У.Хүрэлсүх Л.Оюун-Эрдэнийг зодож гэмтээсэн үү?
"Их тэнгэр" дэх гэртээ нэр хүндээ алдчихсан Ерөнхий сайдыг яах вэ
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлчээр гэнэт доголж, мориноос унав уу, мотоциклиос ойчив уу болоод сошиалаар шуугиж эхэлсэн. Тэрбээр БНСУ-ыг яаран зорьж шинжилгээ өгч, жижиг мэс ажилбар хийлгээд ирсэн тухайгаа 2019 оны тавдугаар сарын 1-нд Төрийн ордонд сэтгүүлчдэд тайлбарласан юм. Сэтгэлзүйн зураглалын хувьд урд хожид байгаагүй тэвдэлт, гэнэхэн инээмсэглэл, толгойгоо маажих зэрэг дүр зураг сонин байсныг нуух юун. Тиймээс ч сайд Л.Оюун-Эрдэнийн амнаас унасан хариулт дэндүү хачирхалтай, тоглоод тохуурхаад ч байх шиг санагдсан. Гэвч хүний өвчнийг яалтай билээ гээд “хөл рүү нь орсон хордлогыг” гайхасгээд өнгөрүүлсэн. Гэтэл “хордуулсан” хүн нь хэн бэ гэх асуудал үүсэв. Төрийн ордонд Төр, нийгмийн зүтгэлтэн, УИХ-ын гишүүн асан шатнаас унаад амиа алдахдаа ноцтой бэртэл үүссэн нь айдас хүйдэс үүсгээд байгаа энэ өдрүүдэд онцгой объектуудыг хариуцан зоригтой шийдвэр гаргаж буй сайддаа санаа зовинолгүй яах билээ. Тэрхүү хөл рүү гүйсэн хордлогоос хойш амралтын өдрүүдэд Л.Оюун-Эрдэнэ сайд БНСУ руу ниссээр байгаа нь эмчилгээтэй нь холбоотой биз. Өөр хардлага буй ч тэгж л бодох нь дээр биз, одоохондоо.
Гэтэл нэг сонин мэдээлэл авлаа. Түүнийг гэмтэхийн урд өдөр Их тэнгэр дэх Ерөнхий сайдын өргөөнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг зодож гэмтээсэн, үүний улмаас УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг тэргэнцрээр авч гарахаас аргагүйд хүрсэн гэнэ.
Хэрэв Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимын сайдаа, журмын дүүтэйгээ маргаж Г.Баярсайханыг цохьсон шигээ эвхэртэл нь оновчтой ганц цохих бус тэргэнцрээр зөөтөл бэртээсэн бол жижиг маргаан биш бололтой. Үнэхээр ч тэр өдрөөс хойш У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарыг хамтад нь хараагүй юм байна. Тэгээд ч түнжин муу байгаад нь тус намын гишүүдийн зарим нь таатай байгаа шинжтэй дэг.
Харин одоо МАН-ынхан У.Хүрэлсүх даргыгаа, Засгийн газартай нь, эсвэл зарим сайдтай нь “явуулах” ажиллагаандаа нэгэнт оржээ. Тиймээс ч өнгөрсөн амралтын өдөр “эвлэрүүлэх зугаалга” гэгч болж байгаа нь тэр. Үр дүнд хүрсэн эсэх нь тун эргэлзээтэй. Намын даргынхаа үгэнд орохгүй гишүүд нэмэгдэж, хориглосон бүхнийгнь хийх гэсэн мэт хөлчүү гишүүд ч нэмэгдэх боллоо. Өчигдөр л гэхэд хоёр гишүүн Төрийн ордонд архи уусан. Түүний өмнө Г.Батхүү агсныг өнгөрсөн тэр хар өдрийн үдийн цайны цагаар Н.Номтойбаяр гишүүний дүү нь Төрийн ордны зүүн талд байрлах “Хөвсгөл нуур” товерийн тавдугаар давхарт ресторанаа нээж гишүүдийг урьсан байдаг. МАН-ын арав гаруй гишүүд тэр нээлтэд оролцсон ч улаан, цагаан дарснаар өөр алкоголь хэрэглээгүй юм гэсэн. Тэндээс Төрийн ордонд ажлаа үргэлжлүүлэн хийхээр орж ирсэн ч халамцуу гишүүний тоо нэмэгдсээр нэг нь лав “кадр тасарчихсан” явна билээ.
МАН-ын дарга хариуцлага, сахилга батыг анхааруулсаар байтал ийн адрах мэт аашилж, танхимынх нь сайд, намынх нь гишүүдээс авлига авсан байж болзошгүй гэх мэдээлэл ээлж дараалан гарч, сөрөг хүчнийхөн бараг өдөр бүр мэдээлэл хийж байна.
Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх үүнийг хүссэн гэж үү? Яагаад тэр гишүүдээ захирч удирдаж дийлэхээ больчихов. Уучлаарай! Тэр өөрөө уураа барьж чадалгүй “дэргэдэх эрдэнээ” зодчихож. Тэр тусмаа намынхаа гишүүдийн бас чиг хайрыг татдаг журмын дүүгээ гэмтэж бэртээсэн тухай нэг бус гишүүн мэдэж байна.
Одоо ил гаргахгүй л болохоос зөрчил нэгэнт эхэлжээ. “Амиа алдахаас айхгүй” гэсэн У.Хүрэлсүх аминаас үнэтэй нэр хүндээ алдчихлаа шүү дээ. Ингэснээрээ удирдан жолоодох хүчээ алдаж байгаа хэрэг. Энэ тохиолдолд У.Хүрэлсүх Л.Оюун-Эрдэнийг яагаад зодсон, Л.Оюун-Эрдэнэ ямар хэрэг тарьж уурлуулсан нь огт хамаагүй. Ердөө л өрсөлдөгчдийнхөө, өөрт нь дургүй хүмүүсийн хүслийг хормын дотор биелүүлээд өгчихлөө. Хэрвээ өчигдөр товлосон МАН-ын Бага хурал болсон бол юу гэгч болох байсан бол. Тэгэхээр өнгөрсөн амралтын өдрийн “Эвлэрлийн зугаалга”-ын үр дүн нь Бага хурлыг хойшлуулсан явдал л байх шив дээ.
Л.Оюун-Эрдэнэ сайдын тэвдэн сандарч “хөлөө хордлогоор” хамгаалсан хошин үзүүлбэрийн цаана маш том олз орж ирсэн юм биш үү. Магадгүй тэр дараагийн Ерөнхий сайд болох тохироо хийхэд л “хохирол нь барагдчихна” шүү дээ.
Яг одоо тэр талаар мэдээлэл хийж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн дүү У.Давхарбаяр тэнд газартайг Л.Оюун-Эрдэнэ сайн мэднэ. Олны хайр талархлыг хүлээсэн, сэтгэлгээ нь задарсан сэргэлэн цовоо Л.Оюун-Эрдэнэ маргааш өглөө У.Хүрэлсүхийн талаар юу бодож сэрэхийг хэн ч таашгүй. Одоо тэр цагийн механизмтай бөмбөг боллоо. Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхэд анхнаасаа тэр булчин л хасах оноо чирээд байсан юм даа. Хэрэг үүсэхгүй ч гэсэн, “хэрэг бишидлээ” шүү, У.Хүрэлсүх ээ!