“Богд-Уул” сувилалд дургүй “ХАН-УУЛ”-ЫН ЦАГДАА
Аливаа өвчин хэлж ирдэггүй хийсч ирдэг, ам басч ёстой болдоггүй юмны нэг.

"Хан-Уул"-ын цагдаагийн хүүхдүүд дэмий л юм хийж байна даа. Да ялангуяа тэр элэг гэдэг чинь архи зулдаг нөхдүүдэд нас барахынх нь урьд өдөр л ёо ёо гэж мэдэгддэг ёрын дүлий эрхтэн байгаа юм. Манай цагдаагийн нөхдүүд одоохондоо нас залуу, булчин чанга байгаа болохоор эмч, сувилагч нарт эр бяраа гайхуулж, зугаа цэнгэлийн бизнесийнхэнтэй сүжрээд нэг л ухаарахгүй байгаа бололтой.
Эсрэг, тэсрэг үйл ажиллагаа явуулдаг хоёр байгууллагын хооронд зөрчигдөөд байгаа газрын маргаанд цагдаа орж ирэнгүүтээ шууд нэг талд үйлчлээд эхэлсэн нь цагдаа өөрөө гэмт хэргийн шинжтэй харагдаж байна.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр болох Богд уулын Зайсан толгойн урд аманд "Богд-Уул" нэртэй эмчилгээ сувиллын улсын байгууллага ажиллаад олон жил болж байгаа. Монголдоо ганцхан гэж хэлж болох энэхүү сувилал нь элэгний архаг өвчинг уламжлалт анагаах ухааныг орчин үетэй хослуулах аргаар эдгээдэг, зовлонт хүмүүний авралын сүүлчийн найдлага газар гэлцдэг. Цагдаа хүнд л тусдаггүй биш юм бол монгол эрчүүдийн ихэнх нь элгээр явчих гээд байна шүү дээ. Тэгэхээр энэ газрыг хийгээд иймэрхүү эмчилгээ сувиллын газруудыг харин улам дэмжиж, тусламж дэмжлэг байвал хэлээрэй гэж байх ёстой. Элэгний хорт хавдар гэгч өвчинг орчин үеийн анагаах ухаан эмчилж чадахгүй байгаа. Харин уламжлалт анагаах ухааныг дахин сэргээсний хүчинд эмгэнэлийн уйлах нулимс харьцангуй татраад ирсэн судалгаа байна. Өвчтөн хүмүүст амьд явах бас нэг горьдлого нэмэгдсэн.
"Богд-Уул" сувиллын газар ийм ажил үүрэг гүйцэтгэдэг. Гэтэл хэсэг бүлэг хүмүүс ар өврийн хаалгаар зөвшөөрлийн бичиг аван дээрх сувиллыг болиулан оронд нь баар, цэнгүүн, буудал барих гэж байна. Зовлон үзсэн, ёс суртахуунтай, монголоо алдчихаагүй нэгэнд бол бүр хуулийг нулимж байгаад ч хамаагүй сувиллын талд зогсоход бараг буруудахгүй юм шүү дээ. Тэгэхэд манай цагдаагийн халуу оргисон нөхдүүд энэ талаар ганц удаа эргэцүүлж бодсон болов уу? "Та нар яагаад зөвшөөрөлтэй бусдын газар нутаг дээр байрлаад холдохгүй зөрчил гаргаад байгаа юм. Энэ асуудал дээр чинь эрүү үүсгэнэ" гээд Хан-Уул дүүргийн цагдаа нар хөрзийж байна. Тэгээд хэрэг үүсгэн цагаан халаадтай хэдэн эмч, сувилагч хүүхнүүдийг үнхэлцгийг нь хагартал айлган хэсэг дээрээ дуудан байцаагаад эхэлжээ. Яахнав дээ, чааваас гэж.
