Гандөл

@Gandul
97
нийтлэл
2,345,198
уншигдсан
183
сэтгэгдэл

Э.Болормаа: Би өөрөө оптимист үзэлтэй хүн

Ерөнхий сайдын зүгээс тодорхой хэмжээнд үүрэг хариуцлага ногдуулсан. Түүнийг нь миний хувьд мэдээж хүсч, хүлээн зөвшөөрсөн болохоос биш албадан ажил хийж, хийлгэж байгаа асуудал мэдээж байхгүй.

Т.Бадамжунай хэмээх “МАТРЁШКА”

Онгойлгох тусам дотроос нь олон янзын дүр гарч ирдэг, тэгэхдээ улам жижгэрдэг нь матрёшка хүүхэлдэйний онцлог. Үүн шиг Т.Бадамжунайгийн төдийгөөс өдий хүртэл явж ирсэн улс төрийн замнал, хашиж асан албан тушаалынх нь он цагаар хөөж үзвэл нэг бус нэгжээд дүр дотроос нь гарч мэднэ. Матрёшка хүүхэлдэйнээс ялгаатай нь тэдгээр дүр нь жижигрэх биш улам томрох магадлал нь өндөр гэсэн үг.

Э.Макрон Монголд саатсан ЕСӨН ЦАГ

ОХУ-аас эрчим хүч, БНХАУ-аас хүнсний хараат байдлыг аажимдаа халахад "Гуравдагч хөрш" тэр дундаа Францын оролцоо жин дарж мэдэх дипломат саналыг тэрбээр бидэнд тавилаа.

Цэц рүү очих тэдний зам "засагдлаа". Гэхдээ...

Парламентад ажилласан туршлага нь жин дарах ч Дээд шүүхийн сонгон шалгаруулалтаас гарч ирэх магадлал нь Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нарт бага. Парламентад буюу спикер Г.Занданшатарын "халаас"-нд Д.Одбаяраас сулрах нэг орон тоо бий ч Хуулийн сайд асныг дэмжих үү? эсвэл Ахлах зөвлөхөө дэвшүүлэх үү? гэдэг нь өөрөөс нь гэхээсээ цэвэр МАН-ын бодлогоор явах асуудал.

С.Амарсайхан: Няцахын бол Төр гэж байгаад тэнд зүтгэх хэрэггүй

Шадар сайд С.Амарсайхантай ярилцлаа.

Тэрбумын урамшуулал авах боломж Ц.Даваасүрэн, Б.Жавхлан нарт байна!

Ц.Даваасүрэн, Б.Жавхлан нарын харилцан өөр хоорондоо хаягласан мэдэгдэл тэднийг "Шүгэл үлээгч" болгоод зогсохгүй тэрбум төгрөгийн урамшуулал авах боломжийг ч бүрдүүлж мэдэх үнэ цэнтэй байхыг үгүйсгэхгүй. Гүйцэтгэх ажлын шугамаар л хууль хяналтын байгууллага олж мэдэх боломжтойгоос бусдаар "хөшиг"-ний, "хаалга"-ны" ард цөөхөн хүний хүрээлэлд хийдэг авлига, албан тушаалын гэмт хэргийг "шүгэл үлээгч"-ийн тусламжтайгаар илрүүлж, хариуцлага тооцуулах, урьдчилан сэргийлэх нь энэ хуулийн онцлог, зорилт нь.