Магнаг үсэг мандуулахаас өөр шинэчлэх юм алга уу?
Эртээр заалны овоо томоохон барилдаан дээр аваргыг хоёрын даваанд аймгийн начин тэрий хадтал нь шидэж орхив. Одоо чинь бөх бүдүүн өвсөнд бус өвс болгонд бүдэрч мэдэхээр болж шүү. Үндэсний бөх сонирхогчийн хүрээнээс аль хэдийнэ хальж улам мэргэжлийн түвшинд хүрч түрүүчээсээ барилдаад сурчихчээ.
Эртээр заалны овоо томоохон барилдаан дээр аваргыг хоёрын даваанд аймгийн начин тэрий хадтал нь шидэж орхив. Одоо чинь бөх бүдүүн өвсөнд бус өвс болгонд бүдэрч мэдэхээр болж шүү. Үндэсний бөх сонирхогчийн хүрээнээс аль хэдийнэ хальж улам мэргэжлийн түвшинд хүрч түрүүчээсээ барилдаад сурчихчээ. Бөх байхаар байгалиас заяагдсан бяр чацтан хийгээд ямар ч бөхийн удамгүй ялимгүй нуруулаг залуу хоёр ана мана үзэлцэж цагаан сараар үзүүр түрүү булаацалдаад байгаа нь багш зааж шавь сурсны хэрэг гарч буй нь тэр. Хэн гол чухал юмаа түрүүлээд сурчихаж байна тэр зах зээлийн өрсөлдөөнд өнгөлдгийн наад захын жишээ энэ юм. Миний одоогийн үндсэн ажил бол бөх барилдах гээд том цүнх үүрсэн залуус, охид урдуураа улаан хөлтөн гаргахаа байж тив дэлхийд хүртэл эрэмбээ тогтоогоод буй нь сайхан л байна. Нийгэм, эдийн засгийн бусад салбарууд чухам үүнээс санаа аван тус тусын мэргэжил боловсрол руугаа зөв, хүчтэй довтлох хэрэгцээ мөн ч их байна даа. Гадуур хөгжил хурдсах тусам бидэнд мэдэхгүй, чадахгүй юм дороосоо л ундраад байх. Тэр тоолонд аргаа бараад англи, америк, япон мэргэжилтэн дээр очиж царай алдах юм даа. (Үндэсний бөх хурдны морь мэтхэнээс бусад дээр)
Гэтэл наад боловсролын тогтолцоогоо солиочээ гэхээр аль ч нам эвсэл ялгаагүй дэмий л үймэлдэж байснаа таг чиг болцгооно. Юм хийж сураагүй, чадахгүй хүмүүс гол ажлаа барьж авахгүй худлаа яриад тойроод бултаад байдаг араншин энэ салбарт бүр бугшчихсан. Манай одоогийн боловсролын тогтолцоо ерөнхийдөө эрдэм мэдлэгт хэрэг болж магадгүй элдэв “багаж хэрэгсэл”-тэй танилцахад чиглэгдсэн. Тэрнийгээ зарим салбар онол гэж өргөмжлөхийг нь яана. Үлгэрлэвээс хөрөө, харуул, хүрз гэж юу болох талаар хамаг цагаа барчихаад төгсөхийн даваан дээр гэрийн тооно, ханыг иймэрхүү маягаар хийх байх гэж сулхан бувтнаад хоёр яс салцгаадаг. Тухайн цаг үедээ сурагч багш хоёуланд нь иймэрхүү маягийн сургалт амар хялбархан тул хэл ам гардаггүй.
Төр засгаас одоо хуучин монгол бичиг сурах тухай “Маш чухал” арга хэмжээ авах нь. Тэнд гадаад ертөнц газар ухахад эксковатор удаан юм гэж байхад энд бид хүрз жоотуу хэрэглэх тухай хууль санаачлаад уналаа. Юун уйгаржин Монгол. Тэрнээс наана наад Кирил үсэг гэдэг “багаж”-ийг чинь орос тосгоноос өөр газар хэрэглэхээ больчихоод байхад чинь. Аливаа асуудлыг бүхэлд нь тоймлон харж чаддаг сийрэг толгойтнууд хүчин мөхөсдөж, эрдэмтдийн хэт явцуу чармайлт хүрээлэлд боловсролын тогтолцоо хүлүүлчихсэн мэт харагдана. Тэр явцуу өчүүхэн жим дээр нэмээд хувийн эрх ашгийн сонирхол хавчуулаастай гээч.
Энэ бичиг үсэг тайлагдах, аливаа гадаад хэл сурах, компьютер эзэмших, нэр томьёо цээжлэх, түүх гарал үүслээ мэдэж авах нь эрдэм сурахын өмнөх оршил буюу тэр чигийн багаж хэрэгсэл төдий зүйл гэж л ойлгодог ш дээ. Онгоцны нислэг эхлэхийн өмнө үйлчлэгч хүүхэн аюулгүйн баахан заавруудыг дохио зангаа оролцуулан танилцуулдаг дотоод дүрэмтэй. Тэрнийг нь сонсож тогтоогоод “онгоцоор ниссэн”-д тооцоод буугаад явчихтай адил өөрийгөө, өрөөлийг хуурцгаах юм. Энэ нь “хүнд үзүүлэх юм”, “диплом”, “дүн” гэх өнөөгийн амьдрал, зах зээлийн нийгэмд хэрэггүй үзүүлэлтүүдээр илэрдэг.
