ОРЧИН ҮЕИЙН ЭЗЭН ХААД
Түүхээс үзэхэд Эзэн хаанаасаа урвасан ард түмэн өөдөлсөнгүй. Эзэн хаантайгаа нэгдэж, шинэ бүгд найрамдах улс байгуулсан ард түмэн эв нэгдэлтэй хөгжиж өөдлөн дэвжжээ.
Хорьдугаар зуунд улаантны харгис дарангуйлалын үед сургуулийн багш нар бидэнд заахдаа “Эзэн хаад бол ард түмнээ дарангуйлагч, ард түмнийг мөлжигч, ангийн дайсан” хэмээн улиглан ухуулдаг байсан. Энэ бол улаантны худал ухуулга байжээ. Эзэн хаад бол ард түмнээ аврагч, ард түмний эцэг, ард түмнээ өмгөөлөн хамгаалагч, төр ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч эрхэм дээд удирдагч байсан ажээ.Эзэн хаад удам угсаагаараа олон зууны турш төр ард түмнийхээ төлөө зүтгэж тоо томшгүй гавьяа байгуулсан түүхтэй байдаг.
Японы эзэн хаад хоёр мянганы турш, энэтхэгийн хаад таван мянганы турш, тайландын эзэн хаад олон мянганы турш, британий эзэн хаад мянган жилийн турш, монголынэзэн хаад мянган жилийн турш төр түмнийхээ өмнө үлэмж их гавьяа байгуулсан байдаг юм. Эзэн хаадын бүтээсэн орд харш, цэцэрлэг , хот байгууламж, сүм дуган, шүлэг найраглал, ном бүтээл эдүгээ хүн төрөлхтөнд хадгалагдан үлдээд дэлхийн үнэт дурсгалын зүйл болсон. Энэтхэгийн Ашок хаан, монголын Хубилай хааны үед бүтээсэн бурханы сүм хийд , судар ном, уран барилга, хот байгууламж, усжуулалтын суваг, худаг цөөрөм олон зууны турш ард түмэнд ашиг тусаа өгсөөр л байна. Энэтхэгийн шах Жаханы байгуулсан Таж Махал ертөнцийн найман гайхамшгийн нэг болоод байна. Монголын Хүлэгү болон Хазан ил хаадын үед бүтээсэн хот байгууламж, одон орны байгууламж, Исламын сүм дуган, номын сан, ном судар, халуун усны газар, худаг ус ард түмэнд ашиг тусаа өгсөөр л байна.Эзэн хаадын бүтээсэн үйлс хүн төрөлхтөний томоохон соёлын үнэт дурсгалын зүйл болж хойч үедээ уламжлал болон үлдсэн байна. Их Монгол улсын алтан ургийн эзэн хаадууд оросын Алтан орд улс, Хятадын Юань улс, Ираны ил хаант улсуудыг үндэслэн байгуулж байлаа.
Дэлхий нийт хүчирхэг хаадын түүхийг сайн мэднэ. Өрнөдийн эзэн хаан Францын 14-р Людовик, Напольен Бонапарт, Испаний 2-р Филипп, Английн Вильгельм, Ричард, Виктория, Германий 2-р Вильгельм, Оросын Петр, Екатерина, Александр, Шведийн Карл... дорно дахины эзэн хаан Монголын Чингис, Хубилай хаан, Манжийн Нурхачи, Энх Амгалан хаан, Японы Мэйжи, Хирохито, Туркийн Осмон, Сулейман хаан, Арабын мамлюкууд гээд нэрлээд байвал их олон болно. Эдгээр хаад бүх эрх мэдлийг гартаа авч хүчирхэг арми байгуулжэх орноо нэгтгэж, газар нутгаа тэлж, бүтээн байгуулалт, урлаг, шинжлэх ухааныг хөгжүүлж хүчирхэг улсыг байгуулсан байдаг. Франц улсад Бурбоны удам олон зуун жил хаанчилж тус улсын сүүлчийн эзэн хаан 18 дугаар Людовик 1815-1824 онуудад хаанчилж 68 настайдаа таалал төгссөн. Германд 843-876 онуудад немцийн Людовик хаанаас эхлээд1918 оны Вильгельм хоёрдугаар хаан хүртэлгерманийхаад улс орноо хүчирхэг болгож байлаа.Эртний уламжлалт хаант засаглалтай Франц, Герман орнууд хааны тогтолцоог хадгалж үлдээхийн оронд халж хориглосон нь их л буруу шийдвэр байлаа. Тэд Англи мэт Үндсэн хуульт хаант засаглалтай байсан бол зөв болох байлаа. Харин Испанид Бурбоны удам удаан жил хаанчилж анхны эзэн хаанаар Фердинанд, Изабелла нар 1479-1516 онуудад хаанчилж үүнээс хойш таван зууны туршид одоо хүртэл эзэн хааны тогтолцоог хадгалан үлдсэн нь ухаалаг төрийн шинж юм. Орчин үеийн Испаний эзэн хаан бол Хуан Карлос 1975-2014 он хүртэл хаанчилж байсан юм.Эдүгээ Испанид 2014 оноос эхлэн Филипп зургадугаар хаан ширээнээ заларч байна.
