Монголоор дүүрэн хувьсгалаас айгчид

Тэр ч байтугай хувьсгал хийсэн гэж өөрсдийнхөө цээжийг дэлддэг хууччуул хүртэл нэр төр нь болсон хувьсгалаасаа айж байна. Тэд эрх мэдэл, албан тушаалаа алдана гэж айж байна. Түүнээс нэр төрөө алдахаас айгаагүй, нэр төр гэхүйц юм  үлдээгүй ч үгүй амьтас.

2008 оны сонгуульд АН, МАХН нэг сая, нэг сая таван зуун мянган төгрөг амласан. Эхлээд АН амласан. 2004 онд хүүхдийн 10 мянган төгрөг өгнө гэж амлаад ялах “шахсан” тул энэ удаад бас ялчихна гэж бодож л дээ. Гэвч амлалт нь хэтэрхий хийсвэр байлаа. МАХН-ын дарга С.Баяр “АН-ын амлалт ямар ч тооцоо судалгаагүй, үл бүтэх утопи суртал нэвтрүүлэг” гэж ярьж байснаасаа ердөө гурав хоногийн дараа буцаж, улсын циркт болсон сурталчилгааны цуглаан дээр “МАХН 1,5 сая төгрөг өгөх боломжтой гэж үзэж байна” хэмээн зарласан.

2008 онд Иргэний хөдөлгөөнүүдийн оргил үе байлаа. Хөдөлгөөнүүд ашигт малтмалын орлогын 33 хувийг иргэдэд өгөх тухай шаардлага тавиад түүнийгээ хууль болгож чадсан. Эрх баригчид дөрвөн жил энэ бол хэзээ ч бүтэхгүй эд, хөрөнгө оруулагчид зугтаад явчихна, тэгээд Монголчуудыг тэнгэр нь хээр хаяж, Хятадууд орж ирээд эзэлчихнэ гэж зүтгээд байсан. Гэвч хөрөнгө оруулагчид яваагүйгээр барахгүй, 34 хувиар гэрээ байгуулчихлаа. Эрх баригчид дандаа худлаа ярьдаг, дараа нь тэр нь үргэлж нотлогддог авч үргэлжлүүлэн худлаа ярьсаар л байна. Ард түмэн тэнэг юм чинь итгэнэ. Тэр ч байтугай 37 онд аавыг нь, нөхрийг аваачаад буудаж байхад ардын дайсан гэдэгт хүүхдүүд нь, эхнэр нь итгэж л байсан.

АН сая төгрөг амласны дараа “АН либерализмаасаа татгалзлаа” гэж бичиж байлаа. Үнэндээ либериализмаас аль эрт татгалзсан, Монгол барууны чиг баримжаатай нам байхгүй гэж Баабарын хэлдэг үнэн. Үүний цаад учир нь 1990 онд 70 гарсан хөгшчүүлээс Засгийн эрхийг авсан дараагийн үеийнхэн өөрсдөө тэднээсээ сэтгэлгээний хувьд огт ялгарах юмгүй хуучин нийгмийн бүтээгдэхүүн байсан бөгөөд тэд коммунист гентэй учраас бүгд коммунист МАХН маягийн нам байгуулж, хязгааргүй эрх мэдэлтэй улс орныг удирдан жолоодно гэж боддог төрөлхийн гажигтай юм. Энэ үзлийг нь толгойг нь тасдаж байж л арилгана уу гэхээс өөрөөр яах аргагүй хүмүүс юм. Яг энэ утгаараа тэд МАХН-ынхныг коммунист гэдэг авч өөрсдөө коммунистууд билээ.

Тэгэхэд л Францын хувьсгалын зүтгэлтэн Эбертийн үгээр “АН ардчиллыг янхан болгож МАХН түүнийг шааж байна” гэж бичихэд гарчиг л уншдаг АН-ын улстөрчид ичиж үхэнгээ алдсан, гэвч МАХН-д одоо ч гэсэн ардчиллыг шаалгасаар л байна. Тэгээд нийгэм тэр чигээрээ МАХН-ыг дур тавиулахын тулд үйлчилдэг гэж МАХН-ынхан боддог болжээ. Энэ үеийнхэн бүгдээрээ өөрсдийгөө бурхнаас заяасан удирдагчид гэж бодсон ба биднээс өөр улс орныг удирдан жолоодох хүн байхгүй гэж мэтгэж байна. Хамт тэмцсэн романтик залуусыг зольж, УИХ-д орсон Д.Энхбат шившигт урвалтаа “үе удмаараа хэлмэгдэж явсан учраас айсан” гэж тайлбарласан. Бүгд коммунистууд. 2008 онд тэд золтой л Засгийн эрхнээс арчигдчихаагүй юм, тэгээд хүн бүрт сая, сая таван зууг амлаж байж тэсч үлдсэн.

