритар тогтолцооны сул тал. Мөн улс орныг олон жижиг тойргуудад хуваадаг, тойргоос сонгогдсон гишүүд нь тухайн жижиг тойргийнхоо эрх ашгийн төлөө ажилладаг, сонгууль мөнгөний хүчин зүйлд дулдуйддаг, саналыг худалдан авдаг гээд шударга бус, бохир зүйлсийн үүд хаалгыг можаротор тогтолцоо нээдэг. Бас хоёрхон намын тогтолцоо руу шахдаг, энэ нь хүсэхээр зөв зүйл биш гэдгийг улстөрчид ярьцгаадаг. Тэгвэл ийм сул талууд орогнохыг зөвшөөрдөг мажоритар тогтолцоог өөрчилж, пропорциональ тогтолцоонд шилжиж байж улс төрийн орчныг цэвэрлэнэ гэдгийг мэддэг улстөрчид маань өнөөдөр ярьснаасаа ухарч эхэллээ.
УИХ-ын сонгуулийг пропорционалиар явуулах хуулийг санаачилсан гишүүдийн төслийг саармагжуулж, холимог хувилбарыг сонгохоор улс төрийн шийдэлд хүрээд байсан Ардчилсан нам, МАН хоёр уг шийдлээсээ хургаж эхэлсэн байна. УИХ-ын сонгуулийн тойрог өнөөгийн адил жижиг байх тусам худалдаж авах боломж нь өргөн, нийгэмд танил болоогүй ч тойрогтоо л тодорсон байхад УИХ-д сонгогдчих магадлал өндөртэй мажоритар тогтолцоотой үлдэх арга саамыг гишүүд хайж байгаа юм байна.
МАХН байснаа нэг өглөө сэрэхдээ МАН болоод хувирчихсан улс төрийн хүчин өнөөгийн мажоритар тогтолцоог авч үлдэхийг зорьж буй шалтгаан нь мөнөөх шинэ нэртэй нь холбоотой. Хэрэв сонгуулиар санал авахад хувь хүний фактороос намын нэр нь илүү нөлөөтэй байдаг пропорциональ болон холимог хувилбарт шилжчихвэл “МАХН” хэмээх брэндийн нэрээ гээсэн МАН-чуудад ашиггүй. МАХН гэсэн нэрний сүр хүч, далайлтан дор хөдөөгийн захын сумаас хэн ч бай олонхийн санал цуглуулаад гараад ирдэг байсан хөг өнгөрнө гэж тэд айж байна. Сонгуулийн тогтолцоогоо өөрчлөх тохиролцоонд хүрээд байсан МАН-ыг үүнээсээ буцахад хүргэж байгаа шалтаг нь намын нэр сольсон явдал гэх боловч нидэр дээрээ гишүүн бүр нь өөрийнхөө эрх ашигт илүү нийцтэй мажоритар хувилбараа хадгалаад үлдчих бодлыг санааны мухартаа тээж яваа. Амин хувийн эрх ашгаа арай том эрх ашгаар халхавчилж байгаад хадгалаад үлдчих санаатай гэсэн үг.
МАН-ын энэ санаан дээр тоглож байгаад мажоритар хувилбартай үлдчих, тэгээд дараа нь “МАН-ынхан л ийм муухай зүйлд хүргэсэн” гээд чиччих аятайхан шалтаг АН-ынханд бас гараад ирэх нь энэ. Ардчилсан намаас УИХ-д сууж буй гишүүдэд ч дараагийн сонгуулийн босгыг зөөллөж байгаад өрсөлдчих санаа адилхан л байгаа.
Тэгээд сонгууль АН, МАН хоёр намын хооронд болдгоороо болж, С.Оюун нар шиг ганц нэг солгой эгшиг сондгойрдгоос өөр сонин юмгүй парламент бүрдэнэ. Хамтарсан Засгийн газарт ажиллаж байгаа АН, МАН хоёр намын алинд нь сайн тавьж санал өгөхөө, алийг нь муу гэж нүүр бууруулахаа мэдэхгүй байгаа сонгогчдод сонголтын өөр хувилбар өгөхгүй сонгуулийн хууль дахиад батлагдвал шүү дээ.
2012 оны сонгуулийн улс төрийн орчин урьд урьдынхаас өөр байх болно. Мөнгөний цорго нээгдэнэ. Харин цоргоны амсар дээр хэн сууж байх, нээх хаах бариул нь хэний гарт очихыг 2012 оны сонгууль шийднэ. Өмнө нь улс орныг хамарсан бөөн асуудал, лай ланчгаас өөр юм харагддаггүй байхад эрх мэдлийн төлөө хэрхэн яаж улайрдаг байлаа? Өр, зээлээс өөр эх үүсвэргүй шахам төсвийг батлагчдаас төрийн гэх тэрбумтнууд яаж төрлөө?
2012 онд баялгийн хяналтын төлөөх бүлэглэл хоорондын дайн дажин хуулиар зөвшөөрөгдсөн ардчилсан сонгуулиар дамжин өрнөнө. Өрсөлдөөн нь дайн дажны хэмжээний үнэмшилтэй, хатуу, ширүүн, магадгүй харгис болж мэдэх ч хуулийн цаана халхавчлагдана. Муу муухай бүхнээ хууль ёсны, ардчилсан зарчимд суурилсан сонгуулийн цаана нуухыг зорино...
Уг нь ийм аймшигтай орчинд болж өнгөрөх улс төрийн өрсөлдөөний дүрэм боловсронгуй байх ёстой. Боловсронгуй төдий ч биш бохир зүйлстэй тэмцэх амьд организм, нийгмийг хүчирхийллээс хамгаалах дархлааний систем байх ёстой. Тэр нь Сонгуулийн тухай хууль. УИХ-ын сонгуулийн тухай хуулийг хааш нь эргүүлэхээс маш олон зүйл хамаарах болчихоод байгаагийн утга учир нь энэ юм. Бас олон хүн санаа тавиад буйгийн шалтгаан нь энэ. Тэрнээс биш тэд сонгуульд өрсөлдөх гээгүй.
Өнөөгийн Монголын нийгмийн зохион байгуулалтад нөлөөлж байгаа олон асуудлыг хамтраад шийдье гэдэг зорилгын үүднээс мөнхийн өрсөлдөгч явсан хоёр нам хамтарч Засгийн газар байгуулсан гэж иргэд ойлгодог. Зорилгыг нь дэмжсэн учраас “стандарт бус” энэ алхмыг үргэлж зөвтгөж ирсэн. Тэгвэл тэр зорилгынх нь нэг хэсэг нь сонгуулийн тогтолцоог эрүүл, тунгалаг болгох явдал. Хэрэв үүнийг зөвөөр, нийгэмд ашигтай хувилбараар шийдэж чадахгүй бол орд газруудаас олох ашгийг хувааж хүртэхийн төлөө л байсан юм шиг харагдана. Эрх ашгийн дараалал юу билээ? Эхлээд улс үндэстний эцэст нь миний...

нано
Computershop m n АНУ-гаас ирсэн бүх төрлийн зөөври
Зочин
Зочин