Цагаан сараар яаж шинэлэх вэ байз
Цагаан сараар цагаан сарын тухай бичих ёстой ёсоо дагаад бичжийнэ.
Цагаан сараар цагаан сарын тухай бичих ёстой ёсоо дагаад бичжийнэ.
Цагаан сараар цагаан сарын тухай бичих ёстой ёсоо дагаад бичжийнэ. Ер нь баяр сайхан. Манай хөршийн хүнийг бас Баярсайхан гэнэ. Нэг зуундаланнайм орчим өндөртэй, маангар амархан ханиад хүрдэг ах байгаа. Тээр жилийн цагаан сараар авгай нь манайд золгоод байжаахдаа тэгж хэлж билээ.
Цагаан сар тэхдээ залуучуудад үнэн хохиролтой баяраа. Ганц ч төгрөг олкуу хэрнээ өрөнд орон алдаа л, ер нь ч ордог доо. Цалингаасаа өгчий гээ л иж аваасаа зээлнэ. Цалингүй нь одоо яадийн бөө мэд. Бэлэгний хувьд бол ч зарим айл гайгүй юм өгчдөг болцон байлээ. Заримаас нь ч урт богино түрийтэй цагаан оймс энтэр л авна даа. Түрийн дээрээ канттай энтэр ай. Дээр доор кант.
Гү тэгээд нэрээ бодоод минга зинган цаасаар золгож чадкуумаа. Нөгөө Дорж (энэ захын л Доржоогийн нэрийг жишээ авсан шүү) чинь минган цаас барьдаг гэжийшд гээд дараа нь ядаргаа. Тэгээ л эмгэн өвгөнтэй айлд давхар шатаа л, нэг эмээтэй айлд гайгүй шатаа л явна даа.
Дэхдээ ер нь нэг дээл олж аваад чанга дуугарч, хөгжилтэй царай гаргаад золгоод байвал бас минган цаасаа анзааруулкуу өгчиж болжийноо. ЗАА..ААА гээ л ай, сүртэй дуу гаргаад. Тэгээ л нэг тэгснийх ярих болгондоо ЗАА..А гэхгүй бол болкуу л дээ. ЗАА..А, таны ажил сайнуу, ЗАА..А дүү хүү сурлага өндөр үү, ЗАА..А ойрдоо хүйтэржээсэн өнөөдөр харин гайгүй юү дээ, ЗАА..А нэг нойл ороотий....
Айлын нойлын үүдэнд хүүхэд давхцаx ч бас онцгүй шүү. Цагаан цайлганаарааа түрүү бариад дэмий балай юм шалгааж донгосоод. Ихэнхдээ дугаркуу нэг муухай хараад орчжаагаан. Зарим үед ч хажууд хүн амьтан байгаад аргагүй яринаа.
- Өө та орохжаагаамуу? Би яг орохжээсийн
- Аа харин тий, ах нь нэг...
- Та шээхиймүү, баахымуу?
- Яа.. яахнав чи!
- Би бас шээмээрээнэ!
- Заа, за, заа. Сахилгагүй ч мондинууд бол доо хэ хэ хэ
Гэж толгойг нь илэх боловч дотроо, иий муу чөтгөр! Иж ав нь үсэртэл нь алгадаа хаядгуум байх даа! гэж бодох л байх даа. Гү хар өглөөнөөс хойш айл айлд халбага салаад, таван бууз, аяга бараашиг, гуруун хундага архи ууж идсэн хүн. Амар биш вээшдээ энэ чинь, удаад байвал гэдэс гүзээ мушигвал яаана. Тэгээ л одоо, заза дараагийн айлд л аргалхаас гээ л болино доо. Дандаа ингэж давхацжээдэг энэ хүүхдүүдийн давсаг гэж яацарсан юмнууд байдийн. Ер нь манайханд нэг юм болхоо байчxаар бусад нь дагаад нэрмэдэг онцлогтой ард түмэн үү гүй юу? Сүүлд гэхэд яажийнэв, нөгөөдүүл тэрбум төгрөг шаагаад эхлэнгүүт угсраад зуд болсноо, залгаад хөөмийгөө Хятадад алдчингуут нэрмээд Давгаа зодог тайлаад, дараа нь Түвшинбаяр Парисд эхний тойрогтоо нугаслууллаа шд. Ингэсгээд зогсно байгаа энэ цагаан сар болохжаахад.
