Нигерийн нухаш
Саяхан нэг найз маань “Мaш баяртай мэдээ байна, яаралтай уулзъя” хэмээн утасдлаа.
Саяхан нэг найз маань “Мaш баяртай мэдээ байна, яаралтай уулзъя” хэмээн утасдлаа. Уулзтал “Би их азтай хүн юм аа. Надад мөнгө хэрэгтэй байгааг бурхан мэдээд харж үзлээ” гэж бараг нэг амьсгаагаар дуржигнуулав. Учрыг лавлавал түүнд Англиас, нэгэн том баяны банкны дансыг хариуцдаг хүнээс и-мэйл иржээ. Баян харилцагч нас барж, түүний дансанд үлдсэн 50.0 сая паундыг өвлөх хүн байхгүй учир гадаад оронд гаргахын тулд манай найзыг сонгосон гэнэ. Банкны менежер тэр мөнгийг дамжуулсны төлөө 2-3 хувийн шагнал авах юм гэнэ. Манай найз тэр их хөрөнгийг хүлээн авахын тулд өөрийн нэр, хаяг, паспортын мэдээлэл, банкны дансаа явуулахад л болох юм байх.
Би түүнд хэдэн жилийн өмнө банкинд ажиллаж байхдаа танилынхаа хүсэлтээр нэгэн залуу бүсгүй, дөрвөн эрэгтэйтэй уулзсан тухайгаа ярьж өгөв. Англи хэлээр бага зэрэг ойлгодог тэр бүсгүй өөрийн ахын болон бусад гурван хүний нийт 60.000 долларыг гадаадад шилжүүлчихсэн байсан бөгөөд хэрэв ахиад 200.000-ыг шилжүүлчихвэл 10.0 сая долларын өв залгамжлах гэж байгаагаа надад хэллээ. Хуульч хөлслөхөд шаардлагатай байгаа энэ мөнгийг банк зээлдүүлбэл өвлөж авах мөнгөө авмагц тав дахин өсгөж өгнө гэнээ. Тэр хүмүүсийн дотор манай улсын нэр алдартай нэгэн нөхөр байсан тул их л үнэмшилтэй харагдаж байлаа.
Тэр мөнгийг хаашаа шилжүүлэх гэж байгаа нь асуутал Буркино Фасо гэдэг Африкийн нэгэн орон гэнэ. Учрыг нь асууж лавлаад харилцсан бичиг цаасыг нь үзсэн чинь и-мэйлээр хавсаргасан хэдэн хуудас л байлаа. Англид ажилладаг найз охин нь анх энэ талаарх и-мэйлийг бүсгүйд ирүүлсэн гэнэ. Ийм том хөрөнгө өвлөх гэнэтийн аз ганцхан түүнд тохиосныг тэр толь бичгийн тусламжтайгаар орчуулан ойлгосоноос хойш маш нууцаар ажиллаж тэдэнтэй холбогдсоор жил орчим болж байгаа бөгөөд надтай уулзахаар ирсэн бүх хүн бүрэн итгэчихсэн, хүн бүр хадгалсан хэдээ өгөөд явуулчихсан, одоо зөвхөн орж ирэхийг нь хүлээж байгаа гэдэг юм байна.
Би тэр дор нь Буркино Фасо руу утсаар залгатал нэг хүн авч байна. Тэр манай бүсгүйг мэдэж байна аа. Би Монгол дахь банкнаас нь ярьж байна гэлээ. Тэр миний тавьсан асуулт бүрт их бодож , удаж түгдэрч хариулж байв. Би түүнд “Таны ажлын болон гэрийн хаягийг чинь авч байж үлдсэн мөнгийг шилжүүлнэ. Урьдын адил хаяггүй, нууц кодоор шилжүүлэхгүй. Та хаягаа хэлээч” гэсэн чинь баахан удаж байснаа утсаа тасалж орхив. Ахин хэд ч залгаад авсангүй.
