Н.Энхбаяр эрх мэдэлтэй байхдаа Тавантолгойг ард түмэнд өгөөгүйд харамсч байна
-Ер нь би их илэн далангүй хэлье. Экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр миний санааг дэмжиж байгаа явдалд би их таатай байгаа. Телевизээр УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлийн санаа бол зөв гэж ярьсан байна лээ.
-Тавантолгойн асуудал дээр Засгийн газрын эсрэг байр суурь баримталж байгаа нь тун сонирхолтой санагдлаа. Та өөрийнхөө байр суурийг тайлбарлахгүй юу?
-Миний байр суурь маш тодорхой. Энэ тухайгаа ч хэвлэл мэдээллээр олон удаа илэрхийлсэн. Тавантолгойг ямар ч байсан ард түмний эзэмшилд байлгаж, үр ашгийг нь хүртэж байх ёстой. Бие биеийнхээ хэлж байгаа саналыг чангаалгүй, бүтэхгүй зүйл гэх зэргээр няцаах нь зөв зохистой зүйл биш л дээ. Яг үнэндээ төрийн мэдлийн бус хэлбэрээр үйл ажиллагаагаа амжилттай хэрэгжүүлж байгаа байгууллага Монголд байж л байна шүү дээ. Жишээ нь МҮОНРТ байна. Дотоод бүтэц, зохион байгуулалт, үүрэг хариуцлагыг нь хуулиар тогтоогоод төрөөс тусгаарлаад үйл ажиллагаагаа явуулахаар заагаад өгсөн. Болж л байгаа биз дээ. Мэдээж энэ жишээг татахдаа Тавантолгой төсөл дээрх харилцааг зохицуулах ямар боломж байж болох вэ гэдгийг ойлгуулах үүднээс ярилаа. МҮОНРТ-ийг хуулбарлаад Тавантолгойн төсөл дээр хэрэгжүүл гэсэн үг биш шүү. Ер нь аливаа зүйл төрийн мэдлээс гарахаараа л явахгүй болдог, төрийн мэдэлд очихоороо явдаг гэсэн буруу ойлголттой хүмүүст няцаалт өгөх зорилгоор хэллээ.
-Тэгвэл Тавантолгойг төр авах нь зуун хувь буруу гэсэн үг үү?
-Хэрхэвч төрд хариуцуулж болохгүй. Авлигалд автсан төр хулгайч байдаг. Тэгэхээр төртэй хариуцлага тооцно гэдэг ойлголт байхгүй. Төр ч хариуцлага хүлээдэггүй юм. Төрийн эрх мэдлийг барьж байсан хүмүүс тухайн үедээ авч идэж уугаад л алга болно.
-Эсрэгээрээ Монголчууд дангаараа Тавантолгойг хөдөлгөж чадах болов уу. Тийм хөрөнгө хүч байхгүй гэж яриад байгаа шүү дээ?
-Ард түмнийг та нар хувьцаа эзэмшигчид нь болсон шүү гээд зүгээр хэлчих юм бол түүн шиг замбараагүй зүйл байхгүй. Хувь эзэмшигч нь болгоод УИХ-аар Тавантолгой компанийн тухай хуулийг боловсруулна. Тэр хуулин дээрээ ямар зохион байгуулалт хийх, ямар хариуцлага хүлээх вэ гэдгийг бүгдийг заагаад өгчихнө. Өөрөөр хэлбэл хуулиар ард түмний мэдлийн компани байгуулах юм.
-Энэ мэтээр Тавантолгойн талаар нийгэмд маргаан дэгдлээ. Монголын ард түмэн энэ их баялгаа хэрхэн ашиглах нь та бүхний гарт байна шүү дээ. Гэтэл ямар баялгийг яаж ашиглах талаар зөв ойлголтыг хэрхэн бий болгох вэ. Жишээ нь Тавантолгойн Техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/ нь ч гараагүй байна шүү дээ?
