НЭГ.Хаа сайгүй байгаа хар шороог хааш ньч гаргасан яадаг юм бэ

Дээр үеийн нийслэл хүрээний нэг хошин дуу  байх юм.

Бор саарал илжиг нь урагш нь чангаанаа,

Богдын шавийн дүвчин унзад хойш нь чангаана гэсэн үгтэй.

Хөрсөн дээрх  элс шороог хүрзээр ч хамаагүй хуулчих юм бол “нүүрс” гэдэг хаа сайгүй  байгаа хар шороог хааш нь ч гаргасан яадаг юм бэ.  Нүүрс гэдэг бол баялаг ч биш ихэнх нь нунтаг байдаг хар шороо, хар утаа,угаар үнс шүүдээ. Нүүрс хэзээ баялаг болдог вэ. Ашиглаж мөнгө болгож чадсан цагт л баялаг болдог. Ер нь ганц нүүрс ч биш алт, мөнгө , зэс ялгаагүй. газрын хөрсөн доор байхдаа ердөө л шороо чулуу болохоос эрдэнэ баялаг биш. Бидний ихэнх нь энэ их газар шороогоо яг бэлэн  болсон алтан ээмэг , мөнгөн зүүлт, зэс аяга гэж андуураад байгаа юм шигээ. Нүүдэлчид бид чинь алт мөнгө эрдэнэ баялагыг аян дайны олз, татвар, худалдаа солилцоогоор  авч эдэлж хэрэглэж  тансаглаж байсан болохоос өөрснөө газар ухаж шорооноос метал гаргаж боловсруулж зарж үзсэн биш дээ. Өргөн гэхэд дэндүү өргөн уудам гэхэд хэтэрхий уудам нутагийн маань энд тэнд эрдэнэ баялаг илэрлээ гэхэд дараа нь булаацалддаг  нэг “бэрдийн санаа” биднийг ядууруулаад байна. Эрдэнэтээс өөр дөнгүүр  уурхай байна уу.  Энд тэнд хайгуул хийж  юм оллоо гэхэд дараа нь  яс олсон өлөн ноход шиг булаацалддаг нь ёс болж. Алт мөнгө агуулж байгаа шороог булаацалдах нь ч бүүр дүүрч гэтэл хоёрхон жилийн өмнөөс  хаа сайгүй байгаа” хар шороо”гоо булаалдаж гарав. Өмнөговь аймгийн Таван толгой , Ухаа худаг гэдэг газраас тамтаггүй их шатдаг хар шороо гарч л дээ. Одоо өнөө хар шороог чнь хар манан татуулан ойроор нь урагш нь Хятад руу машинаар  зөөж байна. Сэргэлэн бас ухаалаг  залуучууд байгаа хөрөнгөө нийлүүлэн бас Хятадаас хөрөнгө гуйж төмөр замаар зөөе гэтэл бөөн бэрдүүдтэй тулгарав. Бүүр сүүлдээ үндэсний эрх ашигт харшлана ч гэх шиг. Хар шороог мөнгө болгож ядаж байхад юуны чинь үндэсний эрх ашиг. Хятадаас нааш нь тавьсан төмөр замаар баахан гамин цэргүүд орж ирээд л манай эх орончид мина тавьж хятадын төмөр замыг дэлбэлээд л байдаг хорьдугаар зууны эхний ядуухан зохиол шиг улс төрийн бодлогтон байж таарахгүй ээ. Ер нь өөрсдийнхөө хөрөнгөөр төмөр зам бария гэхэд заавал төр яам ерөнхийлөгч хүртэл явж “түмэн бэрд “босгохын хэрэг юу байна. Нүүрс ачих гэ:ж байгаа сум багийн иргэдийг цуглуулаад л энэ хүртэл төмөр зам, засмал зам  барина.  тортог,  утаагаар ямаа тэмээний нутагийг чинь талхлахгүй та нар зөвшөөрлөө өг гээд л  тэдний зөвшөөрлийг авна биз.  Харин төр юу хийх вэ. Өөрийнхөө хөрөнгөөр 100 тонн буюу ачаатай вогон , чиргүүлтэй машин даадаг жигнэдэг  пүүг улсынхаа хил дээрээ байрлуулчих . Хилээр хятад руу  нүүрс ачсан вогон болгоныг жигнээд л татварын мөнгөө шажигнатал тоолоод сууж байхад болоо бишүү. Хар шороонд юуны үндэсний аюулгүй байдал байхав дээ. Тэнд төмөр зам барихад энд Улаанбаатарт байгаа төр засагт юуны хамаа байна.