Одоо ахин хуурах гэж байна. Нэг удаа асуулт хариултын тэмцээнд хожив оо. Тухайн үедээ томд ордог байсан хуучны компанийн уралдаан байсан санагдаж байна. Зөв хариултын бооцоо нь хундан цагаан хонь байв. Тэгээд заасан цагт нь хонио авахаар очтол нярав нь гэж нэг сүрхий өвгөн коридортоо нэг эр төлөг уячихсан хүлээж байв. Тэгээд нүдний шилнийхээ дээгүүр хараад “Манайх хонь өгнө гэсэн. Гэхдээ эр, эм нас шүдийг нь заагаагүй, гадаа байгаа хундан цагаан хонийг аваад яв хүү минь” гэж билээ. Харин түүнийг авчирсан жолооч нь  “Манай өглөө намайг явуулж шагналын бүдүүн хонь авчруулаад өөртөө авч, малаасаа энэ төлгийг сольж тавиулсан юм. Бүдүүн хонь ч наадмынх нь хорхог болно доо” гэж аж ахуйн даргаа магтав. “Наадахыг чинь захиралд чинь орж хэлээд бүдүүн хонио авъя  байз” гэвэл хээгүй жолооч хархүү хүржигнэтэл инээж “Дарга байхгүй гадаад явсан, хэллээ ч гэсэн цаад хашир ч чинь “Өө даргаа, би солиод л өгчихье” гэж гараад чамаас төлгөө авчихна. Дараа нь чи хонь байтугай төлөг олж авна гэж горьдолтгүй гэж билээ. Ард түмэн өнөөдөр яг ингэж хууртаж байгаа байхгүй юу. Эднийг зайлуулчихвал хоёр сая таван зууг байтугай таван зууг нь ч авч чадахгүй, яахав байж байг гээд л тараад явчихна.

Увуулж цувуулж хагас саяыг өгнө. Эрүүл мэндийн даатгалыг чинь төр хариуцлаа л гэнэ. Түүгээр нь бүгдээрээ даатгалын дэвтрээ барьж очоод хугацаа нь дууссан “битмийн” шахуулах юм уу? Боловсролд зарцуулна л гэнэ. Малаа барсан малчид бүгдээрээ лангууны худалдагчаар төгсгөдөг дээд боловсрол эзэмших үү? Нийгмийн даатгалд нь зарцуулна л гэнэ. Аль эрт нийгмийн даатгалын сангийн мөнгийг төсвийн цоорхойгоор урсгаад дуусгачихсан, тэрнийгээ буцаагаад хийчихэж чадахгүй байж нэмж мөнгө хийх юм гэнэ. Удалгүй хөгшчүүл нь үхээд өгнө. Авилгачдад ч хожоо болно доо. Ард түмэн бол цагаан цаас дээр нь юу ч бичиж болно гэж тэд мэдэж байна. Бас дээрээс нь Моагийн бас нэг үгийг өөрчлөн ишлэхэд Ард түмний хөдөлгөөн бол цаасан бар, түүнийг буудаад цоолно эсвэл “Ланд 80”-аар дайраад унагачихна л гэж бодож байна.

Хэн урвагч вэ?

Улстөр талаас нь энгийнээр тайлбарлахад ардчилал бол үзэл бодлын мэтгэлцээн, харин коммунизм бол нэг үзэлд бүхнийг захируулдаг. Өнөөдөр коммунизм Монголд хэвээр байгаа ба зүүний намын хоёр фракц л ордон дотор гэдсэндээ хөлөө хийлцээд олон нийтийн эсрэг болохоор нэгдчихээд байна. Нэг нам, нэг ордон.

