Даланзургаан модон хүний үлгэр: Гутгаар бүлэг
Жич: анх үзэж байвал эхний хоёр бүлгийг уншина уу.
Жич: анх үзэж байвал эхний хоёр бүлгийг уншина уу.
Тэргүүн бүлгийг унших , дэд бүлгийг унших.
.... Сэлмэн эвэрт ямаануудыг "янгир мэт болой" хэмээн гошгоруулсаныхаа дараагаар Ховордож баатар энэхүү бэлчээр талхлаачдад тус бүрд нь таван атга өвс ноогдуулаад хэнээр хариулуулахаа эргэцүүлэн хэсэгхэн саатав. Түмэн цагдаагийн мөрний арьсыг эгэмний ястай нь хуу татаж нүүрний сайрыг ханзалдаг, Сүхийн талбай дээр лааз нүдэн, лооль хагалж таашаал авдаг ТасОнгон, ДухДагз нарыг Баачихсан чуганцад бараа болгон дагалдуулаад арван янчаанаар урамшуулж, "хожим модон хүний нэг болно доо" гэсэн гэнэн мөрөөдлөөр нь далимдуулан гошгоруулаад олон ямаануудыг сахин суу хэмээн үлдээлээ.
Энэ хооронд БуянтЖагаа, ЭнхиБалдо нар өөрсдийн бүтэлгүй хэргээс үүдэн санаа сэтгэл нь газар лугаа унаж савдагийн дүрээс гарч ардын төрхөнд хувираад, тэнгэрт од болон гийж газарт цэцэг болон ургъя хэмээвч ухаан үл хүрэх тул эргээд л Намбарваани мангасын баруун зүүн ханцуйнд нь шургаж дараагийн даалгаварыг оноотол мянган жил саатмой.
"Ховордожийн намавтгар биеийг би мөхөсхөн үнэлжээ, өөр илүү бярт савдагийг үтэр дуудан ирүүлж фёодалуудыг нэг мөсөн даран сөнөөсүү" хэмээн Намбарваани өгүүлээд баруун хязгаар тийш гараараа жар даллан хөлөөрөө ная савчин, улаан сарнай хатгасан улаан муутуу дарцагийг салхин дор намируулж, дөрвөд аялгаар учир үл ойлдох дөчин тарнийг гурав хоног тасралтгүй уншив. Ингэхэд дээрээс аянга бууж, доороос хад урган час улаан тархин дээрээ тэмээн чинээ том хар мэнгэтэй, уршиг урхаг нь орчлонд хэтийдсэн Намдарж мангас залран ирээд галаар тургин амьсгалж араат шүдээ ярзайлган архирах хоолойгоор Намбарваанитай мэндлэв.
Намдарж: Куучны анд чэнээ кэрэг зориг юун, кэркэх гэж намайг дүүйдах болов аррр аааррррр (архирана)
Намбарваани: Бярыг чинь ашиглан ардчилсан фёодалуудыг даруулах гэв
Намдарж: Аррр ааарр, Кээн юм, тэднийг күнээгөөд (хөнөөгөөд) маньд юуны тустайв
Намбарваани: Чиний өстөн Гүндалчаак тэдэнтэй хамт айсуй, түүний амандаа багтахгүй чалчаа гурван зуун хэлийг зуушлан шарж идэх аваас наад муухай том хар мэнгэ чинь хатаж алга болно. Гүндалчаакийг дайрах үеэр чинь Ховордож, Үүлэнбат нар хөлд чинь үрэгдэх ажгуу. Хуучны нөхөр Намдарж минь бушуу очиж тэднийг нам дарж өгөөч.
Ийн хэлсэнийг сонсоод Намдарж санаа шулуудан ардчилсан фёодалуудын зүг бушуухан давхин очив. Аймшигт мангас хүрч ирээд жаапных нь дугуйнуудыг тасар татан хаяхад фёодалуудын төмөр хүлэг явах аргагүй болж гацлаа. Ховордож,Үүлэнбат болон бусад ардчилсан фёодалууд түгшин түгшин гадаах орчныг ажин жаапан дотроосоо гарч чадахгүй дагжин сууна. Хэдийгээр Намдарж мангасын хүч бяр их авч мянган галаар шүршихэд доторхи иргэдийг өчүүхэн хайрахгүй долоон төө зузаан болд төмрөн ханатай оржигнал том хар жаапыг нь яаж ч чадсангүй дэмий л гадуур нь маажина. Богд уулын хагасыг авч шил цонхыг цохиход огт нэмэр байсангүй, туул голын усыг амандаа цутган мөсөөр тургихад ч хөлдөж шальсангүй ээ. Хэрхэх учраа олохгүй ихэд бухимдан "та муусайнууд кэр удаан наанаа сууж чадахын, эргүү кэмүүс минь Гүньдалчаакийг л гаргаад үгүүл би таануусыг тайван явуулы" гэж их дууг хадаан бархирахад Алтайн нурууны хамаг ан амьтад Хангайн нуруу луу үргэн одов.
