Скуадра Аццури
Эсрэг багийнхаа тэмпэнд ордоггүй өөрсдийн тоглолтын арга барилд оруулж, хамгаалалтын төгс гүйцэтгэл хийдэг баг бол Дэлхийн дөрвөн удаагийн аварга Итали. Тэд хөлбөмбөгийн давтагдашгүй “школ”-той, өөрсдийн арга барилтай.
Эсрэг багийнхаа тэмпэнд ордоггүй өөрсдийн тоглолтын арга барилд оруулж, хамгаалалтын төгс гүйцэтгэл хийдэг баг бол Дэлхийн дөрвөн удаагийн аварга Итали. Тэд хөлбөмбөгийн давтагдашгүй “школ”-той, өөрсдийн арга барилтай.
Итали хөлбөмбөг уламжлалт, байрласан тоглолт хийдэг учир залуу од тоглогч цоорон гарч ирэх нь өдрийн од мэт. Улс даяараа шуугиан болж, шинэ залуу од төрөн гарч ирлээ гэдэг ч, тэр нь 22,23 эсвэл 25-тай байх жишээний. 18 эсвэл ядахнаа 20-тойдоо шигшээ багтаа тоглон “бужигнуулж” байгаа залуу бараг байдаггүй. Итали тамирчид нас хэвийсэн үедээ оргил амжилтаа үзүүлэх нь харьцангуй их. Герман, Итали гэсэн уламжлалт, байрласан тоглолт голлосон улсууд өөрсдийн гэсэн арга барил байдаг нь энэ юм. Арга барил бүр өөрийн гэсэн сул болон давуу талуудтай. Гэхдээ Скуадра Аццури буюу хөхүүдийн шигшээ багийн арга барил залуу тоглогчдод халгаатай ч, давуу тал нь харьцангуй их.
Skytel компанийн 2010 оны Дэлхийн аваргад зориулан гаргаж буй картан дээр тавигдсан, Италийн шигшээ багийн зураг.
Сүүлийн 2006 Дэлхийн аваргад гайхалтай тоглож алдагдсан нэр төрөө сэргээсэн Италичууд, үнэхээр хүчирхэг байж хамгаалалтанд арын дөрвөлсөн гинжинд олон тамирчдыг тоглуулж солилцоо их орсон ч нэг хүн шиг байж чадсан. Дөрвөлсөн гинж, үүрэг даалгаврын тодорхой хуваарьтай зохион байгуулалт сайтай. Эсрэг багийн довтолгооноос хамаарч шилжилт бага, харин хамгаалалтын хагсууд болох Гаттузо, Пирло нар шилжилт ихээр хийж байсан. Жигүүр болон төвийн хагас хамгаалагч Тотти хамгаалалтанд тун идэвхитэй оролцож байсан нь 9 хүн хамгаалалтанд оролцож байсаны жишээ. Хэсгийн тоглолтуудад 4-4-2 хувилбараар тоглож байсан бол хасагдах шатнаас 4-5-1 хувилбарт шилжиж байсан. Италийн тактикийг ярихаар голдуу хамгаалалт яригддаг ч, хөлбөмбөгт хамгаалалт сайтай баг л амжилт үзүүлдэг юм. Липпи Дэлхийн аваргын дараа шигшээ багаа орхисон ч 2008 оны азгүйтэлийн дараа дахин удирдах болсон. Тив хоорондын цомд Египет, Бразилд хожигдож гэрийн зүг жолоо залсан ч Итали орон Марчэло Липпид итгэж байгаа.
Дэлхийн аваргад оролцсон багийг товч харахад иймэрхүү байна. Харин энэ жилийн Дэлхийн аваргад оролцох багийн талаар мэргэжилтнүүдийн дунд үнэлгээ дэндүү тааварлашгүй байгаа нь тодорхой. Тэд тэмцээний өмнөх прогнозоор угаасаа “алж хядаад” байх багийн тоонд ордоггүй нь 2010 онд ч харагдсан хэвээр. Тактикийн хувьд бүрэлдхүүнээсээ хамаараад Липпи нэг довтлогчтой хувилбар сонгох магадлал тун өндөр байна. Тодруулбал 4-5-1 гэсэн хувилбар. Сүүлийн 10 гаран жил 5-3-2, 4-4-2, 4-3-3, 4-5-1 гэсэн хувилбар сонгож байгаа ч, үндсэн бүрэлдхүүнд гаргачих хоёр сүпэр довтлогч байхгүй байгаа нь сүүлийн тактикыг сонгох таамаглалыг бий болгож байна. Ди Наталэ, Квальярэлла, Жилардино, Паццини, Борриелло, Тони, Яквинта, Росси гээд олон дундаж довтлогчдоос нэг нь л сонгогдоно. Тэгвэл тэдний ард тоглох тоглогчдын нэрс мөн л цуварсаар... Ямарч үед баттай үндсэн бүрэлдхүүнд тоглох Дэ Россигээс бусад нь хэн байх бол? Липпигийн сүүлийн нэг жил тоглуулсан тамирчидыг сонирхъё. Яагаад сүүлийн нэг жил вэ гэхээр Италийн шигшээд шинээр тоглогч орох магадлал тун бага байдгаас тэр юм.
Урьдчилсан болон нөхөрсөг тоглолтуудаас харахад 4-4-2, 4-5-1 зарим тоглолтуудад 4-3-3 хувилбар ашиглаж байгаа нь харагдаж байна. Липпи, Тив хоорондын цомд 4-3-3-ыг ашиглаж амжилт олоогүй ч одоо болтол туршсан хэвээр. Энэ хувилбар нь хувийн гоцлон тоглолтыг жигүүрт төдийлөн хийдэггүй Итали хөлбөмбөгт тохирохгүй, хамгаалалт нь эрс сулрах тал ажиглагдаж замбараагүй олон гоол алдсан.
Хамгаалалтанд тун өндөр бэлтгэгдсэнээс гадна төвөөс санаачлага тун чадмаг гаргадаг Пирлотой хамт “хоточ нохой” Гаттузо цэвэрлэгчээр тоглож, тэдний урд Тоттигийн байранд Дэ Росси тоглох магадлал өндөр байна. Хоёр жигүүрт нь Каморанэзи, Яквинта эсвэл Ди Наталэтай. Урд нь ганц Борриелло. Харин хамгаалалтанд Замбротта баруунд, Каннаваро, Кьеллини төвд, Гроссо, Сантоны нэг нь зүүнд тоглох таамгийг дэвшүүлж байна.
2010 оны Дэлхийн аваргын өмнө Итали нэг л итгэлгүй тоглолтыг үзүүлж байгаа ч, тэд 2006 он шиг ямар ч “зэвсэг”-тэй ирж магадгүй. Тэдний хамгаалалт юунд ч хүргэж мэднэ. 2008 оны Европын аваргаар Испаний гайхамшигт шигшээг шөвгийн наймд зөвхөн Италийн хамгаалалт гоол алдалгүй зогсоосон шүү дээ.
Дэлхийн аваргад оролцож буй бүх багийн танилцуулгыг “ Үндэстний тойм” сэтгүүл дээр цувралаар нийтлэж байна.