Хөдөлмөрийн багаж зэвсэг эзэмших тал дээр бол Б.Ренчин, Ц.Дамдинсүрэн гуай нар шиг бичгийн мэргэжилтэн болох гэж байгаа бол уйгар бичиг сурахаар барахав. Аа харин хууль, улс төрийн мэргэжлээр дамжин дарга удирдагчид горилоход тань наад “хуучин монгол”-той, халтар хултар англитай болсон нь чиний хувийн л асуудал. Ажил олгогч таныг хүлээж аваад аль зэрэг бүтээлч нөхөр вэ гэдгийг тань л сонирхоно.
Хэт их хүн амтай улс орнуудын боловсролын бодлого, тогтолцоо жирийн иргэдийн хувьд биднээс илүү хатуу харгис юм билээ. Тэрбум, зуу хол гарсан сая ард түмэнтэй Хятад, Япон нь ил зарладаггүй болохоос яалаа гэж бүх хүнээ “ухаантай туулай” болгохыг чухалчлах вэ дээ. Цөмөөрөө суралц, үндэснийхээ бичиг үсгийг бүү март гээд ханз үсгээр нүдэж өгнө. Бусад академик боловсролыг тоглоом хэлбэрээр заана. Ингэлээ гээд ард түмэнд хэл ам хийх шалтаг олдохгүй. Боловсролын эхний гараан дээр олонх нь ном эрдэм сурах ч там юм байна гээд залхаж ажлын мал болох зам нь шуудардаг. Харин шигшигдэж гарч ирэгсэд болон дээдсийнхний хүүхдийн сурдаг сургууль ном бол тусдаа. Жижиг орны ерөнхий бодлого бол хүн бүрээ байг гэхэд сэхээтэн бүр нь мэргэжлээ нэн оюунлагаар эзэмшсэн хэрэгцээ л тэр санаа зовоод байгаа үндэсний аюулгүй байдал гэгчийг нь хангах байх. Эрүүл мэндийн салбарт гэхэд л хэдхэн дотрын эмч, нэг бариач байхад л хаваасаг гэж болдоггүй.
Чаддаг юмаараа бусдыг боож чангалаад байхаар юутайсан билээ бид чинь. Өвөр монгол малчнаас өөр бид өөрсдөө ч хэрэглэхээ болиод удаж байгаа уйгар бичиг нь Японд эрэл сурал болоод байгаа газрын ховор элемент гэдэг ашигт малтмал шиг үнэт зүйлсэн бол өөр хэрэг. Эрх чөлөөт ардчилсан нийгэмд өсч торниж байгаа одоогийн залуусыг ажиглаад л байхад өвөө эмээ дээрээ хөдөө гарч малчин болох, жижиг орны иргэн нь байх ёстой л амьдын там бололтой дэгээ. Монголоор ярина, дээл өмсөнө, одоо бас монголоор бичих юм гэнэ. Золигнуудаас ингэж хэлээд овоо гайгүй хэсэг нь өнөөдөр сум аймгаасаа маргааш эх орноосоо цуваад гараад явчих гээд байна.
Юм сурчихсан байхад илүүдэхгүй гэдэг их л завтай хүний номлол байх. Дотоод гадаад зах зээлд дорвитой өрсөлдөж чадахуйц мэдлэг мэргэжил цаг алдалгүй эзэмших гээд яарч байхад хажуугаар нь арай л хуучин нийгэм шиг үзэл суртлын хичээлээр бөмбөгдөх нь холгүй байх юм. Ялангуяа бичиг үсэг түүн дотор худам монгол бичгээр алдаагүй зөв бичихийн тулд багагүй цаг зав гаргах шаардлагатай. Энд аягүй бол жирийн ард түмний хүүхдийг эрдэм номоор зориуд залхаах гэсэн хорон санаа ч явж байхыг үгүйсгэхгүй. “Уул” гэхийн төлөө “Эгүл” гэж бичээд “Агула” гэж унших ч одоо дүүрч. Ихэнх үгнүүдийг оньсого таах маягаар тайлдаг нь ядаргаатай. Дээрх үгийг л гэхэд мань шиг мэдрэл нь “агуул, хадгал, эгүүл буцаа” аль нь юм бол гээд бодоод суучих нь. Дүрмэн бус домгон тайлбар зонхилсон мөн ч адармаатай эрдэм дээ. “Эртний Чингэсийн монголчууд болбоос энэ үгийг ийн хэлдэг байсан амой...” Энийг сураад Монгол Улсад хэрэгтэй л юм байж. Тэгвэл хувь хүний амьдралд шинэ, хуучин, латин матин баахан бичиг үсэг тархи руугаа чихэх нь яг ямар ашигтай юм.