Өнөөгийн эрх барьж буй үеийнхэн коммунизмын буруу зөвийг ойлгохын тулд сод ухаантан байх хэрэгтэй байв. Гэвч сод хүн ховор л байдаг. 70 жил коммунист улс байсан гэхэд ядаж Марксын “Капитал”-ыг бүрэн орчуулаагүй л байсан. Тройцкий, Бухарины маш сайн товчлол байдаг, түүнийг ЗХУКН-ын дээдэд байсан цөөхөн хүн үзсэн. Лениний өгүүллүүдийн хамгийн сайн тайлбар нь хэлмэгдсэн ревизионист Төмөр-Очирынх байсан, тэрүүнийг нь шатааж устгаад үлдсэнийг нь унших вий гэсэндээ хориглосон байв. 

Баабар, М.Энхсайхан, МХБ-ийн захирал Золжаргал, аав Даваадорж нь тун сүрхий эдийн засагч, ЭЗХТЗ-д олон жил суусан учраас Ганболд нар л либерализмыг ойлгодог байсан байх. Бусад нь малнууд, сүрхий боловсролтой гэддэг Ц.Мөнх-Оргил Харвадад сураад Куба маягийн коммунист болчихоод л ирээ биз дээ.  Өнөө үеийнхэн бол харин ч коммунизмыг ор тас мэдэхгүй, хичээвэл либерализмыг сайтар судлаж болно. Үүгээрээ өмнөх үеийнхнээсээ хамаагүй давуу. Чамирхаж либералимзм нэвтрээгүй Монголд либертар үзэлтэн болж гүйдэг Тэмүжин жишээ нь хуучинсаг байсных нь төлөө Э.Бат-Үүлийг зэмлэж байна.

МАХН-тай хэлэлцээр орчихоод хэзээ хойно Лениний “Төр ба хувьсгал”-ыг хуйлаад барьчихсан “Энэ их мундаг ном байна “ гэж явсан Э.Бат-Үүл өгүүллийн гол санаа дайсантайгаа нэг их налигнаад байх хэрэггүй гэдгийг л ойлгоогүй  явсан хэрэг шүү дээ. Ленин хааны гэр бүлийг үнсээр хийсгэсэн атал Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойгоор дайсантайгаа налигнасан Э.Бат-Үүл баатар болж, харин МАХН-ынхан Ж.Батмөнхийн хөшөөнд цэцэг өргөж байв. Тэгээд өнөөдөр байж байгаа нь энэ. Тэгэхээр хувьсгал ялаагүй юм байна. Тэр үед хуучинсаг коммунистуудыг ангийн хувьд биш юм гэхэд намын хувьд үсгүй арчих ёстой байсан юм.

Коммунизмыг хамгийн сайн мэддэг хүний хувьд М.Энхсайхан хэзээ хойно 1996 онд  Ерөнхий сайд болмогцоо МАХН-ын хөрөнгийг хураахыг завдсан. АН-ынхан элдвээр гуйж, хавчиж, унагаж байж болиулсан. Уг нь тэр үед М.Энхсайханаар зорьсныг нь хийлчгэчихсэн бол АН өнөөгийнх шигээ хуучинсаг байлаа ч гэсэн МАХН-ын хавсарга биш, ядаж МАХН АН-ын хавсарга болох байсан юм. 

Коммунистуудыг сайн мэддэг тулдаа П.Очирбатыг Ерөнхийлөгч болгож, 1996 онд АН-д ялалт авчраад МАХН-ын хорслоор унасан, дараа нь 2004 онд бас ялалт авчирсан ч намаасаа хөөгдсөн, МАХН-ын заналт дайсан тэр Н.Энхбаяртай нийлсэн нь ядаж гавъяаг үнэлээгүй АН-д өсөрхөж байгаа хэрэг. Гэтэл жинхэнэ урвагчид нь 1997 онд түүнийг унагахдаа, 2004 оны 10 дугаар сард хамтарсан Засгийн газар байгуулахдаа бас 2008 онд С.Баяртай эвсэхдээ М.Энхсайханыг л урвагч гэж чангаар хашгирч, түүнд нь АН-ын тэнэгүүд итгэсээр ирсэн. Яг үнэндээ урвагчид нь өнөөдөр Засгийн газарт хамтарчихаад л явж байна. Тэд урвалтаа нуухын тулд М.Энхсайханыг урвагч гэж хашгирсаар байсан, хашгирсаар ч байна. Оригиналь урвагчид нь Р.Гончигдорж, Н.Алтанхуяг, С.Баярцогт ер нь товчдоо Алтан гадасынхан, МҮДН-ийнхэн. Явж явж эцэст нь АН-ын хамгийн тууштай радикал хүчин МоАХ саяхан боловсролгүй, бүдүүлэг Х.Баттулгын үед МАХН-д урвачихдаг байна. Ингээд АН бүрмөсөн коммунист нам болж хувирлаа. Тэгээд өөрсдийн хийсэн хувьсгалаа үгүйсгэж байна. АН хуугаараа зүүн оппортунист болсон. 

