Дашрэнцэн

@dashrentsen
221
нийтлэл
8,243,196
уншигдсан
10,980
сэтгэгдэл

Зочин ирэхэд дэггүй хүүхдүүд нь чулуудаад, зуудаг нохой нь барьчих гээд...

Юм дэндэнэ дэндэнэ гэхэд арай дэндэх гэж байх юм. Сүүлийн үед Монгол Улсад гадаад орнуудын төрийн тэргүүн, нэр хүндтэй улстөрчид, айлчин гийчин, зочин төлөөлөгч ирэлтгүй боллоо. Учир нь хэвлэл мэдээллийн гол хэрэгслүүд нь хөөж туугаад элдэв өнгийн үнэн, худлаа мэдээ цацна.
#улстөр #нийтлэл

Шартсан эрийг шархадсан цэргүүд шигээ хайрла, хүмүүс ээ

Архинд хордох, шартах гэдэг айхтар өвчин зовлонгоос хүн ардаа гэтэлгээд өгөх юм бол ёстой нэг буян болохоор байна даа. Гурван эр хүний нэг нь архинаас хамааралтай болж шартахын зовлонд тарчилж явна. Үхтлээ шартана, шараа тайлж 100 граммаас эхлэн татчихаад л дахиад ууна.
#нийгэм #нийтлэл

Үр хүүхдийнхээ амь насыг адгуусны хөлөөс аваръя

Монгол наадам түүн дотроо морин уралдаан хэмээх зугаа цэнгэлийн хөлд эцсийн эцэст хүүхдүүд үрэгдэж, томчууд хүүхдүүдийнхээ амь нас, эрүүл мэнд, бэртэл гэмтлээр баярлаж байгаа тухай аль 2002 оноос эхлэн хэд хэдэн өгүүлэл бичсэн.
#нийгэм #нийтлэл

Эрлийз морь, тэмээ, хүн

Монголчуудын ганц мэддэг, чаддаг зүйл бол наадам. Сүүлийн үед морио уралдуулж бөхөө барилдуулж чадахаа больжээ гэж олон түмэн шуугих. Хэдэн морь давхиад ирсэн чинь эрлийз, эрлийз биш гээд хэл ам, хэрүүл тэмцээн болоод явчих юм. Ингээд морь гэдэг адгуус үндэс угсаагаараа ялгаварлан гадуурхагдаж уралдалтгүй боллоо. Эрлийз морь, монгол морь хоёрыг өдийг хүртэл хольж уралдуулж ирсэн юм.
#нийгэм #нийтлэл

Торгох эрхийг шар хантаазтангуудад өгөөд үз

Ямар ч гэсэн тамхины хууль гарчихлаа. За одоо хэрэгжүүлээд байж дээ. Хамгийн түрүүнд тамхи татаад хог хаяад хууль зөрчөөд байгаа нөхдүүдийг хэн маань 50 мянган төгрөгөөр торгох вэ. Хууль зөрчсөн бүхнийг үнэхээр зад торгоод баймаар байна. Өчигдөр Төрийн ордонд болсон сэтгүүлчдийн 100 жилийн ойн баярын хурал ганц, хоёр цагийн дараа л цуглагсад шингэрээд байлаа.
#нийгэм #нийтлэл

Энхтүвшин, Энхбаярыг эзгүйчилж …

Улс төрийн намуудын удирдагчдын явуулга, бодлого ердөө л хувь хүний шинж чанартай адилхан харагдаад байх юм. Тэр нь аливаа сонгууль хаяанд ирхэд юмуу, албан тушаалд өрсөлдөхөд бүүр ч тод илрэх юм. Ерөнхийлөгчийн сонгуульд парламентад суудалтай намууд нэр дэвшүүлнэ. Мэдээж өнөөдөр улс төрийн намуудыг хэн удирдаж байна тэр хүн л ”Ерөнхийлөгч” болохоор хүч, авьяасаа үзнэ гэсэн үг. МАХН-ын хувьд бол эмгэнэлтэй л дээ.
#улстөр #нийтлэл