МАН-ын өөрчлөн байгуулалт ба сүйрэл
Энэ “өөрчлөн байгуулалт” гэдэг үг коммунистуудад ер зохидоггүй юм. “Мишагийн престройка” дэлхийн коммунист системийг сүйтгээд хаячихсан.
Энэ “өөрчлөн байгуулалт” гэдэг үг коммунистуудад ер зохидоггүй юм. “Мишагийн престройка” дэлхийн коммунист системийг сүйтгээд хаячихсан. Харин сая Сү.Батболд намаа өөрчлөн байгуулах гээд бүрмөсөн сүйтгэх замдаа гарчихлаа. Намаа авч үлдэе гэвэл хууль зөрчихөөс өөр аргагүй болох нь. Хэрэв хууль зөрчвөл хууль бус нам энэ нийгэмд оршин тогтнох эрхгүй юм. Хуулиас гадуур бүлэглэлийг юу гэдэг билээ? “Мафи” гэдэг.
Дамдины Сүхбаатарын Батболдын өөрчлөн байгуулалт
Болоод өнгөрсөн МАХН-ын эцсийн \сүүлчийн биш шүү, энэ хурлаар МАХН устсан\ хурлаас намыг “өөрчлөн байгуулжээ”. Энэ тухай намын Их хурлын тогтоолыг шинээр үүсгэн байгуулж гэж биш хуулинд нийцүүлэн “өөрчилсүгэй” гэж төгсгөн гаргасан. Харин одоо өмнөх парламентаар баталсан нийтээр даган мөрдөж буй хуулиа сөхөж үзье. 2005 оны 01 сарын 28 өдөр шинэчлэн найруулж баталсан “Ултөрийн намуудын тухай” Монгол Улсын хуулинд энэ “өөрчилсүгэй”-г ингэж заажээ.
Намыг өөрчлөн байгуулах, нам нэрээ өөрчлөх тухай гэсэн бүлгийн 15 дугаар зүйлийн 1-д “Намыг хуульд заасны дагуу нийлүүлэх, нэгтгэх замаар \л\ өөрчлөн байгуулж болно” гэсэн байна. Яагаад МАХН-ын яруу алдарт хуралд “гадны” төлөөлөгч Д.Баасан өндөр ач холбогдолтой оролцсон бэ? Асман лам Д.Бодоогийн \Өршөөгөөрэй. Би ингэж хэлээгүй шүү. МАХН-ын хуучин кинонуудад л ингэж ойлгуулсан шүү\ намын нэрийг авахын тулд Ардчилсан лам Д.Баасангийн намд нэгдэн орсон МАН. Үүнээс хойш нэрийн товчлол давхцах гээд байгаа учраас Д.Баасангийн намыг хууль ёсоор хүндэтгээд “МАН”, харин шинэ хууль бус Сү.Батболдын намыг “МАН гэгч” гэж нэрлэе. Товчлолыг хуулиар зохицуулахгүй бол нээрээ ядаргаатай эд юм гээч. Өнөөгийн МАН гэгч МАХН-ыг устгахдаа нэг жижиг намыг дээрэлхэж, нэрийг нь булааж авсан мэтээр гишүүддээ ойлгуулахаар үзэл суртлын өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулж байна. Гэвч ийм харгис бүдүүлэг юм гэж байдаггүй, ардчилсан нийгэм, намууд том жижиг гэлтгүй хуулиар тогтоосон тэгш эрхтэй.
Тиймээс уг хуулийн 15.2-т “Хоёр буюу түүнээс дээш намын үйл ажиллагааг зогсоож нийлүүлэх, нэг намын үйл ажиллагааг зогсоож өөр намтай нэгтгэх тухай асуудлыг намын гишүүдийн хэлэлцүүлэг явуулсны үндсэн дээр намын Их Хурлуудаар хэлэлцэн шийдвэрлэнэ” гэж заасан байна.