Тэдний дэргэд С.Баяр хамаагүй дээр, тэр коммунист байсан, тэр хэвээрээ л явж байна. Бас шижир шиг коммунист Ц.Нямдорж, коммунизмаа Монгол хэвээр нь хадгалахын тулд хятадуудад холбогдож, тагнуулын мэдээ зөөхөөс буцаагүй. Харин М.Энхсайхан либерал үзлээсээ буцаад үндэсний үзэлтэн болж байна, гэхдээ тэр үндэсний үзлийг томъёолох гэж брошюр гаргахдаа баахан өрнөдийн ном үзжээ, үсрээд л Өвөр монгол өгүүлэл “орчуулж” тавьжээ. Уг нь Жамсраны Цэвээнийг, Д.Бодоог үзэх хэрэгтэй байсан юм. Эсвэл Дамбадорж, Жадамба нарыг ч сөхсөн яахав дээ. Бүр гурван жилийн өмнө тэр “Үндэсний үзэл дангаараа явдаггүй юм билээ” гэж хэлж байсан, тэр нь үнэн байх. Панмонголизмгүй үндэсний үзэл гэж байх уу? үүнгүй бол ердөө л эх оронч үзэл, бүр цааш ухвал интернациональч үзэл болно биз дээ. Тэгээд бодоод үзэхэд  өмнөх үеийнхэн коммунист төөрөгдлөөсөө яагаад ч салахгүй янзтай. Гэхдээ эднийг үхэхийг хүлээвэл АН хорин жилийн дараа МАХН-ын хавсарга болсон шиг МАХН хэдхэн жилийн дараа ХКН-ын хавсарга болох байх.

Яагаад гэвэл Монгол дахь “Капиталгүй коммунизм” бол хавсарга улсын л онол байсан, явж явж зүсээ хувирган үлдсэн коммунизмын гор гарч 20 жил ардчилал гэж гүйгээд Зөвлөлтийн хавсарга улсаас Хятадын хавсарга улс л болж байх шив. Жижиг улс заавал хавсарга улс байх тавилантайг Баабар нотлосон, тэр нь “дэлхий дахинд” үнэлэгдэж байна, Ингээд бодохоор либерализмын зах зухыг ойлгож байсан энэ үеийн сод ухаантнууд хүртэл эцэстээ коммунист спермийнх болохоор энэ улс явахгүй гацчихаад байгаа юм.

АН-ын үмхий амтнуудыг ингэхийг нь мэдсэн бол Ардчиллын 20 жилийн ойгоор “Хувьсал уу, хувьсгал уу?” өгүүллээ бичдэггүй л байж. Би үгээ буцааж авлаа. ”Коммунизмыг бүрмөсөн булшлахад” хоёр өгүүлэл хангалтгүй юм байна. Коммунизмыг булшлах яагаа ч үгүй байна. Ардчилсан хувьсгалын 20 жилийн медаль бол “Ардын хувьсгал дээр нэмэх нь ардчилсан хувьсгал тэнцүү 90” гэсэн тэмдэг юм байна. Ингэж олон түмнийг тэмдгээр хуурахаар Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль тараасан нь хамаагүй үнэнийг илэрхийлнэ. Уянгаад өгсөн тэмдгийг очиж аваагүй юм, Алтан гадасынхны гараас тэмдэг авч хайран хувцсаа  сэглээд яадаг юм гэж байсан. Нээрээ үнэн, тэр тэмдгийг нь жорлонд хийгээд, үнэмлэхээр нь бөгсөө арчаад усаа татчихсан нь дээр.

