Хоньчин борхүү сансарт ниссэн сайхан түүх байдаг. Яагаад болдогүйен тээ. Бага байхад хүмүүсийн намтар уншихаар л малчин ард тэрний хүүхэд гэж эхэлдэгсэн. Малчин ардын хүү аймаар болжээ . Воо энэ бол хүмүүст их итгэл өгнөө. Би ч гэсэн нусаа гоожуулсан бацаан байхдаа иймэрхүү түүх уншаад баярладаг л байлаа. Нүдэндээ сансар огторгуй, сайд даргын суудал хараастай. Би багын л дарга болно гэж мөрөөддөг байлаа. Сайхан гүзээ суугаад намас намас хийтэл алхаад ард түмэнлүүгээ инээмсэглэж гараараа даллаад цаашаа туслахыгаа муухай харж загначаад. Гол нь ард түмэнд таалагдах. Ард түмний амьдрал хэцуүүхэн байна даа гэж уулга алдаж толгой сэгсрээд л. Ах дүү нар ирж асуудал шийдэж өгөөч гэж гуйгаал. Хүүхдийн үсээ авхуулах гэсийн та хэзээ завтай вэ тэр үед авая, ургын овгоо авах гэсийн та ямар овог авбаа, шинэ хүргэнээ харуулая та нэг сайн шинжээд өгөөрэй, хүүхдээ ямар мэргэжилтэй болгох вэ гээд өчнөөн юм болно. Бас л сайхан кайф мэдрэнэ. Гудамжаар хааая нэг алхаж хүмүүстэй гар барина. Хүн бүр ирж гар бариад манай дарга сайхан гудамжаар явган явжээшд гээл магтаад. Явган явах нь хүртэл асар үнэтэй болно. Ард бидэнтэй адил алаг морь унадаг гэдэг шиг. Гуанзанд хоол идэхээр шивэр авир гэж яриал, гарангуутаа Гаампаа дарга миний хажуугын ширээнд сууж хоол идлээшд гэж сайрхана. Тэр юу ч биш би гар барьж үзсэн тэгүүл гэж бие бие дээрээ гарах гэж оролдоно.

    Хүмүүс асар олон асуулт асууна. Даргаа та энэ ёвропын эдийн засгийг юугэж боджээнэ, галбаалчлал их хурдан явжээнэ шүү тээ, хятадын зуун болно гэж хүн болгон ярьхымаа, энэ бритни спээрс сайхан хүүхэн байсан одоо ч гачин амьтан болжээ тээ гэсэн шааал хамаагүй модны үйлдвэрийн даргаас ч асууна. Энэ нь даргад өөрийгөө олон улсын тухай их мэдлэгтэйгээ харуулж ямар ч албан тушаалд тэнцэхүйц этгээд шүү гэсэн дохио өгхөөс гадна элдэв шалдав юм асуудагүй дэлхийн хэмжээний гар болж байгаа царай. Даргаа манай ажлын тэр хоёр яг явалддаг шүү, тэр одоо уугаад байхымааа, ажлын цагаар тоглоом тоглоод байхын би шургаж байгаам бишээ зүгээр л хэлж байгаан, Болдоо шиг цалин авхысан, байгууллагтаа санаа их зовхымоо, тэр таныг улсын мөнгө иддэг гээд байхын би солиор гэсэн би хэний ч өмнө нууж хаахгүй хэлдэг зангаасаа нэг болно шүү гэх мэтийн юм ярьдаг сүрэг улс ирнэ. Энэ бол шулуухан гарууд шүү дээ. Эднийг яаж ч ашиглаж болно дарга болсоны бас нэг сайхан кайф шүү дээ.

    Дараа нь шулуухан юм гуйдаг гарууд байна. Даргаа охиноо өгөөч хүүтэйгээ суулгая болохгүй бол өөрөө ч хамаагүй сууя, даргаа мөнгө зээлээч би таны төлөө гөөмөн их ажилсан шүү дээ, даргаа та нусны алчуураа өгчөөч дурсгал болгоод хадгалчий, даргаа манай нөхрийг загнаад өгөөч таниас л айдын гэж барина. Эднүүс бол хүн гарууд шүү дэээ үгүй гэж хэлэх хэцүү байнга за гээд байж болохгүй  гайтай шүү дэээ. Гүү тэгээд хүсэл гүйцээдэг бэрд  шиг болжээшд.Зиа тэгээд ажил ярьдаг нь арваадхан доо.
 
    Бас сайхан зүйлс байнаа. Хүн амьтанд хүрээлүүлээд намбайтал алхаж өгнөө. Нэг морь уяад монгол дээл ноён малгай тавьчихад хүмүүс яасан сайхан даргав гэнэ шүү дээ. Сонин хэвлэлд яриа өгнө. Хүүхдүүд маань өндөр боловсролтой, манай эхнэр ёстой сайн эзэгтэй шүү дээ, би гэрийн ажилд оролцож чадкуумаа улсын ажил гэсээр яваад, нутагаа санаад байхын, залуу байхдаа мөн ч их зовлон үзсэн дээ одооны залуус бол тийм юм мэдэхгүй л дээ, одоо нэг суврага босгох гэж байна, би ч бурхны шашны сургууль их судалдаг хүн хэрэгжүүлэх гээл явжээн, төр улсынхаа төлөө зүтгэсэндээ баярлаж явдаг, манай аав мундаг хүн байлаа шүү дээ гэж яриа өгнө. Мундаг аавтай байж яахаараа зовлон үздийн, бурхны шашин судалдын бол яагаад улсын мөнгө идээд архи уугаад байдын гэсэн логик могик харахгүй ёстой мундаг дарга даа миний дарга чинь л гэж харна шүү дээ.

    Ингээд дарга болход бүх талаар бэлтгэгдсэн бүүр гүзээ суусан ч гэсэн амжилт олж болж чададгүй. Хөдөөний хүүгийн дарга болох хүсэл байсаар. Дарга болж байхаар ажилдаа амжилт гарга. Чиний амжилт чамд төлөөс төлнө. Юу хийсэн түүнийгээ авна. Бусдаас илүү амжилт гарга, өрсөлдөөнд ялж амжилтаараа ялгар. Номонд нэвчирсэн хүн хэлж л байна надаа.

    Зурагт үзэхээр ч гэсэн Амжилтаараа ялгар, Сонгодог гэж мэгээд тархитай хүнд бол юм бодуулмаар  реклам гараад байна наа чинь. За яасан бас реклам хийцэн гээд ад үзээд байна уу, би биш телевизийнхэн хийж гаргасын байлээшд уул нь. Реклам үзээд сонсоод хохирсон хүн байвал хэлээрэй сонин санагдаад байгаан нэг хархысан.