Хусавч арилахгүй “МАХН” нэр
МАХН нэрээ солих гэж байна. ”Зарахгүй, солино” гэлээ гэдэг шиг юм болж байна. Зарахгүй солино гэснээс, эртээ урьд цагт, хорин жилийн өмнө МАХН дангаараа эрх барьж байх цагт хувь хүн юм зарахыг хориглож байсан юм.
НЭГ. ЗАРАХГҮЙ СОЛИНО
МАХН нэрээ солих гэж байна. "Зарахгүй, солино" гэлээ гэдэг шиг юм болж байна. Зарахгүй солино гэснээс, эртээ урьд цагт, хорин жилийн өмнө МАХН дангаараа эрх барьж байх цагт хувь хүн юм зарахыг хориглож байсан юм. Цорын ганцхан байдаг зах дээр иргэд хувийн хэрэгцээнээсээ илүү гарсан аахар шаахар амины өмчөө сольж, хольдог цаг байж. Барааг бараагаар, заримдаа мөнгөөр солино. Зарвал дамын наймаа хийсэн хэрэгт орно. Тэр үеийн бизнэсмэн эмэгтэйг дамчин авгай гэдэг байлаа шүү дээ. Гэхдээ нам эвлэлийн гишүүд, төрийн албан хаагч тэнд юм хум солих гэж яваад баригдвал өнгөрнө. Нэг оюутан хүү зах дээр мөнгөн аяга солих гэж яваад нам ба түүний тэргүүлдэг төрийн хурц хараанд өртөж билээ. Яасан гэж үү? Алаагүй ээ хөөрхийг. Ачит нам засаг минь энэрэнгүй хандаж их сургуулиас хөөгөөд л өнгөрснийг тодхон сананам.
Учир иймээс зах дээр юм зарах гэж яваа улс үнэнээ ер хэлэхгүй.
-Гутал хэд гэж байна гэхээр
-Зарахгүй солино гэнэ.
Тэгснээ "Жаахан томдоод, хоёр размер жижигрүүлдэг юм билүү" гэхчлэнгээр нүд цавчихгүй бүлтэрнэ. Жаахан яриа өрнүүлээд, нам засгаас томилогдсон шалгагч этгээд биш гэдгээ итгүүлэхийн хэрд гутлаа гутлаар солихгүй, мөнгөөр солино, солих солихдоо яг хэдэн төгрөгөөр солих гэж байгаагаа хэлэх жишээтэй.
Өнөөдөр МАХН-ын нэрээ солих үйл явц нэг иймэрхүү, мөн чанар агуулгаа өөрчлөхгүйгээр нэрээ солих маягтай ярьж байна. Далан жилийн түүхтэй гэж цээжээ дэлдсэн хэвээрээ үлдэх магадлал их байна. Улс төрийн нэг хөтөлбөртэй хүмүүсийн нэгдэл гэхээсээ илүүтэй эрх мэдэл хуваарилдаг газар, нэг ивээлд нь ороод авбал өөд татдаг загалмайлсан эцэг, удирдлагад байгаа хүнийг гомдоовол өршөөл байдаггүй "хоза ностра" байдлаараа.
МАХН нь 1990 оныг хүртэл Үндсэн хуульд дангаараа эрх барина гээд заачихсан нам байсан. Тэр үеийн МАХН-ын бүтцийг хамтдаа ажиглах гээд үзье. Намаас нь салгаад орхивол уснаас гарсан загас шиг болох ч улс бишгүй байсан. Хүссэн карьераа хийхийн тулд МАХН-д орохоос өөр гарцгүй улс ч бишгүй байсан. Хашиж байсан ажил алба нь МАХН-ын гишүүн байх учиртайгаас болоод элссэн улс ч байсан. Бүтээж туурвиж, хүнийхээ хувьд өсч өндийх боломж хайж МАХН-д орсон ч л байсан.
