Өглөөний 08:00 цаг. Ёоо нойр ханаагүй байхад өлсөөд сэрдэг гэнээ. Бэлэн идэх юм байхгүү болхоор өдөр цайны цаг хүртэл тэсхээс. тэхдээ өлсөөгүй бол ажилаасаа хоцроод балрах байж өлсөх ашигтайм байнааа бас. Би өөдрөг хүн. Тэхдээ гүйж болохгүй улам өлсөнө.

10:00
Ёоо худлаа ажил хийжаагаам шиг суух чинь яасан тамтайн бэ. Худлаа царай шахчаад суух ч хэцүү байшүү. Ямар их өлсөж байнаа. Ямар сагсуу нь гэрээсээ хоол авчраад ажлаар нэг үнэртүүлээд хаячваа. Энэ яг өчдөр хийсэн цуйвангын үнэр шүү. Өлсөхүйн гайхамшиг гэж ном байна гэнэ. Үхсэнийх нь гайхамшиг гутамшиг тарчлаан гэвэл таарна. Ямар сэргэлэн зус нь өөрийнхөө өлсөж байгаагаа гайхамшиг болгодог байнаа. Ном гэснээс би номын дэлгүүрлүү орхоор ичээд байдышд. Хүн амьтан ээ энэ ном уншдаг л юм байхдаа гээд шоолох байх таньдаг хүн таарчуул бүүр сүйрнэ. Тэхдээ би баарлуу бол харин ч хайнга орйишд. Юун ичих харин ч бусдыг ичээгээл орно шүү дээ. Хэсэг өөр юм бодцон ашгүй өлсөглөнгөө мартлаа.

12:00
За ганц заг тэсчүүл хоолонд гарлаа даа. Заналтайгаар идэе харин ч нэг. Гүү тэгээд саяны хурал юу ч болов доо. Надаа мэйл ирэлгүй хэдэн ч жил болов доо. Сайхан чаатлахысан. Мээсэнжэрт маань ажилыхнаас гадна 3 хан хүн байшд. Ажлыхантайгаа ямар мээсэнжэрдээд байлтай биш. Бусад хүмүүсийх шиг дарайсан олон хүний хайгтай болхысон. Хүмүүсийн лист нэмэгддэг байхад минийх хасагдсаар одоо бараг дуусахнээ энэ эрчээрээ явбал. Ер нь намайг ажл дээрээ өлсөөд үхцэн ч ээ нөгөө гүзээт чинь өлсөөд үхчиж гээд ганц дусал нулим унгаах хүн олдкуу дээ. Ширээн дээрээ ялзраад дуусаж этр.

14:00
Өө үхсэн хойноо дөрвөн мантуун бууз идчээд байхад өлссөн хэвээрээ. Алдым байна. Ядаж горойгоод нэг хэсэг цадцан юм шиг байдагсан шунгинаад орчдог байшүү гайнууд чинь. Одоо энэ байгаа жоохон бинзээнээ хурдан шингээхгүйн тулд бага хөдлөх хэрэгтэй. Манай ажлын тэнэг гар бохь зажлаад л байна. Хоолоо шингэчинэ гэж бододгүйн байхдаа. Сайхан намбайтал суунаа. Хоол идчээд өлсөөд байхын муу ёр байгаадаа. Нэт ухсан чинь Африкт өлсөглөнгөөр хүн үхжээнэ гэнээ. Хөөрхий тэр хүмүүсийн зовлонг би хичнээн ойгожээн гээч. Адууны чанасан мах хамгийн төгс бүтээгдхүүн шүү.

16:00 Би ингэжээж яг өлсөж үхнээ. Урьд насандаа өлсөж үхсэн хүний сүнс байх, эсвэл хэнхэгээр үхсэн хүний. Энэ ажлын охин ард талд юм идээд байх шиг байна. Эргэж харалтай биш. Түрүүн хоол идэж байхыг нь 5-аад минут гөлөрцөн байсан. Одоо дахиж эргэж харуул бүүр хэрэгт орно яршиг. Тэхдээ дуусгасан болуу энэ хоолоо. Толь барьж ирээд харж байдымуу яадын. Тэгээд эрэгтэй хүн толинд хараад суух бас эвгүймаадаа. Хоолоо дутуу орхисон бол тэрийг нь нууцаар идчээд чи хоолоо идциймуу гээд түрүүлээд асуучихад намайг идчилээ гэж даанч сэжиглэхгүй дээ. Би хоолон дээр ингээд толгой ажиллах гэж үзүүлхиймаа.

