Толгой
Залагдсан толгойнууд нь баян толгойнуудаас хандив дэм авч зайдлах толгойнуудаа худалдаад авдаг учир манайд сонгууль сонгууль биш наймаа хуйвалдаан болоод явчихна. Хуйвалдаанаар сонгогдсон гишүүн толгойнууд ивээн тэтгэж, ивээлдээ багтаагч баян толгойнуудаас авсан хандиваа төлөхдөө худалдаж авсан толгойнуудаа дахиад л ичгүүргүйгээр мөлжинө. Мөлжүүлсэн толгойнууд мөнх бусыг үзэх дөхнө. Улны толгойнууд бол үхрүүд гэж хатан толгойтонд зэмлүүлнэ.
Тавантолгой, Оюутолгой… олон толгой бий. Энэ толгойнуудаас болж хэл ам, хэрүүл уруул болж, атаа жөтөө нэрдэг толгойнууд ч байна. Нэрсэн атаа жөтөөндөө хөлчүүрэн солиорч эхэлнэ.
Манай улс 71,3 сая толгой мал, 3 457 548 толгой хүн амтай болжээ.
Дэлхий дээр 195 улс үндэстэн амьдрахын зэрэгцээ дэлхийн хүн амын тоо толгой 8 тэрбум болон өсөж буйн нэг нь 3 457 548 толгой хүн амтай Монгол улс бөлгөө. Үүнээс 1 475 895 толгой сонгогч 2020 онд УИХ-ын 76 толгойг сонгосон.
Гэтэл илд, сэлэм барьсан бас хайруулын тавган дээр сууж онжигоо халаангаа балин гусдаг, янз бүрийн толгойнуудаас зөрчил илрүүлдэг, давс шиг гашуун угаадсанд дуртай, мөн МАН-ыг ойлгож хамтардаг АН гэх мэт шал далий толгойнуудыг толгой дээрээ залчихсан. Залсан толгойнуудаа залагч толгойнууд заримдаа завсар зайгүй загнана, муулна бас тал тохой тахаа ч мартахгүй.
Залагдсан толгойнууд нь баян толгойнуудаас хандив дэм авч зайдлах толгойнуудаа худалдаад авдаг учир манайд сонгууль сонгууль биш наймаа хуйвалдаан болоод явчихна. Хуйвалдаанаар сонгогдсон гишүүн толгойнууд ивээн тэтгэж, ивээлдээ багтаагч баян толгойнуудаас авсан хандиваа төлөхдөө худалдаж авсан толгойнуудаа дахиад л ичгүүргүйгээр мөлжинө. Мөлжүүлсэн толгойнууд мөнх бусыг үзэх дөхнө. Улны толгойнууд бол үхрүүд гэж хатан толгойтонд зэмлүүлнэ.
Улны толгойнууд аа! гэж
Ухаарах ч өдий биз дээ?
Хорин дөрвөн оны согуулиар хохирлоо ихэсгэх үү? багасгах уу?
Өөрсдөө мэд дээ, өрөвдөмөөр хөөрхөн янз бүрийн толгойнууд аа.?!
Энэ толгойнуудын зарим нь Оюутолгойд орж ирсэн гадны хөрөнгө оруулагч толгойнуудыг хяргачих гээд лайтай. Сонгогч толгой нарын сонгосон толгойнууд тавантолгойгоос нүүрс хусаад толгой нь хав хар болчихсон яваа.
Өөд нь хаясан чулуу өөрийн толгой дээр гэгчээр хамаг гай гамшиг нь сонгогчдын өөрсдийнх толгой дээр л бууна, тэгсээр ч өдөө хүрсэн.
Толгой зөв бодохгүй өөрийн гэсэн толгойгүйгээсээ болж толгойнууд далийж, нүд нь хөлхтөнө.
Ертөнцийг онож харахгүй толгойнуудын толгой эргэнэ.
Эрх мэдэлтнүүдэд дарлуулж эргүүтсээр л байх уу? Толгойнууд аа!?!?
2023-10-16
Улаанбаатар