Нүүдэлчдийн КАЗИНО
Их талын нүүдэлчдийн амьдралын хэв шинж өөрчлөгдөж байна. Тэнд ”казино” бий болжээ.
Их талын нүүдэлчдийн амьдралын хэв шинж өөрчлөгдөж байна. Тэнд "казино" бий болжээ. Төр засаг иргэдээ тоолж сар бүр 21 мянган төгрөг олгохоор болж ингэж өгнө, тэгж өгөх юмсан гэж мунгинаж байх зуур нөгөө олгогдоогүй байгаа 21 мянган төгрөг маань "нүүдэлчдийн казино"-д аль хэдийнээ эргэлтэд оржээ. Энэ тухай өгүүлсү.
Саяхан өвлийн идшиндээ явлаа. Өвс цас тэгшхэн, өдөр нь дулаахан, тал нутаг үнэгэн зоо шиг халиурсан сайхан өвөл болж байна. Намайг ирэх сургаар багын хоёр нөхөр маань бараг л уулын орой дээр дуран бариад хувь, хишгээ авахаар хүлээж байгаа. Бас улай хийх хар хүнд гурван шил юм аваад гарч өглөө. Миний хоёр нөхөр маань миний аваачсан архийг, эрдэнийн хувь, эх орны хишиг гэж нэрлэдэг юм. Хөдөө байгаа дүүгийндээ очиход Ёоноо маань ирчихэж, Дорио бие нь өвдсөн гээд угтаж чадсангүй. Идэш хийхэд би ямар нэмэртэй биш. Төрсөн нутаг аавынхаа өвөлжөө бууцны хавийн уул толгодоор агаар салхинд явдаг юм. Ёоноо бид хоёр Баржин уулан дээр гарлаа. Хашаатын тал, Цайдмын хөндий эцэс төгсгөлгүй мэт цэлийсэн ч тэнд өвөлжиж байгаа айлуудын малыг уулын орой дээрээс дурангаар ч бараг тоолчихмоор. Талд хоёр гурван ч хот айл байна. Энэ олон айл чинь хэнийхэн билээ. Ямар олон мал байнаа гэж асуухад "Чи танихгүй ээ. Дундговийн нүүдэлчид гэв. Зөвхөн хонь гэхэд л таван мянга гаран гэснээ, "Хөөе хоёулаа уулаар дэмий тэнэж байснаас казинод оръё" гэв. Тэгээд бид хоёр "Нүүдэлчдийн казино"-д очвоо. Би болгоомжилж баахан архидсан хүмүүс дээр очихгүй шүү гэхэд. Үгүй үгүй, архидахгүй зөвхөн тоглодог гэр байгаа бид түүнийг "казино" гэдэг юм гэж тайлбар өгнө. Чамд 21 мянган төгрөг байгаа биз гэж асуув. Надад байгаа гэхэд өврөөсөө гурван жижиг шагай гаргаж үзүүлэв.
Энэ хот айлуудын мал үнэхээр сайхан таргалжээ. Хаана зусаж намаржсан болоод эдний мал ингэж сайхан тарган ороо вэ гэж лавлахад эдгээр айлууд уг нь Дундговь аймгийнх гэнэ. Дорнод аймгийн Матад, Эрээнцаваар зусаад шүлхий гарахаар түүнээс зугтааж Хэрлэнбаян-Улаан бараадаж өвөлжих гэж ирсэн гэж Ёоноо тайлбарлав. Тэгснээ говийнхон бол их ажлын хүмүүс, манайхан хажууд нь баас, хөрзөнгөөрөө хашаа хороо барьсныг нь хар, хот хороог нь хар даа, унаж байгаа машин техникийг нь хар гэв. Үнэхээр энэ хот айлын гадаа Оросын чиргүүлтэй "ЗИЛ-130" машинаас эхлээд "Ланд-80", хятад мотоцикль хүртэл саравчны хажууд эгнүүлжээ. Бид хоёр хонины хороо тойруулан буусан зургаан гэрийн дунд талын том цагаан гэрт орлоо. Гэрт таван ор тойруулан тавьж хивсээр бүтээсэн, битүү хулдаасан дэвсгэртэй дундаа майга ширээ тавьсан сайхан айл байна. Пийшинд хөлдүү хөрзөн түжигнэн асаж дүн өвлийн хүйтнээр хаалга онгойлгомоор халуухан. Томоо янхир биетэй өвгөжөөр хүнээс өөр хүн байсангүй. Мэнд усаа мэдсэний дараа өвгөн "За Ёоноо хүүгээр сонин юу байна. 