Батбаяр

@batbayar
218
нийтлэл
10,220,514
уншигдсан
6,832
сэтгэгдэл

Т.Батаарын зун

Сайхан сонгууль болсон, Т.Батаарын сураг гараад. Сайхан наадамласан, Т.Батаар ирээд. Сайхан зусаж байна, Т.Батаартай болохоор. Сайхан намаршина, Т.Батаартай юм чинь. Сайхан өвөлжинө, Т.Батаар хамт байна шүү дээ. Сайхан амьдарцгаана, Т.Батаартай... юу болоод явчихав аа?!?
#нийгэм #нийтлэл

Ганцхан чухал сэдэв

Энэ газар шороон дээр Хүннү, Түрэг нар амьдарч байсан нь олон зүйлээр батлагддаг. Харин монголчууд хаанаас, хэзээ гараад ирсэн нь одоо ч хариултгүй явдаг.
#нийгэм #нийтлэл

Бидний халаасыг хөнгөлөгчид

Боб Арно гэж швед эр байх. “Халаасны хулгайн хаан” цолтой. Халаасандаа хийсэн түрүүвч, бугуйндаа байгаа цаг, хүзүүндээ зүүсэн зангиа, өмдний татуурга бүр тэлээгээ огт мэдэлгүй түүнд алдчихсан улсууд алмайран инээд алдаж, алга ташицгаана.
#нийгэм #нийтлэл

Алдрын оргилд хүрэх арга

Тамхины эсрэг хууль гарлаа. Иргэд дэмжиж байна. Алгаа ташиж байна. УИХ-ын эмэгтэй гишүүд урамтай байна. Ерөнхийлөгч магтаж байна. Тамхины наймаа нууц байдалд шилжиж байна. Хүмүүс тамхиа татаж л байна. Удахгүй эмэгтэй гишүүд архины тухай хууль батлуулах юм байна. Нийгэм уухайлан дэмжинэ. Гэхдээ л бид архидана. Харин хамгийн мууг нь л ууна.
#нийгэм #нийтлэл

Хуруувч хийгээд дуулга

Өнгөрөгч долоо хоногт бас л барилгын кран уналаа. Мэргэжлийн хүмүүсийн хэлснээр одоо хэсэгтээ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй (ХАБЭА)-н сургалтын зар тасрахгүй. Гадаад хэлний сургалтын төв хүртэл ХАБЭА-н хөтөлбөртэй болчихжээ.
#нийгэм #нийтлэл

Туршилтад туйл хэрэгтэй

Нийслэлийн нийтийн тээврийн сүлжээг сайжруулах, ерөөс Улаанбаатарыг тэр чигт нь сайхан болгох Э.Бат-Үүлийн туршилтыг бид дажгүй давсаар өнөө хүрлээ. Тэр чинээгээр төрөлх хотын маань өнгө зүс ч өдөр ирэх тутам дээшилж л байна. Хоёр хөршийн төрийн тэргүүний айлчлалыг далимдуулсан, өдрийн туршид 500 төгрөгөөр хүссэн чиглэлдээ зорчих туршилт зарим хүний толгойг эргүүлж, эгдүүг хөдөлгөсөн.
#нийгэм #нийтлэл