Өнгөрсөн дөрвөн жилд Монголын гадаад харилцаа урьд өмнөхөөсөө шинэ шатанд хүрэв. Гадаад харилцааны яамны үйл ажиллагаа албан мэдээгээр л хязгаарлагддаг, ил тод нээлттэй бус байлаа. Гэтэл энэ Засгийн газрын хамгийн дуулиантай салбар нь Гадаад харилцааны яам байв. Хэзээ ийм байлаа даа. Тиймдээ ч Гадаад харилцааг удирдаж байгаа сайд Д.Цогтбаатарын талаар сайн, муу мэдээ тасралтгүй хөвөрч байсан юм. Юу ч хийдэггүй улстөрчид муугаар хэлэгдэхгүй өнгөрдөг. Өнөөх Д.Цогтбаатар харин муу хэлүүллээ гэж тайлбар тавьсангүй. Их ажил хийлээ гэж сайрхсангүй. Ажиллаад л байлаа. Хэдэн Засгийн газрын нүүр үзэн шийдэгдээгүй байсан том төслүүд Д.Цогтбаатарын үед хөдөлж эхэллээ. Хоёр хөрштэйгөө болон дэлхийн бусад улс оронтой харилцах харилцаагаа шинэ шатанд хүргэлээ. Сонгуулийн сурталчилгааны халуун өдрүүдэд нэр дэвшигчид сурталчилгаагаа хийгээд алга болоход хамгийн завгүй сайд Д.Цогтбаатар л байв.


Д.Цогтбаатар сайд гадаад айлчлал болгоноосоо олз омогтой ирдэг. Хөрш орнуудтайгаа шинэ түвшний харилцаа тогтоолоо. Тиймдээ ч хийн хоолойг Монголоор дамжуулах талаар жин тан яриад ирсэн. Аль хориод жилийн өмнө л яригдаж байсан сэдэв. Гэхдээ нэг ч алхам хийгдээгүй явж ирсэн шүү дээ. Хятадаас 2018 онд БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээл болох 262.7 сая ам.долларын санхүүжилт олоод ирлээ. Энэ мөнгөөр цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр болжээ. 

АНУ-аас 350 сая долларыг Мянганы сорилтын сангийн хүрээнд хоёр дахь компакт гэрээг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар АНУ-д айлчлах үеэрээ байгуулсан юм. Энэхүү гэрээний хүрээнд 350 сая ам.долларыг АНУ-ын Засгийн газар буцалтгүй тусламжаар өгөх юм. Энэ төслийг хэрэгжүүлснээр Улаанбаатар хотынхны ундны усны нөөц нэмэгдэж, саарал ус үйлдвэрлэдэг болох юм.

Улаанбаатар хотын хамгийн тулгамдсан асуудал бол гэр хорооллын 200 мянган өрхөөс үүдэлтэй агаар, ус, хөрсний бохирдлоос гарах цогц шийдэл нь орон сууцжуулах буюу гэр хорооллын хүрээг хумих явдал. Энэ ажлын хүрээнд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар олон хэлэлцээ хийж ирсэн. Үүний үр дүнд 7.056 айлын орон сууцыг барих 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг БНСУ-ын талаас авахаар шийдвэрлэж чадсан юм. Утааг арилгахад хувь нэмрээ ийн оруулав. 

Шинэ нисэх онгоцны буудал, хурдны замаа ашиглалтад оруулсан. Энэ бүхнийг олон улсын харилцааны урлагийг эзэмшсэн дипломат хүн л мяндсан ухаанаар зохицуулдаг. “Дусал мэт ачлал үзүүлвээс дундаршгүй булаг мэт хариу барьюу” гэж Ши Жинпинээр хэлүүлж чадлаа. Цар тахлын дэгдэлтийн ид үед Монгол Улсын Ерөнхийлөгч БНХАУ-д айлчилсан нь түүхэн үйл явдлын нэг болсон. Тус айлчлалыг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар мэргэжлийн өндөр түвшинд маш богинохон хугацаанд зохион байгуулсан юм. Айлчлалын хүрээнд БНХАУ-д Монголын ард түмнээс 30 мянган толгой хонь хандивласны дараа Хятадын дарга дээрх үгийг ийн хэлсэн билээ. Хойд хөршдөө ч мөн адил тусламж үзүүлж, талархал хүлээлээ. Мөнхийн хоёр хөрштэйгөө найрсаг харилцаатай байна гэдэг бол уран нүүдэл юм. Мөн өчигдөрхөн АНУ руу нэг сая долларын үнэ бүхий 60 мянган ширхэг халдвараас хамгаалах хувцас хэрэгсэл тусламжаар илгээсэн юм. Монголын иргэний агаарын тээврийн Америк руу анхны нислэг үйлдэв. Энэ ажлын бодит үр мөн л Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай холбогдоно.

