Алуурчны эрэл
Нэг.Зоригийн хэргийн угшил ба удам
Нэг.Зоригийн хэргийн угшил ба удам
Ардчиллын 20 жилийн түүхийн 50+1 хувь буюу 11 жил нь хувьсгалынхаа удирдагчдын нэг-С.Зоригийг хөнөөсөн алуурчныг хайсан он жилүүд байв. Чухам энэ хэрэг явдлаас болж тухайн үед Засгийн эрх барьж байсан Ардчилсан хүчин засгийн газраа, улмаар засгийн эрхээ цувуулан алдаж, удирдагчдыг нь ээлж дараалан баривчилж, хорьж шалгаж, нэр төрийг нь шавартай хутгаж байлаа.
Тухайн үедээ олон түмний дунд ер нь намын нөхөд нь хамт хоолож байгаад балиусаар дүрэхийг нь нүдээр харсан аятай цуу дэгдэж байв. Бат-үүлийг барьж хорихдоо олон түмэнд “С.Зоригийг хөнөөсөн хэргээр” шалгаж байгаа гэсэн ойлголт өгч байлаа. Сүүлд мэдэхнээ Малыш хэмээх Энхтүвшинтэй нударга зөрүүлсэн хэргээр хорьсон юм билээ. Дараа нь УИХ-ын гишүүн Батчулуун,Энхбаатар, Баттулга нарыг мөн л “Зоригийн нийлж хөнөөсөн бололтой” гэж ойлгуулан хорив. Сүүлд дуулахнаа татварын хэргээр тасалсан гэдэг бил үү?
Үнэн хэрэгтээ “С.Зоригийн хөнөөсөн” гэдэг нэрээр хэнийг ч, хэзээ ч ямар ч ял, янхад унагаж болдог нөхцөл байдал үүслээ. Энэ хэрэгт МАХН мөрдөн шалгагчийн, АН сэжигтний дүрээр оролцож байсан. Харин С.Зориг ба түүний нам эвслийг сөрөн зогсож байсан Ху намынхан, түүний удирдагч нараас энэ хэрэгт ядаж л аман байдлаар сэжиглэгдсэн нэг ч хүн гараагүй нь үнэн сонин.
Ер нь аливаа хувьсгалч хүн өөрийнхнийхээ гарт л амь үрэгддэг хэрэг үү? Тэгж бодох үндэс байлаа. 1921 онд Гамингийн эзэрхийлэл, Бароны террорын эсрэг ардын нам үүсгэн тэмцсэн долоон хувьсгалчийн зургаа нь гамингийн мэсэнд бус, бароны суманд бус харин ардын намынхныхаа гарт амьсгал хураасан түүхтэй. Олон түмэн энэ түүхийг мэдэх юм чинь “яг л ёсоороо хальсан юм байх даа” хэмээн дүгнэх эрхтэй.
Гэвч дараах үйл явдал өрнөөгүй бол ард түмэн ийм л ойлголттой үлдэх байв. Шинэ зууны босгон дээр МАХН-ын хүчирхэг удирдагчийн нэг Ш.Отгонбилиг сэжигтэй байдлаар нисдэг тэрэг нь осолдон нас барав. Олон түмэн одоо “мөрдөгчийн очирт таяг” ардчилсан хүчинд шилжиж ,Ху намынханд дээгүүр хардлага, сэрдлэгийн үүл нөмрөх нүү хэмээн хүлээлээ. Гэтэл түүний намын нөхөд ер сэжиглэгдсэнгүй.
Дараахан нь МАХН-ын голлох лидерийн нэг Энэбиш эмнэлгийг тусламж авч чадалгүй гэртээ нас барав. Аанай л намын нөхөд нь хардагдсангүй. Тэхээр энэ улс дотор чинь “үл хардагдах”, “эс сэжиглэгдэх” бүлэг байдаг байх нь гээч. Байх нь гэх юу байхав, байгааг нь бүгд харлаа.
Саяхан монгол хэлээр гарсан “Э.Радзинский.Сталин” номд намын “цуу тараагчдын” бүлгэмийн тухай хэсэг бий. Сталин төлөвлөсөн аллагаа явуулах өмнө ээлжит золиос нь “ардын дайсан байсан” тухай албан ёсны “цуу” тараана. Албан ёсны “төрийн цуу” хэвлэлээр тарж, ардын дайсныг хараасан, зүхсэн дуу хоолой орон даяар хангинана. Сталин аллагынхаа дараа өөрийн “цуурхалын аппарат”-аараа тараадаг мэдээлэл их сонирхолтой. Тэнд их төлөв “энэрэнгүй удирдагч Сталин тэр эрдэмтэн, энэ алдартныг цаазлуулаагүй авч үлдээд нуусан гэнэ” “өөрт нь хэлээгүй цаазалсныг сонсоод жигтэйхэн уурласан байна” гэсэн мэдээлэл явна.
