Хаан банкны хонь ямаан сүрэгээ хөө,гүүргий,гүүргий...
Мал тооллого болов. Хөдөө сумаас мал малладаг дүү маань утасдаж байна.
Бум, түмэт малчин ПЕТЕР МОРРУ.
Мал тооллого болов. Хөдөө сумаас мал малладаг дүү маань утасдаж байна. Энэ хэдэн малаа хэний нэр дээр тоолуулах юм бэ. Хаан банкны нэр дээр тоолуулах юмуу, өөрийнхөө нэр дээр тоолуулах юм уу гэж асуув. Хаан банкнаас гурван сая төгрөгийн зээл авч малаа өгсөн ажээ. Хагас хугасыг нь төлж чадаагүй бололтой. Мал тооллого бол Зөвлөлтийн колони улс байсан үеэс л Монголын засгийн газрын хамгийн том улс төр, эдийн засгийн арга хэмжээ байлаа.Хүнийхээ тоо толгойг мэдэхгүй мөртлөө малаа яс тоолдог уламжлалт сэтгэлгээ одоо ч хэвээрээ нь энэ..Зөвлөлтийн удирдагч Сталин Монголын малыг 200 саяд хүргэ. Хүргэж чадаагүй намын дарга Ерөнхий сайдыг арга хэмжээ ав гэж 1940-өөд онд зарлиг буулгажээ. Түүнээс хойш 1950 иад оноос эхлэн малчин ардын гар дээр байсан бүх малыг “нэгдэл ”д хамруулах нэрээр төр хурааж авч ардын хувьсгалтай тэнцхүйц том гавъяаг манай нам засаг Зөвлөлтийн өмнө байгуулав. Гэвч малын толгойн тооны хувьд яаж ч мэрийгээд ердөө 25 саяас нэг их хэтэрсэнгүй. 1990 онд “Ардчилсан хувьсгалч” нар гарч ирээд төрөөс малыг нь булааж аваад малчдад өгөөд хориод жилийн нүүр үзлээ. Өнөө мал сүрэг нь 50 саяд хүрчихлээ. Мал сүрэг төрийн хамгаалалтанд байна гээд шинэ үндсэн хуулинд нэг марзан заалт оруулчихав. Төр малчдыг өвс тэжээлээр нь хангаж , малыг татвараас чөлөөлж, сайн малласныг нь”мянгат малчин цол”оор шагнан хөрөнгөө оруулж хамгаалж байгаа учраас энэ малууд чинь бас төрийн өмч мөн байхнээ. Харин сүүлийн жилүүдэд япон эзэнтэйы “ХААН банк” захирал”ПЕТЕР МОРРУ” гэдэг хүн малын бизнесээр дагнав. Манай малчид малаа дэнчинд тавин сая сая төгрөгийн зээл авсан. Зээлж авсан мөнгөө эргэж төлөхгүй юм шиг загинаж баруун солгойгүй үрж өрөнд орж “Хаан банкны малчин “ олноор үржсэн түүх энэ.. Ашиг шим багатай 50 сая мал одоо малчдын өмч ч юм шиг, хөрөнгө оруулж, тэжээж, хамгаалж байгаа төрийн өмч ч юм шиг, эсвэл хаан банкны өмч ч юм шиг хэнийх нь өмч болох нь мэдэгдэхгүй их цөлжилт,ган зудын ирмэг дээр байна. Петер морру гэдэг бизнесмен ямар манайхан биш болохоор” мянгат малчны цол тэмдэг”, “алдарт уяачын залаат малгайн” шуналгүй малынхаа тоо толгойг нууж малчид дээр тоолуулж магадгүй юм. Хаан банкны мэдээлснээр тус банк өнөөдөр зуугаад мянган мал буюу 2-3 сумын малтай тэнцэх мал байгаа гэсэн. Монголын хамгийн олон малтай малчин Төв аймгийн Сэргэлэн сумын гавъат малчин, манлай уяач Хэнмэдэх гуай 4000 малаар улсдаа тэргүүлж байгаа байх. Гэвч одоо бол Хаан банк эзэн Савада сан, захирал Петер Морру нар юун мянгат малчин бүүр буман мал түмэн сүрэгтэй болсон байна. Тун удахгүй саятан малчин болно. Улсын төсвийн хүрч ядсан мөнгө цуваа цуваагаар өвс тэжээл болон Петер Морругийн хөрөнгийг хамгаалахаар, аж амьдралыг нь дээшлүүлхээр ган ,зуд болсон холын аймгуудыг зорисоор.Мал сүрэг манай улсын үнэт баялаг мөөн гэж лоозон бичиж Баян Монголын хонь ямаан сүрэгээ, сул асгасан сувд шиг гүүргий гүүргий … гэж дуулдаг байлаа даа. Харин одоо “Мал сүрэг Япон улсын үнэт баялаг”мөөн гэж лоозонгоо засаж бичээд,Хаан банкны хонь ямаан сүрэгээ гүүргий гүүргий … гэж уянгалуулан дуулж бүжиглэх,Зуд болход төрөөр хамгаалуулж, зун болход задартал найрлаж морь уралдуулах үлдлээ. Хүнс хөдөө аж ахуйн яамны “мянгат малчин цол” ны болзлыг Хаан банкны Петер Морру олон зуу дахин давуулан биелүүлсэн байна. Энэ цол тэмдэг хоцрогджээ.” Саятан малчин”-аар Савада санг торуулж таван ханатай гэрээр шагнаж Ерөнхий сайд очиж гардуулвал яасан юм бэ. Харин энэ шагналыг авах эсэх нь эргэлзээтэй ...
