Албан ёсны бүртгэлтэй ЖДБ (манайд ЖДҮ гэж нэршсэн) хөгжиж буй орнуудын дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) 40 хувь, ажил эрхлэлтийн 50 хувийг бүрдүүлж, эдийн засагт онцгой үүрэг гүйцэтгэдэг (Дэлхийн Банк). ЖДБ нь ажлын байр олноор бий болгон ядуурлыг бууруулахад чухал хувь нэмэр оруулдаг.

Монголд 2021 оны байдлаар үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдийн 66 хувь нь жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж ДНБ-ий 5.5, экспортын 2.4, импортын 9.7 хувийг тус тус гүйцэтгэжээ (ҮСХ,2021). Монголд ЖДБ яагаад ийм бага оролцоотой, ер нь тэдний өрсөлдөх чадвар ямар байгааг Хөгжлийн Шийдэл ТББ нь АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID)-ийн санхүүжилтээр анх удаа судлан тайлан гаргажээ.

Судалгааны аргачлал

Монгол Улсын ЖДБ-ийн өрсөлдөх чадварыг Олон Улсын Худалдааны Төв (ОУХТ)-ийн ЖДБ-ийн өрсөлдөх чадварын матрицын аргачлалаар компанийн чадавх, бизнесийн экосистем, макро орчин гэсэн эдийн засгийн гурван түвшинд, өрсөлдөх, холбогдох ба өөрчлөгдөх чадварууд гэсэн  гурван хүчин зүйлээр үнэлж тогтоожээ. Зураг 1.

Зураг 1. ЖДБ-ийн өрсөлдөх чадварын матриц

Эх сурвалж: Олон улсын худалдааны төв (2021b)

Судалгаанд Улаанбаатар хотын 9 дүүрэг, 21 аймагт үйл ажиллагаа явуулж буй, албан ёсны бүртгэлтэй 703 ЖДБ хамрагджээ. Тэдний 70 хувь нь нийслэлд, 30 хувь нь орон нутагт, орлогоор нь ангилбал 58 хувь нь бичил, 24 хувь нь жижиг, 18 хувь нь дунд хэмжээтэй, 35 хувь нь үйлчилгээний, 22 хувь нь бөөний болон жижиглэн худалдаа,  12 хувь нь боловсруулах, 11 хувь нь барилгын, 10 хувь нь хөдөө аж ахуй, 9 хувь нь бусад салбарт үйл ажиллагаагаа явуулж байна. Товчооор, талаас илүү нь бичил, нэмүү өртөг багатай худалдаа, үйлчилгээний салбарт ногдож буй нь МУ-ын ЖДБ-ийн ерөнхий төрхтэй нийцэж байна.

ОУХТ-өөс орон бүхний өрсөлдөх чадварын индексийг нэг хүнд ногдох ДНБ-тэй холбон тогтоож (Papke and Wooldridge), түүнийг нь тухайн орны  ЖДБ-ийн өрсөлдөх чадварын матрицын аргадаа харьцуулах түвшин болгон ашигладаг ажээ. Зураг 2. Монголын хувьд энэ харьцуулах түвшин (ХТ) нь 44.2.

Зураг 2. ЖДБ-ийн өрсөлдөх чадварын дунджилсан индекс ба нэг хүнд ноогдох ДНБ-ий хамаарал

Эх сурвалж: Олон улсын худалдааны төв (2021b)-ийн мэдээлэлд үндэслэсэн судлаачийн тооцоолол

Энэ түвшингийн 60 хувиас дээш бол хүчтэй, 60 хувиас доош бол сул гэж тооцдог, Зураг 3. ажээ.

Зураг 3. Өрсөлдөх чадварын харьцуулах түвшин

 Үр дүн

Судалгааны нэгдсэн үзүүлэлтээс, хүснэгт 1, харахад:

Компанийн чадавх: Холбогдох чадвар ХТ-өөс бага, өрсөлдөх ба өөрчлөгдөх чадвар түүнээс ч бага. Бичил бизнесд холбогдох чадвар сул

Бизнесийн экосистем: Өрсөлдөх ба өөрчлөгдөх чадвар ХТ-өөс дээгүүр, холбогдох чадвар ХТ-өөс доогуур.

Макро орчин: Өрсөлдөх чадвар ХТ-өөс доогуур, харин өөрчлөгдөх чадвар сайн,  хүчтэй түвшинд үнэлэгдсэн байна.

Эдийн засгийн гурван түвшинд өөрчлөгдөх чадвар нөгөө хоёр чадвараасаа өндөр.