Би өнөө хүмүүстээ хандаж, “Тэдэнд мөнгө нэмж явуулж болохгүй. Урд нь илгээсэн мөнгөө ч та нар олж авч чадахгүй. Ийм луйвар интэрнэтээр үргэлж явагддаг” гэдгмйн сануулаад харилцсан бичиг цаасан дээр нь байгаа алдаа зөрөөг хэлж өгснөөр тэд учрыг сая ойлгож, бухимдан ууралцгааж, хууртсанаа мэдээд тун хэцүү байдалтай гарч одож билээ
Хэдхэн сарын өмнө төр засагт өндөр албан тушаал хашдаг, бас гадаадад олон жил ажилласан, хэлтэй, туршлагатай найзаас минь и-мэйл ирснийг уншвал Парисын нэгэн метроны хавьд түүний хамаг бичиг баримт ,мөнгөтэй цүнхийг нь хулгайлсан тул маш яаралтай хэдэн доллар шилжүүлж туслахыг гуйсан байлаа. Уржигдархан энд нутагтаа байсан, ийш тийш явах тухай яриагүй нөхөр маань яагаад Парист байж байдаг билээ гэж бодоод гар утас руу нь залгав. Гэтэл тэр “Харин тийм ээ, над руу найз нөхөд гадаад, дотоодоос яриад хачин юм болж байна” гэлээ. Учрыг асуувал “Yahoo хаягаар нь харилцачийн тоо хэт олширсноос сүлжээ ачааллаа даахгүй боллоо, Тиймээс харилцагч бүртэйгээ холбогдож, ашиглахгүй байгаа хаягийгг хасаж байгаа тул шуудангын нэр, нууц үгээ явуулна уу” гэсэн захиа ирсний дагуу хүсэлтийг нь биелүүлжээ. Уг нь сайн харсан бол ялгаж болохоор өөр хаягнаас ирснийг тэр анзаараагүй аж. Ингэснээр тэр дахин хэзээ ч өөрийн шуудан руугаа орж чадаагүй бөгөөд түүний найз нар одоо болтол түүнд явуулсан мөнгө хэрэг болсон эсэхийг асуусаар байдаг гэсэн.
Дээрх бүх тохиолдлыг spam (нухаш), эсвэл scam (луйвар гэдэг бөгөөд анх 1992 онд Нигерээс гарсан учир дэлхий дахинаа “Нигерийн нухаш” гэгддэг, олон хүний эд хөрөнгө амь насанд хүрсэн интэрнэтийн луйвар юм. Маш их ашиг гэнэт олохыг амласан, түрүүлж төлбөр хийлгэх зорилготойгоор олон хүн рүү нэг зэрэг явуулдаг и-мэйлд хэн нэгэн гэнэн хүн заавал хууртагддаг.
Эхлээд голдуу аль нэг орны баян дарангуйлагч нас барсны, эсвэл алагдсаны дараа өөрийн орноосоо зугтаалган гадаадад байршуулсан мөнгийг нь өвлүүлэх тухай, эсвэл түүний бэлэвсэн эхнэр баялгаа чимээгүйхэн хуваалцах талаар бичдэг байсан. Харин сүүлийн үед аль нэг том орны том банкны ажилтан өөрийн баян харилцагч, голдуу үр хүүхэдгүй нэгэн нас барж, тэр хөрөнгийг нь бас л гадаадын аль нэг орны иргэнд өвлүүлэх, түүний тулд бяцхан мөнгө төлөөд л болчих тухай бичих болсон.
Надад бол ийм захиа өдөр бүр ирдэг. Түүнийг уншихгүй шууд устгадаг. Yahoo дээр өөрт нь “нухаш” гэсэн хогын сав байдаг шүү дээ.
Энэхүү луйврын системийг мэддэггүй хүмүүс манайд олон бөгөөд зарим нь интернэтийн луйврын дэгээнд орж хөрөнгө мөнгө, цагаараа хохирч байгаа учир энэхүү захиаг уншигчидадаа хүргэж байгаа юм.
2009-11-25
DR UROLOGIST
olon luibar baidag shuu
Зочин
Ganzorig
Зочин
Зочин
Mongol
erka
123
Ганбаа
bat
уянга
123
Jargalsaikhand
Зочин
Irgen
suh janjin
жагаад
bankir
ганбаа
Зочин
бамбар
Зочин
MGLman
chups
sm
Зочин
Зочин
Oyunaa
OYUNAA
шунал
England
Anxaar
AD
cool
ubman
ubman
hmm
hu.
anxaar
tiim shu
Zuv