Монголын шилдэг хөвгүүийн нэг Батзоригийн дурсгалд
Монголын шилдэг хөвгүүийн нэг Батзоригийн дурсгалд
Хэдэн жилийн өмнө Улаанбаатарт Монголын гэрэл зурагчин Батзоригтой танилцсан билээ. Тэр монголд нэлээн нэртэй “Гамма” агентлагийн гишүүн байв. Тэд Монголын Засгийн газрын болон хүмүүсийн захиалгаар зураг авахын зэрэгцээ сонин сэтгүүлд зураг нийтлүүлж, гадаад сурвалжлагчдыг монголд ажиллахад дэмжин туслах зэргээр идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг юм.
Ленинград (Санкт Петербург) хотын их сургуульд фото сэтгүүлчийн мэргэжил эзэмшсэн тэрээр монголын гэрэл зургийн залуу үеийг төлөөлж чадах ирээдүйтэй, авъяаслаг хүн байсан юм.
...Батзоригийн “бурхан” болсон тухай мэдээ сонсоод би чихэндээ ч итгэж чадахгүй байлаа. Манай Батзориг маш сэргэлэн, хаана ч, хэнтэй ч ая эвээ олдог, эвсэг сайхан залуу. Ийм сайхан залуу нисдэг тэрэгний ослоор бурхан болсон гэдэгт хэн яаж итгэх вэ дээ? Батзориг зураг авах мэдлэг боловсролтой, ясны зурагчин хүн болох нь түүний уран бүтээлээс тодорхой. Тиймээс ч бид түүний бүтээлийг үзэж суухад сайхан байдаг.
Түүнээс гадна Батзоригийн уран бүтээл аливаа үзэгдлийг үнэн бодит байдлаар нь үзүүлж, утга санаагаа илэрхийлж өгдөгийг тэмдэглэх хэрэгтэй.
Нүдэндээ галтай, нүүрэндээ гэрэлтэй тийм сайн залуу хүү Батзориг маань биднээс маш алс хол ертөнц рүү явчихжээ. Үнэхээр харамсалтай, үнэхээр гашуудалтай. Монголд төдийгүй дэлхий даяар ховор олдох авъяаслаг залуугаа бид үүрд алдчихжээ. Харахад хатуу чанга мэт боловч түүний маань сэтгэл маш хүнлэг өрөвч нэгэн билээ. Түүний хүнлэг өрөвч сэтгэл л Батзоригийн өвөрмөц бүтээлүүдийн эх үүсвэр болж байжээ.
Бид монголын хээр талд од түгэхийг үзэхээр хамт явсан юм. Монголын эзгүй хээр талд очиход тоо томшгүй гялалзах од тэнгэрт түгсэн байлаа. Тэр шөнө Батзоригийн татсан аман хуурын аялгуу энэ ертөнцийн амьтай бүхний сайн сайхан цуурайг алс хол сансар луу түгээсэн уянгалаг аялгуу байсан.
Батзориг маань одоо тэр сансарт гялалзах оддын нэг болж манай ертөнцийг өөрийн хурц сэргэлэн нүдээрээ харан байгаа. Би үргэлж ингэж л бодож сууна.
21-р зууны одот орчлонгийн дор
Тошинобу Такеучи (Японы нэрт гэрэл зурагчин)
Гандан. Улаанбаатар 1991 он
Адаргана.Увс аймаг. 1987 он
Улаангомын наадмын талбай. Увс аймаг. 1987 он
Улаангомын наадмын талбай. Увс аймаг. 1987 он
Дэлгэрмөрөн. Түргэн сум. Увс аймаг. 1987 он
Улаан-Уул сум. Хөвсгөл аймаг. 1991 он
Хархираа сум. Увс аймаг. 1990 он
Ренчинлхүмбэ сум Хөвсгөл аймаг. 1991 он
Баянзүрх. Улаанбаатар 1991 он
Загвар өмсөгчид. Улаанбаатар 1997 он
Арвайхээр хот. Өвөрхангай. 1995 он
Шуудан.Мөрөн-Улаан-Уул. Хөвсгөл аймаг. 1991 он
Батноров. Хэнтий аймаг. 1992 он
Өргөн ширэгтийн зуслан. Эрдэнэбүрэн сум.Ховд аймаг.1995 он
Зуднаар. Гурван булаг. Баянхонгор аймаг. 1993 он
Photo by Ц.Батзориг /Гамма/
tuugii
Çîðèãîî
Зочин
dddd
oogii
facilitas
Зочин
Зочин
Зочин
: - )
m
Зочин
Зочин