Манайд ирж сураарай, төлбөр хямдхөөн 500 мянга
Ингэж л жижиг дунд бизнесээ дэмждэг сайхан засаг төр минь, алтан төр минь, аврагч төр минь. Би гэдэг хүн чинь амьдралаа авч явдаг ганц бизнестэй.
Ингэж л жижиг дунд бизнесээ дэмждэг сайхан засаг төр минь, алтан төр минь, аврагч төр минь. Би гэдэг хүн чинь амьдралаа авч явдаг ганц бизнестэй. Манай сургууль МУИС ШУТИС шиг тийм том сайхан биш л дээ, гэхдээ л зуугаад оюутантай таван багштай нэг захирал нэг няботой, ЖДҮ мөн биз дээ.
Юм болгоны үнэ өсөөд, гэтэл би дууриалгаад төлбөрөө нэмэх гэсэн чинь оюутнууд маань дургүйлхээд, манайд дахиж сурахгүй ч гэх шиг хүн айлгаад. Хэдэн жилийн өмнө зуун оюутныхаа төлбөрийн мөнгөөр их ч тансагладаг байж дээ. Хотын төвийн А зэрэглэлийн оффисийн арван өрөөг түрээсэлдэг, арван багштай байлаа. Юм бүхний үнэ гал өөдөө тэмүүлж байхад би гэдэг хүн чинь сургалтын төлбөрөө хэвээр нь л байлгасаар, нэмчихвэл оюутан ирэхгүй шүү дээ.
За тэгээд хөөрхий А зэрэглэлийн оффис маань Б,В,Г... сүүлдээ падволь боллоо, арван багштай байсныхаа талыг нь цомхотгоод өөрөө таван янзын хэл заадаг боллоо, Арго багштай зэрэгцэж очих шахав.
Ай хөөрхий ингээд университ минь, бизнес минь нурахын даваан дээр төр гэдэг чинь л одоо босгоод ирж байна шүү дээ. Ийм л хүчтэй байх хэрэгтэй юм.
Манайд сурцгаа сурцгаа, төр төлбөрийг чинь даая гэж байна. Та ердөө бүртгүүлэхэд л хангалттай, манай сургуулийн төлбөр ердөө 500 мянга. Ганцхан энэ сюрприз бишээ, тэр 500 мянгаа оюутан та өөрөө ч гаргахгүй, төр чинь даана.
Түрүүлж бүртгүүлсэн эхний 10 хүүхдэд Эрээн хотоор аялах эрхийн бичгээр шагнана. Таван найзыгаа дагуулж ирсэн тохиолдолд таван хичээлийн дүн 100, арван найзыгаа дагуулж ирсэн тохиолдолд бүүүр бүх хичээлийн дүн 100, хорин найзыгаа дагуулж ирвэл та хичээлдээ огт суухгүй ч байсан болно заавал бүтэн дөрвөн жил хүлээхгүй байсан ч болно бүх хичээл 100 тэгээд шууд дипломоо ав. Найзуудыгаа л дагуулаад ирээд бай ирээд бай, элсээд бай элсээд бай, тэгээд нарантуул дээрээ наймаагаа хийнэ үү байна уу чиний дур, хүсвэл цэрэгт явчихаад ирсэн ч яадаг юм, тэр олон хичээл мичээл үзэх шаардлагагүй. Захирал нь сайхан бүгдийг нь зохицуулаад гоё дипломыг нь бэлдээд өгнө. Харин ямар дүн тавиулмаар байна, тултал нь 100 авах уу, азын 99 үү, гар утасныхаа дугаартай ижилсүүлэх үү гэдгээ өөрсдөө сонгоцгоо. Гоё менежмэнт байгааз дээ.
Нэгэнт л олон оюутан ирээд орлого тэрбум даваад явчихвал бүүр дараагийн үе шатандаа орыш д. Сургуулийнхаа оюутан бүрт 70 мянган төгрөгийг эхний ээлжинд олгоноо гээд л. Одоо хүн сурсаныхаа төлөө мөнгө төлдөг биш сурсаныхаа төлөө мөнгө авдаг тогтолцоог бий болгоё оо. Сурна гэдэг чинь нэг ёсны хөдөлмөр.
Зиа тэгээд ийм сайхан амлалт байхад манай оюутны тоо ч талийж өгнө биздээ, манай төр ёстой “иймхэн юманд хотойх баян” бишээ.
Маркетинг менежмэнтээ ч яахав хийчихнэ, харин боловсролын яаманд нэг танилтай байхгүй бол горьгүй л дээ. За яахав, мөнгө байхад таньдгүй хүн ч танил болдог хойно учир нь олдох л биз, ирээдүй ч гэрэлтэй харагдаж байна дөө.

Зочин
Зочин
ЭЭБИЙ
очевидец
Зочин
Захирал
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Одко
WWW.BUDWEISERBEER.BLOGSPOT.COM
Зочин
www.1000zahia.com
www.1000zahia.com
www.1000zahia.com
www.1000zahia.com
www.1000zahia.com
www.1000zahia.com
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
ene door hardaa
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
buruu horvoo
buruu horvoo
муухай монгол
hehe
showtimer
hooe-3
hooe-2
hooe
зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
76-n1
Зочин
suljee
sdfs
уншигч
Зочин