Тайгын алт
Монголын байгалийн үзэсгэлэнт газаруудын нэг Хөвсгөл аймгийн Дархадын цэнхэр хотгор алтны эрэлчид “нинжа” нарын хөлд дарагдан хэдэн жилийг үдэж байна.
Монголын байгалийн үзэсгэлэнт газаруудын нэг Хөвсгөл аймгийн Дархадын цэнхэр хотгор алтны эрэлчид “нинжа” нарын хөлд дарагдан хэдэн жилийг үдэж байна. “Нинжа” нар одоо Цагаан нуур сумын нутаг тайгын гүнд Ногоон гол хэмээх газарт олноор ирэн алт ухаж байна. Нутгийн хүмүүсийн яриагаар ойролцоогоор 5000 гаруй хүн байгаа гэнэ. Уг нь тайгын цаатан иргэд, анчидаас өөр хүний мөр хүрээгүй онгон дагшин газар байжээ. Ногоон гол нь Тэнгисийн голд цутгаж Тэнгисийн гол алдарт Енисей мөрний эх болон урсдаг. Цагаан нуур сумаас Хармайн эх, Хүнхэр тайга, Ар голын эх, Мэнгэ булаг, Жологын гол зэрэг цаатан иргэдийн зусаж, намарждаг битүү тайга, өндөр сарьдаг уулуудыг даван хүмүүс голдуу явганаар ачаагаа үүрэн 70 гаруй км явж Ногоон голын алтны газар очдог ба тэнд машин техник хүрэх ямарч боломжгүй. Ачаа ихтэй, чадал боломжтой хүмүүс нь морь, цаа хөлслөх бөгөөд морь нэг талдаа 200000, цаа буга 150000 төгрөгөөр ачаа зөөж байв. Ногоон голыг өнгөрсөн оны 9-р сараас эхлэн “нинжа” нар ухаж эхэлсэн гэх бөгөөд тэр хавийн нутаг модгүй уул, овоолсон шороо нүхнүүд, архиний шил, хог новшинд дарагдсан, утаа униартай, энд тэндгүй хөрөө сүх хангинасан, согтуу хүмүүсийн орилолдох чимээ зэрэг нүд хальтрам дүр зурагтай болсон байна. Энэ бүхнийг зогсоох гэж оролдсон боловч дийлэхгүй байна гэж сум, орон нутгийн удирдах хүмүүс ярьж байв. Анх Улаан Уул сумын нутаг Хөгийн голын эх, Улаан тайга алтны эрэлчин, “нинжа” нарын хөлд нэрвэгдэж овоолсон шороо, нүцгэрсэн уул болон үлдсэн бол одоо Ногоон голын сав 5 км орчим нутаг бас ухсан нүх, хогонд дарагдаж модгүй нүцгэрэн үлдэж байна. Цаашид энэ хэвээрээ Монголынхоо үзэсгэлэнт сайхан газар нутгийг хайрлаж хамгаалахгүй амьдрал хүнд ядуу байна гэдгээр шалтаглан ухаад байх уу хүмүүсээ? Уг нь усны сав, ойн сан бүхий газар ашигт малтмал эрэх, олборлохыг хориглосон хууль, ойн болон усны гээд олон хууль дүрэм байдаг юмсан. Тэр олон хуулийг хэн хэдийд сахиж мөрддөг юм бүү мэд. Ногоон голд нөгөө “Ширэнгийн” хуулиас өөр хууль үйлчлэхгүй байна. Энэ бүхэнд яаралтай бодитой хариулт өгөх цаг монголчууд бидэнд иржээ.
Гэрэл зурагчин Л.Ганзориг
охин
tsetsgee
tsetsgee
tsetsgee
ninja
hmm
Эрхэмбаяр
lhagvajargal
zochin
Sainaa
hmm
Зочин
Зочин
Зочин
Зочин
ЭНХЖАРГАЛ
Зочин
pierdova
jak
bvjin
Mongol
Зочин
Зочин
munkhzaya
Зочин
Мэргэн
altan tanglaa
хамхум
Зочин
Зочин
Ganaa
Ganaa
Ganaa
mmm
bibolbi
dambar
ninja
Зочин
Xue
Batja
Batja
www.tagtaa.com
zulaa
ebe
Зочин
Мичид
eh oron ch
Зочин
Зочин
Bi khyatad khun baina
khujaa khun baina
enkhee
Byambaa
Зочин
za boli za..
Зочин
Батсууль
çàðíà
citizen
citizen
elbegt
elbegt
Bou
ббб
Хүүжий
eLm.nok!
Дэндэж байна
Зочин
Зочин
Çîðèã
Зочин
UNDES
UNDES
UNDES
korea
эх
эх
эх
эх
эх
эх
эх
Гэрэл зурагчинд баярлалаа!
эх
эх
эрдэнэ
эх
Зочин
th
Зочин
zochin
Annnnn
Эерэг санаа
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
hen buruutai ve
hen buruutai ve
sanaa zowogch
zochin
Зочин
Zorigoo
Zorigoo