Да Шин Хү-гийн пүүсний хонь ямаан сүрэг…
Баян Монголын хонь ямаан сүрэг 21 дүгээр зууны эхэнд анх удаа 50 сая толгойд хүрчээ гэж дээр өгүүлсэн.. Гурван сая хүн 50 сая малтай . Нэг хүнд оногдох малаараа дэлхийд хосгүй лидер . Сайхан байнаа. Олон мянга, түм, сая малтай хүний түүхэн тэмдэглэлийг бичиж хойд үедээ үлдээж “зууны манлай” малчнаар шалагруулах хэрэгтэй биз дээ.. 21 дүгээр зуунд бол ямар ч эргэлзээгүйгээр Япон улсын иргэн Савада сан, түүний менежир Пет нар “Зууны манлай”гаар шалгарч мөддөө гүйцэгдэхгүй шижтэй. 20 дугаар зууны сүүлч Социализмын бүтээн байгуулалтын жилүүдэд хамгийн анхны олон малтай хүнээр Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын иргэн “Алтан Мажиг”гэдэг нэр манлайлж байсан байна. Харин Богд хаант Монгол улсын үеийн хамгийн олон малтай “ мянгат, түмэт, саятан малчин”ы болзол хангасан ямар хүн байсаныг түүх сөхөж үзсү. Хятад иргэн Да Шэн-Хү, Тянь И-Дэ зэрэг Монгол ноёдтой нийлсэн баян хятадууд, пүүсийн эздийн нэр тодорно. Богд хаант Монгол улс 1918 онд 9 сая 645 мянган толгой малтай байсан байна.1924 онд 13 сая 724 мянган мал тоолуулсан байх юм. Энэ дашрамд сонирхуулхад 1923-1924 онд явуулсан хүн амын тооллогоор Монгол улсад 459 мянга 800 хүн тоологджээ. Тэр үед тоолуулсан 459 мянган хүнээс 105 мянга нь хятад иргэн, 30 мянган нь төвд иргэн, 1300 нь Орос, Амеркийн иргэд гэж мэдээлжээ. Бас амынх нь 44,5 хувийг лам нар, 6,7 хувийг нь ноёд тайж , мяндаг тушаалтангууд эзэлж байсан байна. Өвөг Чингэсийн үр удам монгол цус хэдэн хувь нь байсныг уншигч авгай нар эрэгцүүлэх биз. Энэ удаад би мал бичиж байгаа болохоор хүнийг орхив. Хүн амын 7 хувьд хүрэхгүй төрийн томчууд мал сүргийн тоогоор жирийн малчин ардаас 40 дахин олон малтай байжээ. 1924 онд Монгол улс нийт 20 сая рублийн гадаад өртэй байжээ.Үүнээс 15 сая рублийг хятадад “пүүсүүдэд”, 5 сая рублийг Орсод төлөх байжээ Эдгээр статистик болон зарим баримтыг Ж.Заанхүү, Т.Алтанцэцэг нарын 2004 онд бичиж хэвлүүлсэн Монголын түүхийн лекцүүд Г.Д номноос авлаа. Тэр үед банк санхүүгийн тогтсон систем, мөнгө байхгүй бэлэн мөнгөний үүргийг хонь,эсвэл шар цайгаар гүйцэтгэж байжээ. Да Шин-Хү-гийн пүүсэнд улсын хэмжээний нийт өрийн 20 хувийг малаар дүйцүүлэн төлөх ёстой байжээ. Түүх давтагддаг гэдэг шүү дээ. Нэг л танил байгаа биз. Да Шин-Хү-гийн пүүс, эдүгээгийн “Хаан банк”хоёр тун адилхан сангадаад явчихлаа. Да Шин-Хү-гийн пүүс жилийн 36 хувийн хүүтэй малаар барьцаалан зээл өгдөг байсан байна. Дээд тушаалын лам ноёд, төрийн албан хаагчидтай түнш болон бас“цалингийн зээл”ээр үйлчилдэг байжээ.Мөнгө бараа зээл өгч малчдаас малыг нь авахдаа дандаа охин мал авна. Нэг хонийг нэг цайтай дүйцүүлнэ. Да Шин-Хү-гийн пүүс халх дөрвөн аймаг, шавь таван хошуу, бүх отог Дөрвөдийн хязгаар хүртэл өөрийн салбараа нээсэн байж.”Хаан банк бүх суманд салбартай”үнэхээр малчин бүрд хүрч үйлчилж зээлээ өгч чаддагтай адил. Ноёдууд Да Шин Хү-гийн пүүстэй түнш болон эдүгээгийнхээр бол цалингийн зээл аваад л,малчид нь малаа барьцаалан хятад бараагаар туйлан, торго дурданд орооцолдон ,”ганзай” архинд хөлчүүрэн түүхийн тэр үед ч туйлж явсан бололтой. Монгол орон 1921 оны импортын коммунист хувьсгалч нартай золгоогүй малчид ч ноёдууд ч Да Шин Ху-гийн пүүсний дааж давшгүй өрөнд орж сүйрэхгүй юу. Дээр үеийн нийслэл хүрээний нэг хошин дуунд