Монгол орныг нөмөрсөн аллага хядлага ч гэсэн өөрийн гэсэн цуу-ны мэнэжмэнттэй явжээ. Та нар хувьсгалт цэргийн удирдагчдын нэг Лувсандонойн тухай сонссон байх. Төрийн нүд чих болсон дотоод яамны чекистүүд Лувсандоной урвах цаг болсныг урьдчилан мэдээд баривчлахаар оржээ. Дуг нойрондоо унтаж байсан түүнийг сэрээхэд “... Пээх, Улаанбаатарыг бөмбөгдөх цаг болчихоо юу” гэж хэлээд баригдсан гэнэ. Онгоцонд нь бөмбөг дүүрэн чихээстэй бэлэн байсан юм байх. Өнөөдөр инээдтэй санагдах энэ домогт монголчууд олон арван жил итгэсээр явсан юм. Энэ бол аллага, хядлагын араас гарсан тайлбар цуу. Утга өөр болохоос биш “Сталин амийг нь аварсан”, “Сталин өөрт нь хэлэлгүй алсанд маш уурласан” энэ тэрийн монгол хувилбар.
Эндээс харахад аливаа аллага, үйл явцыг сайн ба муугийн аль хүссэн утгаараа сурталчлан, хүлээсэн үр дүнгээ амсдаг туршлага тогтоц манайд байсан байна. Одоо ч байгаа юм байна.
С.Зоригийг хөнөөчихөөд хэргийг нь түүний намд тохож, хань нөхдийнх нэр төрийг шороотой хутгах замаар түүний амь бие ба амь өрсөн байж байгуулсан намыг хамтад нь булшлах санаа сэджээ гэж дүгнэхэд бас хэцүү? Гэхдээ л энэ аллага дээр бэлэн зэхээний менежмэнт хийж, асар их хожоо олсон нь бол баримт.
Өнөөдөр манай сэтгүүлчид “С.Зоригийг хэн хөнөөв” гэдэг сэдвээр биш, харин “Хэн огт хөнөөгөөгүй вэ” гэдэг өнцгөөс эрэн сурвалжилбал үнэхээр сонин зураглал харагдана байх.
Он цаг улирахын хэрээр С.Зоригийг хөнөөсөн хэрэг мартагдаж байна. Цагдаагийнхан “Илэрдэггүй хэрэг гэж байхгүй. Алуурчин олдоно. Гагцхүү тэвчээртэй хүлээх л чухал” хэмээн учирлаж байна. Харин түүнийг орлохуйц нэгэн “хэрэг” босч ирсэн нь “Эдийн засгийн алуурчин”-гийн хэрэг юм. Яг л нүүр амаа битүү боосон эр, эм хоёр эдийн засгийн алуурчин ирээд, монголын эдийн засгийг хүлж, аманд алчуур чихэж байгаад хутгалаад, бүлээд...хаясан юм байх аа.
Хоёр. Хөрөнгө оруулагчдын эсрэг I дайн
Монголын эдийн засгийг гадныхан хорлож байгаа тухай яриа хөөрөө шинэ юм огт биш. Манай хөрш их гүрнүүдийн аль нэг нь улс оронд маань эдийн засаг, улс төрийн бүрэн хяналт тогтоохынхоо өмнө ийм операци явуулдаг бэлэн туршлага-түүх ч байгаа.
Монголчууд ХХ зууны эхээр тусгаар тогтнолоо сэргээн зарлаж, аугаа их Чингэс хааны хээр тал нойроос сэрснийг тунхагласан юм. Олон зуун жил Манж Чин гүрний эрхшээлд чимээ амиагүй нойрссон монголчуудыг ХIX-ХХ зууны заагаар дэлхий ертөнц сонирхож эхэлжээ. Ерөөсөө энэ үе бол дэлхий ертөнц хөдөлгөөн доргионд орсон, манай гаригийн улс төрийн газрын зургийг удаа дараалан шинэчлэх том дайнуудын цучил уугиж эхэлсэн сонин цаг байж. Монголд Загалмайн шашны номлогч, хожим Богд хаанаас гүн хэргэм хүртсэн Ларсон нар ирж, Хаслунд нарын зэрэг Данийн фермэрүүд орчин цагийн мал аж ахуй эрхлэхээр Хөвсгөлд суурьшиж, олон орны худалдааны пүүсүүд монголд ажиллаж, Гадаадын хөрөнгө оруулалттай “Монголор” компани алт угааж, алдарт Рой Эндрюсийн экспедиц говь нутгаас олсон үлэг гүрвэлийн өндгөөр дэлхийг дэлдийлгэж байлаа. Нийслэл хүрээнд Баатар цагаан хааны, Хятадын Бүгд найрамдах улсынхаас гадна олон орны жишээлэхэд Америк төдийгүй Дани, Швед зэрэг Скандиновын орны төрийн далбааг харж болох байв.