-Ашигт малтмалын хуулиар ашиглалт явуулахын өмнөх үйл ажиллагаа гэдэг бүхэл бүтэн бүлэг бий. Тэр бүлэг дээр ашиглалт явуулахын өмнө ТЭЗҮ-ийг гаргасан байна гэж заасан байдаг. Яг үнэн хэрэгтээ ТЭЗҮ гэдгийн цаана ямар үнэ цэнэтэй зүйлийг яаж ашиглах гэж байна вэ гэдэг дүр зураг гарч ирнэ гэсэн үг. Монголчуудын мэдэж байгаагаар 6.4 тэрбумын нөөцтэй гэдгээс өөр мэдээлэл бидэнд алга. Гэтэл тэр нөөц гээд байгаагийн цаана маш их ялгаа бий. Тавантолгойд кокс, хүрэн нүүрс ч бий. Ард түмэнтэй ялгаагүй УИХ-ын гишүүд бид ч адилхан ийм бүдэг бадаг ойлголттой л явна. Тавантолгойг ашиглахаар ямар хэмжээний өртөг зардал гарах юм бэ, ямар ашиг олох юм бэ гэдгээ мэдээгүй л яваа шүү дээ. ТЭЗҮ байхгүй учраас л УИХ-ын гишүүд ямар үр ашигтай зүйл яриад байгаа юм бэ гэдгээ сайн мэдэхгүй, маргалдаад байгаа юм.
-Ашигт малтмалынхаа хуулийн дагуу ТЭЗҮ-ийг нэхэж болохгүй юм уу?
-Тийм болохоор л би УИХ-ын Эдийн засгийн байнгын хороон хурал дээр Тавантолгойн ТЭЗҮ-ийг нь сонссон уу гэж асуухад үгүй гэж байсан. Тэгэхэээр Засгийн газар ТЭЗҮ-ээ УИХ-д танилцуулаагүй л байхгүй юу. Миний гар дээр Тавантолгойн ордын талаарх ТЭЗҮ гэдэг материал ирээгүй. Засгийн газар ТЭЗҮ гаргаж өгөөгүй болоод л янз бүрийн хов жив, цуу яриа гараад байгааг ойлгох хэрэгтэй. Ийм газар барилга барих гэж байна гэж яривал нэг өөр хэрэг. Дундуур нь цуураад янз бүрийн юм яриад нэмэргүй. Тиймээс л ТЭЗҮ гэдэг зүйл бий болсноор хэн хэн нь тодорхой дүр зураг, ойлголттой болох ёстой. Жишээ нь өнөөдөр Тавантолгойгоос 8.5 тэрбум долларын ашиг Монголын талд ноогдоно гэж бүдэг бадаг юм яриад сууж байхад нөгөө талд нь ийм бага ашиг олоод байхдаа яах вэ дээ гэж л байна. Тэгэхээр хэн нь зөв, хэн нь буруу яриад байгааг УИХ-ын гишүүд ч зөв тунгааж чадахгүй байна. Ер нь ямаршуухан зүйл болох гэж байгаа талаар ойролцоо мэдээлэл алга. Тийм учраас Ашигт малтмалын хуулинд Ашиглалт явуулахын өмнө ТЭЗҮ байх ёстой гэж зориуд оруулсан.
-Зарим гишүүд усны ашиглалтын нөөц ч байхгүй гэдэг зүйлийг хүртэл яриад байгаа?
-Нөгөө л гол зүйл нь орж ирээгүй учраас надад мэдэж хэлэх зүйл алга. Усны нөөцийг цөмийг нь ашигласан уу, үгүй юү гэдгийг би ч мэдэхгүй сууж байна. Нэг л их мэддэг, чаддаг хүмүүс нь мэдэж байгаа юм байлгүй. Уг чанартаа Тавантолгойн асуудлыг хэлэлцэхдээ энэ салбарын мэргэжлийн хүмүүсийг дуудаж авч ирээд ТЭЗҮ-ийг нь харуулж байгаад яриулах ёстой байсан. Түүнээс мэдэхгүй ч мэддэг царайлдаг хүмүүс юу гэж ч ярьж болно шүү дээ.
