Хувийн эрх ашигтаа нийцүүлж хууль гаргуулж чаддаг Б.Галбадрах гэгч хэн бэ
Төрийн бодлогоор ховор ан, амьтны ашиглалт, хамгаалалт нь нэг шугаманд байх ёстойг БОАЖ-ын шинэ сайд Б.Бат-Эрдэнэ та ойлгож байна уу? Саяхныг болтол мөнөөх Б.Галбадрах таны зөвлөх байлаа шүү дээ. Эрхэм Сайд аа! Таны зөвлөх асан Б.Галбадрах гэгч этгээдийн хүслээр энэ тогтолцоог нурааж байгаа бол дэндүү харамсалтай. Түүний хүсэл хэрэгжвэл Монголын ховор ан, амьтдыг шууд цаазын тавцанд аваачсан явдал болно. Зөвшөөрлийн хуулиар “зөвшөөрүүлээд”, амьтны хуулийн дуудлага 29 дүгээр зүйл гэж орж ирсэн, дуудлага худалдааны шударга бус зохицуулалтаар “алах” гэж байгаа агнуурын бүс нутгийн тогтолцоо нурвал Монголын ан, амьтан төдийгүй орон нутгийн иргэд хохирч үлдэх болно.
Монголын төр нэг л биш ээ! Өнөө цагийн өнгөн дээр Монгол төрийн сүлд хийморь гудайн гундаж, доройтож байгаа нь ямар гаслантай билээ. Хүний нийгмийн хамгийн адгийн шаарууд өнөөдөр мянган жилийн түүхт Монгол төрийн алтан жолоон дээр гарч ирээд айл, гэр болон тоглоцгоодог боллоо. Энэ бол эмгэнэл, сүйрэл юм. Хууль гууль болчихлоо. Гууль болсон хуулийг хэн дагаж мөрдөх билээ. Хэн ч мөрдөхгүй. Хэн дуртай нэг нь хуулийг хувийн эрх ашигтаа тааруулж “үйлдвэрлэж” болдог дэндүү гэхэд даанч дэндүү, итгэхэд хэцүү хөгийн жишиг Монгол Улсад нэгэнт тогтчихжээ. Олныг үл нуршиж, баримт, жишээ татья. Хууль зүйн сайд Х.Нямбаатар асар идэвхийлэн, Аялал жуулчлалыг хөгжүүлэх багц хуулийн төслийг Засгийн газраар дэмжүүлэн, хэвлэлээр ярьж олон нийтэд сурталчлан, УИХ-ын чуулганы хэлэлцүүлэгт нэн яаралтай горимоор гэнэ үү, ногоон гэрлээр хэлэлцүүлэхээр оруулж чадлаа.
Чухам л энэ хууль гарчихвал Монголд аялал жуулчлал алаад өгөх юм байхаа. Харамсалтай нь, Хууль зүйн сайдын оруулж аялал жуулчлалын ирсэн хуулийн төсөл гэж үнэхээр элгийн юм болсныг салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэн, судлаачид ярьж, хэлж, бичсээр байна шүү дээ. Үнэндээ асуудал аялал жуулчлалын хуулиндаа байгаагүй юм байна. Энэ хууль гарлаа аялал жуулчлалын салбарт өөрчлөгдөх ч юм нэг их байхгүй, аялал жуулчлал хөгжөөд ч сүйд болох ямар ч хөшүүрэг байхгүй ус шиг хуулийн төслийг УИХ-ын хэлэлцүүлэгт орсон байна.
Асуудал аялал жуулчлалын хуулиндаа ч байгаагүй юм байна. Аялал жуулчлалыг хөгжүүлэх багц хууль нэрээр дагалдуулж оруулж ирсэн хуулиуд дотор л аялал жуулчлал яриад байгаа хууль зүйн сайдын хуулийн хулгай явж байгаа юм байна. Аялал жуулчлалын хуулийн төслийн 18 дугаар зүйлд ховор ан амьтдыг дуудлага худалдаагаар агнуулах тухай заалт оруулчихаад, бараг ингэснээрээ Монголд тусгай ангийн аялал хөгжүүлэх тухай мэдлэггүй хууль зүйн сайд нь мэдрэмжгүй төслөө хамгаалж байгаа царай нь. Аялал жуулчлал гэдэг ногоон үйлдвэрлэл, аялал жуулчлалын хуулийн концепц нь гөрөө, ангийн дуудлааг худалдааг сурталчлах биш, харин ногоон хөгжлийн зарчмыг хамгаалж байж Монгол орноо аялал жуулчлалын зорих газрын хувьд дэлхий дахинд сурталчилна. Харин тусгай зориуалтын ангийн зөвшөөрөл гэдэг бол байгалийн нөөцийн ашиглалтын асуудал, түүнийг байгалийн нөөцийн туай эсвэл, ан агнуурын тухай хуулиар ашиглалт хамгаалалтыг хамтатгасан зарчмаар зохицуулах ёстой асуудал.
