Цэрэг нас барах нь Монголын төр засагтай шууд холбоотой
Сулинхээрт болсон буудалцаанаас хойш дахиад хэд хэдэн золгүй явдал болж, цэрэг амиа хорлосон хэрэг гарлаа.
Сулинхээрт болсон буудалцаанаас хойш дахиад хэд хэдэн золгүй явдал болж, цэрэг амиа хорлосон хэрэг гарлаа. Хилийн цэргээс энэ юу болоод байна гэхээр “Харамсалтай явдал болох нь боллоо. Амиа егүүтгэх, гэмт хэрэг үйлдэх явдал зөвхөн цэргийн анги, салбарт болоод байгаа юм биш. Олон нийт одоо амиа хорлох явдал цэргүүдийн дунд болдог юм шиг өрөөсгөл ойлголттой болчихлоо. Саяын явдал гэхэд анги салбарын буруу үйл ажиллагаанаас болсон юм байхгүй. Ар гэрийн байдал, авгай хүүхдээсээ болсон юмыг бид яалтай нь билээ” гэсэн тайлбарыг хэлээд таг дуугүй болцгоож байна.
Хилийн цэргийнхэн дотооддоо болохоор ийм юм нэг нүүрлэхээрээ араасаа муу үр дагавар хөврөөд байдаг. Тэр жил бас тэгсэн. Ялангуяа Сулинхээр гүйдэлтэй газар. Уул усанд их учир бий гэцгээх юм билээ.
Болж өгвөл аргалах гээд л, аргаа ч барж байна. Эд нарын хэлж байгаа, барьцаж байгаа, тайлбарлаж байгаа нь буруу. Ийм буруу ойлголттой газар хүүхдийнхээ амь насыг даатгаад орхиж болохгүй болчихлоо.
Монголын төр хэн нэгэн иргэнээ өөртөө аваад хооллож, хувцаслаж, унтах ор дэрийг нь хүртэл дааж, 24 цагийн турш хараа хяналтдаа авдаг салбар бол хугацаат цэргийн албан хаагчид юм. Төр засаг нэг жилийн турш цэргийг “гэртэй” байлгахдаа ганц нэгхэн хоногийн чөлөө өгч хариулдаг журамтай. Алхаж гишгэх, ярьж сэтгэхийг нь хүртэл дааж хариуцдаг мөртлөө амь насыг нь гаргуунд нь хаяна гэсэн чинь юу гэсэн үг вэ? Төр засгийг айл гэж үзвэл мөн муухай айл юм. Хөдөөнөөс ирсэн оюутныг гэртэй суулгаж байгаа айл ч ийм байдаггүй.
Хил дээр болж байгаа хэрэг зөрчил хуучнаа бодвол харин ч цөөрсөн гээд байх юм. Аль хуучинтай харьцуулаад байгаа юм бол. 1939 онтой юу эсвэл 1980-аад онтой юу. 1980-аад оны үеийн мянган цэрэгт тохиолддог гэмт хэргийн тоо, одооны арав гаранхан хүнтэй хилийн застав дээрх хэрэг явдал хоёр тэнцүү байна. Дээхнэ үеийн бүх нийтээр алба хаадаг байсан цагийн мянга түмэн хүнтэй арми одоо хэвээрээ байсан бол зуу зуугаараа хядуулах юм байна. Асуудлын гол үүндээ байгаа юм.
Цэрэгт ирсэн хүүхэд яагаад амь насаа алдаад байгааг сайн судалж үзэж, бодлогын өөрчлөлт хийхгүй бол энэ төр засагт итгэх итгэл суларч мэдэх юм. XXI зуунд амьдарч байгаа манай нийгэм их уян зөөлөн бүр нялуувтар болсон. Энд цэргийн чанга орчин арайгаар барахгүй хатуудаад байна. Манай цэргийнхэн юм л бол “хэзээ шинэ цэрэг байхад ийм байсийм” гэдэг үгнээсээ салаач ээ. Ард арми ялгаагүй амьдрал там байх үед оны ялгаа, дэглэлт энэ тэр бол байх ёстой үзэгдэл мэт нийтээрээ боддог байсан. Тэр үед хөл гарнаасаа салчихгүй бол тэсээд гарчихдаг байв. Одооны энэ хүүхдүүд армийн наад захын аяыг даахгүй. Битгий шоол. Угаасаа ганцхан Монголд ч биш дэлхий нийтээрээ өөр цаг үед амьдарч байхад заавал хуучнаараа мугуйдлаад хол явахгүй.
