Discount Rate of Love ... Хаа сайгүй...
Таван жилийн өмнө хуушуурыг 150 төгрөгөөр иддэг, харин доллар 1100 хавьцаа байсан санагдана. Одоо хуушуур 400 төгрөг болсон, зөрүүлээд доллар 1400 хавьцаа.
Таван жилийн өмнө хуушуурыг 150 төгрөгөөр иддэг, харин доллар 1100 хавьцаа байсан санагдана. Одоо хуушуур 400 төгрөг болсон, зөрүүлээд доллар 1400 хавьцаа.
Тэр үед гартаа ганц ногоонтой Ниггаз хүрч ирээд найман хуушуур авч баярхах байсан атал одоо бол дөрвийг л авах нь ээ дээ. Хуушуур үнээ алдаагүй хамгийн лаг нь, дараа нь доллар тэгээд манай муу төгрөг ацад нь.
- Таван жилийн өмнө чи надад гурван хуушуур авч өгсөн билээ, за анд минь одоо
ингээд өрийг чинь өгье дөө май 450 төгрөг.
- Үгүй шүү хамаа чи надад гурван хуушуур л авч өг, би наад 450 аар чинь яах юм
- Тэгээд би одоо чамд 1200 төгрөгөөр гурван хуушуур авч өхүү тээ, гуц заа .....
бла бла бла ..... гээд хэрүүл цаашаа яаж ч үргэлжлэх юм бөөө мэд за тэр ч яахуу.
Тэдэн оны зэрэгцүүлэх үнэ, инфляц, дефляц энээ тэрээ гээд л бодохоос ядаргаатай юмнуудын оронд арай сонирхолтой юм сэтгэх үү.
Арай өөр вальют авч үзье. Та бидний сайн мэдэх “хайр” буюу LOVE.
Их сонин тогтворгүй валют. Бусад гадаад валюттайгаа олон янзын үнээр солигддог. Хүн болгон өөрийнхөөрөө ханш зохиодог, заримын хувьд 1 нэгж хайр 100 доллар байлаа гэхэд заримынх нь хувьд 100 нэгж хайр нь ганцхан долларын үнэтэй. Үүгээр ч барахгүй Батаагийн 20 нэгж хайр Оюунаагийн 0.3 нэгж хайртай тэнцэх тохиолдол байж болно.
Өөрөөр хэлбэл хөөрхий Батаа зүрхнийхээ хэтэвчийг шавхан шавхан 100 нэгж хайраар Оюунаагийн хайраас ганцханыг авах гэж ядан байхад Дорж гарч ирээд нэгхэн доллараар Оюуны 100 нэгж хайрыг амархаан авчихаж болно.
За эсрэгээрээ Дондог 500 доллар дээр нэмээд өөрийнхөө 100 нэгж хайраар Чимгээгийн хайраас авах гээд үзээд үзээд нэмэргүй байхад Чимгээ өөрийнхөө 100 нэгж хайрыг нэг бакь цээжтэй залууд өгөөд оронд нь тавхан нэгж хайрыг нөгөө дурласан залуугаасаа авах жишээний.
Өөрсдийнхөө хайрыг эргэлтэнд оруулдаггүй хүмүүс ч байх юм. Хэт эргэлдүүлэхээр ханш нь уначих гээд, огт гүйлгээ хийхгүй гэхээр бас хэцүү.
Зарим хүний хайр яг манай төгрөг шиг жил жилээр ханш нь унадаг.
“Гэрлэхээс өмнө эхнэр чинь бүгдээс хөөрхөн, гэрлэсний дараа бүгд эхнэрээс чинь хөөрхөн” гээд нээх муухай үг байдаг. Мэдээж бүх эрчүүд маань ийм биш л дээ. Гэхдээ амьдралд тааралддаг л жишээ. Энэ бол арван жилийн өмнөх эхнэрийн хайр нөхрийн хайртай харьцуулахад ханш нь унаад үнэгүйдсэн байна гэсэн үг. Тодруулбал эхнэр мянга хайрлаад нөхөр зөрүүлж хайрлахаа болино гэсэн санаа.
Хуурамч мөнгө гэдэг шиг хуурамч хайрын валют бас байнаа байна. Хулхи мөнгийг элдвийн төхөөрөмжөөр таниад муриачин гаруудыг шийтгэж чаддаг бол хайрын валютыг хуурамчаар үйлдсэн этгээдийг шүүх хууль алга. Хулхи валюттай үлдсэн хүмүүсийн зарим нь тэрүүхэндээ шаналаад үлддэг, харин арай сэргэлэн ч гэхиймуу муу санаатай ч гэхиймуу тийм нөхдүүд нь эргээд нөгөө хулхи валютаа эргэлтэнд оруулж жинхэнэ хайрыг олж авахыг эрмэлздэг.
За бүүүр хамгийн хөгийн юм нь хоёулаа хулхи мөнгөтэй тэрийгээ зөрүүлж солиод л өөрсдөө баясаад явж байдаг нөхдүүд ч зөндөө.
