Хөшөөтөөс ирж буй сайн мэдээ
Монголчуудын дунд яг энэ төрлийн хийрхэл л хамгийн их моодонд орсон.
Монголд хамгийн их моодонд орж байгаа үйлдэл юу вэ гэсэн асуултыг нэгэн уншигч маань надад тавьжээ. Мессежээр ирүүлсэн уг асуултыг жаахан гайхасхийж суутал ахин дуут шуудангийн жингэнэсэн дохио ирэв. Аврах хөдөлгөөн...гэсэн хоёр үг зурайж байх юм. Ахиулаад унштал монголыг монголчуудаас нь аврах хөдөлгөөн гэсэн хэгжүүн өгүүлбэр тодорч байх ажээ.
Арай л ёжтой үг юм. Гэхдээ хэтрүүлэг биш ээ.
Монголчуудын дунд яг энэ төрлийн хийрхэл л хамгийн их моодонд орсон.
Сүүлийн жилүүдэд бид ямар нэг юмнаас ямар нэг юмыг аврах тухай л ярьдаг болсон нь үнэн. Тэрэндээ автаад юм болгонд эх орон, харийн эзлэн түрэмгийлэгчдийн арааны шүлшийг гоожуулж буй бидний ариун эх орныг бид өөрсдөө л хамгаална гэсэн дайнч маягийн хийрхлээр амьсгалдаг болсон. Энэ үйлдэлд нь дуу нэгсэхгүй бол тэр урвагч, аягүй бол эх орноо худалдагч, цаашлаад авилгач нэр зүүх нь түгээмэл. Энэхүү өвчин улам хам шинжтэйгээр газар авч, тэрэндээ нийгмийн тодорхой хэсгийнхнийг цалинжуулан татаж, амьдралынх нь нэгэн хэв маяг болтол хөгжүүлж байгаад уншигч маань эмзэглэхдээ өнөөдөр намайг ийн „өдсөн” хэрэг.
Энэ хаврын аврах хөдөлгөөн эрт эхэлсэн. Төрийг төрийн түшээдээс аврах далд маягийн уриатайгаар өлсөж цангахдаа тулан жагсаж цуглаж, сонгуулиар тархи угаасан мөнгөн амлалтыг нь нэхэж эхлүүлсэн тэрхүү тэмцэл одоогоор түр завсарласан. Одоо Таван толгойн асуудлыг тойрсон тэмцэл аядуухан хэлбэрээр явж байгаа. Монголын 999 компани нэгдэж, экс ерөнхийлөгчийн „Монголчууд эвтэй байхдаа хүчтэй” гэсэн гоёмсог уриаг зээлдээд намируулчихсан хэвлэлүүдээр ид дурайж байна. Энэхүү үйлдэл хэлбэрийнхээ хувьд урьд хожид байгаагүй „зөв” шинжийг тээн эхэлж буй ч эхнээсээ л дотроо ноцолдоод эхэлсэн тухай танил мэдээ тархаж эхэлжээ. Манайхны араншин ч мөнөөс мөн дөө. Тун удалгүй ерөөсөө энэ муу үндэсний 999-ээс үндэстнээ авранаа гэсэн улаан цэнхэр хөдөлгөөн цагаан хоолойгоо цангинуулаад эхэлж ч мэднэ. Үгүй гэх газаргүй учраас ийн барин тавин хэлж байгаа юм.
Аврах хөдөлгөөний бас нэгэн ээлжит сэдэв Хөшөөт гэх сэдэв болсон нь хэвлэлүүдийн хуудаснаас тааж ядах юмгүй харагдаад эхэлжээ. Хөөрхий Хөшөөтийг хөшигний цаана нэг оруулж, наана нэг гаргаж эхэлж буй нь төвөггүй улигт аврах багийнхны тоглолт эхэлснийг илтгэж байна.
Хаана л бүтээн байгуулалт болж байна тэрний гадаа тэмцэл. Тэр лүү л нулимж байдаг зуршил явсаар. Ийм юм болоод эхэлснийг анзаарсан Ерөнхийлөгч хоёр намын төлөөлөл оролцуулсан ажлын хэсэг гарган илгээжээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс өгсөн энэхүү чиглэлийн дагуу ажлын хэсэг газар дээр нь очиж ажиллаад ирсэн тухай бид өмнө нь мэдээлсэн. Миний бие уг ажлын хэсэгт орж ажилласан УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяртай уулзаж нэлээн дэлгэрэнгүй ярилцаж, асууж тодруулах гэснээ тодруулж, багагүй мэдээлэл цуглуулсан юм. АН-ын гишүүн С.Эрдэнийн ч хэвлэлд өгсөн ярилцлагатай танилцав. Явсан хүнээс үг дуул гэдэг. Нүдээрээ хараад, гараараа имрээд ирсэн төрийн түшээд юу өгүүлэв.