Арван ес, хорьдугаар зуунд өрнөд европын зарим улсуудад эзэн хааныг хөнөөвөлард түмэн амар сайхан жаргана хэмээн үздэг буруу үзэл ноёрхож байв.Тэр үедхувьсгалчид хэмээн өөрсдийгөө нэрлэсэн харгис хүмүүс гарч ирж зэр зэвсэг, тэсрэх бөмбөг бариад эзэн хааныхаа эсрэг хайр найргүй дайтаж ард түмнийхээ цусыг далай мэт урсгаж байлаа.Тэд алан хядах ажиллагаагаа ангийн тэмцэл, хүн алж хүрээ талсныгаа хувьсгалхэмээн зөвтгөж байлаа.Түүхэнд харгис хаан цөөн ч гэсэн гарч байсан. Гэхдээ ихэнхи хаадууд ард түмнийхээ эцэг нь болж байлаа.Өрнөдийн орнууд нэгэн үе Францын хувьсгалчдыг дууриаж эзэн хаанаа хөнөөснөөс болж ямар их зовлон туулсныг түүх харуулж байна. Арван долдугаар зуунд Англи улс Эзэн хаан Карлыгаа 1649 онд парламентийн армийн удирдагч Оливер Кромвелийн тушаалаар цаазаар авч хөнөөгөөд удалгүй ямар их хор уршиг тарьснаа англичууд сайтар ойлгож сүүлийн гурван зууны туршэзэн хаанаа хамгийн их хүндэлдэг улс болжээ.
Харин хорьдугаар зууны улаан хувьсгалчид ертөнцийн бүх эзэн хаадыг харгис дарангуйлагч хэмээнгүтгэн доромжилж байлаа. Улаан хувьсгал гарсан орнууд тухайлвал Орос, Монголд Эзэн хаанаа хөнөөгөөд зогсохгүй, эзэн хааны ах дүү, үр хүүхдүүдийг нь хүртэл хайр найргүй хөнөөж тайж язгууртай хүмүүсийг нэгийг ч үлдээлгүй хүйс тэмтэрч байлаа.Эзэн хаанаа хөнөөсөн улсууд үргэлж зөрчил хямралтай, иргэний дайн дажин гарсан, төр засаг нь тогтворгүй, түмэн олон нь ядуу, ажил орлогогүй байдаг.
Дэлхийд эзэн хааныгаа үндэс угсаагаар нь хоморголон хөнөөсөн улс цөөхөн байдаг бөгөөд энэ нь зөвхөн улаантан коммунистууд засгийн эрх барьсан орнуудад тохиосон байдаг. Оросын коммунистууд эзэн хаан Романовын сүүлчийн угсаа болох49 хүнийг үр хүүхдийнх нь хамт хөнөөсөн. Оросууд эзэн хаан Романовыг хатан болонбага насны балчир хүүхдүүдийнх нь хамт буудан хөнөөж цогцосыг нь уурхайн нүхэнд хаяж дээр нь хүчил цацаж хорлосон байдаг.Монгол улс хорьдугаар зууны эхэнд улаан хувьсгал хийж Эзэн Богд Чингис хааны алтан ургийг бүгдийг нь хөнөөсөн. Монголын улаантнууд 1937 онд алтан ургийн сүүлчийн удам Сэцэн хан Наваанэрэнг буудан хөнөөж байлаа, алтан ургийн хэдэн зуун тайж язгууртануудыг буудан хөнөөж байлаа.Хятад улс харин манжийн сүүлчийн хаан Пу И-г хөнөөгөөгүй, шоронд хийж үр удамыг нь үлдээхийг хориглосон. Хятад улс, Хойд Солонгос улс, Камбож, Лаос, Вьетнам зэрэг азийн социалист улсууд хааны удмыг хориглосон. Эзэн хааныгаа эхнэр хүүхдийнх нь хамт үр удамаар нь хүйс тэмтэрч хөнөөсөн Орос орон120 жилийн өмнө Распутины“Орос орон эзэн хаанаа хөнөөсний дараа орос ах дүүс нар бие биенээн хэмлэсээр цусан далайд живэх болно” хэмээн хэлсэн үгтэй яг таарч эдүгээ Орос оронд дайн, хямрал, аллага, гэмт хэрэг тасрахгүй үргэлжилсээр зуун жилийн нүүр үзэж байна. Эзэн хаанаа хөнөөсөн коммунист улсын төрийн толгойд өөрсдийгөө хувьсгалчид хэмээн нэрлэсэн харц гаралтай алан хядагчид, дээрэмчид, урвагчид гарч ирээд ард түмнээ харгислан дарангуйлж байлаа.