Жаапных нь гадаа дөрвөн жил сахин суусан ч ардчилсан фёодалууд дотроо суун гүрийсээр. Гарч чадахгүй хоригдсон хэдий ч сэтгэл нь түүртэхгүй Гүндалчаак жаапны дотроос дөрвөн жилийн турш элдэв ёж үгээр Намдаржийг хатгаж улам бүр зүрхийг хилэгнүүлнэ. Ленинградын бүслэгдсэн иргэд шиг цонхныхоо цантсан мөсөөр хооллон дөрвөн жил гүрийсэн Үүлэнбат нэг л өдөр тэсгэл алдаж Гүндалчаакийг үүдээр гарган чулуудахад нохой хөөх муур, ороо нь орсон азарган тахиа мэт Намдарж мангас Гүндалчаакийн хойноос элдэж хөөгөөд хорвоогийн нөгөө өнцөг тийш зүглэвээ. “Барих уу даа, барих уу даа” хэмээн гурван зуун тагнайгаараа орилон шоолон дутаах Гүндалчаакийг хөөсөөр дэлхийг гурвантаа тойроход Намдарж савдаг аргагүй ядарч сульдаад хүчээн нөөхийн тулд эргээд мянган жил нойрсох шаардлагатай болов.
Энэ бүх байдалыг шидэт толиндоо харж нэгэнт хэрэг бишдсэнийг ухаарсан Намбарваани Цөлмөн хатныгаа луусанд мордуулж дутаалгаад өөрөө хойноос нь одохоор болж эд агуурсаа тэргэнд ачин хол зүгт гарах бэлтгэлээ шалавхан базаав. Далан хүн сундлахад дааж давхидаг хүчит хүлэг мориндоо мордох гэхэд үл ойлгогдох шалтгаанаар хүлэг морь нь бусган займчиж будилан гишгэсээр газарт унан нөгөө ертөнцөд одлоо. Уналга үгүй болсон Намбарваани дэргэдэх Баярс савдагаас тус гуйн хандахад цаадах нь сархаданд хордоод морьноос ойчиж гэмтсэн биеэ эмнүүлэхээр гуулин улсыг зорих гэж буй тул “чиний хэрэг надад үл хамаатай, Ховордожтой өөрийн гараар шударгаар байлдагтун” гээд үл тоон одвоо.
Уулын сүүдэрт нуугдаж ургаа модонд халхлагдъя гэвч хараа үл хүрэх газар Ховордож баатарт үгүй тул Намбарваани гарцаагүй гардан тулаанд орохоос аргагүй боллоо. Бүтэн өдөр хүлээсний эцэст Ховордож Үүлэнбатын хамтаар Намбарвааний өргөөний гадаа ирээд их дуугаар дуугаар зүрхийг зүстэл нь гийнгоолоод тулаанд дуудав. Ховордож,
Чиний дуудсан мангас савдаг, буруу санаатай атга жөтөө бүхнийг гэтлээд Үүлэнбат андын хамтаар голын чинь хар цусыг уух гэж ирлээ. Бууж өгч улаан тугаа цагаан болго, эс бөгөөс юу болохыг тэнгэр мэдтүгэй.
Ийн өгүүлэхийг дуулаад Намбарваани тулалдахаас зайлсхийгээд буулт үзүүлэн өргөөнийхөө түлхүүрийг Ховодож баатарт өгвөө. Ховордож баатар нь Ховордож мангас болох эсэхийг цаг хугацаа харуулах бизээ.
тунгалаг б
Зочин
HAHAHAHA
HAHAHAHA
HAHAHAHA
зочин
Зочин
ахе
GD
Зочин
Ulmedeh
Ulmedeh
Ulmedeh
ULMEDEH
ULMEDEH
Зочин
bayanaa
sak ner bodoj oljee
fire
fire
M
teg
Zochin
hm
ttt
Зочин
Зочин
Shuumjlegch
P
Зочин
chimeglen
MunkhGal
элэг хөшив
Unshigch
jahai
negen irgen
Амжилт
Äàëäûí õàð ìàëãàé
Зочин
bt
kkkk