Цэцэн хурга
Хүүхдүүд эрдэмтэй болж байгаа гэж жигтэйхээн.
Хүүхдүүд эрдэмтэй болж байгаа гэж жигтэйхээн. Зурагт асаахад нэг цэцэн хүүхэд аавынхаа мөнгөөр авсан гонжоомоороо гоёчихоод “Мөнгө олох маш амархан” сэдвээр үнэмшилтэй нь аргагүй илтгэж зогсох ажээ. Өөр хэсэг цэцэн хүүхдүүд асрамжийн газрынханд “аятайхан өтөлсөн миний туршлага” гэсэн яриа таниулга хийгээд иржээ. Зурагтаа хаачихаад радио асаалаа. Бас манай оюутнууд хичээл номоо хойш нь тавиад төрөө засахаар гудманд гарсан гэнэ. Нөгөө хэсэг нь “Оюутан хүний хичээлээс гадуур тэнэх эрх чөлөөг хангах баталгаа” болгож таксигаар үнэгүй зорчуулах эрх нэхэж байгаа гэнэ ээ. Манай үеийн оюутнууд "тэгэхээр", "ингэхээр" шийдэн зориг шулуудаж байгаа боловч “суралцахаар шийдсэн” гэх мэдээ л хараахан дуулдахгүй юм.
Ганцхан хотын оюутнууд ч ингээд байгаа юм биш байна.
Саяхан хөдөө явж байгаад адуучин айлд буулаа л даа. Гэтэл дөнгөж хэлд орсон хүү нь аавдаа”Адуу манах аа? Энэ амархан” сэдвээр лекц уншиж байхтай таарав. Хөлд орж буй охин нь бас дутаж байгаа ер юм алга. Тэрээр ээждээ "Савнаас гадуур жирэмслэхээс сэргийлэхийн ач ач холбогдол”-ын талаар дохио зангаагаар ч болов ойлгуулж зогсоно. Энэ юу ч биш болоод байгаа юм байх. Эх баригч эмч ярих нь, саяхан амаржсэн эхийн гэдэснээс хүүхэд хошуугаа цухуйлгачихаад “Зөв дүлэх: Энэн шиг амархан юм байхгүй” сэдвээр гучин минут ярьсан байна. Хашир туршлагатай эх баригч алга ташиж байж гэмээнэ тэр чалчааг нааш нь гаргасан юм байх.
Хүүхдүүдийг хэлэлтгүй хүүхдээрээ томчуул ч их цоорч байна. Хүүхдээрээ өтөлж буй нэг хархүү “Англи хэлийг өөрөө суралгүйгээр бусдад сургах” төслийг амжилттай хэрэгжүүлсээр. Түүний бичсэн “Англи хэлийг өөрөө суралгүй сургах нь” гэдэг таван боть номд англи хэлнээс бусад хорвоогийн бүх юмыг өгүүлдэг аж. Зохиогч нь номоо “Сайн бүтээлд ганцын зэргийн юм дутуу байхад ер үгүйлэгдэхгүй” хэмээн тайлбарлаж байна.
Мануусын хүүхэд ч ганцаараа ухаан нь цоорсон юм биш аж. Малчид ярьж байна. Хашаандаа орсон чинь нэг хурга бүх хонио цуглуулчихсан “Чоно бол хонины анд төдийгүй ямар ч аюулгүй амьтан” сэдвээр хачин цэцэн майлж байсан гэх.
Ашигласан бүтээл: Фонвизин.Д.И. Недоросль. Комедия в пяти действиях.
Салтыков-Щедрин.М.Е. Хэтэрхий мэргэн жараахай. (Премудрый пескарь)
mongol huu
Зочин