-Тэгэхээр л Оюутолгойд гаргасан алдаагаа Тавантолгойд гаргах вий гэсэн болгоомжлол төрж эхэллээ. ТЭЗҮ байхгүй зүгээр л ашиглана, олборлоно гэж яриад байна. Эцсийн дүндээ тэгж их яаравчлан батлах ёстой ч юм уу?
-Оюутолгой дээр гаргасан алдаа гэж ерөнхий зүйл ярих хэрэггүй л дээ. Оюутолгой дээр монголчууд олсон ч зүйл бий, алдсан нь ч бий. Хамгийн гол нь Оюутолгой гээд ярьж ярьчихаад бас л ТЭЗҮ-ийг танилцуулаагүй баталчихсан. Дараа нь танилцуулсан. Өөрөөр хэлбэл Оюутолгойг стратегийн орд газар гэж л үзсэн юм бол ТЭЗҮ-ийг нь ярих ёстой. Ямар ашиг, алдагдал байгаа юм бэ, ямар технологи ашиглаж, ямар хөрөнгө оруулалт орох юм бэ гэх зэрэг олон зүйлийг нь багцалж ярих байсан. Оюутолгойг хямд өглөө, санаатай луйвардлаа гээд байгаа нь цаад утгаараа ТЭЗҮ гэж чиг баримжаатай зүйл яриагүйтэй холбоотой. Тийм учраас одоо ийм цохилтод орох нь аргагүй. Захын хүн л ийм их баялгаа ингэж хямдхан өглөө гэж орилоод байна шүү дээ. Энэ бол ТЭЗҮ-ийг нь харж яриагүйн гай. Тэр алдаагаа одоо дахиад давтлаа. Төрийн хувьд яаж ийж байгаад шийдчих юм бодоод зүтгүүлээд байдаг. Хүмүүс ярьж л байна биз. Тэгж байгаад Тавантолгойгоо хэлэлцүүлээд гаргачихна даа гэж хүч хэрэглэх маягаар яваад байгаа нь зохимжгүй. Ингээд нөгөө эцэс төгсгөлгүй бөөн цуу яриа, маргаан, буруу ойлголт үлдэнэ. Хүмүүсийн ойлголт бүдэг бадаг байгааг далимдуулж хэн дуртай нь юу ч гэж ярьж болно шүү дээ. Үүнээс болж хэн нь худлаа яриад байна гэдгийг үнэлж дүгнэж чадахгүй байна. УИХ-ынханд ч олигтой мэдээлэл алга.
-ТЭЗҮ гэдгээс гадна Монголын төрд өнөөдөр эх оронч сэтгэлтэй хүмүүс нь цөөрөөд байна уу даа. Монголчуудын хувь заяаг шийдэх стратегийн орд газартаа хүртэл хариуцлагатай хандах байдал ажиглагдахгүй байна шүү дээ. Эрдэнэтийн гэрээг хийж байсан нэг эрдэмтний ярианд ширхэг чулуу, элсийг хүртэл үнэлж байсан гэдэг дурсамж байдаг юм билээ. Тэр ярианаас үүдээд бодоход ингэж санагдлаа?
-Хн. Эрдэнэтийн элс, ширхэг чулуу болгоныг тооцоод, оросуудтай гэрээ байгуулж байсан гэж ярьж байгаа хүн шал худлаа. Тэр үед чинь оросуудынхаа өөдөөс зоригтой ч дуугарах хүн байхгүй байсан. Би үүнийг сайн мэдэж байна.1990 он хүртэл 49 хувь нь Монголын талд, 51 хувь нь Оросын талд байсан. Ардчилсан хувьсгал гарч ирээд Монголын талд 51 хувь нь шилжих ёстой гэж тэмцэж байгаад Засгийн газар хоорондын хэлэлцээр хийж байсан. Тэгж л бид Эрдэнэтийн 51 хувиа олж авсан юм шүү дээ. Түүнээс өмнө Эрдэнэт Оросын үйлдвэр байсан юм. Монгол хүн ч орох эрхгүй, асуудлыг нь оросууд мэдэж шийддэг байлаа. Одоо болохоор нэг их худлаа, тэгсэн ингэсэн гэж ярих хэрэггүй. Дахин хэлэхэд 1990 оны буянаар бид Эрдэнэтээс ийм хувь эзэмших болсон. Харин эх оронч биш, хариуцлагагүй ханддаг зүйл социализмын үед ч байсан шүү дээ. Тэр үед ЗХУ-ын бүрэлдэхүүнд оръё гэж хүртэл ярьж байсан. Одоо өнгөрснийг яриад яах вэ.