Ийм байдалтайгаар 1990 оны ардчилсан хувьсгалтай золголоо. МАХН-гүйгээр уснаас гарсан загас шиг болох хэсэг л бол ардчиллыг галзуурсан барс шиг эсэргүүцэж угтсан. Эсэргүүцэх биш юм аа, үзэн ядаж байсан. Үлдсэн хэсгийн зарим нь намаа шинэчлэх гэж оролдож, зарим нь намаасаа гарсан. Бас ардчиллыг талархан дэмждэг ч тийшээ очоогүй, бас намаасаа гараагүй атлаа намдаа нэг их сүжрээд байхаа больсон хэсэг бий. Энэ бол намаасаа ил тод гарахаас нэрэлхсэн хэсэг. Ардчиллыг талархан угтсан ч намаасаа гарахыг бодоогүй, үүнийгээ хүн чанар зааж буй хэрэг гэж ойлгон үлдсэн хэсэг бий. Чухам энэ хэсэг л МАХН-ын хамгийн ариун нандин цөм болж үлдсэн.
Бас МАХН-ын орчин тойрныхон гэж бий болсон. Энэ нь их төлөв ардчилсан хүчний дотор байж байгаад муудалцаж гарсан, эсвэл тэндээс хүссэн алба, ашгаа хүртэж чадаагүйдээ урам хугарсан, шинээр нам байгуулж тодрох гээд хүч мөхөстсөн улс байх нь бишгүй. Тэднийг шууд нам дотроо оруулбал нэр хүндэд муугаар нөлөөлнө гэж үздэг учраас нэг их ойртуулах ч үгүй, бас туугаад явуулчих ч үгүй, цаг болохоор дуудаж хэрэглэчихээд, зохих ёсоор шагнаад байлгаж байдаг.
1990 онд ард түмний өмнө өөрийн гэсэн намаа сонгож элсэх, дэмжих боломж бүрдэв. Энэ үес улс орноо шинэтгэх, ардчиллыг хөгжүүлэх санаа бодолтнууд үндсэндээ Ардчилсан хүчин дээр цугларч эхэлсэн. Хэдийгээр харьж эхэлсэн боловч чалхаа алдах яагаа ч үгүй байгаа МАХН хүчирхэг хэвээрээ үлдэв. Намын эзний (буюу На.Э гэж товчилж болох) эсрэг бүлгийг бут цохидог, намд орогнож чадсаныг нь ивээж ч чаддаг тэр инерцтэйгээ үлдэв. МАХН-ын ардчиллын эсрэг инерцийг зөвөөр эргүүлэн ардчиллын төлөө болгох, эсвэл МАХН-ын нэрээр засгийн эрхэнд гараад, гарсан хойноо ардчиллын талд ажиллах энэ тэр бодолтой улс ийшээ орсон байхыг хэн байг гэхэв. Гэхдээ л эрх мэдэлд хүрэх гишгүүр болж үлдсэн нь бол нууц биш л дээ.
Яг ийм үед МАХН-ын нэрийг солих асуудал босч байна. Гишүүд нь янз янзын л бодолтой байгаа бололтой. Нэрийг нь солих гээд цохиж явсан зарим нь "бодоод байхнээ, нэрийг нь солих буруу ажээ" гээд л гүйж явах юм. Эндээс харахад нэрээ солих нь намын дотоод бүлэглэлүүдийн, цаг үеийн сонирхолтой их холбоотой гэдэг нь харагдаж байна.
Нөгөө талаас МАХН нэрээ солилоо гэхэд хуучин нэрийг нь аваад орыг нь эзлэхээр бэлдэж буй бүлэглэл байгаа гэх. Байгаа төдийгүй өнгөн дээрээ "нэр солих нь буруу" гэх атлаа, нэрээ сольчихоосой гэмээн ханцуй дотроо залбирч буйг нь харсан мэтээр ярих аж. МАХН гэдэг нэрийг дахин сэргээж аваад хуучин байр суурийг нь эзлэх боломж бага юм. Учир нь хэсэг хүн Ардчилсан нам, социал-демократ намтай нэгдсэний дараа МоАН гэдэг нэрийг 2000 онд сэргээж аваад сонгуульд орж л байсан, амжилт олоогүй. МСДН нэрийг ч мөн л сэргээгээд үзсэн. МАХН-ны анхны нэр болох МАН-ыг аваад сонгуульд орж байсан. Бодоод байхад МАН л бусдаасаа хожоотой байж. МАН гэдэг нэрээ МАХН-д эргүүлээд чамгүй үнээр зарсан гэдэг билүү дээ. МАН гэж нам байгаад сонгуульд орж байсан нэг баримт, өнөөгийн МАХН-ын дарга нар "МАН гэдэг нэртэй өөр нам байхгүй" гэж итгэлтэй мэдэгдэж буй нөгөө баримт хоёрыг эргэцүүлээд үзээрэй.
