Агаарын чанар
Улаанбаатар хотын оршин суугч та бид цэвэр агаараар амьсгалах эрхтэй.
Улаанбаатар хотын оршин суугч та бид цэвэр агаараар амьсгалах эрхтэй. Яагаад гэвэл цэвэр агаар бол амьдралын хамгийн анхдагч хэрэгцээ, үндсэн нөхцөл. Бид хотын .агаар цэвэр, эрүүл мэндэд хор хохирол учруулахгүй гэж найдах эрхтэй. Үгүй гэж үү?
Харамсалтай нь бидэнд энэхүү эрхээ эдлэх боломж мөн ч хол байна даа. Бид өнөөдрийн байдлаар дэлхийн хамгийн хүйтэн нийслэл, хамгийн бохир агаартай хотод амьсгалах гэж ядаж, уснаас гаргаад хаячихсан загас мэт ангалзаж байна.
Байхгүй юмны яамтай улс гэдэг шиг Улаанбаатар хотод нэг жилийн өмнө Агаарын чанарын алба бий болгосон. Тэд анхны жилийн ажлын тайлангаа нэгэн цагт хотын маань тэнгэр сайхан байсныг тохуурхан сануулсан мэт гүн цэнхэр өнгийн хавтастай хэвлэжээ.
Энэ товхимолд хотын агаарын бохирдлын гол эх үүсвэр нь гэр хорооллын 145 мянган өрхийн хэрэглэж буй зуух (50.0 хувь), дулааны цахилгаан станцууд (6.0 хувь), 137 мянган авто тээврийн хэрэгсэл (20.0 хувь) болон 1.4 мянган бага болон дунд оврын нам даралтын халаалтын зуух (10.0 хувь), шороон зам, баригдаж буй барилга байгууламж гэх мэт бусад эх үүсвэр (14 хувь) гэжээ.
Дулааны цахилгаан станцууд, нам даралтын зуухнууд, айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагууд жилдээ 5.9 орчим сая тонн түүхий нүүрс, 237.195.8 шоометр мод шатааж, агаарт 260.0 мянган тонн хорт бодис цацаж байгаа нь хотын нэг оршин суугчид 317.8 кг хорт бодис ногдож байгаа гэнэ. Энэ бол Улаанбаатарын иргэн бүр аль намын гишүүн байхаас үл хамааран өдөр тутам нэг кг шахуу хорт бодис "зооглож" байна гэсэн үг. Даан ч бид нэлэнхийдээ таргалаад байгаа юм аа.
Байдал ийм байхад өнөөх Агаарын чанарын алба "агаарын чанарыг тодорхойлох, хяналт, шинжилгээ хийх, мэдээ гаргах, бохирдлыг бууруулах болон агаар хамгаалах талаар төр, засаг, нийслэлээс гаргасан бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх, агаар хамгаалахтай холбогдсон дүрэм, журам, хөтөлбөр, стандартын төсөл боловсруулах" зэрэг ажлыг хийж гүйцэтгэсээр байгаа гэнэ.
Энэ бүх ажилд хот сүүлийн гурван жилд 6.2 тэрбум төгрөг зарцуулан, утаагүй зуух хийлгэж, шаталт сайтай шахмал түлш бэлдэн, зардлынх нь 75 хувийг хариуцан борлуулж ирсэн боловч мөн хугацаанд агаарын бохирдол 28 хувиар нэмэгджээ.
Эрүүл мэндийн сайд саяхан нийслэлийн агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрснийг "гэнэт анзаарч", Улаанбаатарын 0-16 насны хүүхдийн нийт өвчлөлийн 56 хувь нь тоосжилтоос үүдсэнийг мэдэгдэв. Жирэмсэн эхчүүдийн 10 хувь нь дутуу төрж, гаж хөгжилтэй хүүхдийн төрөлт нэмэгджээ. 2009 онд хорт хавдраар өвчилсөн 4200 тохиолдлын 8.2 хувийг уушгины хавдар эзэлж байгаа гэнэ. Манай улсад жилд дунджаар 90.7 мянган хүн амьсгалын замын өвчнөөр өвчилж, тэдний эмчилгээнд нь 4.8 тэрбум орчим төгрөг зарцуулж байгаа. Нийт 36.4 мянган өвчтөнийг эмчлэхэд 2.4 тэрбум төгрөг зарцуулсан гэнэ. Дорвитой арга хэмжээ авахгүй бол 2015 онд 42 орчим мянган хүн өвчилж, таван тэрбум төгрөгийн зардал гарах гэнэ.