Өнөөдөр эрх баригчид хөдөлгөөнийхөн ард түмний сэтгэл санаагаар тоглож байна гэж гүжирдэж байна. Үнэндээ өөрсдөө 20 жил ардчилал байгуулж буй нэрээр ард түмнээр тоглосон. Эцэстээ нэг л дүгнэлтэнд хүрч байна. 1990 оны хувьсгал бол хуучирч өвгөрсөн коммунистууд шинэ үеийн коммунистууддаа халаагаа өгөх жүжиг л байсан юм. Доктор П.Нэргүй гуайг ингэж хэлэхэд нь дотроо эсэргүүцдэг байсан, гэвч одоо хүлээн зөвшөөрч байна. Харин үүний эсрэг бид зах зээлийн нийгэмд амьдарч байгаа учраас коммунист биш гэлцэх байх л даа. Хэрэв тийм бол ХКН дэлхийн хамгийн либерал улсыг байгуулж байгаа болох нь л дээ.

Магадгүй олон хулгайч “Бид коммунизмын үеийн дорд ангийн хүүхэд байгаад өнөөдөр нэртэй улстөрч, том бизнес болсон” нь ардчиллын буян гэлцэх биз. Гэвч жорлонг хутгахад баас хөвдөг юм. Тэр бааснууд нь өнөөгийн люмпен-олигархууд юм. Тэд хөнгөн толгойтой хүнд биетэй.

Хувьсгал уу? эргэлт үү?

Романтик Э.Бат-Үүл нэг их сайхан үг хэлсэн юм уу даа, түүнийг нь онолын наад захын мэдлэггүй шушмаанууд дахин дахин бичиж цаас үрж байна.  Тогтолцооны эсрэг бол хувьсгал, хувь хүний эсрэг бол эргэлт ч бил үү? Ямар ч утга учиргүй оюун дүгнэлт, томъёолол толгойд тогтдоггүй юм. Ардчилсан үндсэн хуулиндаа Америк маягаар  нэмэлт хийж байна гэж тайлбарласаар “МАХН, АН хоёр” нэмэлт өөрчлөлтийг батласан. Тэр нэмэлтийн бүтээгдэхүүн нь Н.Энхбаяр, С.Баяр хоёр.

Нэмэлтээс болж Засгийн газар нь УИХ-ынхаа дээр гарсан. УИХ гэгч яг 1924 оны Үндсэн хуулинд заасан шиг ямар ч эрх мэдэлгүй болж, бүхнийг Засгийн газар мэддэг болсон. Коммунизмын үед АИХ гэж балай марзан үзвэр байгаагүй юу. Их хурлын дэвтаатууд гэж яг сонгодог дуурийнх шиг гоё тайз хараад дарга нарынхаа зохиолыг сонсоод удтал алга нижигнүүлэн таших үүрэгтэй, бусад үед унтах эрхтэй боловсролгүй хөдөлмөрийн сайчууд байсан. Яг тэр тогтолцоо руу буцаж орсноороо өнөөх ардчилал гэгчээсээ алхам ухарч байгаагаа хаацайлсаар өнгөрсөн. Тэгээд нэмэлтийн үр дүн нь Н.Энхбаяр.

“Стан” маягийн дарангуйлал тогтчиохоод байхад АН эсэргүүцээгүй харин ч дэмжсэн. Муу санаандаа өөрсдөө ялаад өөрийн Энхбаяртай болох юм бодсон чинь хуучин систем яг хуучин намыг сонгуулчихсан юм. Дараагийн бүтээгдэхүүн нь С.Баяр. Яагаад гэвэл үндсэн хуулийн нэмэлт нь нам төвтэй систем бий болгож, намын дарга шууд “шалгарсан манлай удирдагч” болж хувирч байсан юм. Сонгогчид сонгуулиар яаж ч санал өгөөд оригиналь коммунистуудыг төрөөс салгаж чадахгүй, цаадуул нь “наалдан пад” болчихоод байсан. АН ялагдсаар байсан, чухамдаа намын ялагдал нь илүү ашигтай бүлэглэл энэ үед АН-д бий болсон нь “Алтан гадас”, тиймээс намыг нь ялалтанд хүргэсэн М.Энхсайханыг намаасаа хөөчихөж байгаа юм.