Шинэ цагийн гар утсыг хүртэл анхаарч мэдрэх шаардлага гарч байна. Хилийн тоот баганан дээр цаг нөхцөөж суугаа цэрэг эр юу эсэхийг хийх билээ. Дотно нэгэн нь утсаа салгах, эсвэл таагүй мэдээ хов дуулгахад л тэнд буу үүрсэн банди шууд хямарч байгаа даа. Тэгэхээр залуусын гүнд нь орж бас тэр талд нь байж бүгдийг сонсож мэдмээр байгаа юм. За юун нялуун юм. Хэзээ цэрэг тийм байсан гээд бухимддагаа болио. Ер нь манай хуучин практик цэргийн насны эрчүүлийг зориуд гутаах гэж байгаа юм шиг новшийн чавганцын ажил хийлгэж хамаг цагаа бардаг ш дээ. Үнээ саалгана, тараг бүрүүлнэ, оймс нэхнэ, цагаан хэрэглэл угаана. За тэр шал угаахын хувьд бол арай хэтэрнэ ээ. Сайн шал угаасан байлдагч дайнд ялдаг гэж кинонд ч гардаггүй шүү дээ. Унтсан ороо ч хураахгүй заваандуухан байхад эрчүүдийг хэн муу хэлж байсан юм. Үүний оронд өдөржин бөх барилдуулж, штанги өргүүлж, боксоор хичээллүүлж байсан бол гоёос гадна сэтгэлийн хат сууна гэгч болох ёстой. Тийм л их цэвэр цэмцгэр байлгах гээд байгаа юм бол малгайг нь шохойдож, гутлыг нь тослуулж байхын оронд саарьтсан улаан хацар, холцруутсан хар нүүртэй нь ноцолдооч. Энэ мэтийн жижигхэн асуудлууд цаг үеэс хоцрогдоод тунараад ирэхлээр армид ойлгомжгүй байдал гараад байгаа болов уу.
Хөгжилтэй орны залуус ахлах сургуулиа төгсөөд дотуур байртай коллеж руу ирцгээдэг. Одоо манай цэргийн насны залуучууд. Тэд гэрээсээ гарч дотуур байранд амьдарна. За бараг бүгддээ. Бөөн аз жаргал. Залгуулаад их сургуульдаа орно. Бас л нийтийн амьдрал. Бидний нүдээр харахад эрхийн тэнэгүүд тэнд балайрч байгаа мэт. Гэхдээ төрийн хууль үйлчилдэг. 21 наснаас эхлээд архи уухаар бааранд сууж болно. Ганцхан энэ хуулийг ягшуулахад л бүх гэмт хэргийн амыг хаагаад хаячихаж байгаа юм. Манай залууст хандсан олон хууль журам хориг байдаг ч амьдралаас тасархай, эрх чөлөөтэй ч юм шиг, үгүй ч юм шиг ёстой холион бантан.
Ямар улсын хүүхэд болохоор аз жаргалаар бялхаж ямар нь болохоор ялтай мэт амьдрах учиртай билээ.
Манай цэргүүдийг дарга нар нь, дүрэм нь доошоо хийгээд байгаа болохоос дэлхийд эхний 25-д эрэмбэлэгддэг энхийг сахиулагч том хүчин болчихсон гэсэн. Тэр нь шал сайн угааж байсандаа биш эзэн Чингэсийн барж идэхгүй яруу алдрын хаялга юм. Цэргүүдэд соёл хүмүүжлийн арга хэмжээ гэх балай юм ордог гэсэн. Ядахнаа тэр нь хувьсгалт намын суртал ухуулга хүртэл явуулж командаар сонгуульд санал өгүүлж байхыг цэргийн олон анги дээр өөрийн нүдээр харж байсан.
Төрийн мэдэлд очсон цэрэг, шоронгийн хоригдол, дотуур байрны хүүхэд, улсын эмнэлэгт хэвтэж байгаа өвчтөн зэргээс тань дүгнэлт хийхэд ийм төртэй байснаас байгаагүй нь дээр юм даа гэх бодол төрж байна. Тэгэхэд Христосын шашны байгууллага бараадсан гуйлгачин хил манадаг цэргээс чинь хамаагүй дээр явж байгааг анзаарсан уу?
shalihgvi yumand hench buudah deeree tulahgvil bo
Үнэн л бичиж
Unen
unsigj
Àðìè
Tsereg
namuun
Áåê
Зочин
Зочин
Äýìæèæ áàéíà
зочин