Төв Азийн газар нутаг дээр анх Ү зуунд Түрэгүүд финик бичиг дэлгэрүүлж түүнээс согд, согдоос уйгаржин бичгийг ХIII зуунд монголчууд хэрэглэсэн түүхтэй. Хожим Хубилай хаан Пагва ламаар дөрвөлжин үсэг зохиож уйгарыг голох эхлэл тавигдсан. Дундад зуунд Цоож Од-Сэр нэлээд шинэчилсэн бол Заяа Бандид Намхайжамц бүр сольж тод бичиг гээчийг дэлгэрүүлээд хамгийн сүүлд Занабазар соёмбо үсэг зохиосон боловч ярианы хэлтэйгээ авцалдаж өгөөгүй. Ингэж ихэс дээдэсүүд өөр хоорондоо тусдаа хэл зохиогоод эгэл олонд уйгаржинг үлдээсээр ирсэн ухаантай юм аа даа. Их нарийн яривал Уйгаржин нь Монголын төрийн албан ёсны бичгээр 1911-1940 он хүртэл л байсан юм бишүү? Эсвэл бүр 1921-1931 оны хооронд ч юм уу. Богдын түвд, Бодоо Данзантны латин үсгийг яахав. Бусад цаг үед Хубилайн Пагва дөрвөлжингөөр хэдэн ч жил юм,манжаар 300 жил, Занабазарын соёмбоор гэхчилэн уйгаржинтай байсан хугацаа танагдаад байгаа юм. Ардын намын журамт цэргийн “Магнаг үсэг” гэж бас юу байна.
1930-аад онд Зөвлөлт засаг бүрэлдэн тогтоход 200 орчим үндэстэн ястанг дундаа нэг бичигтэй болгох хэрэгцээ оросуудад гарч иржээ. Тэр нь латин үсэг байсан боловч сурц маш удаан байлаа. Манайх ч бас дуурайсан байдаг. Энэ үед орныхоо бус хүний тоогоор эртний Грекээс гаралтай ах дүү Кирил ламтны зохиосон бичгийг илүү уншаад байхаар нь Зөвлөлтүүд кирилд шилжжээ. Угсаа нэгтэй зүүн Европын славууд болох Орос, Болгар, сербичүүд кирилтэй байсан нь ч нөлөөлсөн биз. Дэлхийд тогтсон хоёр лагерь системийн өрсөлдөөн бас бус шалтгаанаар төд удалгүй латин бичигтнүүд кирилийг гүйцэн ирж бүр даваад явчихсан юм билээ. Манай хувьд орос ах нараа дагаад 1945 онд кирил үсгийг албан ёсоор зарласан. Өмнө нь 1941 онд Ц.Дамдинсүрэнгээр дүрэм зохиолгосон. Цэдэнбал түүний сургагч Приходов, Сидоров нар “ь,ъ” тэмдгийг яагаад хасч байгаа юм гэж загнасаар байгаад буцааж оруулан харин дээр нь “ө,ү” үсгийг нэмэхийг нь зөвшөөрснөөр 35 үсэгтэй монгол хувилбар бий болжээ. Ингээд 1950 он гэхэд 60 хувь, 1956 оноос 90 хувь нь бичиг үсэгтэн болцгоож соёлжсон юм. Өнөөдөр кирил үсгийг Орос, Монгол, Болгар гурав л хэрэглэж байх шив дээ. Хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан стан орнуудаас Беларусс, Украйн, Казах за дээр нь Оросын бүрэлдэхүүнд явдаг Чукча, Тува, Халимаг, Саха зэргийг хамж нэмсээр 30-аад үндэстний тоо гаргаж, кирилийг дэлхийн дөрвөн том бичигний нэг гэж сурталчилдаг.
Манай хувьд одоо хоёр хөршийнхөө аль ч бичгийг дагалгүй өөрийнхөө уугуул үсгээ сэргээх эсвэл дэлхийтэй хөл нийлүүлэхийн тулд латин руу орвол ч орчихоор ханхалзсан эрх чөлөө ч байна л даа. Энэ нь тэгээд цагаа тулахаар манай уугуул бичиг мөн л байдаг байгаа даа. Хятадын Шинжаан-Уйгарын өөртөө засах орон гээд айхтар хэл амтай хэрүүл тэмцэлтэй хөрш бий.
Монголчуудын оюунлагаар амьдрах чадамж харанхуйгийн жишээнд байнга ордог байсан хэдэн бөхийнхөө хэмжээнд ч хүрэхээ байчихлаа. Сумын бөх улсын хэмжээнд ноцолдож, жудоч охин дэлхийн шилдгүүдийг төвөггүй дийлдэг болтлоо зорьсон эрдмээ сурч, сурснаа хэрэгжүүлж байна. Гэтэл манай улстөрчид, эрдэмтэд “Магнаг үсэгтэй тугийг магнай дээрээ мандуулах”-аар РR-даж хийх ажлаа олж ядна. Боловсролын салбарт энэнээс өөр шинэчилчихмээр юм алга уу?