Ё.Отгонбаяр: Нэг сэргэлэн нөхөр хэвлэлийн “амыг барьчихжээ” гэвэл та итгэх үү
-Тодорхой ажилтны хариуцлагын асуудал байсан. Шалгаад, тооцох хариуцлагыг нь тооцсон. Шалгалтад сөрөг нөлөө үзүүлэх зүйл биш нь тогтоогдсон.
-Боловсролын сайдтай уулзаж байгаа болохоор салбарын асуудал эхэнд тавигдах нь зүйн хэрэг байх. Улс орон даяар элсэлтийн шалгалт явагдаад дууслаа. Танай яам элсэлтийн шалгалттай холбоотой олон зуун өргөдөл гомдолд дарагдаад байгаа гэж үнэн үү?
-Тийм олон зуун өргөдөл, гомдолд дарагдсан байгаа бол тантай уулзаад, ярилцаад сууж байх нь юу л бол доо (инээв). Олон гомдол нь ч гайгүй л байна. Ганц хоёрыг нь нэн даруй барагдуулсан. Үндэслэлтэй гэмээр гомдол ганц л байсан юм уу даа. Холбогдох арга хэмжээг нь шуурхай авсан тул ямар нэг сөрөг үр дагавар гараагүй. Бас нэлээдгүй хэдэн үндэслэлгүй, ам дамжсан ярианаас үүдэлтэй яриа хөөрөө ирсэн. Бүгдийг нь шалгаж тогтоосон.
-Нууц биш бол үндэслэлтэй нэг гомдол нь юуны тухай байсан юм?
-Тодорхой ажилтны хариуцлагын асуудал байсан. Шалгаад, тооцох хариуцлагыг нь тооцсон. Шалгалтад сөрөг нөлөө үзүүлэх зүйл биш нь тогтоогдсон.
-Тестийн хэлбэр хэдийгээр дэлхий нийтээр хэрэглэж байгаа арга ч амьдрал дээр сурлага муутай, чадваргүй хүүхдүүд буудаж бөглөөд өндөр оноо авчихдаг цоорхой байдаг юм билээ. Энэ нүхийг бөглөх талаар ямар нэг шинэчлэл хийгдсэн болов уу?
-За даа, аливаа юм хоёр талтай л даа. Нэг талаас тухайн багшийн хувийн үнэлгээнээс шалгалтын дүнг хамааралгүй болгож байгаа л юм. Нөгөөтэйгүүр “азаа үзэх” боломжийг бүрэн үгүйсгэхгүй эд л дээ. Би нэг зүйл мартдаггүй юм. Намайг төгсөх жил Полийн (ШУТИС) шалгалт дээр нэг багш термодинамикийн асуултаар надаас гурван балл хасчихдаг байна шүү. Гомдоод явчихлаа. Би чинь аминдаа тэр жилийн хотын физикийн олимпиадын аварга байсан ухаантай юм шүү дээ. Очиж асуулаа. Тэгсэн чинь термодинамикийн хоёрдугаар хуультай ямар ч холбоогүй тайлбар өгсөн гээд хөөж байна. Маргаж тайлбар тавилаа. Тоох шинж алга аа. Тэгсэн чинь хажууд нь сууж байсан нэг хижээл багш “Наадахаа сонсооч. Хоосонгүй юм хэлээд байна” гэдэг байна. Нөгөө багш дурамжхан дахин сонслоо. Тэгээд миний шалгалтын материалыг гаргаж хараад “За яахав. Бас ч байж болох тайлбар юм аа. Чи хаанаасаа мэдсэн юм бэ?” гэлээ. Би ч олимпиадад түрүүлсэн тухайгаа хэлсэн чинь миний баллыг нэмж өгч билээ. Хувь хүний хүчин зүйлээс хүүхдийн дүн шалтгаалдаг хандлагыг тестийн систем үгүйсгэж байгаа юм. Гэхдээ тестийн системд бас дутагдал байна аа. Хүн л хийдэг юм болохоор задрах эрсдэл байж л байна. Энэ асуудлыг хариуцаж буй хүмүүсийн буянаар лав л намайг ажил авснаас хойш ийм юм гарсангүй. Гэхдээ үгүйсгэх аргагүй. Нөгөөтэйгүүр, Таны хэлээд байгаа “бингодох” асуудал байгаа юм. Бид энэ системийг ирэх жил өөрчилж, тестийн сан бэлдэж, тэндээс ирэх даалгаврыг компьютерээр гэнэтийн сонголт хийдэг болгох гэж байна. Тэгвэл тест задрах гэдэг асуудал байхгүй болно доо. “Бингодохын” тухайд гэвэл, хүүхдүүд мэддэг нь дуусаад ирэхээр мэдэхгүйгээ тааж “бингодох” нь бий. Сурагчиддаа хэлэхэд “онож буудах” магадлал ч маш муу даа л гэмээр байна.
