Aanxaa

@aanxaa
256
нийтлэл
9,235,688
уншигдсан
6,960
сэтгэгдэл

ХӨГЖЛИЙН БАНК ЭРЧИМ ХҮЧНИЙ ХӨГЖИЛД

Сүүлийн 34 жилийн хугацаанд хөгжөөгүй салбар

Баруун ба Зүүн

Маш товчхондоо зүүн төвийн үзэл гэдэг нь “Амьддаа биенээ хайрлая” гэсэн утгатай бол баруун төвийн үзэл нь “Аминдаа арчаатай байцгаая” гэсэн утгатай юм. Мэдээж хэрэг аль нэг үрүү нь туйлшрахгүй бүгдээрээ л биенээ хайрлаад, аминдаа ч арчаатай амьдрах хэрэгтэй. Гэхдээ өнөөгийн нийгмийн асуудал нь “биенээ хайрлахгүй” байснаас болсон уу “аминдаа арчаагүй” байснаас болсон уу гэж асуувал арай нэг өөр бодол төрөх вий.

Контрасттай хүүхэн

Тэр гангалах дуртай, хөмсөгөө харлуулж, зовхио цэнхэртүүлж уруулаа ягааруулах хоббитой. Эгэл жирийн байхаас илүү тэнэглэл энэ хорвоод үгүй гэсэн номлолтой, зүрхэндээ тээсэн итгэлтэй. Моодны шил ойлгодоггүй хэдэн авгайтай уулзалдвал харанхуй шөнө хар шил зүүж гангарна.
#чөлөөт цаг #нийтлэл

Чимээгүй ажиллах эрх

Сүүлийн хагас жил, ялангуяа сүүлийн нэг сарын хугацаанд ТВ –ээр хамгийн цөөхөн гарсан мөртлөө гамшигийн үеийг давахад хамаг ажлыг чимээгүйхэн нугалж буй нь уул уурхайн салбар гарцаагүй мөн. Цар тахлын энэ үед “төрийн аврагч” Эрдэнэс ТТ, Эрдэнэт ГОК муухан мэнэжмэнттэй, муухан ажиллаж байсан бол яанаа гэдгийг төсөөлөхөд хэцүү.

ГУТАРЧ БОЛОХГҮЙ ГУРВАН ЖИЛ

Манай нийгэмд хувьсгал явагдаж байна. Энэ цаг үеийн кэйсүүд одоо л сүр сархийгээд, энгийн мэт өнгөрч буйгаас биш хожим дурсахад Монгол улсын хувьд гутарч боломгүй гурван жил өнгөрсөн байх вий.

Үзэн ядалт бол Үзэл бодол биш

Монгол бол орос хятадын дундах “буфэр” улс гэж бүгд мэддэг ч ихэнх нь цаанаа ямар утгатайг ойлгодоггүй, зүгээр л жийрэг болж, хавчуулагдсан улс юмаа гэж бодоод өнгөрдөг. Харин Украйны дайнаар энэ буфэр улс, буфэр бүс гэдэг ойлголт нь яг ямархуу юм бэ гэдгийг жинхэнэ утгаар нь ойлгуулав.