Тэгээд л эвсэх санал хүлээгээд суучихдаг болсон. Хэрэв АН ялбал олон фракц нь төрийг паразитлах эрхтэй болно, харин МАХН ялбал ганцхан Алтан гадас л төрийн цусыг сорно. Тиймээс АН-ыг ялагдалд зоригжуулан зохион байгуулагч нь “Алтан гадас” болсон. МАХН тэднийг аваад хамаг баасаа цэвэрлүүлдэг болсон. Ийм нөхцөлд АН хэзээ ч ялахгүй болсон ба хувь заяатайгаа эвлэрэгсэд гадасын зөв гэдэг болжээ. Уг нь МоАХ фракц дангаараа Засгийн эрх авна гэж зүтгэдэг байсан ч гадастайгаа г тэнцчихээр дунд МҮДН гэгч “хоёр санж боовтой” нөхөд ороод ирдэг. Тэд энэ эрхтнээ гадаст үнэтэй худалдаад АН МАХН-ын өвөрт гүйгээд орчихдог болсон. Үндсэн хуулийн нэмэлтээр бий болсон “хаан” суудал залгамжлагч С.Баяр нөгөө “хоёр санжийг” бүр ахиулж МоАХ-ыг татаж авсан юм. Үүнд “Үндсэн хуулийн нэмэлт” тус болсон бөгөөд АН-ын бүх фракцаас УИХ-д сонгогдсон этгээдүүдэд сайдын давхар пүнлүү, давхар олбог, зузаан хишиг хүртээснээр МоАХ-ыг 20 жилийн түүхтэй “холбоо” болгож орхилоо. 

Шударга сонгууль болохгүй байгаад бухимдсан иргэд МАХН-ын байшинг шатаасан нь Алтан гадас “ардчиллыг ахиад үнэтэй янхан болгоход” тус болсон юм. Тэгээд МАХН-тай нийлээд ард түмнийг хэмлэж эхэлсэн. Асуудлын гол “үндсэн хууль”-д байсан юм. Нэмэлтийн нөлөөгөөр сонгуулийн хуулийг яаж ч өөрчлөөд дүн нь МАХН-д ашигтай гардаг болсон. Н.Энхбаярын үед мөнгөтэй, бүтээн байгуулагч сайдууд эрх мэдэл мөнгөтэй, баталгаатай сонгогддог тогтолцоо бий болсон нь сүүлдээ ужгирч УИХ-ын гишүүд баталгаатай сонгогдохын тулд мөнгө авдаг болсон. Нэмэлтээс болж л УИХ-ын гишүүд Засгийн газраа хянадаг бус харин Засгийн газраа дарамталж мөнгө хусдаг этгээдүүд болсон. Одоо хүчний харьцаа ямар байна, цаашид энэ харьцаа мөнхөд хадгалагдах тогтолцоо бий болжээ. Одоо амлалтаа хэрэгжүүлэх эсэх нь хамаагүй, талын нэг тарсан гуйлгачингуудад сонгуулийн үеэр хорь хорин цаас тараагаад ялчихна гэж эрх баригчид бодож байна. Ингээд Монгол Улс ардчилал руу нэг алхаад, үндсэн хуулийн нэмэлтээр буцаж алхаад одоо Цогтбаярын зурган дээрх шиг алцайгаад нам суучихжээ. Үүнийг яаж өөрчлөх вэ? Сонгуулийн хуулийг яаж ч өөрчлөөд бүтэхгүй. Үндсэн хуулийг л өөрчлөх ёстой. Үндсэн хуулийн нэмэлтээр МАХН, АН үнэндээ “ордны эргэлт” хийсэн бөгөөд Э.Бат-Үүлийн хөнгөн бодож хэлсэнчлэн энэ эргэлт хувь хүний эсрэг байгаагүй юм.