-Шалгалтын комиссынхон гэж сүрхий улсууд гарч ажилладаг. Ялангуяа хөдөө аймгуудад ажиллаж байгаа нөхдүүдийн ямба, хүнд суртал гэж хэрээс хэтэрсэн юм байдаг юм билээ. Би ноднин Булган аймагт хүүхдүүд хуваарь сонгох үеэр очиж ажилласан. Долоо хоног наранд эцэг эхчүүдийг хатааж, уядаг юм билээ. Бас элдэв “но”–г ч хийвэл хийчихдэг баримтууд олдсон. Иймэрхүү хүнд суртал ер нь танай салбараас хэдийд арилах бол оо?
-Хүний амьдралыг шийдэх учраас цаг зарахаас яахав. Ганцхан шударга л байх ёстой. Ямба, хүнд суртлын хувьд тийм байдал гаргуулахгүй байхын төлөө тэмцэж л байна даа. “Но” байвал баримтыг нь бидэнд өгөөрэй. Бид шалгаад хариуцлагыг нь тооцно.
-Ингэж хаваржин бужигнаад намар хот руу хүүхдээ авч орж ирээд бас бөөн зардал чирэгдэл. Тэр сургуулиудынх нь их зантайг ээ. Хөдөлж ядаад л, бөөн бичиг цаас нэхээд л... Ёстой залхмаар. Ийм байж гаднын өндөр хөгжилтэй орны жишгийг яриад хэр хурдан нутагшуулж чадах юм бол?
-Элсэлтийн журам ойлгомжтой, ил тод болох ёстой. Элсэгчид асуултынхаа хариуг цагт нь авах боломжтой байх естой. Сургууль сургуулиараа явж байгаа тул эд бүхэн яамнаас тэр болгон хамаараад байх боломжгүй л дээ. Цаашид энэ бүхнийг цэгцэлнэ гэсэн хатуу бодолтой байгаа. Бүхнийг нэг өдөр хийж чадахгүй гэдгийг хэн ч ойлгож байгаа байх. Гэхдээ зориод явахад асуудлыг дэс дараатай шийдэж болно гэсэн итгэлтэй байна.
-Боловсролын шинэчлэл гэсэн том бодлого Ерөнхий сайд С.Батболдын имижэд гэрэл гэгээ нэмж байгаа. Мэдээж тэр ажлыг нугалах хамгийн том хөшүүрэг нь салбар. Салбарын сайд. Энэ үүднээсээ хамт эн зэрэгцэж эргэх дугуй гэж тэр таныг үздэг бололтой юм билээ. Гэхдээ та нар улсынхаа номер нэг их сургуулийн ректорыг л намын цензургүйгээр сонгочихож чадахгүй байж яаж тэр Кембрижийн жишигт хүрэх гээд байгаа юм бэ. Тавьсан бодлого тань зөв атлаа хэрэгжүүлэх арга механизмууд дээрээ яагаад ийм нөхдүүдийг аваачиж тавиад байгааг ер ойлгохгүй юм?
-Эхний сонгон шалгаруулалтад Даваа ректор нэгдүгээр байранд шалгарсан юм. Тэгээд л түүнийг томилсон. Даваа ректороос тэр үед би намын харьяаллыг нь асуугаагүй. Нам бус гэсэн байх аа. Тэгээд энэ шийдвэрийг шүүхээр бараг жил гаран хэсэг нөхөд эсэргүүцэж хөөцөлдсөн шүү дээ. Уг нь бол хуулийн орчин хоёрдмол байснаас гарсан маргаан болохоос миний шийдвэр буруугаас юм уу, Даваагийн муугаас болоогүй л эд л дээ. Шүүх нь тэгээд хүчингүй болго гэж эцсийн шийдвэрээ гаргасан. Тэр дагуу сонгон шалгаруулалтыг дахин зарлахад Төмөр-Очир гуай нэгээр шалгарсан. Тэгээд л шийдвэр гаргасан. Миний бодлоор нэгдүгээрт, зарчмыг хүнээс нь хамаарч өөрөөр хэрэглэж болохгүй. Давааг томилоход нэг зарчим барьсан бол дараагийн сонгон шалгаруулалт дээр мөн тэр зарчмаа л барих ёстой. Хоёрдугаарт, энэ хоёр хүний алиных нь ч эсрэг ноцтой үндэслэл надад байгаагүй. Тэгэхээр илүү оноотойг нь л томилсон. Харин салбар хариуцаж байгаа хүний хувьд ганцхан эмзэглэлээ хэлчихмээр байна. Энэ ректорын томилгоог