Төр, засгийн гаргасан хууль тогтоомж, хотын дарга нарын амлалт хэрэгжсэн бол өдийд бид дэлхийн хамгийн цэвэр агаартай хотод цээж дүүрэн амьсгалж явах ёстой.
1995 онд Агаарын хууль гэж хүртэл гаргасан. Араас нь Засгийн газар, хотын захиргаа олон төрлийн үндэсний хөтөлбөр, янз бүрийн тогтоол шийдвэрүүд үйлдвэрлэсээр ирсэн бөгөөд хамгийн сүүлд Ерөнхий сайд С.Батболд “Утаагүй Улаанбаатар" нэртэй үндэсний төслийг энэ хоёрдугаар сардаа багтаан Их хуралд танилцуулна гэсэн. Маргааш гэхэд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхийн амласан тэрхүү "утаатай байлдах дайны стратеги" гараад ирэх юм байх аа.
Төр засаг, хотын удирдлагууд Дон Кихотын адил салхин тээрэмтэй л байлдсаар ирсэн бөгөөд тэдний ил далд зарцуулж байгаа та бидний татварын олон тэрбум төгрөг үргэлж л утаагүй зуух, түлш хийх нэрээр алга болж байгаа, Тэр утаагүй түлш буюу шахмал нүүрсийг үйлдвэрлэсэн, зардлын.. 75 хувьтай тэнцэх татаасаа гэр хорооллын айлуудад борлуулж байж, тэдний авдаг түлшний үнэтэй өрсөлдөх түвшинд очдог ажээ. Тэгээд ч гэртэй айл бүрт хүртлээ өдий.
Агаарын бохирдлыг 50 хувиар бууруулахад шаардлагатай гэж байгаа 180 тэрбум төгрөгийн 100 тэрбум нь ийм татаасанд явах болно гэж Д.Зоригт сайд мэдэгдсэн байх юм. Энэ бол мөнгийг зүгээр л галд хийж шатаасантай бараг адилхан гэдгийг дээгүүр байгаа эдийн засагчид боддоггүй бололтой. Эсвэл түлшний тендер нэрээр улс төрийн намууд сонгуулийн мөнгөө босгодог юм болов уу. Тэд сонгогдож л байвал та бид ямар агаараар амьсгалах нь үнэндээ ямар ч падгүй. Ер нь Улаанбаатар хотын Иргэдийн хурлын сонгуулийг нэгдүгээр сард явуулж байвал оновчтой юм биш үү. Хотын иргэд биш, харин Засгийн газар Хотын даргаа томилоход хүртэл тохиромжтой улирал.
Агаарын бохирдлыг үндсээр нь арилгах ганцхан арга бол гэр хорооллыг орон сууцжуулах ажил бөгөөд үүнийг тэнд байгаа оршин суугчидтай хамтран газрыг нь бүртгэх замаар шийдэхэд гол анхаарлаа төвлөрүүлэх цаг болсон гэдгийг урин дулаан ирж, утаа хороо мартахаас нь өмнө ахин нэг сануулахын тулд үүнийг бичив.
Ichko
lhagvaa
Жаргалсайханд
УБ тосгоны даргад баяр хүргье
hehe
Zaya
Zaya
Zaya
зочин
unshigch
dorj
Зочин
hey
Зочин
hey
bayrlalaa
SACO
hotod suuh
Oi sanamj muu
180 terbum
Зочин
Gartsaa olohgui
Utaa shig zamhrah
No1SOS-utaa
Undrah
utaagui Ulaanbaatar
1 kg hor
USA-s
Зочин
Зочин
Дамба
tamir
bb
english
kk
USA -s
gan
Guest
Зочин
VIRUS
saraa
саруул
ema
agaargui 5 minut
agaargui 5 minut
Zayad
Zaya
1
kxny
Zaya
х
Zaya
Zaya
Зочин
Зочин
Зочин Н
mongol
òºðèéí ýð õ¿í