Эрхэм гишүүн Ц.Шинэбаяр бол уул уурхайн салбарт бизнес эрхэлж байсан, энэ салбарыг мэддэг хүний нэг. Түүний хувьд Хөшөөтийн нүүрсний уурхайтай танилцаж ирээд ганц олзуурхсан юм нь Цахилгаан станц.
Ер нь бол тэнд Хөшөөтийн түлш эрчим хүчний том цогцолбор баригдах ёстой аж. Баяжуулсан нүүрснээс гардаг эрчим хүчний нүүрс гэж бий. Тэрийгээ цахилгаан станцдаа нийлүүлээд жинхэнэ коксжсон хэсгээ бол гадаадад экстпортолж таарна. Харин Баяжуулах үйлдвэрийнхээ дэргэд Цахилгаан станц барина. Цахилгаан станцаараа баруун бүсийн эрчим хүчийг бүрэн хангана.
Манай баруун бүс ердөө 17 меговаттын л эрчим хүчний ачаалал авдаг юм байна. Мэдээж үйлдвэржээгүй учраас харьцангуй бага авдаг нь ойлгомжтой. Цаашдаа баруун бүсэд эрчим хүчний хэрэгцээ ихсэх нь тодорхой. Тэгэхээр энэ 17 меговаттын эх үүсвэрийг гадаадаас авч байхаар 36 меговаттын цахилгаан станц бариад ашиглалтанд оруулчихвал хичнээн сайхан. Энэ станц баригдчихвал Дөргөний цахилгаан станцтайгаа хослоод явахад монгол улс эрчим хүчний дотоодын бүрэн эх үүсвэртэй болчихож байгаа юм. Ийм нөхцөл рүү шилжчихвэл манай баруун бүсийн ард иргэд маань хямд эрчим хүчтэй болж, тэрийгээ дагаад жижиг дунд үйлдвэр хөгжиж, амьдралынх нь чанар дээшлэхгүй гэж үү. Эрхэм гишүүн Ц.Шинэбаяр, С.Эрдэнэ нар энэхүү гэрэл гэгээтэй мэдээллүүдийг өгч байна.
Харин аврагчийн дүрд тоглогчид маань Хөшөөтийг зөвхөн нүүрсний уурхай гэдэг талаас нь л хараад яриад байх шиг. Нүүрсний уурхайг дагаж, баяжуулах фабрик, цахилгаан станц барина. Тэр цахилгаан станцаар монголд дотоодын цахилгааны эх үүсвэр бий болгоно. Баруун гурван аймаг маань дотоодын эх үүсвэрээр хангагдчихад улсын төсөвт гэхэд ямар хэмжээний ачаа хөнгөрөх, цаашлаад үндэсний аюулгүй байдал талаасаа ямар ач тустай юм гэдгийг хэн нь ч ярихгүй байна. Энийг тийм муу мэдээ гэж би хувьдаа харахгүй байгаа. Бид яагаад дандаа муу тал руу нь юмыг эргүүлж, муу талаас нь тайлбар чулуудаж, мууг зөгнөж байх ёстой гэж.
Алс тэртээ Ховд аймгийн хоёр сумын дунд хил хуваан сүндэрлэж буй Хөшөөтөд 1000 гаруй хүн ажиллана гэсэн тооцоо гарсан байна. Нүүрсний уурхай, цахилгаан станц, баяжуулах фабрик гуравт нийлээд мянга хэдэн зуун хүн ажлын байртай болно гэсэн үг. Ажлгүйдэл, ядуурал хоёроороо түрий барин тэмцэлдэх болсон манайд байг гэхэд 1000 хүн маань ажлын байртай, ар гэр нь амьдралын баталгаатай болох юу нь муу байгаа юм бэ.