Монголчуудын тал нь мал маллаж, үлдсэн хэсэг нь бурханд мөргөх ажилтай тул улс үндэстнээ хэрэгцээт бараагаар хангах эх орон нэгтэн хараахан төрөөгүй байв.. Монгол хүнд ийм ажил хийхийг хориглосон юм огт байхгүй, гагцхүү өөрснөө бизнэс төдий л сонирхдоггүй байв. Тэр ч бүү хэл арилжаа наймааг дорд ажил хэмээн хялайж “худалдаачин хүн хуруу хазайвал хулгайч болно”, “Сүнсгүй наймаачаас сүнстэй хулгайч” дээр гэж цэцэрхэхээ үл мартана. Цэцэрхээд зогсохгүй мал хулгайлдаг “сүнстэй хулгайч” нараа шилийн сайн эр хэмээн өхөөрдөнө. Иймээс гадны худалдаачид л монголчуудын гуравхан импорт болох цай, тамхи, даалимбыг залгуулна. Бас монголчууд өөрснөө эсгий татаад татаад барахгүй, дээс томоод томоод дуусахгүй, дээл оёод оёод хороохгүй ноос,үс, арьсыг нь худалдан авч дундална. Аль аль талдаа л ашигтай бизнэс цэцэглэж байв.
1912 онд Монголоос Тяньзиний чиглэлээр тэмээний ноос 103019 пүү, ямааны ноолуур 78300 пүү, Хонины ноос 979512 пүү, 1913 онд тэмээний ноос 122123 пүү, ноолуур 43231 пүү, хонины ноос 1 036629 пүү, тус тус гаргаснаас тэмээний ноосны ихэнхийг Англид, хонины ноос бүгдийг АНУ-д усан замаар аваачжээ1
Харин оросууд зөвхөн ноос ноолуур бус ноос бүхий малыг өөрийг нь авдаг байж. Тухайлбал,1913 онд 98.000, 1914 онд 67.700, 1915 онд гэхэд л 80.000 толгой бод мал2 Хаант орос руу гаргаж байсан байх юм.
Монгол хэлнээ нэвтэрсэн “машины манивииль” “ зуун миль хурдтай давхих” гэхчлэнгийн “орос бус” хэллэгүүд нь техник технологи хээр талд огт өөр зүгээс анхлан ирснийг гэрчлэн үлджээ.
Ийнхүү хэлбэл монгол орон дэлхийтэй холбогдож, шинэчлэгдэн буй ертөнцийн нэг хэсэг болж эхэлж байв. Одоогийн ойлголтоор бол хэрдээ л глобальчлагдаж , тухайн үеийнхээ тусгаар тогтносон, гадаад харилцаатай улсын ердийн хэв маягийг хоног хоногоор олж байсан хэрэг.
Гэтэл 1920-иод оны дунд үеэс монголын засаг төрд бүрэн хяналтаа тогтоосон Зөвлөлтүүдийн зүгээс монгол дахь гадаадын хөрөнгө оруулалттай дайн зарлалаа. Ингэж монгол дахь гадны хөрөнгө оруулалтын эсрэг анхдугаар дайн эхэлсэн түүхтэй. Зөвлөлтүүд энэ ажлаа тухайн үеийн монголчуудад “зохиож өгсөн” түүхэндээ хэрхэн тусгасныг харъя. Хувьсгалт түүхнээ “...Ингэж баруун европ-Америкийн капитал ард олныг дангаараа дарлаж байсны дээр ба Хятадын шунахай этгээдүүдтэй сүлбэлдэн Монгол орныг цөлбөн
дээрэмдэж билээ” хэмээжээ. Яасан танил лоозон бэ? Өнөөгийн Оюу толгой, Таван толгой, Бороогоулдын эсрэг тавьж буй уриа лоозонг юутай ихээр санагдуулна вэ?
