В.Ганзориг

@ganzorigv
166
нийтлэл
2,839,271
уншигдсан
585
сэтгэгдэл

Бизнесийн үнэлгээ

Бизнесийн идэвхтэй улирал эхэлж, хөрөнгийн зах сэргэн, койн, криптовалют нийгмийг шуугиулан, нэлээд хэдэн IPO дотоод болон гадаадын хөрөнгийн бирж дээр гарах гэж байна. Энэ бүх процессийн өмнө заавал хийгддэг чухал ажил бол бизнесийн үнэлгээ билээ. Энэ сэдвийг онцлон 59 дэх дугаараа өргөн барьж байна. Нэвтрүүлгийн зочдоор ТиДиБи Капитал үнэт цаасны компанийн гүйцэтгэх захирал С.Батчимэг, БДО Монгол компанийн ерөнхий захирал, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтийн тэргүүн Г.Баянмөнх, Райнос инвестмент үнэт цаасны компанийн дэд захирал, хөрөнгө оруулалт хариуцсан захирал Н.Цэвэгмид, Ард Секюритиз үнэт цаасны компанийн ТУЗ-ийн дарга Э.Амарбаясгалан нарыг урьлаа.
#ipo #бизнес #хувьцаа #үнэлгээ #старт ап

Шатахуун онцгой бүтээгдэхүүн мөн үү?

Шатахуун яагаад онцгой бүтээгдэхүүн гэж, шатахууны үнийн өсөлтийн суурь шалтгаанууд юу вэ, үнэ чөлөөлж болох эсэх, Монгол Улс нефтийн үйлдвэртэй болсноор бид хямд шатахуунтай болж чадах уу зэрэг асуудлыг хөндсөн 24 дэх удаагийн синдикат ярилцлага танд хүрч байна. Энэ дугаарын зочид Газрын тосны газрын дарга асан Г.Өлзийбүрэн, Петровис ойл компанийн ерөнхий захирал С.Энх-Амгалан, Шунхлай ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Батхишиг, Киа Моторс Монгол компанийн гүйцэтгэх захирал Б.Баясгалан нар байлаа.Энэхүү нэвтрүүлгийг текст болон видео хэлбэрээр хүлээн авч уншиж бас үзээрэй.
#бензин #шатахуун #шатахууны үнэ #газрын тос #нефтийн үйлдвэр #онцгой бүтээгдэхүүн

Ардчиллын хөрөнгө оруулалт

Синдикат ярилцлага – Эксклюсив 12 дахь дугаараар 2020 оны эдийн засаг, нийгэм, улс төрийг тольдохыг хичээлээ. Нэвтрүүлгийн зочноор Монгол Улсын 21 дэх Ерөнхий сайд, СЭЗИС-ийн дэргэдэх Глобал эдийн засгийн хүрээлэнгийн захирал Р.Амаржаргал уригдлаа. Манай ярилцлагыг та бүхэн видео болон текст хувилбараар хүлээн авна уу. ​
#ардчилал #нийгэм #улс төр #эдийн засаг

Moral Pandemic

This research precisely examined vaccine equity, openness to procurement and distribution, and the social and political impact of Chinese and other vaccines in the region. The report contains research data from 11 countries across three subregions of Asia: Cambodia, Indonesia, Philippines, Thailand, and Timor-Leste from Southeast Asia, Afghanistan, Bangladesh, India, and Nepal from South Asia, and Kazakhstan and Mongolia from Central Asia.
#pandemic #vaccine #transparency #accountability

Үнэ, ханш, гадаад төлбөр тооцоо, төлбөрийн тэнцэл

Хэдхэн хоногийн өмнө болж өнгөрсөн “Монголын Эдийн Засгийн Форум”-ын нэгдсэн хуралдаан “Гадаад төлбөр тооцоо, төлбөрийн тэнцэл, валютын нөөцийн бодлого, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, инфляци” гэсэн сэдвийг хөндсөн юм. Энэхүү хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, ХААН банкны гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа, Үндэсний Статистикийн Хорооны дарга Б.Батдаваа, Монголын газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын мэргэжлийн холбооны тэргүүн Ж.Мөнхнаран нар оролцож мэдээлэл өгснийг сийрүүллээ.
#төлбөр тооцоо #эдийн засаг #ханш #инфляци #төлбөрийн тэнцэл #валютын нөөц

Улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо

Манай нэвтрүүлгийн 53 дахь дугаар танд мульти форматаар хүрч байна. 2020 оны УИХ болон орон нутгийн сонгуулиар эмхлэн байгуулагдсан бүтэц болон 2021 оны ерөнхийлөгчийн сонгуулийг угтаж сексизм, феминизм, хүйсийн тэгш эрхийн асуудлыг хөндлөө. Нэвтрүүлгийн зочдоор УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл нар оролцлоо.
#жендер #улс төр #эмэгтэйчүүд