-Гэхдээ л монголчуудад ашиггүй, гадныханд ашигтай гэрээ хэлцлүүд хийгдэх боллоо. Монголчууд эзэн нь байтлаа боол шиг л ажиллаж, амьдарч байна. Уг нь бидний амьдралыг дээшлүүлээсэй гэж эрх мэдэл, албан тушаалыг ард түмэн олголоо шүү дээ. Ядаж тэдэнд эх орноо гэдэг сэтгэл байна уу?
-УИХ, Засгийн газрын гишүүд нь эх оронч биш, гудамжинд баахан эх орончид байгаа юм шиг эндүү ташаа зүйл ярьж болохгүй. Тэгэхээр эх оронч болсон юм шиг зүйл ярьж, эх оронч байдлаа харуулах гэж өрсөлдөөд байгаагийн цаад утгыг сэтгүүлчид сайн ялгаж салгаж гарган тавих хэрэгтэй. Засгийн газар, УИХ-ын гишүүд ч гэсэн эх орноо хайрлаж л байгаа. Тэр хайрлах аргууд, хандлага нь өөр өөр байна. Магадгүй ард түмэнд Тавантолгойг эзэмшүүлье гэж ярихаар ямар ч үнэ цэнэгүй зүйл болно. Хоёр сая 800 мянган хүн Тавантолгойг удирдах юм уу гээд ярьж байгаа гишүүд эх оронч биш үү. Тэдний хувьд хэн хариуцлагыг нь хүлээх юм бэ гэдэг асуулт тавих нь бол зөв. Өөрийнхөө арга барилаар ярьсан болохоос эх оронч биш гэж болохгүй. Хоёр сая 800 мянган хүн хамтраад юм хийж болдог, түүнийг нь нарийн зохицуулалт бүхий хуулиар дэмжээд өгөх хэрэгтэй. Хуулиар ард түмний хариуцлагын харьцааг нь тогтоож болдог. Тийм итгэл үнэмшилтэй учраас тэгж ярьж байна. Тэгэхээр энд арга барилын зөрүү байгаад байгаа юм. Түүнээс бид бүгдээрээ эх орноо хайрлаж байгаа. Өөрийн чинь хэлдгээр эх оронч биш гээд байгаа УИХ, Засгийн газрын гишүүдийн үр хүүхдүүд бүгд энд амьдарна. Бид үр хүүхэд, ач нарынхаа амьдралыг сайн сайхан болгохын тулд ажиллахыг боддог шүү дээ. Ерөнхий сайд С.Батболд олон хүүхэдтэй. Хүүхдүүд нь энд амьдарна. Түүнийгээ ч маш сайн ойлгодог хүн. Энд арга барилын л зөрүү байна. Миний хувьд ард түмэнд эзэмшүүлж болдог юм, харин төрд эзэмшүүлж болохгүй гэдгийг хэлэх гээд байна. Төрд эзэмшүүлэх юм бол улстөрчдийн идэш болно. Төр бол хамгийн муу менежер. Өнөөдөр төрийн мэдэлд байгаа бүх юм уруу дорой болсон, улстөрчдийн саалийн үнээ болсныг харсан биз дээ. Тийм учраас төрд байж болохгүй гээд байна. Ямартай ч ард иргэдийн өмчлөлд байж болох хуулийн төсөл боловсруулаад удахгүй өргөн барина гэж бодож байгаа.
-Экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр ч гэсэн тантай адилхан хувилбар яриад байгаа шүү дээ?
-Ер нь би их илэн далангүй хэлье. Экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр миний санааг дэмжиж байгаа явдалд би их таатай байгаа. Телевизээр УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлийн санаа бол зөв гэж ярьсан байна лээ. Харин нэг юманд харамсдаг юм. Тэр хүн Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч байхдаа энэ бүгдийг хийчихгүй яав даа гэж. Тэр үед бид гудамжнаас яаж шахаж шаардаад явдаг байлаа. Тийм биз. Р.Фрийдланд Н.Энхбаяр хоёр найзлаад хоёулхнаа ийм зүйл хийхээ болиоч ээ. Газрын хэвлий доорх баялаг ард түмний өмч гэж хүртэл мэдэгдэл гаргаад үзэлцэж байсан. Тэр үед чинь Тавантолгой байж л байсан. Тиймээс л Н.Энхбаяр тэр үед нь энэ яриад байгаа зүйлээ хийхгүй яав даа гэдэгт харамсч байна. Тэгсэн бол өдийд нийгэмд ийм маргаан гарахгүй байсан шүү дээ.
-Тэгвэл экс Ерөнхийлөгчийн санал зүгээр л ард түмэнд таалагдах гэсэн нэг хэлбэр байсан уу?
-Би экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг муу хэлмээргүй байна. Тэр чинь Ерөнхийлөгч байсан хүн. Бидний хэн хэнийх нь байр суурь нэг байгаа энэ үед бүр ч муу хэлэхгүй. Эрх мэдэлтэй байхдаа үүнийг хийхгүй яав даа гэж харамсч байна. Ер нь манай улстөрчдөд нэг тийм зан байдаг. Албан тушаалд очоогүй байхдаа нэг яриатай, албан тушаалд очихоороо шал өөр болдог. Бүр танигдахын аргагүй болдог. Яагаад ч юм бэ манай улсад ямар ч хүнийг эрх мэдэл, албан тушаал төрөл арилжтал өөр болгодог. Ийм ид шидтэй. Аливаа хүн хэлсэн ярьснаараа байх хэрэгтэй. Улстөр гэдэг нь хүнийхээ хувьд ч тоглоод бардаггүй зүйл л дээ.
-Та сүүлийн үед нам дотроо, УИХ-д ч гэсэн ганцаарддаг болсон уу?
-Ийм хувийн чанартай асуултад хариулахгүй.
-Яагаад ингэж асууж байна вэ гэхээр танай намын дотоод зөрчилдөөн гаарсан. УИХ-д ч нэгдсэн нэг бодлоготой байж чаддаггүй. Тийм болохоор таны санал дэмжлэг авч чадахгүй байна. Бас та бусдад хэлэх гэсэн зүйлээ хэвлэл мэдээллээр дамжуулах болсноос ингэж бодогдлоо. Тэгээд л энэ асуултыг тодруулж байгаа юм?
-Намайг дэмждэг хүмүүс нийгэмд их байна. Нам дотор ч, гудамжинд ч их бий. Зарим нэг дэмжиж байгаа хүмүүс сүүлдээ хэтрүүлэх хандлага ч гаргах боллоо. Бараг ардчиллаа цорын ганцаараа авч үлдэж байгаа ч гэх шиг. Яг үнэнийг хэлэхэд бид бүгд ардчиллаа хамгаалаад эрвийх дэрвийхээрээ явж байна. Монголын ардчилал руу дайрах юм бол харин олон хүмүүс байгаагаа бариад дайрна. Үүнд огтхон ч эргэлзэхгүй. Нэг их ганцаардаад байх юм алга. Яах вэ УИХ дээр саяхан гэхэд Тавантолгойг ард түмний мэдэлд өгье гэхээр зэрэг дэмжлэг муу авч байна. УИХ-ын гишүүд нийлж идэх гээд намайг дэмжихгүй байгаа юм биш. Арга барилын зөрүү гараад байна. Жишээ нь хүмүүст тарааж өгөөд ямар ч үнэ цэнэгүй зүйл болгоод хариуцлага ч үгүй, коммун болгох гээ юу гэж хүртэл Ерөнхий сайд хэлсэн шүү дээ. Жишээ нь яг Ерөнхий сайд шиг бодол санаатай олон гишүүн байгаа. Би манж үг хэлж байгаа ч юм биш. Монголчууд болж байгаа үйл явцыг шинжлэх ухаанчаар ойлгох цаг болжээ.