Хүснэгт 1. ЖДБ-ийн өрсөлдөх чадварын матрицын хураангуй

Дундаж оноо  [0-100]
Индекс
Өрсөлдөх
Холбогдох
Өөрчлөгдөх
Компанийн чадавх
Нийт
48.7
49.7
42.9
53.3
Бичил
44.1
46.3
38.4
47.5
Жижиг
52.1
52.6
47.0
56.8
Дунд
58.3
56.8
51.7
66.5
Бизнесийн экосистем
 
52.2
56.6
42.9
57.0
Макро орчин
 
57.9
39.2
57.1
77.4
Харьцуулах түвшин: 44.2
Сул түвшин: £26.5 оноо
Хүчтэй түвшин: ³70.7 оноо

Чадваруудыг үндсэн үзүүлэлтийн түвшинд, хүснэгт 2,  харахад:

Өрсөлдөх чадвар: Бизнесийн хэмжээнээс үл хамааран ЖДБ-үүд дотоодын болон олон улсын чанарын гэрчилгээ бараг авдаггүй ажээ. Харин нөөцийн менежмент, үйлдвэрлэлийн үр ашиг харьцуулах түвшнөөс (ХТ) дээгүүр,  дунд бизнесийн хувьд нөөцийн менежмент хүчтэй.

Холбогдох чадвар: Хэрэглэгч, институт хоёр ХТ-өөс доогуур буюу ЖДБ-үүд хэрэглэгчтэйгээ үр дүнтэй харилцаа үүсгэх, хэрэглэгчийн мэдээллийг ашиглахад төдийлөн хүчин чармайлт гаргадаггүй ажээ. Ялангуяа бичил, жижиг бизнесүүд.

Мөн хэмжээнээс үл хамааран бизнесээ институтийн хувьд бэхжүүлэх, салбарын холбоод, мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах явдал сул.

Өөрчлөгдөх чадвар: ХТ-өөс өндөр ч инновацын үнэлгээ харьцангуй доогуур. Ялангуяа бичил бизнес. Дунд бизнесийн хувьд чадвартай хүний нөөц хүчтэй түвшинд байна.

Хүснэгт 2. ЖДБ-ийн өрсөлдөх чадварын матрицын хураангуй, үндсэн үзүүлэлтийн түвшинд

Багана
Үндсэн үзүүлэлт
Компанийн чадавх  
Бизнесийн экосистем
Макро орчин
 
 
Нийт
Бичил
Жижиг
Дунд
 
Өрсөлдөх чадвар
Үйлдвэрлэлийн үр ашиг
56.4
54.9
57.7
59.9
55.2
49.3
Нөөцийн менежмент
65.3
62.3
67.0
72.6
68.7
25.0
Чанарын удирдлага
27.5
21.7
33.2
38
45.9
31.3
Холбогдох чадвар
Хэрэглэгч
33.9
28.2
37.9
46.4
41.0
51.3
Нийлүүлэгч
58.8
54.0
63.6
67.8
40.2
68.9
Институт
36.1
32.9
39.6
41.1
47.5
62.6
Өөрчлөгдөх чадвар
Бизнес төлөвлөлт ба санхүү
54.9
48.6
60.1
67.8
68.3
76.8
Ур чадвар
59.6
54.6
61.4
72.9
53.2
85.6
Инновац
45.3
39.4
49.0
58.7
49.5
73.7
Харьцуулах түвшин: 44.2
Сул түвшин: £26.5 оноо
Хүчтэй түвшин: ³70.7 оноо

Энэ судалгааны тайланд матрицын босоо, хэвтээ тэнхлэгээр огтолцсон бүх өгөгдөхүүнийг яаж гаргасан, яагаад ийм байгааг дэлгэрэнгүй харуулсан байна.

Жишээ нь компаниудын өөрчлөгдөх, чадварыг санхүү, ур чадвартай хүний нөөц, инновац хөгжүүлэлт гэсэн үзүүлэлтэд төвлөрч, эдийн засгийн түвшний гурван түвшинд гаргажээ.

Олонх ЖДБ-ийн хувьд санхүүгийн хүртээмж сайжирсан, ур чадвартай хүний нөөц тодорхой түвшинд бүрдсэн ч тэдгээрийг чадавхжуулах, тасралтгүй сургахад хүчин чармайлт гаргах шаардлагатай байна. Харин салбарын хувьд ур чадвартай мэргэшсэн ажилчны хүрэлцээг нэмэгдүүлэх, гол сургалтын байгууллагуудын хүртээмж, чанарыг дээшлүүлэхэд анхаарах хэрэгтэй байна. Компанийн түвшинд инновац хөгжүүлэлтэд тодорхой хүчин чармайлт гаргаж байгаа ч бодит үр дүнд төдийлөн хүрээгүй, эсвэл үр дүнгээ албажуулах явдал хангалтгүй байна. Түүнчлэн бизнесийн орчны хувьд инновацыг хөгжүүлэхэд мэргэжлийн болон бизнесийн байгууллагуудын хоорондын хамтын ажиллагаа төдийлөн бүрдээгүй байна гэж тодорхойлжээ.

Энэ тайлангийн өгөгдөхүүн тус бүрээр нарийвчлан танилцах нь ЖДБ эрхлэгчид, мэргэжлийн холбоод болон төр засгийн бодлого боловсруулагчид, хэрэгжүүлэгч нарт өөрсдөд нь үнэтэй тус нэмэр болох нь дамжиггүй.

Бизнэс эрхлэгчид  мөн дээрх аргачлалыг ашиглан энд дарж компанийнхаа өрсөлдөх чадварыг үнэлэх боломжтой.