Оросын цагаан хаан ийм нэг шийдвэр гаргасан түүх байдаг. Оросын цагаан хааны нутагт хайгуул хийж алт эрдэнэс олж боловсруулсан хүнд түүгээр нь хөшөө босго гэжээ. Тэгвэл Монголчууд Фридландад зэсэн хөшөө өөрсдийн хөрөнгөөр хар шороог мөнгөөр өгч чадсан төмөр зам тавьсан Энержиресурсийн хөрөнгө оруулагчдад ад үзэлгүй ядаж нүүрсээр хөшөө босгох ёстой бусуу. Баттулга сайд энэ их хар шороог чинь Дорнодоор дамжуулан Орос Хятад руу ачаад гаргах төмөр зам тавия, Ганц төмөр зам тавьж чадахгүй төр байгаад яах юм бэ гэж байна. Сайдыг дэмжихийн оронд  баахан бэрд гарч ирээд довтлоод байх юм. Дэмжидгүй  бас хөшөө босгохоо болиё гэхэд ажилд нь садаа болохгүй байхсан. Хар шороогоо урагш нь гаргана  үгүй хойш нь гаргана гэж  хоёр хүн, хоёр нам, хорин сэтгүүлч , далан улс төрч, олон арван сонин телевиз , хөдөлдөг хөдөлдөггүй иргэд,хүүхэд чавганцгүй хэрэлдэж байна. Сүүлдээ бүүр Хятадаас нааш нь төмөр зам тавих гэж байгаа Монголын залуучуудыг  Хятадын тагнуул болгож зарлав, Зээрнээс өөр амьтангүй Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар, Дорнод аймгийн их цөлийг гатлуулан  ,  зүүн хязгаараар улсын хил гарган төмөр зам барих, цааш нь далай  гатлуулан худалдаа хийх гэсэн төрийн сайдыг Оросын тагнуул туршуул , олигархи болгоод явчив. Уг нь Чингэс хаанаас хойш далайг гатлах Монгол төрийн алсын бодлого ганцхан энэ юмсан. Эзэн Чингэсийн цэргүүд сэлэм бариад номхон далайн хөвөөнд зогсож байсан бол,боловсруулсан баялаг эрдэнэс ачсан вогон номхон далайн хөвөөнд зогсож байх ёстой юм л даа. Нүүрс гэдэг хар шороо Монголд хэдий хэмжээтэй байгаа юм бэ. Ус мод элбэгтэй хангайн бүс нутагийг оролцуулалгүй зөвхөн тал говийн цөл нутагт одоогийн хайгуул хийсэн байдлаар 30 сая тонн нүүрс байнаа. 3 сая тонн биш 30 сая тонн шүү.Энэ бол хайгуулын тайланд дурдагдсан албаны тоо. Бас сансраас авсан зурагаар бол энэ их тал говийн чинь элс шороо хатсан хөрсний таван үений нэг нь нүүрсэн давхрага байна гэв. Гучин сая тонн нүүрсээ зараад гурван сая Монголчууддаа хуваагаад нэг үзэе. Даан ч бидэнд хүрз лоомноос  өөр багаж алга. Хар шороо хөрсөн доор ойрхон байна. Зарим газраа  морины уяа , хашааны шонгийн нүх ухахад , гэр хорооллын жорлонгийн нүхний чинээ ухуулаад нүүрсэнд хүрнэ.Би өөрийнхөө сайн мэддэг Төв аймгийн Баян сумын нутгаар жишээ авая. Манай сум Зүүн хойгуураа Бага нуурын нүүрнсний ил уурхайтай, баруун урдуураа Шивээ говийн уурхайн нутагтай залгаа байдаг юм. Энэ зуугаад км газарт Нүүрст хонхорын нүүрсний орд, Гашууны нүүрнсний орд, Багахангайн нүүрсний орд, Цайдамын нүүрсний орд, Төгрөгийн нүүрсний орд гээд л бүүр Шивээ говийн уурхай хүртэл цул нүүрсэн бассейн байна. Энэ их говь тал нутаг чинь баруун урагшаа Өмнөговийн Таван толгой хүртэл үргэлжилсэн нүдэнд ил  харагдахгүй хар шороон далай гээд бодчихдоо. Тэхэд Бид бэрдийн санаа агуулж хармалсаар байх. Хармалсан юм хар нохойн хоол болдогдоо. Энэ их шатдаг хар шорооны чинь дунд хирд том цахилгаан станц байгуулаад Эрчим хүчээр говийн сумаа хангаад илүү гарснаар нь Хятад руу цахилгаан явуулж ч болох. Энэ ч яах вэ миний мэдэх миний  хийх ажил биш. Зарим кампаниуд цахилгаан экспортлоод зарим нь яахав ачаад мөнгө болгоод байг л дээ. Нүүрсэн далай барагдахгүй. Ганцхан бэрдийн шунал гацаагаад мангас бэрд хоёр тулалдаад Монгол хөгжихөөс өнгөрлөө. Хаа сайгүй хэвтэж байгаа хар шороогоо булаалдаж

 Бор саарал илжиг нь урагш нь чангаанаа

 Богдын шавийн дүвчин унзад хойш нь чангаанаа хөө.

Хоёр.  Мангас ба бэрд.