тойрсон маргаан нь дуусаасай билээ. Монгол Улсын тэргүүлэх сургуулийн нэр хүнд ийм нэг асуудлаас болж битгий унаасай. Миний мэдэхээр миний төгссөн Москвагийн олон улсын харилцааны дээд сургуулийн нэр хүнд, чанар, чансаа ректор Торкунов, ректор Лебедевээс хамаарч байгаагүй л юмдаг. Харин багш нарын мэдлэг, тэдний оюутанд хандах хандлага, элсэлтийн өндөр босго, төгсөгчдийг ажилд авах эрэлтээр л тодорхойлогддог байсан даа. Ректорын намын батлахаас хамаараад МУИС-ийн 20 мянган оюутны сурлагын амжилт, чанар өсөөд буураад байна гэж хэн ч хэлэхгүй байлгүй дээ. Чин үнэнийг хэлэхэд манай намын батлахтай дампуудуу гэмээр этгээд ч л байх юм, Ардчилсан намын батлахтай бүр дампуу нөхөр ч л байх юм. Олон авгай сольсон нөхөр шиг намаа ч, ажлаа ч өмссөн хувцас шигээ солиод явдаг нөхөр ч байна. Зүгээр л ажлаа сайн хийх л хүн хэрэгтэй шүү дээ.
-Төрийн албаны зөвлөл гэгч холион бантан хутгадаг байгууллагын шийдвэрээс болсон нь дэндүү ойлгомжтой байхад шүүхийн шийдвэр нэрийн дор шударга бус юм л хийчихлээ гэж харагдаж байсан л даа?
-Хуулийн хоёрдмол орчноос л болсон юм л даа. Би түрүүнд танд шийдвэр гаргасан зарчмаа л тайлбарласан. Намын асуудал энд хамаагүй. Тэгж ярих юм бол нөгөө кинон дээр гардаг Балтын хэлдгээр манай салбарт цагаан нь ч байна, улаан нь ч байна. Бүр ногоон нь ч байна, бор нь ч байна. 2400 гаруй төсвийн захирагчтай салбар шүү. Энэ бүхний араас намчирхаад давхиад байвал гол ажлаа ор тас хаях байлгүй дээ. Нэг гоё зүйр үг байдаг юм. “Хуцсан нохой болгон руу чулуу шидээд явдаг хүн гэртээ харьдаггүй” гэж. Хүн гол зорилгоо хэзээ ч мартаж болохгүй. Энэ салбарыг дэлхийн түвшинд дүйцэх болгож өөрчлөх эхлэлийг тавих естой болохоос элдэв жижиг юмаар хөөцөлдөөд байвал нээрээ “гэртээ харихгүй” байх аа.
-С.Төмөр-Очир гуай “Их сургуулийн ректор бол яамны сайдаас илүү нэр хүндтэй ажил” гэсэн ярилцлага өгөөд ажлаа эхлүүллээ. Тэмцэлдэж байсан нэг бүлэглэл дээр нь толгойлогчоор очиж сууснаар энэ сургуульд ахиц дэвшил хийнэ гэж үү?
-Хэн нь хэнтэйгээ, юугаа булаацалдаад, хэрэлдээд байдгийг нь би ч ойлгохоо больсон доо. Одоо нэг нь ажлаа хийгээд үр дүн гарах нь уу, харъя л даа. Гоочлолгүй жаахан харъя.
-Та С.Төмөр-Очир гуайг эрх ашгийн зөрчилтэй гэдгийг мэдэж байсан уу. Тэр хүн хувьдаа “Хангай” гэдэг дээд сургуультай шүү дээ. Мэдээж одоо эхнэрийн ч юм уу хэн нэгний нэр дээр шилжүүлчихээ биз дээ?
-Салбарт хамаагүй хүн байхаар мэргэжлийн бус гэх юм, салбарын хүн нь байхаар сонирхлын зөрчилтэй гэх юм. Санаатай элдэвлээд, ил далд баалаад байгаа хүн байвал, би болмоор байна гээд хэлчихмээр юм. Тэгээд шалгалтад нь ил тод ор л доо. Орохгүй бол, орсон хүнд нь ажиллах цаг өг л дөө л гэж хэлье. Одоогийн байгаа хүн чадах, чадахгүйг ажил нь л харуулна шүү дээ.
-Би С.Төмөр-Очир гуайд дургүйдээ ийм асуултууд тавиад байгаа юм биш л дээ. Олон нийтийн дунд яваа ойлголтуудыг л асуултууддаа шингээж байгаа. Та ойлгож байгаа байх ?
