Төрийн тэргүүн, Ерөнхий сайд хоёр маань завгүй байгаа. Тасралтгүй ажиллаж байна. Худлаа гэвэл хар.

ТӨРИЙН ТЭРГҮҮН

-Юу хийж байна даа?

-Хэвтэж л байна

-Юу хийх гэж байна?

-Жоохон байжаагаад нөгөө тийшээ харж хэвтэнэ дээ.

Төрийн тэргүүн маань Цогттайж гуай шиг ардынхаа дунд явдгаараа алдартай. Ялгаа нь Цогттайж гуай ардаа дуурайж алаг морь унасан, Ерөнхийлөгч гуайг ард нь дуурайж нь цоохор дээл өмсөх шахсан. Аль нь трэнди байна даа. Одоо нэг шинэ төрсөн хүүхэд нэр өгвөл гоё. Эмэгтэй хүүхэд таарангуут зориуд Элбэгдорж хэмээсүгэй энэ тэр. 

Гэхдээ мань хүн энгийн харагдмаар байгаагаа пиар багтаа илэрхийлсэн байж магад. Нэг үйлдэл хийнгүүт л тэд өөр нэг хүний зурагтай эвлүүлж “ийм энгийн” гэх зэрэг тайлбартай фэйсбүүк дээр тавиад байгаа. Нэг дарга нүцгэн гараад явчуул Ерөнхийлөгч арьсаа хуулж зурагаа авахуулах юмуу хаашайн.

Ерөнхийлөгч маань сая дөнөн үхрийн цагаар дээлгүй, бүр толгой нүцгэн явж ардынхаа сэтгэлийг чилээлээ. Хүүшээ малгайгаа өмсөөсэй, яанаа нүцгэн байгаамуудаа, хоёр пиршгий идсэн хүн шдээ гэсэн коммэнт хаа сайгүй. Ерөнхийлөгч маань байн байн репорт өгч баймаар байна цаашдаа. “Ард түмээн, за би нь цай цүй холдоогүй ээ, давсаг бөөр ч чинэсэн зүйлгүй сайн явж байнаа...” ч гэдиймуу.

Одоогийн байдлаар Ерөнхийлөгч маань эмлэгүүдээр гэнэт айлчилсан, дөрвөн есийн хүйтнээр айлд хар цай уусан, утааны эсрэг онц байдал зарламаар байгаагаа хэлсэн... гэх мэт ажлуудын ард гарчихаад байгаа. Давос бол яахав дээ. Тийшээ явах нь ч ажил, явахгүй байх нь ч бас ажил. 

Ер нь ажлын үр дүн заавал маргааш гаржаах ёстой юм уу. Жишээ нь, 2040 онд нэг өдөр гэнэт эдийн засаг сайжраад, ОУВС-аас “Энэ нөгөө Баттулга гуайн Дорнодод уусан хар цайны үг өгөөж юм шүү дээ” гэх ч юм билүү. 

ЕРӨНХИЙ САЙД

-Та юу хийж чадах вэ?

-Нүх ухаж чадна

-Өөр?

-Ухсанаа булж чадна

Тэр мөн л завгүй бужигнаж байна. Татвар нэмэнгүүтээ хаслаа. Бинзээний үнэ барингуутаа тавьлаа. Лексус өгөнгүүтээ загналаа. Зуух тараах шахангуутаа болилоо. Ард түмэн алга нижигнүүлэн ташиж байна. Буруу газар ухаж загнуулангуутаа буцаагаад булж алга ташуулж байгаа Засгий газартаа амжилт!Цагтаа Ленин багш сахлаа хусахы нь хараад суужээсэн хүүхдүүдийг яагаа ч гүй тонгорогоо далд хийсэн гэдэг. Бид баярлаж явах ёстой байх. 

Ерөнхий сайдын маань арга барил угаасаа тодорхой байдаг нь Шадар сайд байхаас л ил болсон зүйл. Тэрээр Шадар сайдын цаг гэдэг теле зохиомж олныг хийсэн хүн. Дугаарын оролцогчид солигдохоос биш сюжет нь 1. Олон дарга цуглуулж загнах, 2. Нэгийг нь онцолж бут ниргэх, 3. Цэргийн хувцтай хөдөө явж байгаагаа гаргах, 4. Ард түмний төлөөлөл болсон нэг ядарсан хүн үнсэх гэсэн дарааллаар тавигддаг байв. Одоо ч мөн арга барил нь ил бөгөөд удахгүй Зам тээврийн сайдаараа “Зам чимэглэнэ” гэж хэлүүлэнгүүтээ, Байгал орчны сайдаараа Богд ууланд алтан хөшөө бариулах шийдвэр гаргуулангуутаа гэх мэт зүйл хийлгээд тус тус загнах нь тодорхой байна.Уг нь сайд нараа ингэж ардаас нь биш Гарьдхүүгийн Баярсайханыг яасан шиг урдаас нь цохивол зардал нэлээн хэмнэхийм даа. 

Гэснээс О.Магнайгийн мэдэгдэлд итгэх юм бол Засгийн бүх яамд 2018 оны лексус захисан нь тодорхой болжээ гэхээр байна. Энийг авахуулчих хэрэгтэй. Тэгээд загнаад яваад байхад наадам хүргэчийшд.

Ер нь заавал шинэ юм хийжээж ард түмэн баярлах ёстой юм уу? Цаг хугацаагаар аялаад баярлаж болдгийг харууллаашд. Энэ их бужигнааны дараа татвар нэмээгүй 3 сарын өмнөх, бинзээн яагаа ч гүй нэг сарын өмнөх байдалдаа эргэж ирлээшд.

Ер нь ч ард түмний хүслийг гүйцээхээс илүү яах ёстой юм! Ард түмэн боль гэлээ болилоо, битий боль гэлээ битий болилоо.

ХОЁР ДАРГЫН ХАМТАРСАН АЖИЛЛАГАА


-Яахлээрээ би бүх хуушуураа зарчаад мөнгөгүй байдийн?!

-Би тэгвэл бүх ундаагаа зарчаад мөнгөгүй байна!

-Наадах чинь миний мөнгө байна!

-Үгүй чи дөнгөж сая миний сүүлийн ундааг уулаашд. Миний мөнгө!

Энэ хоёр маань хамтраад ажиллавал баллахаар харагдаад байгаан. Тийм түүх бий шүү дээ. Монгол тулгатнаар хэчнээн сайхан зэрэгцэж суугаад муу Гарьдхүүг шооллоо доо. Дараа ньтүймэрт хамт яваад түймрийг ч ёстой болгож тавьж байсан даа, юмаар балбаад. Тэгээ л үндсэндээ ахиж түймэр гараагүй... вилүү яалаа?