Гэхдээ... эргэн саная. Лав л МАН-д хуульд заасан ийм үйл ажиллагаа огт явагдаагүй, энэ бол бүрэн баталгаатай, явагдаагүйн учир нь жижиг томдоо биш юм, харин түүний нам МАХН-ыг залгих учиртай байжээ. Нөгөө талаас эрх баригч МАХН МАН-аар ийм зүйл санаатай хийлгээгүй юм. Яагаад гэвэл МАХН үйл ажиллагаагаа зогсоож, өөр намд нэгдэх гэж байгаа хуйвалдаанаа 160 мянган гишүүндээ илчилж, гэрэл цохиулж болохгүй байв. Эндээс бүх “но” цувирна. МАН МАХН-ыг залгихын тулд заавал хуулинд зааснаар хэлэлцүүлэг явуулж, их хурлаа хуралдуулж, МАХН-ыг өөртөө нэгтгэх тухай шийдвэр гаргах ёстой авч тэгээгүй байна. Яагаад гэвэл “үйл ажиллагаагаа зогсоож буй нэг нам” нь яах аргагүй МАХН учраас. Тиймээс тэртэй тэргүй зөвшөөрөх юм байна л даа. Хуулийн заалтыг “нэг нь зогсооно” гэсэн тэр нь МАН гэж тайлбарлаж магадгүй гэтэл нэгдсэн, өөрчлөн байгуулагдсан намын нэр нь МАН гэгч шүү дээ. Эсбөгөөс хоёулаа л зогсоосон байж л таарна. Хуулинд л тэгж заасныг бичиж байна шүү битгий хараагаад унаарай.
Гэтэл нэгдэн орох гэж буй МАХН хуулийн энэ заалтыг эртнээс нууцаар хэлэлцэн тохироод бодлогоор хэрэгжүүлсэн байна. “Тэрэлжийн тунхаглал” гэгчийг гаргасан цагаасаа эхлэн явуулсан үзэл суртлын ажиллагаагаа “гишүүдийн хэлэлцүүлэг” гэж тайлбарлахаар бэлтгэж байсан юм. Гагцхүү тэр хэлэлцүүлэг нь хэлэлцүүлэг биш байсныг сүүлийн үед МАХН-ыг байгуулахаар оролдож байгаа тус намын гишүүдийн үйл ажиллагаанаас харж болно.
Одоо дараагийн асуулт. МАХН МАН гэгч болохоор УДШ-д бүртгүүлэхдээ нэгдэж буй нөгөө субьект МАН-ын шийдвэрийг өгсөн үү? гэдэг асуулт. Хэрэв өгсөн бол МАН нам хэзээ их хурлаа хийж, хэзээ хэлэлцүүлэг явуулсан бэ? Жижиг нам учраас олон нийт анзаараагүй гэж бултах газар байхгүй юм. Яагаад гэвэл нөгөө талд нь УИХ-д хамгийн олон суудалтай, эрх баригч МАХН байна шүү дээ. УДШ эхлээд нэгдэж буй намын биш нэгтгэн авч буй намын шийдвэрийг голлон анхаарах ёстой. Эхэн сүүлийн тооцдоггүй юм гэхэд ядаж хоёр намын шийдвэрийг харах ёстой. УДШ-ийн хувьд том жижиг нам гэсэн ойлголт байдаггүй байх учиртай. Шүүхийн өмнө адилхан субъект. Ингэхээр МАН гэгчийг бүртгэсэн УДШ энэ талаар тайлбар хийх ёстой, хэрэв тайлбар хийхгүй бол УДШ өөрөө хуулийг уландаа гишгэснээ батална.
Цааш уншъя. Хуулийн 15.3-т “Нийлсэн намуудын эрх, үүрэг, хариуцлага, гишүүдийн намын харьяалал, эд хөрөнгө нь нийлэх замаар өөрчлөн зохион байгуулагдсан намд шилжих бөгөөд уг нам энэ хуульд заасны дагуу шинээр бүртгүүлнэ” гэснийг мөн 15.5-д” Нэг нам үйл ажиллагаагаа зогсоож өөр намтай нэгдсэн бол тэр намын эрх, үүрэг, хариуцлага, намын гишүүдийн харьяалал, эд хөрөнгө нэгтгэн авсан намд шилжинэ” гэж дахин заасныг анхааръя. Одоо эндээс дараагийн асуулт гарч ирнэ. МАН бол парламентад суудалгүй нам байв. Гэтэл бүх эрх, үүрэг хариуцлага МАН-д шилжжээ. Тэгвэл өөрчлөн байгуулагдахдаа парламентад суудалгүй МАН-д үйл ажиллагаагаа зогсоож нийлээд байхгүй болсон МАХН гэгч парламентын нам байж таарах уу? МАН МАХН-д нэгдээгүй, МАХН МАН-д нэгдсэн шүү дээ. Маргахдаа тулбал 2008 оны сонгуулийн саналын хуудсыг харъя. Тэнд өнөөгийн гишүүд МАХН-аас нэр дэвшсэн байна уу, МАН гэгчээс нэр дэвшиж үү?