-Чадвал хийгээд яваг, чадахгүй бол би үхэн хатан өмөөрөөд байхгүй шүү дээ.
-Их сургуулиудыг нэгтгэх, хотхон хэлбэрээр хөгжүүлэх асуудал хэр явж байна. Салбарын зарим эрдэмтэн эсэргүүцээд байгаа юм билээ?
-Харин ч энэ ажил их эрчтэй өрнөж байгаа. Засгийн газрын шийдвэр гарсан. Налайх дүүргийн Шивээтийн хөндийд газар олголт хийгдэж байна. Ашиглалтын өмнөх захиргаа байгуулагдлаа. ШУТИС-ийнхан хотхоны эскиз, макетаа анхны тооцоотойгоо танилцуулсан. Зарим нь эсэргүүцэж байгаа тухай та асууж байна. Салбарынхан болоод олон нийтийн дийлэнх олонхи нь дэмжиж байгаа гэж ойлгож байгаа. Бүгдэд нь 100 хувь таалагдах шийдвэр гэж байдаггүй байлгүй дээ.
-Харахад та шүүмжлүүлээд л янз янзын шинэ юм хийгээд л явах хүн шиг байна. Шүүмжлэлд эмзэглэдэггүй юу. Эсвэл намын дарга хийсээр байгаад тоохоо больсон уу?
-Ажил хийдэггүй хүн л шүүмжлүүлдэггүй юм даа. Хийсэн юмгүй юм чинь, юуг нь ч шүүмжлэх билээ. Миний хувьд тийм нэг сандал халаасан, үхээнц, хүнд сурталтан байх бодол алга. Хийгээд, хэлж байгаа шүүмжлэлийг нь сонсоод, авах гээхийн ухаанаар хандаад явъя гэж бодож байна. Эрүүл шүүмжлэлд эмзэглэдэггүй. Хэрэгтэйг нь тусгаж авахыг хичээдэг. Намын албанд байхдаа ч тийм байсан, одоо ч ийм л байна даа. Харин муулах гээд, аргаа бараад, хэл амаа билүүдээд байгаа хүнийг харахаар өрөвддөг. Хүн ер нь муу юм бодоод, мууг хүсээд байвал муу л амьдардаг. Сайныг бодоод, хүсээд байвал сайн, сайхан л амьдарна гэж итгэдэг шүү.
-Сайд аа, гадаадад боловсон хүчин бэлтгэх асуудал үе үеийн төрийн бодлогын нэг хэсэг байсаар ирсэн. Танай Засгийн газрын үед бүр ч илүү анхаарал хаяж байх шиг байна. Гэхдээ телевизүүдээр 100 хувь тэтгэлгээр суралцуулна гэсэн хувийн зарууд их явах юм. Энэ ямар учиртай юм бэ?
-Манай яам Монгол Улсын төсвөөс олгодог тэтгэлэг болон Засгийн газар хоорондын тэтгэлгүүдийн зохицуулалттай л холбогддог. Гадаад улс орнуудад үүнээс гадна хувийн, төрийн бус байгууллагын, компанийн, элдэв сангийн тэтгэлэг их байдаг. Тэдгээрийг олж чаддаг хүмүүс л зар өгдөг байлгүй дээ. Харин Төрийн сангийн юм уу, Засгийн газар хоорондын тэтгэлгийг мөнгөөр зуучилж байгаа бол бидэнд мэдээлээрэй. Энэ бол хориотой.
-Бас энэ боломж ардын хүүхдүүдийн өмнө хаалттай хэвээрээ гэцгээх юм. Яавал энэ наадамд ардын хүүхдүүд түрүүлдэг болох бол?
-Боломжийг бүгдэд нь жигд олго гэж Ерөнхий сайд С.Батболд үүрэг өгсөн. Энэ үүргийг бид биелүүлж байна. Эхнээс нь тэтгэлгүүдийн сонгон шалгаруулалтыг ил тод зарлаад явж байгаа. Саяхан Германы шалгалт дууслаа. Ил тод зарлаад, ил тод шалгаруулсан. Ардын, даргын гэхээсээ чадалтай нь түрүүлдэг наадам болгохоор л ажиллаж байна.
-Сурах бичгийн асуудал гэж нэг хэрүүлийн алим бий. Энэ жил уг асуудал хэрхэн явагдах бол?