Гадаадын хөрөнгө оруулагчдын эсрэг төрийн ба иргэний хөдөлгөөн хавсран өрнөв. Эхлээд тэднийг үндэснийхээ туг далбааг намируулахыг хориглож, улмаар данс гүйлгээг хааж, эцэст нь эздийг нь хөөв.1928 он гэхэд монголоос хамгийн сүүлчийн барууны хөрөнгө оруулагч гарлаа. Одоо Монголд өнөө “Аллахаас өөр бурхан үгүй” гэдэг шиг зөвхөн Зөвлөлийн эдийн засаг дангаараа ноёрхох болов. Харин маргаашаас нь монголчуудын хувийн өмчийг “феодлын хөрөнгө хураах” нэрээр дээрэмдэн булааж эхлэв. Хэрвээ Ларсоны хөрөнгийг хураасан бол Орос Швэд, Орос-Америкийн хооронд асуудал үүсч далиманд нь монгочуудын хөрөнгийг булаах ажил гацах байв.Хэрвээ Данийн фермерийн малын нийгэмчилсэн бол Зөвлөлт ба Скандиновын хооронд яриа гарч улмаар монгол малчны малыг хүчээр булаахад түвэгтэй болох байв. Гэвч ийм саадыг “Гадаадын мөлжигчдийн хөөх” компаниар, монголчуудын өөрснийх нь хүчээр нэгэнт хийсэн байв. Монголын эдийн засаг, хүн амын эсрэг чиглэсэн улаан террор ингэж эхэлсэн түүхтэй.Үр дүнд нь монголчууд хувийн бүх өмчөө хураалгаж, аминдаа байх жаахан өмчиндөө хатуу хязгаар тавиулж, насанд хүрсэн таван эр хүн тутмынхаа нэгийг буудуулсан болой.
Хоёр. Хөрөнгө оруулагчдын эсрэг II дайн
ХХ зуун дуусахад арваад жил дутуу байхад социалист систем өөрөө нурлаа. Монголчууд нь энэ завшаанд эдийн засаг ба улс төрийн тусгаар байдлаа эргүүлэн авав. Ардчиллын хамгийн том ололт нь нэгдүгээрт монголын төр хэрхэхээ гадны улсаас асуухгүй болсон, хоёрдугаарт монголын эдийн засгийг нэг улс дангаараа хянахгүй болсон явдал юм гэж хувьдаа үздэг.
Ардчиллын хорин жилд глобальчлагдан буй дэлхий ертөнцийн нэг хэсэг, орчин цагийг тусгаар орны жишиг рүү мэрийн дөхөж буй манай оронд гадаадын хөрөнгө оруулагчид чамгүй ирж байна. Дээр нь монгол орноос ашигт малтмалын арвин нөөц илэрч байгааг ч хэлэх үү?
Өөрөө хийж үзээгүй ажилд чаддаг нэгнийг урьдаг ёс эртнийх, үгүйдээ л хонь гаргах хүнгүй айл саахалтын хар хүнийг гуайгаад шанд нь өвчүү чанаж өгөх юм уу? эсвэл хөл мах бариулаад явуулдаг ёс шиг эртнийх. Монголчууд эрчим хүч гаргах уламжлал тал дээр бол аргал түүх, модоо гамгүй хөрөөдөх гэсхийгээд зогсох тул ХХ зууны уул уурхай нь Зөвлөлтийн хөрөнгө оруулалт дээр боссон түүхтэй.
Харин шинэ үеийн уул уурхай дээр орчин үеийн жишиг компаниудтай хамтран ажиллаж, “өвчүү, хөл мах” зэргийг өгөхөөс зайлбаргүй.
Гэтэл сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулагчид монголыг сорон мөлжиж байгаа тухай зуугаад жилийн тэртээх тэр номлол сэргэн цуурайтаж байна. Яван явсаар бүр ном сударт яг ингэж эдийн засгийг нь поо-доод, поо-доод, бүлээд бүлээд хаядаг тухай заасныг үзсэн гэлцэх болов. Нэг ном уншсан чинь тэгээд бичсэн байна гэнэ. Ном ч мөн олон янз даа. Эд нар хэрвээ Коран судрыг олоод үзчихвэл “Аллахаас өөр бурхан байхгүй гэж номонд бичсэн байна” гэж ирээд Гандан хийдийг маань нурааж, Мэгзэджанрайсиг шүтээнийг хэмхлэх нь ээ, янз нь.
Нээлттэй цонхоор агаар ордог сайн талтай ч, ялаа ордог муу тал бий гэдэг. Гэхдээ ялаа оруулахгүй гээд бүтэж үхэлтэй биш тул цонхоо нээчихээд цохиур бариад зогсдог нь ёс. Монгол орны нээлттэй үүдээр хэн ороод ирж болно. Соргог байх нь ёс, үүний ч төлөө төр ажиллаж байгаа.