18:00
Ёоох ингэж ажил тарах гэж. Энэ хятад хоолны гадуур өнгөрхөөр сүртэй үнэртэдий шүү тээ. Амиа хоролчмоор болдын. Зиа гэртээ очоод ямар хоол хийгээд ганцаараа бужигначий даа вайз. Энэ автуусанд өөдөөс хараад явжаагаа тарган хүүхэн алим иджээн. Тарган улс байнга юм идэж явхын. Тэхэд би тарган байжээж бас л байнга юм идэж явжээмээр л байшд. Будаа агшаагаад тэр хооронд махаа гэсгээгээд хуураад холиод идчнээ сайхан. Цэцэг авцан явжаагаа залуу байна. Энүүнийхээ оронд сайхан бууз аваад очкуу эхнэр нь хамаагүй баярлышд.

20:00 Еээ үхсэн хойноо цадхад нэмэртэй гээд шөлтэй хоол хийсэн цадсангүй дураак. Хоосон ус уухад худлаа цэрийгээд цададгүй байж жоохон мах үнэртүүлсэн шөл уухаар яахаараа цадсым шиг болдым болоо. Зурагтаар юу вэ нэг хүүхэн "УИХ-ын гишүүдийн идэж уух нь дийлдэхгүйм, идэж уухаа зогсоо гэж" орилж байхын. Энэ чинь нээрээ идэж уухтай өлсөж тэмцдэг хүүхэн байшд. Хүний идэж уухыг зохицуулах гэж өөрөө өлсдөг хөгийн юмаа. Тэгээд өөрийхөө өлсөхийгөө зарлаж этр. Би аль болох нуух гэж явж байхад зарим нь зарлаж л байдаг. Муу нуухаар сайн илчлээд өөрийнхөө өлсдөгийг заралдым билүү. Тэхдээ тэр УИХ-ын гишүүд бол үнэхээр идэж уудаг байж магадгүй тарган улс байдын шүү. Буянгын Жагаа өөрөө ч хэлдэг бие нь нотолдог идэж уудгүй шинжийн хүн шд.

22:00
Зиа унтий. Өлсөн өлсөн сэрүүн байх хэрэг ч байгаамуу. Тэхдээ шөнөжин хоол зүүдлэх байхоо. Ингэхэд энэ шар нохой одоо эр юмуу эм юм болуу. Зайлуул гөлөглөж барихгүй байхыг бодход эр юм болуу. Тэхдээ эм байсан ч энийг тоох нохой олдох болуу. Нохой ч бас хэрэндлээ гоо үзэсгэлэн хардаг л байлгүй дээ. Зайлуул даа энд ирээд 7 жил болчлоошд. Гүү 5 билүү. зиа энүүний хэр удах нь хэнд хамаа байхав дээ. Нэр өгхийсөн харин. Гүү тэгээд дуудахгүй байж нэр өгөх ч хэрэг байгаамуудаа. Энэ шар бас гэдэс нь тасарлаа, өлсөөд нойр хүркүү байгаа байхдаа болж муу хог урьд шөнөжин хуцаад тэнэгтээд байсын. За унтаж өгий маргааш өдөр болтол тэсэх хэрэг гарахнээ.

Хүмүүс шиг өдрийн тэмдэглэл бичий гэсэн өөдтэй юм болохгүйнээ. Уг нь ингээд бичээд байвал Анне Франк шиг үхсэн хойно од болох ч юм билүү гэж бодсын. Гүү тэгээд худлаа юм бичилтэй биш үнэнээ бичхээр бөөн өлсөглөн зовлон гуйланчлал дундуур нь шар нохой мэдкүү ээ мэдкүү. Тэгэхдээ цагаан сараар бол сүртэй байх байхаа 10 цаг цатгалан байна, 12 цаг цатгалангаараа, ер нь цаашдаа ч цатгалангаараа л байна гэж мэгээд аан. тэр цаг ирнээ ирнэ.