Намуудын тухай хуулийн дараагийн заалт бүр ээдрээтэй. 15.4-д “Нийлэх замаар өөрчлөн байгуулагдаж байгаа намууд нь аль нэг намынхаа нэрийг шинээр байгуулсан намын нэр болгон хэрэглэж болох бөгөөд нийлсэн намуудын нэртэй холбогдсон харилцааг энэ хуулийн 6.3-т зааснаар зохицуулна. Энэ тохиолдолд нийлсэн намуудаас хамгийн эхэнд байгуулагдсан намын өдрөөр төлөөлүүлэн уг намын үүссэн өдрийг тодорхойлно” гэжээ. Намуудын тухай хуулинд “6.3” гэсэн заалт байхгүй. Өөрөөр хэлбэл “Нам үйл ажиллагаагаа зогсоосон, нэгдэх замаар өөрчлөн байгуулагдсан, түүнийг тараасан, түүнчлэн нам нэрээ өөрчилсөн бол тэдгээрийн бүтэн болон товчилсон нэрийг шинээр байгуулагдсан болон өөр бусад нам 24 жилийн турш дахин хэрэглэхийг хориглоно” гэсэн заалт уг нь байсан авч энэ хэсгийг “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2005 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1/01 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон” байна. Яагаад гэвэл УИХ-ын дарга байсан Н.Энхбаяр өөрийн оролцоотойгоор парламент дахь 62-ийн бүлэгт үндэслэсэн шинэ нам байгуулаад МАХН-ыг бүрмөсөн булшлахыг оролдоход тэр үед Ерөнхийлөгч байсан Н.Багабанди эсэргүүцэж энэ заалтыг хасуулахаар ажилласан ба Н.Энхбаярыг Ерөнхийлөгч болж намаасаа таслагдсаны дараа ҮХЦ-ийн оролцоотойгоор хүчингүй болгож орхисон билээ. Үүний дараа Н.Энхбаяр хувилбараа өөрчилж Монголын Ардчилсан Хөгжлийн Нам гэгчийг байгуулахыг хичээгээд амжилт олоогүй юм.
Тэгэхээр өнөөдөр МАХН-ыг байгуулах гэж байгаа хүмүүс МАХН-ын нэр товчлолыг хэрэглэх бүрэн эрхтэй юм байна. Хуулинд яаж заасан ч байлаа гэсэн хамгийн тодорхой ийм заалтыг хассан нь МАХН-ыг байгуулагчдад эрхийг нь олгож байна.
Асуудалдаа эргээд оръё. Харин сая МАН гэгч байгуулагдсан огноогоо Ардын намынхаар болгох гэж улайрахдаа энэ хүчингүй заалтыг барьжээ. Хүчингүй заалтаар нам бүртгэсэн бол УДШ хууль зөрчжээ. Гэтэл анх байгуулагдсан огноонд ч бас “но” бий. Коммунист дэглэмээс салсан 1992 оны ардчилсан Үндсэн хуулийн дагуу олон намын системийг хүлээн зөвшөөрсөн. Үүний үндсэн дээр ардчилсан сонгууль явагдсан бөгөөд намуудыг саналын хуудсанд жагсаахдаа бүртгүүлсэн дарааллаар бичих ёстой болсон юм. МАН гэгч энэ удаад бүртгүүлсэнээр бол хамгийн сүүлд эсвэл 1999 онд байгуулагдсан МАН-ын дугаарт бүртгүүлэх ёстой. Нөгөө талаас байгуулагдсан огноогоо Ардчилсан хувьсгал байтугай Ардын хувьсгалаас ч өмнө болгож орхижээ. 1999 онд МАН байгуулагдахад МАХН “Манай нам Ардын намыг залгамжлагч бөгөөд өөр Ардын нам байх ёсгүй” гэж байсан.