Коммунист улс орнууд эзэн хааны удам угсааг хөнөөгөөд зогсоогүй, тухайн улсын соёл, шашин, сүм хийд, ёс заншил, ард түмний эд хөрөнгө, хувийн өмчийг бүрмөсөн устгасан юм. Эзэн хаанаа хөнөөсөн улсууд эцэггүй айл шиг, эв нэгдэлгүй, эв найргүй, харгис улсууд болж байлаа.
Европ тивд Британи, Испани, Нидерланд, Бельги зэрэг орнууд эдүгээ эзэн хаантайгаа хамтэв нэгдэлтэй, энх амгалан хөгжиж байна. Британи улс олон зуун жил Үндсэн хуульт хаант засаглалтай, эв нэгдэлтэй, хүчирхэг гүрэн хэвээр хорин нэгдүгээр зуунд аж төрж байна. Англи, Исланд, Австрали, Шинэ Зеланд, Өмнөд Африк, Канад зэрэг хорь гаруйулсууд бүгд л Британий хатан хаан Елизаветаг төрийн тэргүүн, хатан хаанхэмээн хүндэтгэн үзсээр байна. Орчин үед Британий эзэн хаанҮндсэн хуулиар олгосон өөрийн эрх үүрэгтэй, ард түмэндээ ач тустай, нэр хүндтэй, хамгийн урт хугацаанд хаан ширээнд заларч байгаа дэлхийд нөлөөтэй төрийн тэргүүн болсон байдаг.
Ази тивд Япон,Тайланд, Балба, Бутан зэрэг эзэн хаантай зургаан улс эв нэгдэлтэй энх амгалан аж төрж байна. Дорно дахины Япон улсын эзэн хаан буюу Микадог японы зуун хорин долоон сая ард түмэнхоёр мянган жилийн турш Нарны бурхан Тэннүхэмээн хүндэлсээрирсэн. Японы эзэн хаан хамгийн урт түүхуламжлалтай эзэн хаан болж ард түмнийхээ эв нэгдлийн билэг тэмдэгболсон байдаг. Тайланд улс эзэн хаанаа мянга мянган жилийн турш хүндэлсээр эдүгээ азийн эв нэгдэлтэй хүчирхэг улс болоод байна. Тайланд улсынЭзэн хаан ард түмнийхээ төлөө бүх амьдрал, бүх эрдэм чадал, бүх хөрөнгө мөнгөөзориулж ард түмнийхээ аврагчэцэг нь болж чаджээ. Араб ертөнцийн шейх хаадууд ард түмнээ авран хамгаалж иргэдээ баян чинээлэг болгосоор байна. Эдгээр улсын эзэн хаад ард түмнийхээ эцэг нь болж улс үндэстнийхээ эв нэгдлийн билигдэл шүтээн болсоор байна. Бутан улсын Эзэн хаан өнөө үед хамгийн залуу, хамгийн боловсролтой эзэн хаан байна.
Түүхээс үзэхэд Эзэн хаанаасаа урвасан ард түмэн өөдөлсөнгүй. Эзэн хаантайгаа нэгдэж, шинэ бүгд найрамдах улс байгуулсан ард түмэн эв нэгдэлтэй хөгжиж өөдлөн дэвжжээ.