Да ламд шавьгүй ардыг олоод ир
Даашинхүүд өргүй Монголыг олоод ир
Даахаар нь хоргой торго өгнө гэж хүртэл дуулдаг байсан гэнэ.Манай боссуудын улсаа жолоодож байгаа байдал “Хаан банк”ны сүйхээтэй менижментийн бодлого , малчдийн туйлдаа хүртэл ядуурсан нь яг 1920-иод оныхтойгоо адилхан юм бишүү. Цаг хугацааны хувьд Да Шин Хү-гийн пүүс “Хаан банкны”туршлагыг судалсан түүнийг хэрэгжүүлэн ажилласан байж таарахгүй . Хаан банк ч “Да Шин –Хү гийн пүүсийн туршлагыг хэрэгжүүлээд л санаатайгаар Монголын хөдөөг ядууруулаагүй. Ерөөсөө л манай төрийн урагшгүй ноёд,ухаангүй албат нийгмийг ч хөдөөгийхнийг ч модыг нь бариуллаа. Ардын хувьсгалтай золгох1920 иод оны босгон дээр Да Шин Хү-гийн пүүсэнд тавьсан өр замаа алдаж хэрвээ тэр” өрийг төлсөн бол” бүх малаа өгөөд ч хүрэхгүй” байсан байх. Харин большвик нар “гадаадын мөнгө хүүлэгчид, шунахай худалдаачдыг хөөн гаргах” бодлого явуулж Да Шин-Хү- зэрэг гадаадын шунхахай худалдаачдыг хөөн явуулж бүх өрийг хүчингүй болгож нэг аврагдсан түүх байна. Харин одоо үед Гадаадын шунахай худалдаачин гээд “Хаан банк”ны өрийн даансыг шатаан Япон эзнийг нь хөөж явуулж даанч болохгүй. Мөнгө зээлсэн л бол буцааж өгдөг хатуу хууль үйлчилнэ. Тийм хувьсгал Монгод байтугай дэлхийд дахин болохгүй байх. 19 дүгээр зууны төгсгөл 20 дугаар зууны эхэн үеийн зууны манлай малчнаар Хятад улсын иргэн Да Шэн Хү шалгарах нь байна. Энэ пүүсний мал сүрэгийх нь тоо толгой олдсонгүй. Лав л хоёр сая толгой мал тоолуулах байсан байх гэж түүхчид үздэг .
Мал тооллого болж хөдөө суманд байдаг малчин дүү маань утасдлаа. Энэ малыг чинь хэн дээр тоолуулах юм бэ. Би утсаар зөвлөгөө өгч байна. Тэр зээл авсан “Хаан банкны “хаа нэр дээр тоолуул. Тэгээд одоохон ирж малаа авахгүй бол мал чинь зудад үхлээ гэж хэл гэв. Үнэндээ бол хэний нэр дээр тоолуулахыг нь сайн мэдэхгүй юм. Хаан банкинд өртэй малчид, төрийн албан хаагчид малаа хэний нэр дээр тоолуулах юм бол. Хэрвээ байгалын дийлдэшгүй хүчин зүйл энэ их цасан шуурганд малчид малаа үхүүлбэл Хаан банк хохирох уу малчид хохирох уу, төр хохирох уу бүү мэддээ.Энэ өвөл нэг л эвгүй байна Савада сан, Петер Морру нар түм буман мал сүрэгээ хариуцлагагүй малчдаас салгаж авна байгаа.
Г.Дашрэнцэн.
Dashrentsend
Зочин
Dashrentsend
70119107
Зочин
Шоогоо
Шоогоо
Шоогоо
Mikarito
Dashrentsen ba setguulchded
Зочин
Зочин
Зочин
hi
зочин
Dashrentsend
Peter Morrow
Stupid
Çîëáîî
Mikarito
Дашрэнцэн хэмээх бэртэгчинд
Зочин
зочин
TURAAX BELDMEL