21-ийгээ тушаах гэж явна уу" гэв. Манай хүн мөчөөгөө өгөлгүй 21-ийгээ ч тушаахгүй шүү хө. Хоттойгоос чинь хороох гэж ирлээ гэв. Тоглоом наадам хийж уулздагаар бодоход хуучны танил төдийгүй энэ гэр манай хүний "ажлын газар" бололтой. Ёоноо намайг танилцуулав. Энэ манай найз энэ нутгийн хүн байгаа юм. Одоо хотод сурвалжлагч хийдэг, танайхныг нутгаасаа хөөх гэж ирсэн гэж надаар айлгаж байна. Би нудраад авав. Тэгсэн чинь "За за тоглосон юм. Найздаа танай казиног үзүүлье" гэсэн юм. Ажилдаа оръё. Манай хүн (намайг хэлж байгаа юм) муухан муушигнаас өөр тоглоом мэдэхгүй. Хагархай магархай яасан бэ дуудаад ир хурдхан таван гар сууя гэв. Удалгүй нэг хүүхэд тэвэрсэн залуу бүсгүй, 15 орчим насны сэргэлэн шар хүү (Хагархай гэдэг нь тэр) бид хэд мушигваа. Эхлээд тоглох мөнгөө ширээн дээрээ тавив. Би ганцаараа 21 мянган төгрөг гаргав. Бусад нь нэг нэг шагай гаргаад тавив. Муушиг тоглож мэддэг ч шагайгаар тооцоо хийх аргыг мэддэггүй. 21 мянган төгрөг гэдэг нь сар бүр засгаас өгөх 21 мянган төгрөг юм байна. Энд бол нэг төлөг юм уу, нэг ямаатай тэнцдэг гэнэ. Таван шагай хожвол нэг бага насны үхэр адуу авч болно гэнэ. Үзэж тарлаа. Эхлээд би тун овоо байсан юм. Сүүлдээ алдаж эхэллээ. Манай хүн тэнд бүүр баларч байна аа. Нэг шагай яваад өглөө. Би лав 20-иод мянган цаас алдчихсан бололтой. Манай хүн гаръя гэж нүдээрээ дохив. Бид хоёр шээхээр гарлаа. Тэнэг хүүрээ чи яасан дохио ойлгодоггүй юм бэ. Цаад гурав чинь тэнэгийг чинь мэдчихээд хавсайдаад байна. Намайг үрлээ. Би хамгаалж байгаад үхээд байна. Чи ерөөсөө боль гээд л баахан загнав. Би тэр үед юу бодож байсан бэ гэхээр тал нутгийн өвлийн шөнө од гялалзаад ямар сайхан юм бэ. Энэ агаарыг ээ. Шар бууц, хот хороо, малын халуун үнэр хүн мал хоёр ямар сайхан зохицож амьдарч чадаж байна аа гэсэн шиг юм бодонгоо загнуулж зогсов. Чи өлсөж байна уу ресторанд юм захиалъя гэлээ. Тэгснээ өнөө эрдэнийн хувиа (нэг шил архи) машинаас авч ресторан гэж нэрлэсэн нөгөө гэр рүү орлоо. Би ч буцаад гэрт орлоо. Түмпэн дүүрэн адууны чанасан мах тавьчихаж. Хамгийн дуртай хоол адууны чанасан умс хятай, цагаан шавайнаас нь эхлээд баахан цохилоо. Зүүн талын (гэр ресторан)-д байгаа уух юмны зэсийг сонирхов. Халаасан айраг, ингэний хоормог, буцалгасан аарц, сүүний нэрмэл архи байна гэж гайхуулсан нь үнэн байлаа. Ингэний хөөсөрсөн халуун хоормог нэг аяга, шар тос самарсан нэрмэл нэг тагш уучихсан чинь нойр хүрч байна гэдэг жигтэйхэн. Тэгээд ч дахиад тогловол Ёоноод алуулна. Баруун орон дээр хажууллаа. Нам унтчихжээ. Нэг мэдсэн манай хүн намайг явъя гэж дуудаж байна. Би хожигдож бараг хориод мянган төгрөгөө алдчихсан ч гэсэн их сайхан амарчээ. Намайг унтсанаас хойш манай хүн хожсон бололтой дуу шуу ихтэй мордлоо. Таван ширхэг улаан шагайтай болсон байна. Нэг шагай 21 мянгад бодогдоно. 100 мянган төгрөг буюу нэг бод хожиж гэсэн үг. Тал нутгийн нүүдэлчид "казино"-тойгоо нүүж явна. Өвс цас тэнцүү энгүй их өвлийн тал нутаг, нүүдэлчдийн маань амьдрал хичнээн гайхам . "Казино"-гийн их хот Лас Вегас ийм л сайхан талд боссон юм гэнэ билээ.

DR UROLOGIST
Зочин
180. 149. 65. ***-d
АНУ-гаас ирсэн зөөврийн компьютер Computershop.mn

туук
Зочин
darkhan
shuukh
darkhan
shuukh
shuukh
Computershop.mn Ану-аас ирсэн зөөврийн компьютер

mongol
300
баярмагнай
Nyamaa
ээбий
Зочин
Зочин
Computershop.mn Ану-аас ирсэн зөөврийн компьютер
Зочин
Аюурзана
computershop.mn АНУ-гаас Зөөврийн компьютер

german
Зочин
Zochin
haramsmaar yum aa
Зочин
Зочин
zochin
Зочин