Хашчулуун

@khashchuluun
125
нийтлэл
4,600,191
уншигдсан
818
сэтгэгдэл

Л.Оюун-Эрдэнэ авлигын эсрэг тэмцэлдээ ялахгүй л бол худгийн манаач болоод дуусна даа

Авлигал бол АН, МАН ялгалгүй үүрлэчихсэнийг хүлээн зөвшөөрөх ёстой. Нэг их сүрхий “Ардчиллынхан төрд байсан бол арай өөр байх байлаа” гэж хуцах хэрэггүй. МАН хэтрүүлжээ гэж ч тавлах шаардлагаггүй. Аль аль нам нь адилхан адгийн шааруудаар дүүрсэн байсныг цаг хугацааны үнэн харуулж байна.

Гагнуурчин

Гагнуурчны аз жаргалтай чанга дуу, байгаа бүхэндээ сэтгэл хангалуун дүр төрх, бүх зүйлийг өөрийн гараар босгож чадсан тэр их итгэл хажуугийн сүүдрэвчин дотроос дүүгтэл мэдрэгдэж байгааг Адъяа анзаарав. Тэр зүгээр л нэг гагнуурчин, гэхдээ зуу зуун саяын орлоготой баян гагнуурчин. Үр хүүхэд, хань ижил, аав ээж, ах дүүсийнхээ өмнө хариуцлагаа зуун хувь ухамсарласан эцэг, бас эр хүн.

МҮОНРТ-ийн Ерөнхий захирал М.Наранбаатар: Бид Монголынхоо гоё сайхныг харуулахыг л хичээнэ

МҮОНРТ-ийн нийт­лэлийн бодлого, техник технологийн шинэчлэл, гадаад харилцаа, уран бү­тээлийн чанар гээд олон үзүүлэлт ард түмний нү­­дэнд ил, мэдрэгдэж бай­даг. Тийм болохоор М.Наран­баатар захиралтай энэ тухай ярилцахыг хүс­сэнгүй.
#нийгэм #нийтлэл

Монголын улс төрийн “Хүндийн төв” 35 намын нэгдэл байх уу...

Эдийн засаг хүндэрч, ёс суртахуун доройтсон энэцаг үед асуудлыг нэг бол хүчээр, эс бөгөөс зөөлөн хүчний бодлогоор шийднэ. Батын Батбаатарын аядуу гуйлт бол сайн хувилбар. Бид одоо улс төрийн бодит үнэнийг олж харах хэрэгтэй. Эрх баригчид, мөн парламентад суудалтай намууд хэрхэн жүжиглэж байгааг харж байна.

Малыг “кэлээр” нь байна уу, хөлөөр нь байна уу, гаргах нь л чухал...

Малыг хөлөөр нь гаргаж зарахыг эсэргүүцээд байгаа хэсэг хүмүүс нь хот суурингийнхан бололтой харагдах юм. Малчид бол заръя л гээд байдаг. Хот суурингийнхны энэхүү эсэргүүцэл нь хотод махны үнэ өснө гэсэн өчүүхэн бодол. Малын үнэ өсч, кг-аар байна уу, хөлөөр нь байна уу гаргаад, гайгүй үнээр зараад эхэлчихвэл “Хөөе, та нарын хот доторх олон том асуудал чинь шийдэгдэнэ”.

Гутерреш юу айлдав

Дэлхий даяараа тахал, дайн хоёрт дөрлүүлж, хоёр хөрш маань голлох үүрэгтэй байгаа ийм цөвүүн цаг үед монголчууд бид өмнөх шигээ байгаад байж болохгүйг дэлхийн дарга ч санууллаа, дэргэдэх сэхээтнүүд маань ч хэлсээр байна.