-Үзэл бодлыг тань дэмжих нөхөд дутагдаад та бичээд байна уу?
-Энэ бол ганцаардлын нэг хэлбэр биш. Олон түмэнд өөрийнхөө байр суурийг ойлгуулахад дөхөм болдог. Өөрөөр хэлбэл өөрийнхөө ойлгосон ойлголтыг олон түмэнд ойлгуулахад чухал үүрэгтэй. Зүгээр УИХ дээр суугаад тачигнаад хэрэлдээд байх юм бол хүмүүс толгой нь эргэчихдэг. Дараа нь сонин дээр бичээд гаргасны дараа хүмүүс “Өө, чи чинь ийм юм яриад байсан юм уу. Ийм зорилготой байсан юм уу” гээд хүмүүс ойлголт авдаг. Манай сэтгүүлчид ярьдаг, бичдэггүй байсан бол олон зүйлийг тайлбарлаж чадахгүй дээ. Чухамдаа бичдэг учраас бидэнд ойлгуулаад байна шүү дээ. УИХ дээр ярьж хэлсэн зүйлээ бичихээр олон хүнд ойлгомжтой санагдаад байдаг юм. Дээрээс нь бичихдээ хачирлаж бичдэг. Х.Баттулга сайдын буруу бодол гэхээр хүн бүхэн илүү их уншиж байгаа юм. Тэгэхгүй иргэдийг орон сууцжуулах нь гэж гарчиг тавих юм бол гэр хорооллынхон ч тоож уншихгүй. Х.Баттулга сайдын буруу бодол гэхээр уншигчид илүү уншдаг. Тэгэхээр их сонин. Уншигчид ажил хэрэгч юм уншихдаа муу л даа. Жишээ нь чи Тавантолгойг хэн идэх гэж байна вэ гээд бичих юм бол олон хүн уншина даа. Заримдаа уншигчдынхаа буруу сэтгэлгээг засахын оронд хов жив сонсч байгаа юм шиг хүссэнээрээ муулна гэдэг байдлыг өөгшүүлээд байгаа ч юм уу гэж бодох боллоо.
-Уучлаарай, таныг зарим нэг нь Хөдөлмөрийн баатар болоод амьдралаас тасарчихсан гэлцэх боллоо. Тэгээд л сонин хэвлэлээр янз бүрийн юм бичлээ гэдэг шүүмжлэх байдал ажиглагддаг болсон?
-Ер нь буруу талаар нь ойлгох хүн зөндөө байна. Ойлгох нэг нь ойлгодог юм. Янз бүрийн хүмүүс байна. Нэг тийм онигоо байдаг даа. Юу ч ярьсан хуц гээд байдаг. Сайн ч байсан, муу ч байсан хуц л гэнэ. Тийм хүн хүртэл энэ нийгэмд олон байна шүү дээ. Тэгээд ч нийгмийн ухаалаг хэсэг нь ойлгож хүлээж авч байвал боллоо. Ер нь хүн бүхэнд таалагдвал их эргэлзээтэй юм болно шүү. Гэнэтхэн өвчтэй хүнд таалагдаад эхэлбэл өөрөө эрүүл биш юм ярьсан байж таарна шүү дээ. Тийм биз дээ. Харин надад нэг хүн их урам өгсөн. Францад эмч хийж байсан нэг залуу надтай таараад “МАХН-ынхан яагаад бичдэггүй юм бэ. Дандаа АН-ынхан юм бичээд байх юм. Юм бичнэ гэдэг боловсролтой хүний шинж шүү дээ” гэж билээ.