Ц.Нямдорж сайд Ц.Амгаланбаатарыг үлдээж, Э.Бат-Үүлийг нэрлэсний учир
Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёр нь хэргийн захиалагчтай холбоотой юм байна. Тийм болохоор эхлээд захиалагчийн хэргийг шалгаж байсан ажлын хэсгийг тараасан, одоо энэ хоёр хүнийг хуулийн байгууллагын хараа хяналтаас холдуулах гэж байна. Шоронгоос суллагдсан тохиолдолд амь насанд нь эрсдэл учирч болохоор нөхцөл байдалд байна.
Ирэх баасан гаригт /2021.05.14/ УДШ Зоригийн хэргийн яллагдагч Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг ялаас чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцэнэ. Эрүүдэн шүүсэн хэргийг шүүхээр шийдвэрлэсний дараа Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын өмгөөлөгч “шинээр илэрсэн нөхцөл байдал” нэрээр УЕП-т хүсэлт гаргаж, тэндээс томилогдсон прокурор нь хэргийг хянуулахаар УДШ-эд шилжүүлсэн юм байна. Хэрэгтнүүдийн хувь заяа Дээд шүүхийн шүүгч нарын гарт иржээ. Тийм учраас Ц.Нямдорж сайд шүүх хурлын өмнө юу ч хийхэд бэлэн байна.
Өчигдөр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын 100 хоногийн тайлангаа тавьж, ЗГХЭГ-ийн дарга Ц.Нямдорж тайзыг эзэгнэв. Ингэхдээ тэр ганцхан зүйлийг ярьсан нь С.Зоригийн хэрэг. Хэргийн захиалагчаар Э.Бат-Үүл шалгагдаж байсныг дахин дахин сануулав. Өмнө нь Т.Чимгээ нарыг “эрүүдэн шүүсэн” гэдэгт итгэлтэй байсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ өдөр “С.Зоригийн хэргийг зохиосон” гэж зарлав. Ингэх гэж л Ц.Нямдорж энэ Засийн газарт орсон юм байж.
Ц.Нямдорж сайд “Ц.Амгаланбаатар гэдэг хүн 2014 оноос хойш Э.Бат-Үүлийн нэрийг яриад яваа. Ажлын хэсгийнхэн 2016 оны есдүгээр сарын 2-нд Э.Бат-Үүлийг яллагдагчаар татаад хорь хоногийн дараа сулласан. Ядаж ганц удаа ч болов байцаалт аваагүй” гэж ярьсан нь цаад шалтгаан нь энэ хэргийн ард Э.Бат-Үүл бий гэж хэлэхийг хүссэн бололтой. Тэгж итгэхэд хүрсэн шалтгаан нь Ц.Амгаланбаатар юм байна гэж ойлголоо. Ц.Амгаланбаатарын мэдүүлгээр Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хэлмэгдүүлсэн гэж ярьдаг хүн “Э.Бат-Үүл энэ хэргийн захиалсан” гэж хэлсэнд нь итгэх ямар шалтгаан байв? Ямар шалтгаанаар Ц.Амгаланбаатарыг ганцааранг нь "гэмт хэрэгтэн" гэж үлдээгээд, Э.Бат-Үүлийг хамсаатан болгов?
Яг үнэндээ “эрүүдэн шүүсэн” хэргийг Ц.Нямдорж шударга учраас илрүүлчихсэн юм биш л дээ. С.Зоригийн хэргийг шалгах явцад хуулийн байгууллага, ажилтнуудын зүгээс хэргийн сэжигтэн, холбогдогч, гэрч нарт хөндлөнгөөс нөлөөлсөн, хүчээр мэдүүлэг өгүүлсэн, айлгасан, дарамталсан зүйл гарсан эсэх талаар прокурорын байгууллага /ганц Г.Эрдэнэбат биш/ байнга хяналт шалгалт тавьж байсан. Тухай бүрт нь “тийм зүйл гараагүй” гэж мэдүүлж байсан. Хяналтаас гадуур үлдсэн ганц зүйл нь гүйцэтгэх ажлын материал байсан. 2018 оны арванхоёрдугаар сард эрүүдэн шүүсэн хэргийг илрүүлээд, хавтаст хэрэг нээгээд, шалгаад явж байсан. "Хуулийн байгууллага өөрөө өөрийгөө цэвэрлээд явж байсан энэ ажлын дундуур Ц.Нямдорж сайд орж ирээд нийтэд зарлаад, улс төр болгоод явсан” гэдгийг УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбат хоёр жилийн өмнө хэлсэн. Ц.Нямдорж сайдыг төрийн ордонд ХБХ зохион байгуулж, бичлэг үзүүлсний дараа Л.Мөнхбаясгалангийн “Цензургүй мэтгэлцээн”-д орохдоо тов тодорхой. Харамсалтай нь мэтгэлцээний нөгөө оролцогч болох Ц.Нямдорж сайд тэр өдөр мэтгэлцээнд ирээгүй. Харин ар хударгаар ярихдаа бол гаргууд л даа.
