ТӨӨРӨГДӨЛ

Олон олон дээрэмчин, тоо тоймгүй тонуулч, худал үнэн нь тайлагдалгүй хулгайч улс төрчид ул улаа шагайж, бөгс бөөрөө төнхөлцөж, бас өвөр түрий, түрийвч дансаа нийлэлдүүлэн явдал суудлаа ухалцаж, нэг нэгнийхээ мууг уудалж хэмлэлдэх зуур улс үндэстэн уналт доройтол руу гудайж байна.

Зогсох буюу зогсоох арга байна уу?

—Байна шүү ?! 

—Яаж?

—Үзэл санаа философийн зоримог өөрчлөлт хийх цаг болжээ.Тэгэхгүй бол оройтлоо.

—Данхар төрийг нураах,3 сая гаран хүнтэй улс 7-9 яамтай болох,өмч хувьчлал явуулах,элдэв залилан хийхэд зориулагдсан буруу үйлдлийн голомт болж буй залилангийн сан,даатгал шийтгэлүүдийг зогсоох,татварыг эрс бууруулах,давхардсан татваруудыг тэглэх,төрийн байгууллагуудыг татан буулгах,банкны чөлөөт системтэй болгох улс төрийн нам хэрэгтэй байгаа юм.

—Халамжаар угжиж хүнийг унтаа залхуу унжгар хийморь лундаагүй  болгодог марксист философи сүүлчийн зогсоолдоо иржээ.

—Хорин хоёр толгойтой хотгоолжин хорт(22 яам 22 сайд,22 дэд сайд,250 гаруй тамгатай хүнд сурталт төрийн байгууллага)МАНгасаас салж байж саруул ухаан,эрүүл бодлын цог үүснэ.

—Иймийн тулд АН арван таван толгой,улс төрийн зөвлөлийн 22 хомхойгоо тараа!Ерөнхий нарийнаа зайлуул!ерөөсөө ч(15 дэд дарга,УТЗийн 22 гишүүн) хэрэггүй.

—Бас нам дотор буй болгосон хуваагдал ялгаварлан гадуурхлын үндэс болсон бүх холбоодоо татан буулга! Хатуу гишүүнчлэлгүй болчих.

—Сонгогчдод эрх,эрх чөлөөг нь өгөөд орхи! Тэд ажил амьдралаа айдас хүйдэсгүй хийж өөдлөг!

—Засаглал тэднийг хамгаалах үүрэгтэй эрх чөлөөт тогтолцоог даллъя.

Хүн бүр өөр өөрийнхөөрөө бие бие нээ хохироохгүй амьдрах эрхтэй.

Иргэн баян болох нөхцөл бүрдвээс үндэстэн өсөн торниж өөдрөг сэдэл дэлгэрэх болно.

—АН даруй ээлжит бус их хурал хуралдуулж удирдлагадаа өөрчлөлт хийхгүй бол дэвшүүлж буй санаа хэрэгжихгүй.

—Намын даргаа өөрчлөх ёстой.

Хөөрхий зайлуул тэр багалзуурдуулчихсан.

—15 толгой гэж би яах гэж хэлэв?!

—ЗХУ(КГБтэй үедээ 15 респупликтэй байв)Өнөөдөр АН-д,энэ улсад ФСБ-н бодлого нэвт шургалсан.

—Цагаан морин жил,1990 онд эрх чөлөө даллаж,Кремлээс салгаж авсныг минь устгах холын санаа хэрэгжиж байна.

Хүн бүр тун сайн ухамсарлан бодож сэхээрэх хэрэгтэй байна даа!!!

                2023-12-13нд

     Догмидын Сосорбарам