Доллар төгрөг алт гэх мэт валютын эсрэг хайрын ханш суларсаар л. Зах зээлд дэндүү их хуурамч хайрын валют байгаа учраас үүгээр гүйлгээ хийх нь ховорджээ. Гүйлгээнд ордоггүй валютын ханш унах нь арга ч үгүй юмуу даа.
Магадгүй хайр хэмээх валютыг өөрсдийнхөө хийсэн цаасан валютаар их хэмжээгээр арилжиж орхисноос болж ханш нь унасан байх.
Дотны хүмүүстээ бүгд л хайртай нь мэдээж, харин яг өдөр тутамд тааралдаж байгаа энгийн хүмүүсээс өөртөө ашиггүй л бол хэнийг ч хайрлах хэрэггүй гэж үү.
Нэг ядарсан эмгэнийг борооноос хорогдох газар дөхүүлж өгсөний дараа “ээ буян чинь дэлгэрэг хүү минь, одоо эмээ дээ дахиад нэг тус болооч, ганц талхны мөнгө өгчих” гэдэг үгийг сонсоод их л хөгийн санагдаж билээ.
Нийгмийн харилцаанд орох тоолондоо яг л нэг дайнд мордож байгаа мэт хүмүүсийн муу санаа, хууран мэхлэлт, жөвчөө хорлолын эсрэг илд бамбайтай явах ёстой гэж үү.
Хамгийн муу санаа гаргаж бусдыг гишгэж чадсан нь л амжилтанд хүрнэ. Батын хорлолд өртөхгүйн тулд би зөрүүлээд түүнээс муу санаа гаргах хэрэгтэй болдог. Хайр дурлалын хувьд ч бас ялгаагүй. Хэн нэгэнд жинхнээсээ дурласан мөртлөө маш зоригтойгоор бүхнээ зориулах итгэл ховорхон болж.
Хүмүүс бид аажим аажмаар шарилж болон хувирсаар байгааг анзаарч байна уу. Шарилжнууд хамгийн өндөрт ургаж, шарилжнууд бусад цэцэг ургамлуудыг үхүүлдэг. Шарилжнууд сайхан байхын төлөө биш өндөр ургахын төлөө амьдардаг. Цэцэгнүүд эргэн тойрноо гоё өнгөөр чимж, тансаг үнэрээ түгээдэг. Нэг ёсны бусдад хайраа түгээж байгаа үйлдэл.
Шарилж бол хамгийн хүчирхэг ургамал, мөндөрт цохиулсан ч босоод л ирнэ, навчыг нь тасдсан ч буцаад л ургана, гандан буурахгүй ээ. Гэхдээ түүнд ямар нэг гоё үнэр байхгүй, үзэмж байхгүй, тэр хэнд ч сайн зүйл хийж чадахгүй, түүний сэтгэлд хайр хэмээх валют өчүүхэн ч үлдээгүй.
Амьдралд тэсвэртэй байхын тулд цэцэг шиг биш шарилж шиг байх нь зүйтэй ч юмуу даа.
Хүмүүс бид гаднаасаа харахад их л сайхан дүр төрхтэй болжээ, гэвч дотроо… Хуурамч манжлалтыг амссаар байгаад жинхэнэ хайрыг мэдрэх нь цөөрч дээ. Хуурамч сэтгэлийг мэдэрсээр байгаад хайр гэдэг валютын үнэ цэнийг бууруулсаар. Гадаад орныг мөрөөдөж, хэнтэй амьдрах нь чухал биш хаана амьдрах нь л чухал болж. Нэг хүнээр хайрлуулсанаас илүүтэйгээ нэг шинэ ганган гутал өмсөхийг илүүд үзэх болж. Аргагүй дээ, шинэ гуталны сайхныг л мэдэрдэг болохоос жинхэнэ хайрын амтыг та бид өдөр тутамдаа хир мэдэрдэг билээ дээ.
Хүүхдэд ямар ч гоё тоглоомноос илүү хамт тоглох найз л хамгийн хэрэгтэй шүү дээ. Багадаа намайг өмөөрч атмануудтай муудалцаж явсан найзуудын минь тэр хайрын үнэ цэнэ одоогийн зэрэгцүүлэх ханшаар бол …
Ингээд л хайр гэдэг зүйлийн ханш нь унасаар, хэн ч хэнийгээ ч хайрлахгүй, итгэхгүй болчихвол ер нь дэлхий сөнөөд новшийн хомосапиенсуудын оронд өөр гоё гоё сэтгэлтэй амьтад бий болсон нь дээр байх.
bthdhf
Дэндүү гутранги
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Anhaa
bi
cherry
nausica
jaga
unshigch
НУА
Дашка
Зочин
Зочин
Shogun
az
Eegii
doorhi zochind
Зочин
gerel
hm
hm
Зочин
redman
Jack
Зочин
hotoch
shawi
Зочин
WOOW
NB
kaf
Зочин
Зочин
Зочин
zuunaa
beta
keke
bi
Tegshe
за амжилт хүсье
Mr wolf
hi