Орчин үеийн эзэн хаад зэвсгийн хүчээр дэлхийг байлдан дагуулахаа больсон, төрийн хэрэгт шууд оролцохоо больсон, харин тэд оюун ухаанаа уралдуулж орчин үеийн өндөр боловсрол эзэмшиж, улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө ард түмний эв нэгдлийн илэрхийлэгч, ард түмнийхээ эцэг нь болсон.Орчин үеийн Эзэн хаад эдүгээ бүгд л өрнөдийн Оксфорд, Кембрижэд өндөр боловсрол эзэмшсэн, эрдмийн цол хамгаалсан, хэд хэдэн гадаад хэл мэддэг, өндөр язгууртай сэхээтэн хүмүүс болцгоосон. Эзэн хаан бол ард түмнийхээ эв нэгдлийн билиг тэмдэг болж төр, ард түмнийхээ гүүр нь болж, ард түмнийхээ эцэг нь болж байна.
Орчин үед Эзэн хаантайгаа хамт эв нэгдэлтэй энх амгалан хөгжиж байгаа улс бол Их Британи, Испани, Япон, Тайланд, Нидерланд, Бельги, Бутан, Арабын улсууд байна. Эдгээр улсуудын уламжлал, соёл шашин нь олон зуун жилээрхадгалагдажэзэн хааныхаа статусыг авч үлдэн төр ард түмнийхээ холбоосыг эзэн хаанаараа дамжуулан бэхжүүлж, ард түмнийэх оронч үзэл нь улам хүчтэй болж байдаг юм. Британи улсын хатан хаан Виктория арван есдүгээр зуунд эх орноо дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн болгож эх орон, ард түмнээ эхмэт хамгаалж түшиг тулгуур нь болж байжээ. Хорьдугаар зууны Их Британий Елизавета хатан хаан ар түмнийхээ эв нэгдлийн билигдэл болж Британий арлуудаас эхлээд Өмнөд Африк, Австрали, Канад хүртэлхи олон ард түмний эв нэгдлийн илэрхийлэгч болж чадсан. Арабын орнуудын эзэн хаад ард түмнийхээ эцэг нь болж ард түмнийхээ төр засаг нь болж нефтний үлэмж их баялгийн үр дүнг ард түмэндээ зориулж улсаа хөгжүүлж иргэдээ баян чинээлэг болгож чадсан.Нидерланд улсын эзэн хаан Виллиам Александр Англид коллеж төгсч, дараа нь Лейдингийн их сургуулийг түүхч мэргэжлээр төгсчээ. Бутан улсын эзэн хаанЖигмэ Ванчук АНУ, Британид коллеж төгсч, Английн Оксфордын их сургуульд улс төр судлалаар эрдмийн цол хамгаалсан өндөр боловсролтой, дэлхийн хамгийн залуу эзэн хаан юм. Бутаны ард түмэн НҮБ-ын судалгаагаар дэлхийн хамгийн аз жаргалтай ард түмнээр шалгарчээ.
Эзэн хаадууд их өглөгч байдаг. Өглөгчөөрөө арабын хаадууд алдартай. 2016 онд 22 сая хүн амтай, 2.1 сая квадарт км газар нутагтай Саудын Араб улсын эзэн хаанаар томилогдсон Салман ибн Абдуль-Азиз Аль Сауд хаан ширээнд суугаад улсынхаа иргэдэд 30 тэрбум ам.долларын өглөг өгчээ. Төрийн бүх албан хаагчиддаа хоёр сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал өгч, 500 000 өртэй хүмүүсийн өрийг тэглэжээ. Шоронд сууж байсан гадаадын бүх иргэдийг чөлөөлж эх оронд нь буцаажээ. Саудын Арабын иргэд өглөгч хааныхаа буянд баян чинээлэг амьдарч байна. Саудын Арабт жирийн нэг сувилагчийн цалин10 000 $, шинэ төрсөн хүүхэд бүрт 70.000 $, шинээр гэрлэгсдэд орон сууц худалдан авахад нь зориулж 64 000 $, хувийн бизнес эхлүүлэхэд нэг удаагийн дэмжлэг болгож 50 000 $ олгодог ажээ. Саудын Арабт иргэддээ өндөр татвар, төлөөс ногдуулахыг хуулиархориглосон байдаг. Саудын Арабт боловсрол, эмнэлгийн үйлчилгээ үнэ төлбөргүй байдаг. Гадаадад боловсрол эзэмших, дадлагажихасуудлыг улсын зардлаар шийддэг. Саудын арабын залуус АНУ-ын Харвард, Стэнфордын