-Намайг ажил авахад нэг ангийн сурах бичгийг хэд хэдэн хувилбартай болгоод агуулгыг нь компаниуд мэддэг болгочихсон байсан. Би үүнийг буруу гэж үзсэн. Бид бодлогоо ойлгомжтой болгож, сурах бичгийг нэг хувилбартай болгож байна. Та өөр газар нүүж, хүүхэд чинь сургуулиа сольтол сурах бичиг нь солигдоод, хүүхэд чинь ихэнх хичээлээ шинээр үзээд унавал яах юм? Хүүхэд хохирч болохгүй биз дээ? Үүнээс болоод бизнесийн монополь эрхээ алдсандаа дургүйцэж байгаа, түүнийгээ хэвлэлээр маргаан болгоод яваа хүмүүс ч бий. Гэхдээ бодлогын энэ алхмыг хийснээр хувилбартай сурах бичгийн тогтолцоог өөрчилж, сурах бичгийн үнэ хямдарсан. Бид олонхийн эрх ашгийг л хүндэтгэх ёстой. Энэ бодлогоо өөрчлөх бодолгүй байна. Бизнесийнхэн хэвлэх тендертээ оролцоод, ялсан нь сурах бичгээ хэвлээд явна биз. Тэдэнд элдэв садаа тотгор учруулах ёсгүй шүү гэж би яамныхандаа хэлдэг. Гэхдээ олон зуун мянган сурагч, эцэг эхийн эрх ашгаас хэн нэгний эрх ашиг дээгүүр байж болохгүй.
-Шүүхээс илүү эрх мэдэлтэй сайд гэж таныг шүүмжилсэн харагдсан. Бас шүүхийн шийдвэрт нуга даруулсан сайд ч гэж бичиж байгаа. Нэг дунд сургуулийн захирлыг сольчихож чадахгүй сайдыг ямар сайд гэх юм гээд л. Та томроод байгаа юм уу, жижигрээд байгаа юм уу?
-Төсвийн хууль зөрчөөд мөнгө дур мэдэн зарцуулсан, дур мэдэн орон тоогоо нэмж ажилласан нэг МСҮТ-ийн захирлыг халсан. Шүүх миний шийдвэрийг хүчингүй болгосон байна лээ. Хүүхэд хордохоор нь ажлын хариуцлага алдлаа гээд ЕБС-ийн бас нэг захирлыг халсан. Миний шийдвэрийг бас л хүчингүй болгосон байна лээ. Энд нэг зүйл л хэлмээр байгаа юм. Гадаадад хаана ч ийм асуудалд орсон албан тушаалтан уул нь хохироосон иргэдээсээ уучлал гуйгаад өөрөө сайн дураараа огцордог. Манайд болохоор шүүхээр гүйгээд, бүр зөв болж ирээд, шүүхийн шийдвэр гүйцэтгэ гээд даналзаад байгаа нь харамсмаар. Нэг, хоёр хүнийг би эргүүлээд томилчихож болно оо. Цаана нь уланд нь гишгэгдэж байгаа шударга ёс, хохирсон хүүхдүүдийн эрх ашгийг хэн хамгаалах вэ. Энэ асуудалтай ажиллаж буй хууль, хяналтынхан, ийм шударга бус юм үргэлжлээд байвал энэ салбарт байгаа 60 мэргэжлийн сургалт, үйлдвэрийн захирлууд, 800 дунд сургуулийн удирдлагуудад “хуулийг зөрчиж болдог, хариуцлага алдсаныг аргалж болдог” гэсэн ойлголт төрүүлж, хагас сая сурагч, 50 мянган МСҮТ-ийн оюутнуудыг эрсдэлд оруулж байна гэдгээ ойлгоосой л гэж боддог. Миний “том, жижиг” бол үүний хажууд естой яамай л байна.
-Салбарын ажлыг чинь баахан ярилаа. Улстөрчийн тань хувьд асуумаар зүйл бас байна аа. Сонгуулийн хуулийн талаархи хэлэлцүүлгүүд нэлээн шуурхай явж байснаа Тавантолгойд дарагдчихлаа. Саяхан бүлгийн хурал дээр удирдах зөвлөлөөс баримталж буй байр суурь орж ирж, багагүй хэрүүл хэлцэл дэгдээсэн гэж дуулсан. УИХ-д өргөн барьсан пропорциональ тогтолцоог үгүйсгэсэн холимог буюу 26:50 гэсэн хувилбар оруулж ирээд, намын улс төрийн шийдвэр гэж тулгасан гэдэг үнэн үү. Энэ үнэн бол танай нам 50 мандат дотор тамаа цайтал үзэлцэнэ гэсэн үг биз дээ. Хөөтэй юм болох нь ээ дээ?