Одоо бол бардам хэлнэ, АН, МАХН Н.Энхбаярыг унагаагүй, хувь хүний хувьд Н.Энхбаяр унасан байж болно, гэхдээ II Энх Баярыг гаргасан юм. Тэгээд дараагийнхыг нь хамгаалахын тулд өмнөхийг нь өшиглөж байна. Өнөөгийн улстөрчдийн өдрийн зүүд нь гуравдугаар, дөрөвдүгээр Энхбаяр болох. Үндсэн хуулийн нэмэлтээр эргэлт болсны дараа Уянга нэвтрүүлгүүдээ хийж эхэлсэн, коммунист маягийн тогтолцооны сул нь тал нь толгойд нь байдаг. Тэр үед АН-ын геэсек рүү мөлхөж хүрсэн Н.Алтанхуяг жижиг бөөс алахыг улстөр гэж ойлгодог байхад Уянга “МАХН бол нэг толгойтой мянган сүүлтэй могой, тиймээс аалзыг алъя гэвэл толгойг нь цавчих ёстой” гэж хэлсэн. Гэвч толгойг нь цавчихад дараагийн толгой ургаад байгаад учраас эцэс төгсгөлгүй тэмцэлд орсон. Удаан тэмцсэн Уянгааг одоо улстөрийн аллага зохион байгуулж, дайрч алахыг оролдож байгаа нь эрх баригчид юмны учир сумны занги болсон түүнээс айж байгаагийнх.

Гэхдээ уурлаж хорссондоо “Хэрэв тэр мэдрэл муут уянгааг дайрах гэж оролдсон юм бол би ч гэсэн өглөө орцных нь үүдэн дээр отож байгаад эхнэрийг дайрчихаж чадна” гэж болохгүй. Тэр мэдрэл муутын дарамтан дор удаан зовсон бүсгүй үүнд ямар хамаатай билээ. Өглөө яг 05.00-д дайрсан нь, НАХЯ-ны сургуулийг төгссөн, замын цагдаад байсан учраас хамгаалалт яаж тавьдгийг мэддэг хүн байсан нь, үүрээр хүмүүс хамгийн идэвхгүй байдаг үеийг сонгосон нь, шоронд орж олон амьтныг матах бууны нохой болж ороод дараа нь зохиомлоор бүрдүүлсэн сэтгэцийн өвчтэй гэсэн тодорхойлолтоор дандаа хугацаанаасаа  өмнө суллагдаж байсан нь, яг 4 дүгээр сарын 5-нд “эмнэлгээс” гарсан нь, гараад гуравхан хонож байгаа галзуу цэмбэгэр Ланд унаад зугаалж явсан нь энэ бүхнийг зохион байгуулалттайг нотлож байна. Мэдээж энэ нь шууд утгаараа Ц.Нямдоржтой холбогдоно.

7 дугаар сарын 1-нээс хойш Монголчууд айгаад өмдөндөө шээж байгаа гэж итгэсэн эрх баригчид ахиад нэг айлгах гэж оролдлоо. Гэхдээ солиотдоо “Чи арван жил “БМП” барьсан туршлагатай хүн учраас дайрах гэж байгаа мэт очоод зогсоорой гээгүй, харин Уянгааг дайраад алчихвал ард түмэн айна” гэж захисан. Тиймээс эрх баригчдад хэлэхэд бид илүү холыг харна. Залуу Ульяанов ах Александрыгаа цаазлуулсны дараа ээждээ “Би ингэж тэмцэхгүй, илүү холыг харна” гэж хэлсэн гэдэг. Тийм зурагтай ном та нарын номын санд одоо байгаа байх. Хэрэв бурхан надад гэсгээлийн илдээ атгуулбал би энэ өөхөлсөн шаарнуудын арьсыг дуртайяа халивлана. Дээрээс нь хэлэхэд хүний үр хүүхдээр битгий оролдоод бай. Хэрэв тэгвэл үе дамжсан өс үүснэ, Халх айлд төж, ойрад айлд өссөний хувьд анхааруулахад “Монголын андгай за” учраас аль нэг гэр бүл мохоол мушгилгүй болдог юм.

Хувьсгал

Одоо тооцоцгооё. Монгол улсад ардчилал байгаагүй юм байна. Ардчилсан үндсэн хуулийг өөрчилснөөр төрийн эргэлт болж, Монголчууд буцаж алхжээ. Ийм нөхцөлд яах ёстой вэ?

Дахин хувьсгал хийхээс өөр зам байхгүй. Бид зургаан жилийн өмнө улстөрийн хүчнүүдийг дахин хуваарилалтад уриалж байсан. Харин АН МАХН-тай эвцэлдсэний дараа “Дахин хувьсгал”-д уриалж эхэлсэн. Тиймээс одоо моодонд ороод байгаа энэ томъёоллыг онолын хувьд эрт бэлтгэсэн юм. Мэдээж үүнийг томъёолоход Украйн, Гүрж, Кыргызийн туршлага үнэтэй хэрэглэгдэхүүн болсон.