Гэтэл Х.Нямбаатар сайд ангийн дуудлага худалдаа хийж, Монголд ирж ан агнах анчин жуулчдын тоог ингэснээрээ нэмэгдүүлэх юм гэнэ ээ! Муухай зэрлэг бодлого байгаа биз. Уг нь одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль эрх зүйн зохицуулалтаар ан амьтныг хамгаалсан нь ашигладаг ан амьтандаа ч, орон нутгийн иргэдэд ч хэрэгтэй тогтолцоо хэрэгжиж байгаа. Дэлхий нийтийн байгалийн баялгийг ашиглалтын хамгийн зөв тогтолцоог хэн нураахыг хүсэв. Мэдлэггүй дүвчин сайдыг ашиглаж, хувийн шуналаа хангаж, ховор ан амьтан хамгааллын тогтолцоог сүйтгэхийг хэн хүсэв?
Б.Галбадрах төрийн эрхэм дээд “зочин” гэж танилцуулсан Канадын анчин Томас Мариногийн хамт Алтайн энэ сүрлэг угалзыг өнгөрсөн намар агнажээ. Төрийн гурван өндөрлөгийн хэнийх нь “зочин” байсан юм бол гэдгийг Б.Галбадрах одоо хэлэх биз ээ!
Шууд хэлэхэд энэ хорлонтой заалтыг Б.Галбадрах хэмээгчийн захиалгаар оруулсан гэдгийг БОАЖЯ-ны ажилтнууд хийгээд аялал, жуулчлалын салбарынхан бүгдээрээ хэлж, ярьж байна. Төрийн том албан тушаалтан нэр бүхий тодорхой хүмүүсийн ивээл дор явдаг, тэдэндээ эргүүлээд “ивээлээ” хайрладаг, үе үеийн Байгаль орчны сайд нарын тархийг базаж ирсэн, хуулийг ч өөрийн хүслээр “үйлдвэрлүүлж” чаддаг Б.Галбадрах гэж хэн бэ, гэдгийг тодруулья. Энэ этгээд бол бараг насаараа гадаадын анчид болон дотоодын “томчуудад” ан хийлгэж, Монголын ховор амьтдын амийг хороосон, цустай бизнесээр ёстой л хөлгүй хөлжиж, хагартлаа баяжсан хүн. Асар их мөнгөжсөн боловч шуналдаа хэзээ ч ханаж цаддаггүй, Монголын баялгийг ашиглаж баяжчихаад хамгаалж, арвижуулахад өчүүхэн ч хөрөнгө зараагүй атлаа бусдыг дандаа хорлож, заналхийлдэг этгээд ажээ.
Б.Галбадрах нь тусгай зориулалтын ан агнуурын салбарт шударга бус байдлыг алдагдуулж, мөрөөрөө ажиллаж амьдарч байгаа бусдыгаа гүтгэх, дарамтлах, эрх мэдэлтэнтэй хуйвалдах замаар тэгш биш байдал үүсгэж, шударга бусаар өөртөө давуу тал үүсгэдэг байдал олон жил үргэлжилж ирсэн байна. Түүнтэй өрсөлдсөн бүхэн үндэслэлгүйгээр гүтгүүлж, хэвлэл мэдээлэл, хэвлэлийн бага хурлаар “цоллуулж”, гадаад дотоод бизнесийн харилцагчдынхаа өмнө нэр төрөө гутаалгаж, гүтгэлийг элдэв бичиг, зохиолын золиос болж, хуулийн байгууллагаар шалгуулж, ажил төрөл, цаг хугацаагаа алдсан бизнесийн байгууллагууд цөөнгүй. Мэдээж эрх ашиг, нэр төрөө хамгаалахын тулд эргээд хуулийн байгууллагад хандах, гомдлоо шийдүүлэх гэх мэтээр хариу үйлдэлд цаг зав мөнгө төгрөгөө хий дэмий үрсэн тохиолдол тоо томшгүй.
