Баатар эрс дайчдын Наадам 2010
Түрүү бөх, айрагдсан морьд, хуушуурын тухай яриатай наадам өндөрлөж байна. Жилийн жилд наадам ийм л байдаг. Миний мэдэх дөчөөд жилийн наадам ийм байсан. Магад мянга мянган жил ийм л байсан биз.
Түрүү бөх, айрагдсан морьд, хуушуурын тухай яриатай наадам өндөрлөж байна. Жилийн жилд наадам ийм л байдаг. Миний мэдэх дөчөөд жилийн наадам ийм байсан. Магад мянга мянган жил ийм л байсан биз. Нэг талаас нь харахад дор хаяж 2200 жил дэлхийн түүхэнд хүчирхэг угсаатан явсны баталгаа болох өөр хаана ч байхгүй өвөрмөц соёл. Энгийнээр харах ахул урт удаан 6 сарын хүйтэн өвөл хаврынхаа дараа диваажин мэт үзэсгэлэнт зуны 3 сардаа хүн малгүй ингэж цэнгэлгүй ч яахав гэмээр.
Гэхдээ 21-р зуун лавхан гарчихаад байхад эртний баатар эрсийн цэнгэл хэвээр байгаа ийм баяр өөр үндэстэн улсад бараг үгүй биз. Орчуулах юм бол дундад зууны япон самурайн тулаан, европын рыцаруудын ирүүл тэмцээн, хэтрүүлбэл эртний ромын гладиаторуудын үхлийн үзүүлбэр мэт. Эртний монгол баатар дайчин эрс, хаад ноёдод зохимжтой монгол наадам. Хүчирхэг баатруудын барилдаан, мэргэн дайчдын харваан, тив алгасан хурдлах байлдааны хүлэг морьдын амь тавьсан тэвчээрийн уралдаан. 21-р зууны жирийн иргэд, тэр тусмаа 1, 2-р үеийн хотын залууст тийм ч ойлгомжтой, хүртээлтэй магадгүй сонирхолтой ч биш эртний баатар эрсийн тулаан-наадам.
Тийм ч учраас гай болж давхцсан энэ жилийн хөлбөмбөгийн дэлхийн аваргыг үзсэн орчин үеийн залуус монгол наадам 2010 болсоныг арай л мэдэлгүй өнгөрөөчихсөнгүй. Хүүхэд ахуйдаа нүүдэлчин малчин байсан өвөө эмээ, хагас нүүдэлчин сэтгэхүйтэй аав ээж нь болох бидний үеийнхэн рефлексээрээ наадам наадам гэсээр энэ интернет, iphone, ipad, formula 1, рок, кола, мессеж, жийнсний үеийнхнийг хүчээр наадуулж л байна. Тэд яагаад интернетээс бөх, морьдын тухай дэлгэрэнгүй танилцуулга үзэж болохгүй байгаа, яагаад нэг ч телевиз морь уралдааныг гараанаас нь бариа хүртэл ойлгомжтой үзүүлэхгүй байгаа, яагаад унаач хүүхдээс ямар тактикаар уралдсаныг нь сурвалжлахгүй байгаа, сурын харваа нь хэдэн метрээс хэдэн сум яаж тавиад байндаа хэрхэн бууж байгааг өөр өөр камерийн өнцгөөс давталттайгаар харж болохгүй байгаа, морь барианы газар яагаад үзэгчид суух суудал байхгүй байгаа, хөлбөмөг үзүүлдэг шиг олон том дэлгэцээр хот даяар гаргахгүй байгаа, youtube-д юу ч байхгүй байгаа, наадам цацах эрхийг нь телевизүүдэд зарахгүй байгаа, наадмын билэгдэл, дуу, сувенир гэх мэт байхгүй байгаа, дарга нарын ковбой малгай монгол үндэсний хувцас мөн эсэх тухай миний хариулж чадахгүй дэндүү олон асуултыг надаас асууж нүүрийг минь улайлгаж байна. Жил бүрийн наадмаар хамгийн их цугладаг гадны мянга мянган жуулчид ч яг адилхан асуултуудаар хөтөч нараа зовоодог байх гэж би таана.