-Би ч УИХ-ын гишүүн биш. Намын Удирдах зөвлөлийн гишүүний хувьд сонгуулийн хуулийн зарчмын асуудал дээр байр сууриа илэрхийлж л байгаа. Хэрүүл дэгдсэн зүйлгүй ээ. Аль хувилбар нь сонгуулийг шударга явуулах бололцоог хангах вэ гэдэг дээр зөрүүтэй байр суурь байлгүй яахав. Пропорциональ тогтолцоо дангаар байх тохиолдолд хөдөөний төлөөлөл буурч, үүнийгээ дагаад улсын төсвийн хуваарилалт, хөгжлийн бодлого хот руу нэлээн чиглэх магадлалтай. Харин бид хүн амын төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд хөдөөгөө их анхаарах естой гэж би боддог. Тэгэхээр холимог нь л зөв байх даа.
-У.Хүрэлсүх улс төрийн шийдвэр шүү гэж зүтгүүлж байгаад “Холимог хувилбартай сонгуульд ороод манай нам ялагдвал та нар өөрсдөө улс төрөөс зайлаарай” гэж залуу гишүүндээ загнуулсан гэсэн шүү дээ. Та өөрөө генсек байсан хүн. Дээрээ шийдвэр гаргаад доошоо ирж тулгадаг барил одоо ч хэвээрээ юм уу?
-(инээв). Санал зөрөхөөр хэрэлдлээ гэх, санал нийлэхээр өөрийн бодолгүй гэх. Гоочлох гээд байвал арга ч олдоно л доо. Нам ялагдвал хариуцлага хүлээх зарчим дүрмэндээ бичээстэй л байгаа ш дээ. Манай намын дотоод ардчилал хавьгүй сайн байгаа шүү.
-Та мэдээж нэр дэвших байх. Булган аймаг руу байн байн явах болсон нь үүнтэй холбоотой юу?
-Би саяхан Дундговь, Өмнөговь, Булган аймаг, Багахангай дүүрэгт ажилласан. Зүүн гурван аймагт явах байсан маань түр хойшлоод байна. Болж өгвөл бүх аймагтаа хүрч ажиллах л бодолтой байгаа. Булган аймгийн харьяат хүний хувьд нутагтаа очих дуртай. Үүнийг заавал улс төрийн өнцгөөс нь битгий хараасай. Хаана нэр дэвшихийг тухайн үед нь нам шийднэ гээд “номын” маягаар л хариулчихъя даа.
-Хүн нутаг усаа гэх нь тийм ч их шүүмжлээд байхаар зүйл биш л дээ. Харин манай аймгийн сумдын сургуулиуд бараг бүгдээрээ шахуу өргөтгөл бариулж, өнгө төрхөө сольж, эдийн засгийн урьд өмнө байгаагүй дэмжлэгүүд авсан байна. Нутгийн хүү сайд байгаагийн ач гэлцэж байна лээ?
-Би хаана ч хийх ёстой ажлаа л хийж байгаа даа. Өнгөрсөн жил улсын хэмжээнд 190 гаруй объектыг засч янзалсан. Энэ ажил яагаа ч үгүй байна. Одоо хэр нь мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт гарчихсан 76 объект байж байна. Эднийг засах, шинээр барих шаардлага байсаар байна. Хөрөнгө мөнгөний бололцооноос л хамаарах юм.
-Булганы нутгийн зөвлөлд та ямар үүрэг гүйцэтгэдэг вэ. Хавар хотын нэгэн PUB-ыг нуртал шахам ноцолдсон тухай мэдээ сонинд гарсан байсан. Таны нэр ч дунд нь тууж яваа харагдсан. Хөгжилтэй санагдсан болохоор асууж байгаа юм. Дургүй байвал хариулахгүй байж болно?
-Хөөе, хөөе. Чеховын зохиолд гардаг шиг “Энэ нөхөр чинь пальтогоо хулгайд алдсан бил үү? Хүний пальто хулгайлсан бил үү? За ямар ч байсан пальтоны хулгайн хэрэгтэй л хүн дээ” гэдэг шиг юм болж байна уу даа. Намайг байхад янз бүрийн юм болоогүй дэг. Миний нэр үлдээд хүнтэй зодолдсон юм болов уу? (инээв). Нутгийн зөвлөлд дэд дарга хийж байгаа. Нутгийнхаа хөгжилд хүч хөдөлмөрөө зориулна гэж бодож байгаа. Хийж байгаа зүйл ч бий.
-Боловсролын салбарт нь уу?
-Зөвхөн боловсролын салбарт биш ээ. Саяхан манай нутгийн залуучууд булаг шандны эх хамгаалах ажил эхлүүлснийг дэмжиж байгаа гээд олон ажлыг нутгийнхантайгаа хамтраад хийж байгаа.