Б.Галбадрах байгалиас баялгийг нь хүртсэн бол эргээд хариуг нь барих шинэ тогтолцооны зарчмыг хэрэгжүүлж чадаагүй бусадтай адилхан агнуурын бүс нутгийн менежментийн ажлыг ч үр дүнтэй явуулаагүй. Амьтны тухай хууль хэрэгжиж, агнуурын бүс нутгийн тогтолцоо бүрдэж эхэлсэн тэр үеэс бусдыг гүтгэх, эрх мэдэлтэнтэй нийлж бусдыг айлган сүрдүүлэх, төрийн албан хаагчийг дарамталж, өөртөө ашигтай шийдвэр гаргуулах зэрэг нэг төрлийн бяцхан “мафийн” үйл ажиллагаа нь тасралтгүй явагдсаар иржээ. Түүний явуулсан үйл ажиллагаанууд үнэхээр санаанд багтамгүй, зохион байгуулалт нь Сицилийн мафи ч атаархмаар.
Тэрбээр элдэв төрийн бус байгууллагын нэр ашиглан, цагдаа, шүүхийн байгууллага, мэргэжлийн хяналтын газар, тэр ч байтугай тагнуулын газарт хүртэл бусдыгаа үнэдслэлгүйгээр гүтгэсэн элдэв бичиг бичүүлж, шалгуулж зовоохдоо үнэхээр гаршсан. Түүний хөлсөөр ажилладаг төрийн бус байгууллагуудын “зүтгэлтнүүд” нь эхлээд гүтгэлэг зохион байгуулж хэвлэл дээр гаргачихаад түүнийгээ бариад төрийн бус байгууллагууд “гомдол” гаргаж, шалгуулж зовоодог аргатай. Хуулийн байгууллагад ч их холбоо сүлбээтэй бололтой. Тусгай ангийн үйл ажилагаа явуулдаг бусад компанийг түүний захиасаар тангуулын байгууллагаас шалгасан тохиолдол бий. Тагнуулд ангийн үйл ажиллагаа ямар хамаа байнаа? Босоо хөх Монгол хөдөлгөөн гэх байгууллага бас Б.Галбадрахын мафижсан үйл ажиллагааны нэг хэсэг. Босоо хөхийн тэргүүн гэх харцага Г. Ганхуяг Б.Галбадрахын ангийн хөтөч, түүний бие хамгаалагч. Түүний дургүйг хүргэсэн өрсөлдөгчийг Босоо хөх Монгол хөдөлгөөнийхөн очиж айлгаж сүрдүүлсэн нь цөөнгүй.
Тэрбээр “Монгол тур”(энэ компаниа 2009 онд татан буулгаж, “Монгол тур ресорт” гэдэг нэртэй болгосон) хэмээх компанитай. Яагаад компаниа татан буулгаж өөр нэртэй болгосон нь ч шалтгаантай. Учир нь шуналын дэв болсон энэ нөхрийг, түүний компанийг Монголын бүх ангийн бүс нутгийнхан андахгүй мэддэг болохоор сүүлийн жилүүдэд түүний компани нь хэд хэдэн газар агнуурын бүс нутгийн менежмент хариуцагч болосон боловч орон нутгийн өөрөө удирдах байгууллагын шийдвэрээр цуцлагдсан, хариуцлагагүй байсныхаа төлөө дандаа хөөгдөж явсан түүхтэй аж. Б.Галбадрах нь бусдын ангийн бүсэд шууд хулгайгаар халдан, ан хийдгээс гадна, хэзээ ч ан агнасан бүс нутагт нь хөрөнгө оруулалт хийдэггүй, ан хамгаалах үйл ажиллагааг дэмждэггүй болохоор ийн орон нутгийнханд нэр хүндгүй болж. Гэвч тэр өнөөдрийг хүртэл төрийн өндөр албаныхны нэрийг барьж, ерөөсөө л дээрэмчин маягаар ан агнасаар ирсэн даварсан этгээд. Хамгийн сүүлийн шинэ баримт дэлгэхэд, 2022 онд Монгол Улсын хэмжээнд төлбөртэй агнуулах 98 угалзын хуваарийг Засгийн газраас гаргасан байдаг. Эдгээр хуваариас төр, засгийн удирдлагуудын урилгаар ирсэн өндөр дээд зочдод агнуулах зориулалттай гэж тайлбарлан агнуурын бүсийг хуваарилааагүй байдаг. Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарын зочид ховор ан амьтан агнахаар Монгол ирэх юм гэнэ. Аль улсын ямар төрийн тэргүүн хэзээ Монгол ан хийхээр ирснийг тэднээс асууя!
