Өнөөдөр Хятадын нэг блогчин Гадаад Монголыг хятадад нэгтгэх хэрэгтэй энэ тэрээ гэсэн юм бичдэгээрээ л бичиж. Иймэрхүү зүйлс мэр сэр байдаг болохоор муу шовинистууд гэж бодоод сэтгэгдэлүүдийг нь унштал харин тун сонирхолтой санагдлаа. Намайг өглөө орсоноос хойш лав нэмж 200 мянган удаа ачаалаад байна энэ бичлэг. Сэтгэгдлүүдэд нь яахав Монголыг авах хэрэгтэй гэж хийрхсэн хүмүүс байхын зэрэгцээ, лав тавиас дээш хувь нь блог бичигчийг дэмжээгүй:

хөөе сэрүүн зүүдлээд байгаач
өөрсдийгөө яая гэж байж юун монгол вэ
хятад үүнийхээ дараа сарыг нэгтгэнэ биз
инээдтэй юм
хөгийн бичлэг байна
сумтай гар вэ
ялзарсан албатуудаа эхлээд нэг цэгцэлмээр юм
улс том байх тусмаа сайн гэсэн үг бишийшд
их гүрний дээрэнгүй үзлээр ханджээ
хятадууд бид ийм ёс суртахуунгүй байж болохгүй
хятадыг орос шоолно, ану шоолно, тэгээд дэлхий даяар шоолж инээнэ дээ
монголчууд хүсэж байгаа юм уу тэгээд?
тайваниа аваагүй байжийж
улс баян байвал аяандаа болно оо
тэр чинь хууль ёсны улс орон, юу яриад байна
энэ мэдрэл нь муудчиж

гэхчилэнгийн сэтгэгдлүүд хараад жаахан гайхлаа шүү. Юу юугүй л бүгдээрээ Монголыг авна, манай алдагдсан газар гээд унадаг хүмүүс бас өөр хандлага илэрхийлдэг л юм байна. хэдийгээр уг сайтын сэтгэгдлүүд тодорхой шүүлтүүрээр орж байгаа ч гэлээ талаас илүү хүмүүсийнх нь сэтгэгдэл дээрх шиг байна гэдэг ...

Энэ постод юу бичсэн байсныг иш татвал "Энэ 5 дугаар сард Гадаад Монголын Хятадтай хиллэдэг говийн аймгийн дарга нь тодорхой хэмжээнд Хятадад эргэн нэгдэж болно гэсэн, ингэхдээ асар их хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг явуулах нөхцөлтэй байх юм. Үнэндээ сүүлийн жилүүдэд Хятадын Өвөр Монголын хангалуун амьдрал нь Гадаад Монголчуудыг татаж буй агаад өдгөө УБ-д 60 гаруй хятад хэлний сургалттай сургууль байгаа" гэхчлэн бичсэн байна. Зарим нэг баримт нь байнаа байна.
Яахав "Монголын парламент Монголыг Хятадад эргэн нэгдэх асуудлыг авч хэлэлцжээ" гэх мэт /хэдэн жилийн өмнө ийм мэдээ маш их явсан/ улайм цайм хадуурсан юм ярьдагаа бодвол энэ пост арай дээр баримттай санагдсан, гэхдээ бас л нэг зүйл яваад байна, тэр говийн дарга одоо хэн бэ???

Хэдэн жилийн өмнө хятадын сайтуудаар "Монголын парламент Монголыг Хятадад эргэн нэгдэх асуудлыг авч хэлэлцжээ" гэсэн мэдээ их олон удаа явахад нь хятадууд яагаад ийм зүйл зохиож бичдэг юм болаа гэж гайхаж байсан ... гэтэл миний сонссоноор /худал байж мэднэ/ Их Хурлын нэг гишүүн гуай уурандаа тэгвэл тэгээд хятадтайгаа нэгдэхгүй юу даа ухааны юм чуулган дээр хэлчихсэн гэнэ үү, өөр нэг сонссоноор говиос сонгогдсон нэг гишүүн Хятадад айлчлахдаа чухам л хоёулаа айлсаж амьдрах тухай бурчихсан, арай л дэр нэгдэе гэсиймдаг уу даа нэг тиймэрхүү тохиолдол байдаг гэж чих дэлссэн, тэгээд л хүний хоол болоод Синхуа агентлагаар хүртэл цацагдсаж, баттай эх сурвалж гэж үзэгдээд дээрх мэдээг нь Шанхайд их сургуулийн лекц дээр нэртэй том багш иш татаж "Хятадын хөгжлийг дагаад эргэн тойрны жижиг орнууд татагдаж явц бий болж байна, жишээ нь Монголын парламент Монголыг Хятадад эргэн нэгдэх асуудлыг авч хэлэлцсэн байдаг" гэж ярихад хүргэж байна шүү дээ. /энэ лекцийг хамт сурч байсан найз маань очиж сонссон юм/

Ийм аюултай. Төрийн алба хашиж байгаа хүмүүс дотроо юу гэх нь хамаа алга, гадагш бас сонсож байгаа шүү гэж анзаарч хагархай амаа татаж, төрийн хүний дүн нуруутай баймаар юм, ухаан муутай хүний үг бусдын хоол болоход хялбар байна шүү дээ.

Дээрх хятад блогчины бичлэгээс:

外蒙可以“準回歸”

...   
五月,外蒙靠近中國邊境的戈壁省部長,甚至提出可以 一定程度的回歸中國,來換取更大的投資和經濟合作。事實上,近年來,中國內蒙富裕的生活對外蒙產生強大的吸引力,外蒙首都烏蘭巴托就有六十所大學和中小學 重新開設中文課。
...

http://blog.ifeng.com/article/6176783.html