Эртний үлгэрт Мангас Бэрд гэсэн хоёр аймшигтай амьтан гардаг.Авилгач төрийн томчуудыг аль ч төрд мангастай зүйрлэн дүрсэлдэг. Бас нэг ийм зураг байх. Отго жинстэй ноён малгайтай  аварга том хүн мангас, ачаатай тэмээ, морьтой хүн, хоттой хонийг хүн ардтай нь хаман идэж байгаа автономит Монгол төрийн үед бүтээгдсэн нэг зурагийг үзсэнсэн. Ард түмнийхээ бий болгосон хөрөнгийг идэж байгаа энэ зурагийг эдүгээчилбэл үйлдвэр, бизнес эрхэлдэггүй байж тэрбумтан болсон манай томчуудыг харуулсан байж. Урьд нийгмийн үед тэр ноёдыг мангас гэдэг байсан бол өнөөдөр бид авилагч гэж арай даруухан өхөөрдөнгүйгээр дуудах болж. Манайд баялаг их бий. Даан ч ямарч  алт эрдэнэ олоод тэр нь авилагчдын гараар сүлжээгээр урсана. Энэ тухай нүдтэй бүхэнд уншигдхаар чихтэй бүхэнд сонсогдхоор мэдээлж байна даа. Мангасын бас нэг төрөл бол Бэрд. Бэрд гэдэг амьтан мангас шиг идэх хувь  заяа албан тушаал эрх мэдэл байхгүй мөртлөө Мангасаас ч дор амьтан байдаг гэж үлгэрт гардаг. Бэрд шалгасан хоолойтой,хий дүүрсэн тэнгэр шиг том гүзээтэй бөгөөд холойгоор нь дусал ус ширхэг будаа орохгүй мөртлөө бүх юмыг харамлаад байдаг шуналын тулам байдаг. Мангас дарагддаг бол бэрдийн санаа дарагдадгүй гэж үлгэр өгүүлнэ.. Бэрдэд харамлахгүй юм гэж байхгүй далайг хүртэл усан онгоц явахаас хармалдаг. Дэгээд ч Бэрдийн нүдэнд далай харам гэдэг үг гарсан. Хүнд нэг бол мангасын  шунал нэг  бол бэрдийн санаа шүгэлсэн байдаг ажээ. . Бэрд гэдэг амьтаныг эдүгээчилбэл Баячуудад атаархсан пролитариуд, суудал авалгүй хоцорсон улс төрийн хүчин, сонгогдож төр барьж чадаагүй нэр дэвшигч, иргэн хөдөлгөөний зарим  нөхөдүүдийн далд санаатай тун адилхандаа. Далай шиг их нүүрсийг гадагш нь гаргаж хэд гурван доллороор өгөх гэсэн нэгнийхээ хийх гэсэн ажилд садаа болно. Өөрөө хийх байтугай ухаарах толгой,  шингээх ходоодгүй байж бэрдийн санаа  хор агуулна. Сонгосон гишүүд нь мангас болоод, төрд гарч ирэх хувьгүй нь бэрд  болоод хашраачихсан болхоор тэрүү  юм л болуу бөөн хэрүүл.Дэлхийд гуйлагчнаараа гайхуулна. Өгч   чадахгүй мөртлөө авна авна өгөөч өгөөч гэж дандаа гуйлагчин царайлна. Далай шиг шиг их хар нүүрс байна та нар ав л даа. Томчууд нь ч гэсэн манайх ядуу орон биш шүү гээд ханхалзаж явж чадахгүй, тэгсэн мөртлөө тэрүүхэн тэндээ нууж хааж нэг муу  хулгайн наймаа хийж төсвтйн тендерээс мангас шиг идээд л. Хаширсан иргэд нь бэрд шиг хардаад л.. Хажууд нь баячуудыг үзэж чададгүй хөрөнгөнд нь атаархсан коммунист  бэрдийн сэтгэлгээ  төрийн болон бизнесийн цаашлаад улс орны хөгжлийн  тушаа болоод байгаа юм. Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжинэ гээд хөрөнгөө оруулаад ирэхээр нь хөөж туугаад, хэн дуртай нь татвар авна. Төр нь  тогтворгүй татвараар дарамтлана. Гадаадын хөрөнгөтэй хүн мөнгөө оруулбал   10 хувийг нь авна гэнэ, уураа хүрэхээр гэнэт ашиг олов уу 68 хувиа өг гэж шахна. Хэн манай төрд итгэх билээ. “Энержиресурс” Ухаа худагийн  далай шиг хар нүүрсэн  шорооноос ердөө дөрөвхөн хувийг нь гаргах  төмөр зам бария гээд мангас бэрд хоёрыг  тулалдуулав. Харин ухаантай Монгол иргэд бол за хөө ганц портер нүүрс / нэг тонн ачаа ачдаг машин/ дайгаад  тэр төмөр замаар чинь Хятад руу гаргачих  юмсан гэх  байсан юм. Одоо яая гэх вэ Мангас Бэрд хоёрын шунал өвөрлөж ядуугаараа л гуйлга гуйгаад зээл аваад явж байхаас. Мангас болсон авилагчдыг дарж болдог харин ядуурсан, нэгнийгээ хэт баяжчих вий гэсэн атаархал бэрдүүдийг яана даа. Би социализмын бүтээгдхүүн надад бэрдийн сэтгэл байнаа.

Г.Дашрэнцэн.