Хуучинсаг Оросууд монархиа сэргээгээд Украйныг хийгээр боомилж, Гүржийг танкаар дайрч байгаад хувьсгалыг нь үнэгүйдүүлж байна. Харин Курманбек Бакиев бол яг өнөөгийн “сөгддөг хүчин” АН-ынхан шиг “коммунист спермийн үр төл” байсан тул ахин унаж байна. МАХН-ыг АН-аар сольж болохгүйг Акаевыг Бакиеваар сольсон Кыргызийн туршлага харуулж байна. Алтан зулын нэгдүгээр хувьсгал бол коммунист цагаан толгойн “А”-г “Б”-гээр сольсон хэрэг байв.  Хоёрдугаар хувьсгалаа мөн л коммунист спермийн үр төлийг залснаар дуусгавал Кыргыз сэхэхгүй. “В” нь ахиад л Кыргызийг гадаадын хавсарга болгох болно. Тэгээд “Я” хүртэл солихын тулд асар их үнэ төлнө. Азарбайжан ч яг ийм алдаа гаргасан, Туркмэнийг бол бүр ярилтгүй угсаа залгамжлуулаад дууссан. Кыргызийг анхааралтай ажигласан Н.Назарбаев харин өнгөт хувьсгалыг тойроод гарсан. Белорусьт бослого дарагдсан. Эрх мэдлээ хадгалж үлдсэн Лукашенко нь одоо Уго Чавестай адил далдаганасан амьтан болж гүйцжээ. МАХН Н.Энхбаярыг С.Баяраар солилоо гээд өөрчлөгдсөнгүй, их сайндаа С.Баяр Хятадын эдийн засгийн нөлөөллийг Орос руу жахан эргүүллээ.

Тиймээс Монголын хувьсгал бол кирилл цагаан толгойн “А”-г “Б”-гээр солиход биш кирилл “А”-г англи цагаан толгойн “А”-гаар солиход л оршиж байна. Дэлхий нийтийн давтамжит үзэгдэл болсон шинэчлэлийн давалгаа нь Монголыг дахин хувьсгалын босгон дээр аваачсан билээ. Хэрэв энэ босгыг давахгүй бол босгон дээр бөлдөгөө дарж суусантай адил асар их өвдөлт зовиурыг ард түмэн мэдэрсээр байх болно. Өвдөлт зовураасаа болоод үсрэн боссон ард түмэн яадгийг Кыргызүүд харууллаа. Стануудын олонх нь тусгаар тогтнолдоо ханаад хуучирсан шинэ удирдагчдаа тахин шүтсээр үлдлээ. Украйнчууд хуучинсаг коммунистуудын 20 жил хадгалсан Оросын хавсарга, хараат байдлаас гарах гээд чадсангүй. Шинэ Ерөнхийлөгч нь “Победа” унаад Оросоор зугаалж байгаа нь Путин өөрийн ялалтаа дэлхий нийтэд гайхуулж буй хэрэг. Ийм тэнэгийг сонгосон хохолууд үсээ үгтээвч нэмэргүй. Давтамжит шинэтгэл нь пост коммунист орнуудад хамгийн хүчтэй илэрсний учир нь бүгдээрээ Монголын адил ардчиллыг завхруулсанд байна. Өнгөт хувьсгалууд түүнийг засах оролдлогууд л байсан.

Одоо бидэнд асар их туршлага хуримтлагджээ. Тиймээс дахин хувьсгал зайлшгүй болно. Ойлгохгүй байгаа бол коммунистууд аа, түүх давтагддаг гэдгийг Маркс чинь нотолсон юм. Хөгжлийн диалектикийн тухай түүний материалист тайлбарт энэ нь байгаа. Ядаж өөрсдийгөө коммунист биш гэж батлахын тулд коммунизмаа судалмаар юм, энэ МАХАН-ынхан. Бид ялагдана гэж үү? Ялагдаж болно оо, түүнийг зөвшөөрнө. Гэхдээ бууж өгч болохгүй. Ялагдах нь биш бууж өгөх нь гутамшиг юм. Эртний Ойрадын үгэнд “Алагдаж болно, ялагдаж болохгүй” гэсэн байдаг юм.