Нэг зүйл тодорхой байна. Нэрийг нь яаж ч сольсон хэвээрээ үлдэх магадлал их байдаг. Азиз Несиний нэг өгүүллэг байдаг юм. "Айтений нөхөр" ч билүү? Нэг хархүү Айтен хэмээх нэрд гарсан хүүхэнтэй суудаг юм. Тэгсэн чинь өөрийн нэр нь мартагдаад, хаа ч явсан "Айтений нөхөр" гэж дуудах болжээ. Үүнд залхсан хархүү нэрээ сэргээхээр шийдэж эхнэрээсээ сална. Гэтэл бүр долоо дордож "Айтений хуучин нөхөр" гэдэг шинэ нэртэй болчихдог юм. Тэгэхээр МАХН нэрээ солиход нэг хэсэгтээ "Хуучин МАХН" нэртэйгээр цааш явна байх. МАХН нэрийг хусавч арилахад бэрх ажээ. Дээр нь МоАН, МҮАН, АН бол нэг л нам гэж ард түмэн зөвөөр ойлгосоор ирсэн. Эндээс харахад МАХН нэрээ сольсон ч, солиогүй ч нийгэмд эзлэх байр суурь өөрчлөгдөхгүй юм байна.
ХОЁР. НЭРГҮЙ НАМ
МАХН нэр төдийгүй агуулгаараа шинэчлэгдэх нь Монголын улс төр, нийгмийн амьдралд хэрэгтэй үйл явц. Ардчилсан намын цаашдын төлөвшил ч гэсэн ялгаагүй. Манай гол хоёр намд бие биенээсээ жигших зүйл их байдаг шигээ сурах юм бишгүй. Гэхдээ аль нь засгийн эрхэнд байлаа гэсэн тэднээр дамжуулан төр барьж байдаг улс төрийн өөр нэгэн бүлэг бий. Үүнийг "нэргүй нам" гэж томьёолж болно. Монголын хамгийн хүчирхэгжиж байгаа нам бол энэ. Ямар ч нэр байхгүй, тодорхой дарга удирдлагагүй. Гэхдээ засгийн эрхийг ямагт барилцаж байдаг нам. Энэ бол үндэсний хөрөнгөтнүүдийн хамтын ажиллагаанаас бий болсон нам. Манайхан олигархи энээ тэрээ гэж нэрлээд байдаг тэр хэсэг. Үүсэн гарсан шалтгаан нь их бодитой. Нэг талаас МАХН засгийн эрхэнд гаруутаа л сөрөг намын бизнэс эрхлэгчид, тэдэнд санхүүгийн дэмжлэг үзүүлэгчдийг хяхаж, татвар, шалгалтаар дарамталж, нэг бол өөрийн талдаа оруулдаг, эсвэл дампууруулдгаас үүдэлтэй. Хоёрдугаарт, ардчилсан хүчин засаг барихдаа эдийн засгийн илүү либерал бодлого баримталж эхэлдэг нь бизнесийн таатай орчин бий болгодог учраас үндэсний хөрөнгөтнүүд аргагүйн эрхэнд "МАХН-ын тал"-д байвч, сэтгэл зүрхээрээ АН-ыг хүсдэгтэй холбоотой. Бас МАХН дангаараа эрх барих үед удирдагчид долигонох, хандив өргөл барих социалист уралдаан үүсч, үүнээс гадуур үлдэгсэд хохирч эхэлдэг учраас залхдаг. Дотроо хичнээн дургүй байвч "Намын эзэн"-д дургүйгээ мэдэгдвэл бүр модоо барьтал дарамтлуулж мэдэх тул айдаг. Эцсийн эцэст МАХН багшийн энэ талын туршлагыг АН эзэмшиж эхэлсэн зэргээс үүдэлтэй. Шавийн эрдэм багшаас давна гэж нэг үг бас бий.