За цагаан сардаа оры доо. Юу юу ч болоод хадуурчив. За яахуу тэгээд айлд сайхан суужээтэл айлын хөгшин дээр золгоох гээд бацаанууд ороод ирнээ. Тэгэнгүүт малгайгаа нүүр лүү гээ дараа л, чанга чанга дугараад байвал маниуст бас мөнгө барьчих ч юм билүү хэн мэдлээ.
- ЗАА..АА хүүхдүүд! Онд мэнд тарган тавтай юу? За золгоноо, таньжугаа виддээ агаагаа... мартацнуу ээ-хэхэ...! За алий!
Зарим айлд ороход золгох хүн маань тасраа ойчцон байдаг. Болдог сон бол золгохгүй тэгээд иджууж аваад*, бэлгээ сугавчлаа гараа явчжааxын сан. Сүүлд шинэ хуучирсан хойно ороо л золгочно биз, хуучирцан юм чинь мөнгө төгрөг барина гэхийм биш. Гэхдээ тэр хүүхдүүд нь намайг зүгээр гаргахгүй л дээ, заавал золгуулкаад өвөөгөө татаж босгоод тасархай чигээр нь малгайгий нь тавьж, нүдий нь татаж онгойлгоод, түшиж суулгаж энтэр. Ядаж ганцаараа ганхаад суужээвэл таван зуун төгрөг хармаанд нь хийхгүй юу. Худлаа л даа, түшжийнэ гээд тэднүүс чинь яг дагуулж харна.
За ингээд хөөрхөн мөрөөрөө тасарцан байвал ч бас яахав. Гэтэл зарим нь сумлагдцан суужээнэ шүү дээ. Тарган тавтай сайхан хаваржжийнуу ..уу? гэхтэй зэрэг л, .... шараап! гээ л агсарч алдна. Тэгснээ л энэ юун хүн орж ирчээд байна гэж мэгж хүн шараа болгоод хүмүүсийн хажууд. Аа би Амбаа ажаагийн том хүүгийх нь эхнэрийн дүү байнаа ... гээ л дахин дахин чихэнд нь наалдаж орилох гэж.
Гү бас арга ч гүүм даа. Золгох шиг болоо л энгэрээс нь сүхийн одон энтрий нь туудаг улсууд гарцан байхыг үгүйсгэхгүй. Манай сайн эрс хаана юу гялалзнав, тэнд хүрч ажиллаж байдаг шүү. Нөгөө сайн эрс нь ч сум баг, дүүрэг хороодод тийм ийм төсөл хэрэгжүүллээ гэж мэгээд "хүрч ажилласан"-аа тайлагнах дуртай даа. Сайн эрсийн ажлын арга барилууд адилхан л байдаг хорвоо хойно доо...
Зээ тэр яах вэ, ахиа л цагаан сардаа оры. Цагаан сараар хуучны сайхан сайхан кинонууд гарна. Алтан өргөө, Цогттайж, Бидэнд юу саад болж байна (энэ гардаг билүү юүвлээ) гэх мэт. Хуучны юмнууд бүгдээрээ шахуу л гардым доо. Хүүхэлдэйн театр л гардгүй ен. Доржпүрэв гуай, Чимэддорж гуай 2 мөн ч их хүүхэлдэй тоглуулдаг сан. Заа ер нь ордны золголтын үеэр хүүхэлдэйн театрын баатрууд хог шиг байдым чинь дээ.
*-Иджууж аваад ч гэж цагаан сараар ч заримдаа, Ёо нэг өлсxийн сан гэж бодогддог шүү.
2010.02.09
Unench unshigch
Зочин
booloo nene
booloo nene
redman
батаа
Зочин
boon aldaa
Цагаан сараар цагаан сарын тухай бичих ёстой ёсоо
naranshuvuu
mind
mongol
dorj
bobi
RM
boli l doo
zolood-d-d
Зочин
Зочин
Баярлалаа
Зочин
эцэг
Зочин
zoloo-d
Зочин
Зочин
Зочин
eooooh
tod
Зочин
pkxny
oyuka
Tsengel
Зочин
золоо
Зочин
Odnoo
baaska
Зочин
uvuu
daagii
Зочин
Ãî¸ ë áàéíà ø äý
Монгол
bar
зочин
Зочин
barbarian
Уншигч
Уншигч
zochin
Зочин
Зочин
ýíý íýã òýíýã þìàíä
ýíý íýã òýíýãò
à.äþìà
ÓÍÄÐÀÀ
Зочин
niitlegch
Зочин
zochin
zochin
Зочин
Зочин
Zochin
spirten D
ass
Зочин
Зочин
Зочин
Intimate
zochin
Б
Зочин
тэнэг пиздад