Мянган мянган жилийн түүхтэй, монголыг монголоор нь байлгаж байгаа монгол наадмаа монгол наадмаар нь хадгалах нь зөв боловч юуны өмнө ард олон бас баярлалцаж, үзэж, ойлгож, болдог бол оролцох бололцоог орчин үеийн технологийн болон менежментийн аргаар бий болгоосой гэж санасандаа энэ дэмий тэмдэглэлээ бичиж сууна. Олимп, хөлбөмбөг шиг хүнд хүргэдэггүй юм аа гэхэд ядаж л үзэж болдог, гайхамшигт өвөрмөц чанарыг нь ойлгож болдог, хэрэгтэй мэдээллээ олж мэдэрч болдог болгохсон.
Удахгүй бүх морьдын зураг, унаач хүүхдийн дугаар, урьд үзүүлсэн амжилт, энэ жилийн бэлтгэл уяа нь ямар байгаа, гараанаас хэдэн миль хурдтай гарав, барианд хэдэн минутын дараа түрүү морь ямар хурдтай оров, айргийн морьд ард нь яг хэдэн метрийн зайнд ирэв, замдаа яг хэдэн морьдыг яаж туулж гарав, уралдааны тактик ямар байв, ноднин яаж алдсанаа засав, барианд орж ирэхэд нь яг яаж амрааж байна, морьдын болон унаачдын сэтгэл санаа ямар байна. Хэдэн морь яг яагаад багтрав, онош ба үзүүлсэн тусламж юу байв, болдогсон бол нэвтрүүлэх эрх авсан телевиз нисдэг тэргээр бүтэн гаргаасай гэх мэт олон дэмий мөрөөдөл байна даа. Даан ялангуяа барианы газарын 2 талаар маш олон хүн сууж болох суудалтай хагас задгай стадион хийгээд гараагаа ч тэндээс эхлээд 1 бүтэн тойроод бариандаа орж ирэхийг үздэг бол ч монгол морьны уралдаан үзэх гэж сая сая хүн ирнэ дээ гэж мунхаглана. Бидэнд ч мөн бахтай сайхан үзвэр болох байхдаа, одоо бол бараг км газраас дэмий л баахан рефлексээрээ гуугачих юм даа.
Сур харваа ч гэсэн: хэдэн хүн ямар харваанд оров, халуун өдөр тул нумаа яаж бэлдэв, сумны хурд хир байв, харваачдын техник ямар ялгаатай байна, байндаа ямар хурдтай очиж ямар хүчээ тусав, харваа болгоны нумын ба сумны ялгаа, хэдэн барим сум, хэн гэдэг хүний хийсэн нум ямар онцлогтой, салхины нөлөө сумны треакторыг хэрхэн тооцдог уламжлалт аргууд, Есүнгэ мэргэн шиг 335 алд харвах бололцоо одоо бий юу, 335 нумын газар буюу 570 гаран метрээс нумаар байтугай орчин үеийн снайперийн буугаар бай онох ямар байх бол, болдогсон бол орчин үеийн кинонд гардаг шиг яг харваачийн араас юм уу, байны араас камераар харуулж болдог болов уу гэх мэт түмэн дэмий хүслэн толгойд эргэлдэнэ.
Бөхийн тухайд арай дээр. Соц үед бөх мооданд байсан тул овоо аятайхан үзэж ойлгож болдог. Гэхдээ гэж байгаад бас л мөрөөдөхөд бөх, морь, сур, өөр концерт бусад хөтөлбөртөө ч гэсэн зөвхөн төв монголын хэд л хоорондоо үзээд байхаар дэлхийн монголчуудаа эхний ээлжинд бүр урьж залж байгаад оролцуулдаг бол мөн сайхнаа. Тэгвэл монгол наадам зөвхөн монгол улсын биш дэлхийн монгол угсаатаны жил бүр цугладаг баяр цэнгэл болохсон. Тэгээд хэт нь ирээдүйд зөвхөн монгол угсаатан ч биш олимпийн шалгаруулалт гэдэг шиг шигшигдээд ирсэн аль ч орны морь, бөх, харваач, урлагийнхан оролцож болдог, тэрийг нь хөлбөмбөгийн дэлхийн аварга шиг үзүүлж харуулж чаддаг бол ч мөн сайхнаа. Сайхаан сайхан. Монгол угсаатны үеийн үед агуу хүчирхэг баатар эрс явсны баталгаа болж үлдсэн наадам, уртын дуу байгаа цагт тун удахгүй ухаантай мэргэн дүү нар маань улам хөгжүүлээд явах бизээ. Тэнгэр мэднэ.