их сургууль, Английн Кембридж, Оксфордын их сургуульд суралцах нь энгийн үзэгдэл юм. Саудын Арабтолон хүүхэдтэй гэр бүлүүдэд зориулсан хүнсний үндсэн хэрэглээний бараанууд нь өчүүхэн бага үнэ бүхий сүлжээ дэлгүүрүүдтэй. Хугацаа дууссан хүнсний зүйл худалдсан тохиолдолд цагдаагийн тусгай анги, хэсэгт баривчлагдах эсвэл их хэмжээний торгууль төлдөг . Зарим эмийн сан эмийг үнэгүй олгодог. Эм хуурамчаар үйлдсэн тохиолдолд цаазаар авах ялтай. Саудын Арабт орон сууцны төлбөр гэж байдаггүй. Оршин суугчид цахилгааны хэрэглээний төлбөр төлдөггүй. " Хуурай хууль" тай тул архи спиртийн ундаа хэрэглэх, худалдах хориотой. Автомашин, орон сууц худалдан авахад зориулагдсан зээл нь хүүгүй байдаг. Үл хөдлөх хөрөнгийн зуучлалын үйлчилгээ хориотой. Энгийн иргэд шинээр автомашин худалдаж авах үнийн 50 хувь, цэрэг армийн дайчдад 65 хувийг нь улс даадаг. Бензин уснаас хямд. 1 литр бензин ердөө 14 цент буюу 460 төгрөг байдаг.Саудын Араб улсын газрын доорхи баялаг улсын өмч байдаг.Нефтийн экспорт эдийн засгийнх нь 70 хувийг бүрдүүлдэг. Далайн ус цэвэршүүлж усны хэрэглээнийхээ 75 хувийг бүрдүүлдэг. Саудын Араб нь хэмжээлшгүй эрхт хаант засаглалтай улс. Эзэн хаантай энэ оронд дарангуйлал, хүчирхийлэл, авилгал, ядуурал, хулгай дээрэм, архидалт, янхандалт гэж байдаггүй юм.
Эзэн хаанаа авч үлдэн уламжлалт ёс заншлаа соёл шашныхаа хамт хадгалан хөгжиж байгаа орнууд эдүгээ дэлхийд олон байна. Эзэн хааны ордон, эзэн хааны цэцэрлэг,эзэн хааны музейг үзэж, эзэн хааны ёслолын ажиллагаанд оролцохоор дэлхийн сая сая жуулчид тухайн оронд хүрч ирдэг ажээ. Зарим хүмүүс эзэн хааны ордоны зардалд дэмий мөнгө үрлээ хэмээн эзэн хааныгаа ад үздэг аж. Гэтэл эзэн хааны нэр хүнд зардал бус, орлого авчирдаг ажээ. Их Британий Хатан хааны зардалд эдүгээ нэг жилд 40 сая фунт зарцуулдаг бол нэг жилд хатан хааны ордонг үзэхээр, хатан хааны баяр ёслолд оролцохоор ирсэн жуулчдын орлого 500 сая фунт болдог аж. Япон,Тайландын эзэн хааны ордон, музей, цэцэрлэг,сүм хийд үзэхээр ирсэн жуулчдын орлого хэдэн зуун сая доллар болдог ажээ.
Их Британий хатан хаан Елизавет 1953 онд хаан ширээнд заларч, мянган жилийн эртний уламжлалт Британий эзэн хааны ёс жаягийг дээдлэгч, ард түмний эв нэгдлийг хангагч элбэрэлт эх нь болж чаджээ. Хорьдугаар зууны агуу хатан хаан Елизаветийн тухай“Crown – Титэм” гэдэг гайхалтай сериал кино саяхан гарсан байдаг юм. Энэ сериалд хатан хааны гайхамшигт амьдралыгтод томруун харуулжээ. Елизавет хатан хаан 2022 онд 96 насандаа таалал төгссөн. Түүний үйл хэргийг эдүгээ хүү Чарльз Филлип Артур Жорж нь залгамжлан үргэлжлүүлж байна.
Орчин үеийн эзэн хаад бол улсаа хөгжүүлэхийн төлөө,ард түмнийхээ амьдралыг дээшлүүлэхийн төлөөерөнхий сайд, парламенттайгаа хамтран ажилладаг эв нэгдлийн илэрхийлэл болжээ. Эзэн хаан, уламжлалт соёл, шашнаа хадгалан үлдсэн, шинжлэх ухаан, эдийн засгаахөгжүүлж чадсан улсын ард түмэн эв нэгдэлтэй, энх амгалан, баталгаатай сайхан амьдарч байна. Эзэн хаан бол ард түмний өв уламжлал, соёл, эв нэгдлийн илэрхийлэл, ард түмнийхээ өмөг түшиг эцэг нь болой.
Алтантуяа
LK
Өвгөн
Зочин
нэгэн уншигч