Мөн өнгөрсөн жил улсын төсөвт 1,5 тэрбум төгрөгний татвар төлсөн байна. Ядарсан төсөвт маань энэ мөнгө орж ирснээр юу болохоо байчихав. Тоосжилт, цөлжилтийн харанга дэлдсэн энэ үед олон салаа шороон замаар давхилдаж байсан газар олон улсын зэрэглэлийн, 11 метр өргөнтэй цардмал зам тавьж байна. Цэцэг сумын иргэн С.Нямгэрэлийн ярьж буйгаар хуучин тэдний багаас сургууль орох замыг хонож өнжиж хүрдэг байсан бол одоо ганцхан цаг давхиад очиж байна гэнэ. Энэ яагаад муухай мэдээ гэж.
Хөшөөт бол нүүрсний үе нь 45 градусын налуу байрлалтай. Өөрөөр хэлбэл газрын доошоо босоо шахуу нүүрсний тогтоцтой орд гэж байгаа. Ийм 45 градусын тогтоцтой нүүрсийг авахад асар хүндрэлтэй талаар мэргэжлийнхэн ярьж байна. 45 градусын налуугаас гадна 24 нүүрсний давхаргатай. Нэг үе нүүрс яваад хөрс дахиад нүүрс яваад хөрс гээд үелээд явчихсан. Хамгийн доод талын нүүрсний гаралт 700 метрийн гүнд байгаа гэж мэргэжилтнүүд тооцоолжээ. Тэгэхээр ийм хүнд нөхцөлд бүтээн байгуулалт явагдаж байгаа гэсэн үг. Зарим хэвлэлд нөөцийн хувьд Хөшөөтийг бараг Тавантолгойгоос том орд гэж хадуурчээ. Хөшөөтийн нөөц эрдэс баялгийн зөвлөлөөр батлуулснаар 85,7 сая тонн. Харин Тавантолгойн нөөц 6,7 тэрбум тонн. Тавантолгойн нөөц Хөшөөтөөс бараг 80 дахин их байхад яагаад заавал ингэж албаар худал мэдээлэл үйлдвэрлэх ёстой гэж.
Мэдээж энэ бол том төсөл. Том учраас ажлаа шаргуухан эхлүүлсэн байна. 280 км зам тавих төлөвлөгөөтэйгөөс 240 км замыг нь тавьчихсан байх жишээтэй. Энэ үзүүлэлтээр ажил шаргуу явж байгаа гэж хэлэхээс өөр аргагүй. 17 гүүр барихаас 15 гүүрийг нь барьчихсан байгаа нь үүний нотолгоо биш гэж үү. Энэ мэдээж муу мэдээ биш байх.
Аврах хөдөлгөөнийхөн Хөшөөтөд нул хятадууд ажиллаж байна гэж хашгирч байгаа. Гэтэл хамгийн сүүлд авсан мэдээгээр тэнд 20 гаруй компанийн 1500 орчим инженер, техникийн монгол ажилтан ажиллаж байна. Энэ яагаад муу мэдээ байх ёстой гэж. Би л лав тэгж хэлж чадахгүй нь.
Хөшөөтийн төслийг хэрэгжүүлэхгүй, нулимж хаяснаар Монгол улс юу хожих юм бэ гэж асууя. Улсын хэмжээнд ярьж томруулахаа болъё, зүгээр л Ховд аймаг маань юу хожих юм бэ. Бид шүүж, тунгааж, шалгаж нягталж болно. Бүх юм нээлттэй. Харин юун түрүүн нурааж, харааж л боломгүй байна.
adore
gazarchin
Жаажаа
chi helj uguh, ireed uulzah
...
Г.Нямдаваа
Зочин
Пүрэвдорж
unshigch
anhaa
anhaa
zarna
Зочин
monamazon
Зочин
ганчимэг
hi
hi
Òóóë
Òóóë
Эрдэнэбаатар хунтайж
Зочин
hediig avsan be hujaa naraas
hediig avsan be hujaa naraas
Зочин
Зочин
tsetseg
tsetseg
tsetseg
teneg avgai
tsetseg
fdgsg
зочин
Зочин
mgl hvn
mgl hvn
mgl hvn
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
web masteruudad
uhaaнtan
t
Чимгээ
G
Зочин
Зочин
bvjin
Зочин
Enkhee
tavantolgoi
Зочин
Зочин
hari
Зочин
Зочин
zochin
Èõ Ìîãîëûí Ýçýíò óëñ
Èõ Ìîãîëûí Ýçýíò óëñ
Зочин
иргэн
Vechko
уншигч
irgen
Зочин
Зочин
Зочин
зочин
зөв
Зочин
МӨНГӨНИЙ СЭТГҮҮЛЧ
Хар ал
M