-Алдарт Тавантолгойг асуухгүй өнгөрвөл алдас болно биз. Танай танхимын боловсруулж өргөн барьсан төсөл тэгээд хэр төгс төгөлдөр болсон юм бэ дээ. Гадуур бол гоё өөхөнд ороосон эвгүй чулуу шиг юм байна гээд эхэллээ?
-Энэ ажлыг эхлүүлэх ёстой. 10-аад жилийн өмнө энэ ордод орооч гээд гаднынхныг гуйх ажилд би ч оролцож явсан. Тоох хүн тэгэхэд олдоогүй. Одоо бол нүүрс үнэд ороод ашиглаж эхлэх цаг яг болоод байна. Үнэтэй үед нь ашиглаж эхлэхгүй бол үнэ буурах үе ирэхийг мартаж ерөөсөө болохгүй. Өнгөрсөн зуунд дотоод шаталтын хөдөлгүүр зохион бүтээсэн үеэс галт тэрэг, усан онгоц нүүрсээр ажиллахаа больж, хэрэглээ нь буураад үнэ нь ч унаж байсан үе бий шүү. Төгс төгөлдөр шийдэл хайж суутал боломжоо алдах магадлалтай гэдгийг мартаж болохгүй.
-Төрийн мэдэлдээ 100 хувь байлгана гэсэн шийдвэр эхэндээ гоё л дуулдаад байсан. Яагаад гэвэл бүх юман дээр гаднынхны эрх ашиг хэтийдчихээд байгаа болохоор. Гэвч төр бол хамгийн хуудуутай менежер. Төрийн мэдлийн нэг компани байгуулж байгаад улстөрчид түүгээрээ дамжиж өөрсдийгөө далд орлогоор угждаг гэдэг батлагдсан үнэн. Ийм хулгай зэлгий юм хийх гээд байна гэж түрүүчээсээ зарим зүтгэлтэн амь тэмцэн хашгираад байгааг анхаарах ёстой санагдана?
-Хулгайч төр гээд надаас лав л дутуугүй олон жил төрд ажилласан хүмүүс яриад байна лээ. Өөрийгөө хэлээгүй байх л гэж бодъё. Ерөнхий сайд иргэн бүрт гээд хэлчихлээ. Энэ бол зөв. Зарим нь 100 хувь тараах тухай ярьж байна. Тэгээд мөнгө санхүүгээ хаанаас босгох вэ, гадаад, дотоодын компаниуд хэнтэй гэрээ хийх вэ гэх мэтийн олон асуудал босно доо. Хэрэв компанийн засаглал ил тод байвал Таны яриад байгаа хардлага гарахгүй дээ.
-Гаднынханд бөөн боломж өгөх нь тодорхой харагдаж байна. Монгол хүний хийж чадах юмыг монгол хүн л хиймээр байна. Хэдий болтол гаднынхны хэтэвчинд мөнгө цутгах болж байна вэ?
-Би монголчуудад л их боломж олдох нь ээ л гэж харж байна. Харин гаднынхны хөрөнгийг ашиглах гэж байна л гэж харж байна. Тэр нүүрсийг гадагш нь л зарна шүү дээ. Урьдчилгааг нь аваад ажлаа эхлүүлэх нь зөв гэж л бодож байна.
-Анх удаа монголчууд нэгдээд “Бид өөрсдөө юмаа хийж үзье” гэж байна. Энэ бол маш том үзэгдэл. Харин Засгийн газар ялдамхан инээмсэглэж байгаад “өөр” шийдвэр гаргаж байна. Хэрэв энэ удаа Монголын төр Монголын компаниудаа басамжлах юм бол Монгол орон эгнэгт гаднын том гүрнүүдийн геополитикийн тоглолтын талбар байна гэсэн үг гэж олон хүн мэдэгдэж байгаа. Энэ талаар танд ямар бодол байна вэ?
-Асуудалд хандах зарчим нэг байх ёстой тухай би түрүү хэлсэн. Хэрэв үндэсний хэсэг компанид өгөх гэж байсан юм бол яах гэж үндэсний хэсэг компаниас төр авсан юм бэ гэж Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр асуусан байна лээ. Засгийн газар бол одоо ялгалгүй бүгдэд нь өгье гээд байгаа юм шүү дээ. Томоохон стратегийн орд хэн эзэмшсэнээсээ хамааралгүйгээр геополитикийн сонирхлын төвд байх болно. Тийм ч учраас стратегийн ач холбогдолтой гэж нэрлэгдэж байгаа юм. Бүгдэд нь өгье гэхээр үгүй ээ, зарим хэсэгт нь өг гээд байхгүй байлгүй дээ.