Харин өнөөдөр МАН гэгчийн байгуулагдсан огноо нь нэгтгэн авсан, нэгдэн орсон алиных нь ч биш, тэр ч бүү хэл түүхэн баримт бичгүүдийг судлавал бүр хачин холион бантан болж байна. Үйл ажиллагаагаа зогсоосон МАХН, түүний олонхийн байгуулсан МАН гэгч улсын түүхийг өөрийнхөөрөө зохиодог архаг өвчнөөсөө салаагүйгээ үүгээр бас дахин нотлож байна. Ингэснээр энэ хуулинд заасан намыг бүртгэх бүхий л заалтыг үл тоомсорлосон болж байна. Иймээс МАН гэгч хууль бусаар “бий болсон” бөгөөд хуулиар зөвшөөрөгдсөн этгээд биш болж таарч байна. Хуулийн бүхэл бүтэн бүлгийг зүйл заалт бүрээр нь зөрчсөн ийм тохиолдол Ардчилсан Монголын түүхэнд гарч байгаагүй юм. МАН гэгч арай даварч байгаа юм биш үү?
Хууль бус засаглал
Одоо бол хуулийн ёсоор МАХН ч байхгүй, МАН гэгч ч байхгүй, гагцхүү “Монголын төр хууль бус бүлэглэлийн гарт ороод байгаа” бөгөөд тэднийг Ардчилсан сонгуульд оролцсон субъектээ хуйвалдаанаар устгасан “төрийн эрх хууль бусаар эзэгнэж буй” тодорхойгүй нэр хаяггүй, төрийг засах эрхгүй бүлэглэл гэж нэрлэвэл таарах болжээ. Сэтгүүлчид үйл явцыг бичихдээ хуулийг анхааралтай унших хэрэгтэй болох нь эндээс харагдаж байна. Бид \би ч ялгаагүй\ үйл явцын талаар бичихдээ хууль ёсыг бус харин намуудын үзэл суртлыг дагаж бичээд хөөрхий эрх баригч намаа ийм эмгэнэлтэй байдалд оруулчихлаа даа, яана аа.
Одоо нэн даруй МАН гэгч, түүнийг бүртгэн авсан УДШ энд дурдан буй заалтуудын талаар нэгбүрчилсэн тайлбар өгөх үүрэгтэй. Хэрэв тайлбарлаж чадахгүй бол, мөн УДШ хууль бус үйлдлийг хаацайлсандаа болоод хууль бус этгээдүүдийн талд үйлчилбэл улстөрийн хямрал дээд цэгтээ тулах болно. Ард түмэн өөрийн сонгоогүй төрийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзах эрхтэй. Яагаад гэвэл бид эрх зүйт ардчилсан нийгэмд амьдарч байгаа болохоос эрх баригчдын зоргоор авирыг хүлцдэг тоталитар дэглэм амьдраагүй. Нөгөө талаас бид хуулийн дагуу төрөө байгуулж, хуулийн дагуу төлөөлөгчөө сонгосон ч тэд хууль ёсны эрхээсээ татгалзчихлаа.
Өнөөдөр жишээ нь 2008 оны сонгуульд таван хүний амиар ялсан МАХН гэдэг нэрээр оролцсон тэр улстөрийн нам байхгүй. Хуулийн “Хоёр буюу түүнээс дээш намын үйл ажиллагааг зогсоож нийлүүлэх, нэг намын үйл ажиллагааг зогсоож өөр намтай нэгтгэх тухай \15.2\ заалтаар” гарцаагүй МАХН үйл ажиллагаагаа зогсоосон байна. Өнөөдөр МАН гэгч яг ингэж тайлбарлаж байгаа. “МАХН-ыг байгуулах эрхгүй, яагаад гэвэл МАХН үйл ажиллагаагаа зогсоосон” Улстөрийн намуудын тухай хуулийн 8.7 буюу “Монгол Улсын иргэд нам үүсгэн байгуулахад аливаа байгууллага, албан тушаалтны зүгээс дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчихдөө тэд ингэж хэлцгээж байна. Өнөөдөр МАН-гэгчийнхэн нам биш, харин албан тушаалтнууд, тэр тусмаа хууль ёсны бус эрхтэнгүүд. Тиймээс энэ өгүүллийг гарсны маргаашаас өөр юм ярихыг тэдэнд зөвшөөрч болохгүй. Хэрэв МАН засаглахыг хүсэж байгаа бол энэ нэрээрээ сонгуульд оролцох ёстой.