Харин Монголд өрнөж буй гадаадын хөрөнгө оруулалтын эсрэг II дайны гол обьект нь Барууны, нарийн яривал Америк Канадын хөрөнгө оруулагчдын эсрэг чиглэлтэй байгаа нь түүх давтагдах цондон биш байгаа??. “Гадаадын капиталыг үзэн ядах” процесс манай хоёр хүчирхэг хөршийг алгасаад байгаа нь үүнийг нотлоод байгаа мэт санагддаг. Алгассан нь буруу гэж байгаа юм биш, зүгээр алгасаад байгаа нь сэжиг төрүүлдэг тухай л ярьж байна.
Гадаадын хөрөнгө оруулалтын тухай нэг хууль дүрмээр бүртгэгдэн төрөөр хүлээн зөвшөөрүүлж байгаа гадаадын хөрөнгө оруулалтын дийлэнх хувийг Хятадын компаниуд эзэлдэг. Харин та хятадын хөрөнгө оруулалттай хэдэн компанийн нэр цээжээрээ хэлж чадах вэ?
Хятадууд орж ирж байна, ууслаа барилаа гэж л ерөнхийд нь сүржигнээд байхаас биш 100 хувийн хятадын хөрөнгө оруулалттай, эсвэл хамтарсан компанийн эсрэг ямар нэгэн хөдөлгөөн байдгийг та мэдэх үү?
Монголын страгегийн төмрийн орд, цайрын, бас нэфтийн ашигладаг хятадын компанийн нэрийг ядаж мэдэх үү?
Алтан дорнод монгол хэмээх Оросын компани Монголын Заамар уулыг замаар нь оруулчихаад дээр нь төрөөс нь 500 сая доллар нэхэхэд дургүйцэх хөдөлгөөн бүү хэл, хөдлөх янзтай хэн нэгнийг олж үзсэн үү?
Манай эх орны эдийн засгийг Хятадаас харамлахгүй, Оросоос харамлахгүй байж юуны учир барууны хөрөнгө оруулагчдаас “хамгаалаад” байгаагийн учрыг эргэцүүлдэг үү?
Монголд байгаа гадаадын хөрөнгө оруулагчдыг “мөлжигч” гэж үзээд хөөдөг, хөөж явуулчихаад нэг нь дангаараа эх орныг маань эзэмшдэг түүхийг та мэдэх үү?
С.Зоригийг хөнөөсөн алуурчны эрлийг орлон амилж буй “эдийн засгийн алуурчин”, “Гадаадынхны мөлжлөг” зэрэг сэдвийг эргэцүүлэн бодох бүрийд ийм асуулт өөрийн эрхгүй өндийж ирээд байх юм.
1Отчеты агентов Министерство торговли и промышленности за границей за 1914г.Петроград гэдгээс иш татан БНМАУ-ын түүх. дэд боть.1968. тал 566-д бичжээ
2БНМАУ-ын түүх.дэд боть.1968. тал 566
Зочин
çî÷èí
Зочин
reply to below comment
Зочин
Зочин
Зочин
rre
Зочин
sma-d
Zorig
Зочин
Зочин
uuniig boduushtai
sanal
mongol
штхү
намбартанд
йй-йй
100% yes
óíøèã÷
sma
sma
sma
Зочин
sma
unshigch
Her
zochin
suvd
Bodoo
uhyggãàíàà
uhyggãàíàà
oogii
Иргэн
Зочин
Зочин
Medehguiee
1+.
Зочин
aman
dambar
Зочин
ЛЕНИН
ббб
Зочин
IMHO
цэндоог
Mgl hun
ЛЕНИН
БААБАР
Цэнддоод
Зочин
”з” хэрэг
Зочин
huvi
huvi
сахиулагч
Зочин
öýíääîîä
Энэ хэсэг нь бодууштай юм байна
Зочин
irliiz
Зочин
Зочин
hu
эрдэм
Зочин
sasaa
Зочин
Зочин
Энэ зайлуул үнэнхүү юм үзээгүй, боловсрол дутуу г
Зочин
Зочин
Зочин
kalz
buya
zochin
ухаантан
ухаантан
ухаантан
Зочин
Админаа
Угаадаст
KOBA
demjigch
demjigch
demjigch
Яаг үнээн
TSenddoo tand...
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Sembee
bvjin
Зочин
Зочин
Ãàíàà
to ban
Зочин
Зочин
Зочин
Зочин
ЗОЧИН
Bas sanal neg
Ajaa taij
Medeej
qaz
Зочин
Sanal neg