-Танай Засгийн газарт нэг эвгүй араншин байна. Нэг бодлого гаргаад л зүтгүүлчихдэг. Хэвлэлүүдийн амыг хааж байгаад шүү дээ. “Хэвлэл мэдээллийг шийдчихсэн. Асуудалгүй” гэж бүлтэрч яваа жижигхэн гялтгар сайд ч байна гэнэ. Асуудал үнэхээр ийм амархан байх юм уу?
-Та бид хоёр хоёулаа энэ салбарт ажиллаж байсан, та бол ажиллаж байгаа хүн. Нэг сэргэлэн нөхөр хэвлэлийн “Амыг барьчихжээ” гэвэл та итгэх үү. Би бол итгэхгүй байна. Тэр байтугай том хүмүүс хааж чадаагүй байх аа.
-Таныг экс ерөнхийлөгчтэй ойрын харилцаатай хүн гэдэг. Одоо түүнтэй уулзаж байгаа юу. Саяхан телевизээр ярилцлага өглөө, бас нийтлэл бичсэн. Тавантолгой дээр тэр танай Засгийн газрын баримталж байгаагаас тэс өөрийг ярьж байна. Нэг талаас түүний зөв гэх хүмүүсийн тоо нэмэгдээд ч байгаа юм шиг. Энэ талаар?
-Би Н.Энхбаяр ерөнхийлөгчтэй харьцах харьцаагаа урьд өмнө нь тодорхой хэлж байсан. Улс төрд намайг оруулж, дэмжсэн хүн учраас би байнга хүндэтгэлтэй ханддаг гэж. Одоо ч хүндэтгэлтэй хандана. Гэхдээ хүндэтгэх, асуудалд хандах байр суурийг хольж, хутгаж болохгүй. Тавантолгой дээр Н.Энхбаяр ерөнхийлөгчийн ярьж буй санаа бол нэг л хувилбар. Судалж үзэх хэрэгтэй. Би бол итгэл үнэмшлээрээ Засгийн газрын санал болгож буй хувилбарыг зөв гэж л бодож байна.
-Та хувьдаа ер нь ямар өмчтэй хүн бэ. Мэдээж эдийн засгийн утгаараа шүү дээ?
-Авлигатай тэмцэх газар мэдүүлчихсэн дээ. Сониноор баян цатгалангаар нь дуудсан байна лээ. Би том компаниудаас баян байна гэж юу байх вэ. Мэдүүлгээ харин үнэн шударгаар өгсөн. Хэдэн хувьцаа бий, ганц компани бий. Тэрнийхээ ажилд оролцож чадах ч үгүй юм. Одоо ч надаас зөвлөгөө асуухаа ч байсан байна лээ дээ.
-Төрөөс юм “хусчаад” байдаг сайд нар цөөнгүй болохоор л асууж байгаа юм. Хувийн амьдралаа хэр босгосон нөхөр юм бол оо гэж..?
-Уул нь хувийн хэвшилд гурван жил явсан юм болохоор амьдралаа зохицуулах юм байна аа. Дандаа нам, улсын ажлаар явсаар байгаад тийм хөрөнгөтэй байх үндэсгүй юм шиг танд бодогдож байгаа байх. Уул нь талийгаач Ж.Наранцацралт Ерөнхий сайдаас “Монгол Улсын шилдэг бизнесмэн” шагнал авч байсан юм. Тэгэхээр тэр салбарт тууштай байсан бол гайгүй бизнесмен гээд явж байх байсан байлгүй.
-Тэгээд яагаад гарчихсан юм бэ. Улс төр илүү ашигтай байсан юм уу?
-Би бизнесийн хүн биш юм билээ. Бодлоготой холбогдсон төрийн ажлаа хийх нь дээр юм билээ. Ашиг орлогын хувьд би бизнесээс шууд улс төрд ороогүй юм шүү. Гадаад яамандаа 2000 онд эргэж орсон. Улс төрд би 2004 онд орсон л доо.
-Баярлалаа. Дандаа сөрөг асуултууд тавилаа. Зарим хүн ингэж “тоглож” чаддаггүй, уурлаад бөөн юм болдог. Гомдоод л, дараа нь муу хэлээд л. Дүрмийг ойлгож хүлээж авсанд талархаж байна. Таны ажилд амжилт хүсье?
-Зүгээр ээ. Эргэлзээтэй зүйлийг асууж байж л ээдрээг нь тайлдаг болохоор уурлаж гомдоод байх зүйл юу байх вэ. Харин асуудлын талаар нарийн мэдээлэлтэй хүнтэй ярилцахад таатай байна. Танай сонины уншигчдад эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөе. Удахгүй наадам болох гэж байна. Бүгдээрээ сайхан наадаарай.