Бар жилийн ерөнхий зурхай.
Зиак цагаан сар өнгөрөөд цалгиж халгиад сайхан баярлалаа даа.
Зиак цагаан сар өнгөрөөд цалгиж халгиад сайхан баярлалаа даа. Хүн бүр мөр, дал бэлхүүсээ гаргаж ирэх жилийхээ өнгийг тодорхойлж, засал чимэглэлээ хийлгэдэг цаг иржээ. Лам бүр нэг зурхай зураад уншсан бүр дээр миний зурхай өөр гараад дургүй хүргээд болдогүй. Уг нь буддын шашин нэг болхоор ямар ч лам миний зурхайг зурсан аилхан л гармаар юм. Тиймээс би ч гэсэн ламаас юугаа дутдын ирэх жилийхээ өнгийг ямар байхыг тодорхойлж энээ тэрээ болох нь зүйтэй санагднам. Ингээд өөрийгөө чулуу татаж тэвэг тоглох гэдэг аргаар зурсанаа үзүүлий.
Ирэх бар жилдээ би их ээлтэй сайхан байх шинжтэй. Улс төрийн хувьд миний хувьд их тогтвортой жил болох болтой. Учир юу гэвээс надад тэр улс төр тогтворгүй байлаа гээд ямар падлий байнаа, ганцаараа улс төрд түй ч хамаагүй хүн чинь тогтвортой байлгүй яахав дээ. Энийг бол би яг хараад байгаамаа.
Эрүүлд мэндийн хувьд их сонин хэлбэлзэлтэй жил болохнээ. Бар жил сүүлэндээ хатуу гэдэг. Энэ бас яг биелэнээ. Оны сүүлчээр галзуурч шинэ жил энээ тэрээ гэж архи ууж яваад хоолой амаа өвтгөдийн тэр яаг болно. Гүү тэгээд энэ том толгойгоо юмны завсар зайгаар аятайхан аваад явчихгүй цохиж шалбалаад явдаг хүн угаасаа хэлбэлзэлтэй эрүүл мэнд бололгүй яахав дээ.
Санхүүгийн хувьд аймаар сонин гэнэтийн ашиг орлого олохгүй, гэнтийн гарз гарахгүй орлогын үүд нь бараг хаалттай, гарлагын үүд нь бараг адилхан тийм жил байхнээ гэж бууж байхын. Энэ бас угаасаа ойлгомжтой орлого гэхээр юмгүй амтан чинь элэнцэгнийх нь гарлага гархав дээ. Угаасаа энэ хэвээрээ явсаар ирсэн хүнд гэнтийн ашиг байтугай гарлага ч гарж сэтгэл хөдөлгөхгүй шүү дээ.
Ажил хөдөлмөрийн тавцанд хэвийн. Мэдлэг боловсролоо нэмхийг хичээвээс албан тушаал ахих магадлалтай. Удирдлагын зүгээс зэмлэл ихээр хүртэх шинжтэй. Гэвч амьдрал үүгээр дуусахгүй, амьдралд өчнөөн сайхан юм байдгыг үргэлж санан сэтгэл санаагаар унахгүй байх хэрэгтэй. Энэ бол үнэн ойлгомжтой наасан байгаан. Надад угаас мэдлэг боловсрол байхгүй байхад юу дээшлэх вээ аан. Шинээр мэдлэг боловсрол олж авна гэсэн бол бас өөр боломж байна гэж үзэхсэн. Албан тушаал нэмэж байсан ч биш угаасаа горьдох юм алга л байна цус гэж. Харин тэр даргадаа загнуулаад амиа хорлож магадгүй гээд тайвшруулаад байгаамуу даа. Угаасаа өдөр бүр загнуулаад дөжирцөн хүн шүү дээ.
Хайр дурлалын хувьд хамаа замбараагүй байна. сээксийн хувьд их идвэхтэй, сэргэлэн цовоо байх нь. Өөрийн гоо үзэсгэлэнгээр бусдыг гайхан бишрүүлж, шинэ танил, онцгой содон учралууд нээх тохиолдохгүй нь дээ. ЭНэ бол одоо бараг дооёоолж байгаа байхгүй юу. Угаасаа хамаа замбараагүйгээ энэ зурхайтай зурхайгүй мэдэж л байгаа. Сээкс бол үнэхээр үнэн би байнга идвэхтэйгээр бодож явдаг хүн. Би өөрийн гоо үзэсгэлэнгээр яаж гайхуулахав дээ гүзээ том толгой 2-оороо яагаад ч гайхуулахгүй гэдэг бол ямар ч зурхайд пал хйитэл шууд бууна шүү дээ. Шинэ танил онцгой учрал тохиолдохгүй гэдэг харин азны юмшүү. Өртэй хүнтэйгээ таархаас авхуулаад, бага байхад атмаан байсан нөхөр эднүүстэнй таараад хэцүү жил байх нь байсы шүү. Энэ жил ашгүй сайхан тайван жил болох нь.
Бар жилдээ эд агуурс хулгайлах, хүн алах, хүн хорлох, бусадтай хэрэлдэх, садарлах, худзлаа хэлэх, өвгөдийг үл тоомсорлох, байгаль дэлхийгээ сүйтгэх, зэрэг үйлд муу. Хэрэв дээрх цээртэй зүйлийг үнэхээр хиймээр санагдвал ийм үйлдэлүүд хийхэд тохиромжтой сайн жилүүдийг хүлээхээс өөр аргагүй юм. Учир нь ийм зүйлүүдийг хийхэд муу жил байгаам чинь сайн жилүүд байнаа л гэсэн үг байх нь.
Хүн бүр өөрсдийн зурхайг зурнуу нөхдөө. Өөрсдөө л зурхайгаа зурдым байна.
ээбий
Зочин
hooe chi
Anti Haku
goimon gunj
haku
nergui
Зочин
alt
alt
mongol
le0
Sanaa
Зочин
ha ha
Зочин
hen be
eebii
Заяа
mx
HUN
Зочин
Зочин
Зочин
Wckk
nancy
Зочин
Зочин
Зочин
Би уг нь...
hongor
bobi
bobi
bobi
bobi
GUMpiig oloy
mb
sergelen
sergelen
uuganaa
Зочин
Зочин
mergen
mergen
mergen
Haloboy
Бүрнээ
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
999
vitamin D3
zochin
zochin
zochin
df