Хямралын тухай хагас дутуу ойлголт
Би янз бүрийн юм ойлгохдоо их сайн.
Би янз бүрийн юм ойлгохдоо их сайн. Гэхдээ зарим юман дээр алдах нь энүүхэнд шүү дээ. Сүүлийн үед ойлгохооргүй ганц нэг юм гарч ирээд, тэндүүсдээ тодруулага авхаар ирчээд суужаагаан энэ шүү дээ. Ойрын үед хямрал гэж ярихгүй бол үнэн моодноос гарч байнаа. Хямрал гээд хэлхэд хямраагүй гэж хэлэх хүн байхгүй дээ? Яаж хямарсанаа ч мэдкүү ч, хямарч үхэхнээ л гэх вий, бүгд. Юу ч ярьсан хямралын энэ үед гээл яриагаа эхлэхэд аягүү ажил хэрэгч яриа болжээнэ.
Тухайлбал хямралын энэ үед тэлвийзийн сувгуудаа их хурдан сольж үзэж тогоо хэмнэх хэрэгтэй, хямралын энэ үед усаа бага багаар балгаж цангаагаа хэмнэх хэрэгтэй, хямралын энэ үед удаанаар, тааваараа бие засаж хүчээ хэмнэх хэрэгтэй гэх мэтчилэн ярьж болжээнэ шүү, цаана чинь. Бүгд ингэж яриад байсан чинь хямраагүй хүмүүс хүртэл дагаад хямарч байна. Аргагүйшд, баруун хашааны тэтгэврийн өвгөн хямраад байхад би нээх хямрахгүй тэнэг царайлаад суувал залуу хүний хувьд ичгэвтэр, ажил хэрэгч бус харагдаж миний авгай хүүхэд авах төлөвлөгөө талаар нэг тарж унах буй заа. Дор хаяж залуу хүний хувьдаа нүүрэндээ жоохон ярвайсан царай шахаж, хувцасаа угаахгүй өмсөж, гараа гэдсэндээ байнга авч, үл мэдэг бөхийж, жоохон турж учиргүй хямарч байгаагаа хэн бүхний өмнө ил харуулж байх хэрэгтэй. Ингэснээр энэ хямралд учиргүй дайруулсан, дэлхийн эдийн засгаас шууд хамааралтай нэгэн болж харагдана гэсэн үг.
Хямралын үед бас хэмнэх хэрэгтэй. Нохойгоо бага зодож уураа хэмнэх хэрэгтэй, ноольд бага орж жорлонгоо хэмнэх хэрэгтэй, архиан бага ууж ходоодоо хэмнэх хэрэгтэй, аажуу уужууу ярьж яриагаа хэмнэх хэрэгтэй, блог бага бичиж кийбордоо хэмнэх хэрэгтэй шүү бацкаануудаа - гэж худаг дээр ус авжаахдаа ч юмуу хүүхдүүдэд буу халж этэр. Хэзээ ч юм хямрал гэнэт дуусдаг уурлаяаа уур байхгүй, бие засяаа нооль дүүрэн, хямрал гэж ярьяаа яриа дуусцан, пиав ууяаа ходоод гэмтцэн, блог бичеэ кийборд эвдэрцэн байвал яаана. Онигоо биш гэжүү.
Өө тийн, хямрал бол боломж дагууулнаа. Бид хямарсанаар бага цалин авах боломжтой болсон, хямарсанаар хэмнэх боломжтой болсон, хямарсанаар дэлхий нийтийн эдийн засагтай уялдаатайгаа мэдрэх боломжтой болсон. Асар их боломж мэдэрч байгаан шүү. Тэгээд манай нам засаг хямралаас гарах төлөвлөгөө боловсруулцан болхоор бид нээх удаан хямарч хямрал гэдэг үгээр моодорхох боломжгүй болхым шиг байгоомоо. Азгүйен яасан! Гүү ээ, тэгсэн тэр төлөвлөгөөг нь хараад байхнээ биднийгэээ хямрал гэж яриад яваг, жоохон ч гэсэн хэмнэх боломжтой байг гэсэн үү яасан биднийгэээ мөд хямралаас гаргах шинжгүй болтой догоо. Нээрээ л хямрал дуусчихвал бид боломжгүй болчихно гээд нам засаг маань биднийгээ бодсон шийдвэр дандаа гаргах юмаа. Эмч багш, төрийн албаныхныхаа жоохон цалингаас нь 20 хувь гасна гэнүү? Цалингаа гасуулчаал юм хумааа худалдаж авч чадахаа байгаад улам хямраал боломжоо эдлэээл, азтай ч юмуу? Тэхдээ тэр төлөвлөгөөний нэр аягүү онсоон. Нам засаг маань цалин хасах боломжоо эдэлчихлээ, бас өөрснөөө хямралаас гараад авлаа. Хямралаас гарах төлөвлөгөө гэсэн болхоос хэнийг гаргахаа дурдаагүй байгаа юм шиг байгаан. Өөрсдийгөө гаргаад ч байгаам шиг. Ууг нь төсвийн мөнгө нь хүркүү бол өөр газраас танаж болно гэхийн билээ - зарим номонд нэвчирсэн хүмүүс.
Tаануус юу гэж боджээнэ? Би ч энэ хямралаас болж хямарчаад сайн ойлгохгүй эндээс асуууя гээл орж ирлээ.
zaya
,,,,,
uka
ха ха ха
bna bna
Сондорхон
Сондорхон
chupachups
TURAAX BELDMEL
Tovson
Tovson
Эрдэнэ
Зочин
ytga alga
Зочин
Зочин
Зочин
ok
zochin shd
bagabandi
Зочин
Дог оо
Mongol
санаа нь байна..