Бас нэг сонирхолтой нь, Ц.Амгаланбаатар ял авсныхаа дараа "хоногоо хасуулна" гээд ажил хийх хүсэлт гаргаад явж байсан. Гэтэл тэр үед "хорих ангид нэвтрэх боломжтой" (энэ тодорхойлолтыг мартаж болохгүй) хүмүүс Ц.Амгаланбаатар дээр орж уулзсан. Дараа нь түүнд өмгөөлөгч гаргаж өгсөн. Түүний дараа Ц.Амгаланбаатар нь Ц.Нямдоржид захиа бичсэн. Захианд “Би Зоригийг алаагүй. Бат-Үүл, Булган хоёрыг танихгүй. Содомдаржаа, Чимгээ гэх хүмүүс энэ хэрэгт ямар ч хамааралгүй. 1998 онд би 16 настай хүүхэд байсан. С.Зориг болон Отгонбаатар нарыг хөнөөсөн хэрэгт хилсээр яллагдсан энэ хүмүүсийг цагаатгаж өгнө үү” гэсэн байдаг. Захиаг Ц.Амгаланбаатар өөрийн гараар бичсэн эсэх нь тодорхойгүй ч Ц.Нямдорж сайд энэ захиаг олон нийтэд үзүүлсэн. "Энэ хүмүүсийг хэлмэгдүүлчихлээ" гэж ярьсан.
Гэхдээ тэр үед сайд өөрөө, өөр нэг хэргээр шалгагдаж байсан. Хорих ангид нэвтэрч, хэргийн гүйцэтгэгч нартай уулзсан хүмүүсийг “захиалагчийн хэргийг шалгахад саад учруулсан” гээд тусад нь хэрэг үүсгээд шалгаж байсан. Эхлээд тэр хүмүүс яагаад ингэснийг, Ц.Нямдоржийг яагаад ингэж яриад байгааг шалгах, мөрдөн байцаалт явуулах хэрэгтэй гэдгийг Г.Эрдэнэбат прокурор тэр үед анх удаа нийтэд хэлсэн. Гэтэл өнөөдөр Ц.Нямдорж сайд энэ хэргийн шалтгалт яасан ийсэн талаар огт ярихгүй байгаа. Ямар ч байсан Хууль зүйн сайдаар эргэж томилогдонгуутаа захиалагчийн хэргийг шалгаж байсан ажлын хэсгийхнийг бүгдийг нь тараасан. Үүнийг бүгд мэдэж байгаа.
Ц.Амгаланбаатарын хувьд Э.Бат-Үүлийг танина, танихгүй гэсэн зөрүүтэй үг яриад байгаад ч учир шалтгаан бий байх. Учир нь тэр хүн хэргийн захиалагчийг мэдэхгүй юм байна. Тэгээд тухайн үед сонсож байснаараа Э.Бат-Үүл мөн, биш гэж ярьсан байх. Гэвч ажлын хэсгийнхэн, хэрэгт хяналт тавьсан прокурорын хэлдэг нэг л зүйл бий. Энэ хүмүүс хэргээ хүлээсэн, хүлээгээгүй нь хамаагүй. Бид энэ хэргийг хэрэгт тэр хүмүүсийн өөрсдийнх нь мэдүүлгээр биш, өөр бусад нотлох баримтаар нотолсон гэдэг. Тэгэхээр тэр нотлох баримтуудыг эхлээд үзүүлмээр байна, Ц.Нямдорж сайд. Хэргийн материалыг, өөртөө зориулж нууцаас гаргаад, өөрт ашигтай гэснээ л сугалж яриад байж болохгүй. Аль нь нотлох баримт мөн, аль нь биш гэдгийг ялгаж салгах ёстой.