Өнөөдөр МАН-ын бүлэг гэж байхгүй, хэрэв төрийн тогтвортой байдлыг хангая гэвэл сонгогдсон гишүүд нь ядаж нэрээ саналын хуудсанд бичүүлсний хувьд бие даагч л байх ёстой. Гэвч энэ нь өөрөө хууль зөрчсөн логик учраас өнөөдөр Монголд хууль бус засаглал тогтсоныг хүлээн зөвшөөрөх ёстой. Хэрэв хууль ёсны наад захын үнэртэй болгоё гэвэл Засгийн эрхийг АН-ын бүлэгт тайван замаар шилжүүлэх учиртай. Ингэснээр тодорхой бултах газаргүй болгоё гэвэл 2008 оны сонгуульд ялсан МАХН-ын бүлэг өнөөдөр байхгүй.
Ц.Шинэбаяр ч МАХН-ын төлөөлөл биш, учир нь УДШ-д энэ нам бүртгэлгүй. Гэхдээ хохирч буй түүнд нэг зөвлөгөө өгье. МАН гэгчийн удирдлагууд хуулийн 3.3. “Монгол Улсын Yндсэн хуульд заасны дагуу аль нэг намд эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний хувьд иргэнийг мөшгөн хавчих, заналхийх, гүтгэх, доромжлох, дарамтлахыг хориглоно”, 3.5. “... намаас гарахыг шаардах, шахалт үзүүлэхийг хориглоно”, 3.6 “Хуульд зааснаас бусад тохиолдолд намын гишүүн байх нь түүний эрх, эрх чөлөөг хязгаарлах ... үндэслэл болохгүй” гэсэн заалтыг зөрчин түүнийг хувь иргэний хувьд хавчин гадуурхаж байгаа учраас шүүхээр заалдаж мөн хуулийн 24.2.1-д заасан “Энэ хуулийн 3.5 дахь заалтыг зөрчиж иргэнийг намд элсүүлэх болон түүнээс гарахыг албадсан, шахалт үзүүлсэн бол албан тушаалтанд 30000-60000 хүртэл төгрөгийн, иргэнд 20000-40000 хүртэл төгрөгийн торгууль ногдуулах;...” шийтгэлийг Сү.Батболд, У.Хүрэлсүх, Д.Дондог нарт оногдуулж болно.
Одоо парламентыг харъя. Өнөөдөр хуулийн дагуу бие даагчдын тоо 46 дахин өсчээ. “Эрх барьж буй нам нэрээ өөрчилж болдоггүй” гэсэн хуулийнхны сануулгыг үл тоон нэрээ өөрчлөх байтугай татан буулгаж, дураараа дургисны шан ердөө л энэ. Бие даагчид бүлэг байгуулах эрхгүй, тиймээс парламентад өнөөдөр албан ёсны ганцхан бүлэг АН-ын бүлэг байна. Энэ парламент цаашид оршин тогтноё л гэж байгаа бол цорын ганц гарц нь энэ шүү.
МАН гэгчийн санхүүжилтийг зогсоох нь
Нэгэнт МАН гэгч нь хууль бус учраас Улстөрийн намуудын тухай хуулийн “Төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэг” хэмээх 19 дүгээр зүйлийн 19.1-д заасан: ”Улсын Их Хурлын сонгуулиар тухайн намын авсан саналыг нийт хүчинтэй саналын тоотой харьцуулах зарчмаар нэг саналыг мянган төгрөгөөр тооцож, сонгуулийн дүн гарсны дараа гурван сарын дотор багтаан Улсын Их Хуралд суудал бүхий намд төр нэг удаа мөнгөн дэмжлэг үзүүлнэ” гэсэн заалтыг зогсоох боломжгүй юм гэхэд \яагаад гэвэл МАН МАХН байхдаа мөнгийг авчихсан, намаа сонгуулиас хойш 3 сарын дотор татан буулгаагүй\ энэ мөнгийг нэхэмжлэн авах ёстой. Ингэхдээ хуулийн 19.3-т заасан “Энэ хуулийн 19.1, 19.2-т заасан мөнгөний дүнг мөнгөний ханшийн өөрчлөлтийг харгалзан өөрчлөн тогтоож байна” гэсний дагуу мөнгийг ханшний өөрчлөлтөөр өсгөн авах ёстой. Дээрээс нь энд дурдагдсан 19.2-т заасан: “Улсын Их Хуралд суудал бүхий намд түүний авсан суудлын тоогоор Улсын Их Хурлын гишүүний нэг суудлыг жилд арван сая төгрөгөөр тооцож, Улсын Их Хурлын тухайн бүрэн эрхийн хугацаанд улирал тутам улсын төсвөөс санхүүжилт олгоно. Энэхүү санхүүжилтийн 50 хувийг Улсын Их Хурлын гишүүдийн сонгуулийн тойрогт явуулах үйл ажиллагаанд зарцуулна” гэсэн заалтын хэрэгжилтийг нэн даруй зогсоох учиртай.