Ингээд үндэсний хөрөнгөтнүүд аль аль намд харьяалалтай боловч өөрийн гэсэн нэр дэвшигчтэй болж эхэлсэн. Бас нэр нь дэвшигдэж буй хүмүүс дотроос сонголт хийж өөрийн болгох ажил зохиосон. Өөрөөр хэлбэл аль ч нам яллаа гэхэд өөрийн төлөөлөлтэй үлдэх гэсэн арга. Өнгөн талаас нь хараад түүнийг идэж уух арга хэмээн зүхэхэд их амархан. Зүхэж ч байгаа. Харин жаахан цаашлуулаад харвал бизнэсээ аварч үлдэх гэсэн арга. Гарч байгаа үр дагаврыг нь муу талаас нь харвал олигархиуд төрж байна. Бид олигархиуд их муухай юм гэнэ лээ гэж дуулсан. Тэхээр муухай л байж таарна. Харин үндэсний хөрөнгөтнүүдийн бизнэс аврагдсанаар энэ улсын эдийн засаг нураад уначихгүй тогтож байгаа нь бол үнэн.
Манайхан мөнгөтэй болоод ирэхээрээ л парламентад сонгогдохоор зүтгэдэг. Бид өнгөн талыг нь шүүмжлээд нулимаад байдаг боловч ул үндсийг нь сонирхсон нь юу билээ. Аль нэг том намыг л дагахгүй бол бизнэс нь сүйрчих гээд байдаг болохоор л тэр шүү дээ. Мөрөөрөө мөнгөө унжуулаад, унжуулаад гэнэ ээ, олоод явахад саадгүй болчихвол хэн л улс төрд орж хэл ам татлахыг хүсэх билээ. Тиймгүй болоод л бизнэсээ хамгаалахын тул нэргүй нам руу хар зөнгөөрөө зүтгээд байгаа юм.
Энэ намын ирээдүй ямар вэ, гэхээр ийм байна. Хэрвээ өнөөгийнх шиг улс төржсөн эдийн засаг хэвээрээ байгаад байх юм бол Нэргүй нам улам хүчирхэгжээд, аль ч намд саналаа өгсөн тэд л засаг барих болно. Хэрвээ хэн ч засгийн эрх авсан бизнэсийн таатай орчныг хөнддөггүй болоод улс төр цэвэршээд, эдийн засаг эрүүлжээд ирвэл аяндаа өөрөө тараад өгнө. Үнэн хэрэгтээ бизнэсийнхээ хажуугаар улс төртэй хутгалдах нь хүсээд баймаар ч зүйл биш. Харин бизнэсээ аврах шаардлага хэрэгцээ нь ийшээ хөтлөөд байгаа юм. Хүний өмчөө хамгаалах зөнтэй их холбогдсон эд.
ГУРАВ. БҮГДЭЭРЭЭ ШИНЭ НАМ
Монголд одоо байгаа улс төрийн намуудыг тараагаад дахин бүртгэх, ингэхдээ хуучин нэрээ хэрэглэхгүй байх нэг хувилбар яригддаг. Улс төрийн хүчнүүдэд ижил гараа олгох, нам дамжсан бүлэглэлүүдийг нэг талд нь багтаахад их хэрэгтэй санаа гэгддэг.
Одоогоор голлох хоёр нам дээр сонин бүтэц бий болоод байгаа юм. Аль аль нь дотроо намынхаа эсрэг бүлэгтэй төдийгүй, нөгөө нам дотроо өөрийн гэсэн бүлэгтэй болчихсон юм. МАХН-ын туршлага, АН-ын ШБОС хоёр дээр торниж байгаа эд. Хэрвээ намуудыг шинээр бүртгэвэл нам намд байгаа холбоотнууд нэг талдаа ялгарах талтай. Шинэтгэх чадвартай, төрийн ажил албаны туршлагатай, гар нийлэх олон улстөрч нэгдэн ирээдүйтэй хүчирхэг намуудыг төрүүлэх нигуур бол бий.
Харин улс төрийн орчин өнөөгийнхөөрөө л байх юм бол ердөө Нэргүй нам л хүмүүсээ дахин шинээр зохистой хуваарилах, илүү боловсронгуйгаар тараан байрлуулах л процесс болоод өнгөрнө.

cuaOvsIybelwUHRBWir
õàé÷
Зочин
Зочин
Зочин
зочин
ббб
Ой санамжаа алдах гэж буй хүн
Зочин
VIRUS
zend doo
unshigch
ochiroo
Bat
Зочин
hi
доргио
Зочин
za
Зочин
coool
Зочин
Зочин
ДАМЧИН
Ochiroo
Ajaa taij
ZOCHIN
Зочин
Zochin
Зочин
Зочин
Зочин
Манлай
Зочин
Зочин
Зочин
hi
Иргэн
Зочин
Зочин
Зочин
hi