Өнгөрсөн онд Монгол Улсын гадаад худалдаа урьд өмнө нь хүрч байгаагүй дээд хэмжээндээ хүрлээ. Энэ нь Гадаад худалдааны эргэлт 13 тэрбум ам.долларын босгыг анх удаа давсан гэсэн үг. Өөрөөр хэлбэл, экспорт давуу байгаад зогсохгүй түүхэн дээд үзүүлэлтдээ хүрсэн (долоон тэрбум ам.долларын хэмжээг давлаа) байна. Мөн худалдааны эргэлтийн дээрх хэмжээ ДНБ-ий хэмжээг анх удаа давж байгаагаараа онцлогтой билээ. Иргэдээ эх оронд нь авчирлаа.Гадаад харилцааны яам дэлхий нийтэд тархаад буй коронавирусийн халдвар өндөр тархсан орнуудаас иргэдээ татан авах үйл ажиллагааг зохион байгуулахад тэргүүлж ажиллалаа. Ингэж завгүй, ажиллаж Монголдоо гавьяа байгуулах зуур Д.Цогтбаатар руу дайрах дайралт тасарсангүй. Хаа нэгтээ харь оронд хэн нэгэн алдаа гаргахад Д.Цогтбаатар буруутан мэтээр чичлэв. Тэр дуугүй л байлаа. Туркт ажиллаж байгаа Консулын газрын зарим ажилтнууд хар тамхины наймааны хэрэгт орооцолдон шуугиан тарилаа. Олон Засгийн газрын үед бугшсаар, улсынхаа нэр хүндийг барсан энэ асуудалтай хэрхэн тэмцэж буй талаараа дэлхийгээр нэг ярьж, попрох боломж байлаа. Гэтэл гадаадад ярих тусам гэмтнүүд мэдээлэлжиж, Монгол Улсын нэр хүнд харин энэ сэдэвтэй илүү гүн холбогдох байлаа. Гэтэл тэр чимээгүй тэмцлээ өрнүүлснээр, гэмтнүүдийг гэсгээж, улсынхаа нэрийг хамгаалж, өөрийнхөө нэрийг сэвтээхээс айхгүй ажиллах сонголтыг хийж. Гэтэл хар тамхитай тэмцэхээ хатуу мэдэгдэж, хэнхэглээд 2008 онд Д.Цогтбаатар Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдон очиход тамхины наймаа хавтгайрчихсан байлаа. Тухайн үед дипломат ажилтнуудтай хийх гэрээнд шинэ гэрээний тогтолцоог нэвтрүүлэн чангатгаж, гадаад улс оронд ажиллах дипломат ажилтан, техникийн ажилтнуудтай хариуцлагын гэрээ байгуулах ажлыг анхлан санаачилсан бөгөөд тамхины наймааг таслан зогсоосон юм. 2017 онд сайдаар томилогдсоныхоо дараахан дахин хар тамхины асуудалтай тэмцэж, ЦЕГ-т хүсэлт хүргүүлж, хил дамнасан янжуурын наймаа, хар тамхины наймаатай тэмцэх талаар хамтран ажиллах хүсэлт гаргажээ. Мөн Европын холбооны улсуудтай ярьж гэмт этгээдүүдийг гишгэх газаргүй болгоход харилцан туслах, хамтрах чиглэлээр олон ажлыг тохиролцоод байна. Манайхан холбогдсон ийм хэрэгтэй хатуу тэмцэнэ, сайн илчлээд өгөөрэй гэж хэлсэн. Ингэж тэмцэж байгаа хүнийг буруутгаад эхэлчихсэн өдөр шөнөгүй л нүдэж байна. Тэр байтугай саарал, хар жагсаалтад Гадаад харилцааны яам буруутай гэж зүхэв. Гэтэл энэ бол банк санхүүгийн салбарын ил тод бус үйл ажиллагаатай холбоотой асуудал байв. Европын холбооны Элчин сайд нь албан ёсоор үүнийгээ мэдэгдэв. Тиймдээ ч өнөөх гайхал ФАТФ гэгч байгууллагын хурал Парист болоход Гадаад харилцааны асуудал биш гээд дипломатуудыг хуралдаа ч оруулсангүй. Танай Гадаад харилцааны яамтай хамааралгүй гээд байдаг. За тэгээд манайд нэг муухай жишиг тогтоод удаж байгаа даа. Ажил хийсэн болгоноо адлаж байдаг. Адлаж загнахаас айгаад юу ч хийхгүй байлтай биш дээ. Тэр энэ бүхнийг үл тоон ажилласаар л.