2005 онд парламент дахь МАХН-ын бүлэг “Эх орон-Ардчилал” эвсэл буюу сонгуулийн хуудсанд нэр нь бичигдсэн субъект байхгүй болсон шалтгаанаар эвслийн бүлгийг задлах ямар хорлонтой тоглолт явууллаа. АН-ынхан үүнийг мартаагүй л байх. Одоо яг тэр заалтаар эргүүлээд МАН-ын санхүүжилтийг зогсоох нь АН-ын бүлгийн хувьд хуулийг даган мөрдөх үүргээ биелүүлж байна гэсэн үг юм. Хэрэв үүнийг биелүүлэхийг шаардахгүй бол АН өөрөө хууль зөрчигчидтэй хуйвалдсан хэрэг болох бөгөөд парламент цаашид оршин тогтнох засаглах эрхээ бүрмөсөн алдах аюултай юм.
Төгсгөлийн тухай төгсгөл
Хуулийн хэд хэдэн бүлгийг тэр чигээр нь зөрчих байтугай нэг заалт зөрчсөн л бол хууль бус гэгддэг. Сэтгүүлч би ингэж л үзэж байна, одоо хуулийнхан энэ талаар хэлэлцэх ёстой. МАХН ХVI их хурлынхаа өмнө ч, дараа ч хуулийн ямар зүйл заалтаар нэр, билгэдэл, туг далбаагаа сольж байгаагаа тайлбарлаагүй. Одоо тайлбарлах үүрэгтэй, хэрэв тайлбарлаж чадахгүй бол МАХН ч бай, МАН ч бай устах ёстой. Өнөөдөр МАН ч хууль бус, МАН-ын тайлбарлаж байгаагаар МАХН ч бай хууль бус этгээдүүд болон хувирчээ. Ийнхүү яруу алдарт МАХН 90 наслаад таалал төгсчээ. Хэрэв жаахан хүч нэмэх хэрэгтэй бол лам Д.Баасан одоо Ардчилсан хүчний талд орох хэрэгтэй. Тэгвэл “Ардчилсан хүчнүүдийн 20 жил хийж чадаагүй ганц Баасан хийчихсэн” гэсэн үг түүхэнд үлдэнэ. МАХН-ыг устгах гавъяаг өөртөө авах гэж Н.Энхбаяраас эхлээд олон хүн мөрөөдсөн ч чадаагүй юм. МАХН-ыг С.Баяр биш Д.Баасан устгасан гэвэл ямар байна?

ббб
Зочин
irgen!
дорж
дорж
дорж
Зочин
Зочин
Vgugu
MAXH
Зочин
zochin
baataraad
Зочин
zochin
Зочин
Зочин
иргэн
Зочин
www.1000zahia.com
www.1000zahia.com
www.1000zahia.com
huyagaa
Зочин
Зочин
Зочин
bator
bat
Зочин
зочин
зочин
zulaa
Зочин
hongor
b
Зочин
pandagar
Зочин
Batbayar
Хэ хэ
МАН-ын гишүүн
Trojan Horse
uuriixuu asuudliig shiid
s.batbold
Зочин
batyam
zochin
zochin
Зочин
ХҮРЭЛСҮХ УСТГАСАН
зочин
Үрэлсү
Tuulmgd
usa
Hurelsuh ee
202. 70. 38. ***-д
яги хуулийн заалтаар хөөж үз
Зочин
Зочин
Зочин
хамаа ч алга даа яршиг
zohcin
Zochin
urelsu
urelsu
Зочин
haraa
Болдд
Зочин