Уг явдал нь болохоор сувиллынхан өвчтөнөө эмнээд ажил дээрээ байж байтал баахан хүмүүс хашаа хороог нь хэмх дайран орж ирээд хүрз жоотуу, техникээр юу юугүй газар ухаад эхэлсэн юм билээ. Тэгэхээр нь болиулах санаатай очоод маргаан үүсч орилоон хашгираан болцгоосон. Тэр нь явсаар байгаад хамгаалагч голдуу бакь бакь залуусыг сувилагч авгай, хүүхнүүд хэмх нүдээд хөөгөөд явуулчихсан аятай хүн үнэмшимгүй яриа гарсан. Нөгөө талаас бол угаасаа хууль зөрчин ажил үүргээ хэвийн явуулж байгаа албан байгууллагын газрыг булаагаад байгаа нь ойлгомжтой хэрэг юм. Тэнд өмнө нь эзгүй газар байсангүй, өмнө хэн нэгэн ёстой нөгөө цэнгээний газраа нээгээд наргиж байхад нь орж ирээд эмнэлэг болгочихоогүй. Ядаж эмнэлэг нээнэ гэж молигодоод хөрөө рам байгуулсан бол үйлтэй юм үйлээрээ болог гээд хаяхсан. Газрыг нь булааж байгаа нь ч, булааж байгаа бизнесийнхнийг хаацайлж байгаа нь ч тэр арай дэндүү увайгүй зан гаргаж байгаа юм биш үү? Тэгээд ч энэ газрын маргаан нь шүүх дээр очоод хариугаа хүлээж байгаа асуудал. Шүүхийн шийдвэр гараагүй байхад яахлаараа цагдаа өмнөөс нь өрсөж очоод аль нэг талд орох гээд байгаа юм. Шүүхийн шийдвэр аль нэг талд нь заана. Тэр тохиолдолд ялагдагч тал цагдааг шүүхэд нөлөөлсөн гээд ноцчих юм бол адгийн зарга арав хоногтой юм болно. Мөн хууль шүүхээс гадна өөр олон ноцтой үр дагавар байдаг. Гал, ус, өвчин гурваар хамаагүй тоглож болдоггүй юм.
Саяхан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "элэгний" Ж.Хатанбаатартай нэгэн уулзалт дээр таараад "Ажил төрөл гайгүй юу. Сувиллын газраа алдчихаагүй биз. Ард түмэнд их хэрэгтэй газар юм шиг байна лээ шүү" гэжээ. Төрийн тэргүүнийг ингэж хэлнэ гэж ёстой санасангүй хэмээн тэрээр бөөн урам болчихсон явна билээ.
Цагдаа, шүүх, прокурорын байгууллагыг социализмын үеийн зөвлөлт загварын төрийг өмнөө тавьсан арга барилаасаа салаач ээ. Хүнээ хайрласан, иргэдийн эрх ашгийг дээдэлсэн өмнөхөөс шал эсрэг нийгэм наана чинь байгуулаад байна. Та нар түүнд зохицож ажиллаж чадах уу?, тэгж ажиллах сэтгэл чамд бий юу? гэсэн асуултын давтамж улам нэмэгдэж байна. Энэ дагуу олон ч хууль өөрчлөгдөх гэж байна.
"Богд-Уул" сувиллын газарт болсон маргаан хэдий байгууллага иргэдийн дундах жижиг асуудал мэт боловч манай өнөөгийн амьдралд зөрчилдөөд байгаа ёс суртахууны хоосролын нэгэн бодит жишээ энэ юм. Хүмүүс минь битгий ийм муухай юм хийж байгаач. Монгол нутагт юу л байна, газар л байна. Очиж очиж эмнэлэг булааж яах гээд байгаа юм. Элэг муутай монголчуудад түмэн төрөлдөө зүхүүлэх юу нь сайхан гэж.

сахиус
Зочин
hehe
Zaya
Bat
Зочин
Б.Эрдэмсайхан
Зочин
Ajaa taij
zochin
showtimer