Хоёрдугаарт, “эрүүдэн шүүсэн” гэх бичлэг дээр Ц.Амгаланбаатарын Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёроос нэхээд байсан нэг л зүйл бий. “Хэргээ хүлээ” гэж. Мэдээж нөгөө хоёр хүн хэргээ хүлээгээгүй. Б.Содномдаржаа нь өөрөө алсан гэж хүлээгээгүй ч “энэ хүмүүс алсан, ингэж тэгж хөнөөсөн” гэдгийг нэгд нэггүй ярьсан байдаг. Тэглээ гээд Б.Содномдаржаа гэмт хэрэгтэн биш гэсэн үг биш. Өөр бусад нотлох баримтаар хэрэгт холбоотойг нь нотолсон гэдгийг прокурор хэлсэн. Т.Чимгээ нь бол угаасаа хэргээ хүлээгээ ч үгүй. Тэгэхээр Ц.Нямдорж сайдын яриад байгаа “Эрүүдэн шүүх замаар хэрэг хүлээлгэсэн” гэдэг нь ор үндэсгүй зүйл болж байна. Үүнийг шалгахын тулд шүүх ямар нотлох баримтад үндэслэж шийдвэрээ гаргасан бэ гэдгийг олон нийтэд баримтаар үзүүлэх ёстой. Ц.Нямдоржийн амаар биш... Тэгсний дараа үнэхээр Ц.Нямдоржийн яриад байгаа шиг “хэрэг зохиосон уу”, эсвэл хэргийг хөдлөшгүй нотолсон уу? гэдэг тодорхой болно. Ядаж энэ хэрэг дээр ажилласан прокуроруудыг дуудаж асуух ёстой. Одоо болох УДШ-ийн хуралдаанд оролцуулах ёстой
Гуравдугаарт, хэрвээ Ц.Нямдоржийн хэлснээр энэ хэргийг зохиосон юм бол (одоо бүр Ерөнхий сайд нь итгэчихсэн) сайд яагаад Ц.Амгаланбаатарыг үлдээгээд, "Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёр л хэлмэгдсэн” гэж ярих болов? Ц.Амгаланбаатар тэгвэл хэн болох вэ? Эндээс харвал хэргийн холбогдогч нарт ямар нэг ялгаа зааг байна. Тэр нь захиалагчийг таних, танихгүйн л асуудал байх. Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёр нь хэргийн захиалагчтай холбоотой юм байна. Тийм болохоор эхлээд захиалагчийн хэргийг шалгаж байсан ажлын хэсгийг тараасан, одоо энэ хоёр хүнийг хуулийн байгууллагын хараа хяналтаас холдуулах гэж байна. Шоронгоос суллагдсан тохиолдолд амь насанд нь эрсдэл учирч болохоор нөхцөл байдалд байна.
Хэргийг шүүхээр шийдвэрлэснээс хойш Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн байнга асуудаг нэг зүйл бий. “Хэргийн гүйцэтгэгчдийг олсон юм бол захиалагчийг нь хэл” гэж ажлын хэсгийнхнээс нэхдэг. Тэгвэл прокурорын орлогч Г.Эрдэнэбат 2019 оны дөрөвдүгээр сард “Цензургүй мэтгэлцээн”-д орохдоо “Захиалагчийн хэрэг дээр шинэ нотлох баримт олдоод яллагдагчаар татчихсан. Жил гаруй болж байна” гэж ярьсан. Цаг хугацааны хувьд Ц.Нямдорж сайдын ажил авсан үетэй давхацдаг. Хэргийн захиалагчийг илрүүлэх нь Ц.Нямдоржийн өөрийнх нь үүрэг байсан гэсэн үг.
Хоёрдугаарт, өчигдөр “Засгийн газрын 100 хоног”-оор мэдээлэл хийхдээ ч Ц.Нямдорж сайд бас л “С.Зоригийн хэрэг гэх энэ зохиомол хэргийн талаар би “Өдрийн сонин”-д нийтлэл бичсэн чинь өнөөдрийг хүртэл нэг ч хүн хариулт өгсөнгүй. Би үнэнийг бичсэн учраас хэн ч хариулж чадахгүй байна” гэж ярьсан. Гэтэл нөгөө “хонгилын түүх, яргын хэрэг” гэж нэрлээд байгаа энэ асуудлаар нь хариулт өгөх, ярих ёстой бүх хүмүүсийг Ц.Нямдорж өөрөө бүгдийг нь гар хөлийг нь хүлээд, ам хэлийг нь таслаад шоронд хийчихсэн шүү дээ. Тийм байж яг хэнээс хариулт нэхээд байна вэ?
Наран
Bi
ABCD-korea-gaas
иргэн
Ц НЯМДОРЖООС АСУУХ БИШ БАЙЦААЛТ ХИЙХ ХЭРЭГТЭЙ БАЙХГҮЙ ЮУ ...
Зочин
ЗОЧИН
Ц НЯМДОРЖИЙГ ШАЛГАХ ХЭРГЭТЭЙ
Ц НЯМДОРЖИЙГ ШАЛГАХ ХЭРГЭТЭЙ
Зочин
ЗОЧИН
Зочин
Зүйр үг яахаараа ийм голтой бнаа
zochin
1
Зочин
иргэн
Зочин
Зочин
Зочин
Хуяг
Зочин
яагаад
яагаад
?
Зочин
Зочин
Зочин
Зочин
Иргэн
Зочин
Чааваас сэтгүүл ч нэртэй , яанаа
Зочин
Зочин