Гэтэл нөгөө төр засгийн өндөр дээд зочинд “хадгалсан” хоёр угалзын зөвшөөрлийг хоёуланг өнөө л Б.Галбадрах авчихсан. Өнгөрсөн намар есдүгээр сард энэ зөвшөөрлийнхөө дагуу Канадаас ирсэн гэх анчин, жуулчин Томас Марино хэмээгчид Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумаас агнуулсан байдаг. Энэ канад анчинг манай төрийн гурван өндөрлөгийн хэн нь урьсан бэ? Томас Марино гэгч нь тийм өндөр хэмжээний зочин 2022 оны 9-р сард Монголд зочилсон уу? Томас Марино Ерөнхийлөгч У. Хүрэлсүхийн зочин уу? Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнийн зочин уу? Эрхэм төрийн өндөрлөгүүд минь мөн бол түүнийгээ нотлоод, биш бол энэ тусгай зориулалтын ангийн бизнест оролцохоо боливол яасан юм бэ?
Сүүлийн хэдэн жил энэхүү төр, засгийн өндөр дээд зочны гэх тусгай зөвшөөрлийг Б. Галбадрах ийнхүү ганцаараа эзэмшин угалз, тэх агнаж, өндөр үнээр зарж ирснийг хуулийн байгууллага яг одоо шалгах ёстой. “Би дуртай газраа, дуртай ангийн бүсэд очиж ан хийдэг хүн” хэмээн томорч явдаг энэ этгээд ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ж. Энхбаярын нэрийг барьж бусдыг сүрдүүлдэг болохыг нотлох баримт бий.
Ж.Энхбаяр дарга, Б.Галбадрах хоёр хуурай ах дүү гэдэг нь ч үнэн. Тэр хоёр нэг нутаг. Говь-Алтайн Халиун сумынх гэж явдаг хоёр. Ж.Энхбаяр ч анд асар хорхойтой төдийгүй Булганы Тэшиг суманд өөрийн ангийн отогтой нэгэн гэдгийг нь монголчууд хэдэн жилийн өмнөөс сайн мэддэг болсон. Б.Галбадрах нь Баян-Өлгий дэх хэд хэдэн агнуурын бүсэд угалз агнах гэж зөвшөөрөлгүй очоод, орон нутгийнхан эсэргүүцэхэд нь “Та нар, муусайн новшнууд, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаярын анг эсэргүүцдэг хэн бэ? Та нарыг ирэх жилээс юу ч үгүй болгоно оо, тун удахгүй, харж хүлээж байгаарай” гэж заналхийлээд буцсан байдаг. Үнэхээр ч түүний заналхийлэл бодитой байсныг Х.Нямбаатар сайдын санаачлан оруулж ирж байгаа энэ хуулийн төсөл, заалтууд нотоллоо. Тэгэхээр Б.Галбадрах санасандаа хүрч чаджээ гэсэн үг. Энэ хуулин дээр ажилласан хүмүүсийн хэлж байгаагаар ан амьтанг дуудлагаар худалдан агнуулах 18 дугаар заалт Б.Галбадрахын шууд захиалга, лоббигоор орж ирсэн гэж байна.
За, дүүрч, хэн дуртай нь дуудлага худалдаанд мөнгө төлж ороод, дуртай ангаа агнаад байж болно гэж бодъё. Гэтэл түүнийг дагалдуулж оруулж ирсэн Амьтны тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан өөрчлөлтөөр тусгай ангийн үйл ажиллагааг түүнийг хамгаалж байгаа агнуурын бүс нутгийг менежмент хариуцагчаас салгахыг зорьсон маш ноцтой заалт оржээ. Тухайн ангийн бүсийн менежментийг хариуцсан компани, аж ахуйн нэгжүүд тэрхүү дуудлага худалдаанд ялсан гадаад дотоодын этгээдийн анг нь зохион байгуулж өгөөд, төрд орох ёстой хураамж, орлогыг нь өгөөд, ан амьтан хамгаалах ажлаа явуулах атлаа агнуурын нөөцийг ашиглах эрхгүй болж байгаа заалт оржээ. 29.11 дүгээр заалтад “Дуудлага худалдаанд агнуурын бүсийн менежмент хариуцагчаас бусад хүн, хуулийн этгээд оролцоно” гэж заасан нь Монголын төр зүгээр л хэн нэгний хатгаасаар дээрэмчин болсныг нотоллоо. Төр ингэж иргэдээ дээрэлхэн дээрэмдээд байж таарах уу? Тэр бүс нутгийн байгаль, ховор ан амьтны агнуур, хамгаалалтыг хамгийн зөв менежментээр зохицуулж ирсэн тогтолцоо эвдрэх нь байна шүү дээ. Орон нутагт бий болсон тодорхой орлого, ажлын байр алга болох нь. Хэн нэгэн 100 тод тарьж ургуулаад байж байтал төр шууд хажуугаар нь орж ирээд 10 модыг чинь дуудлага худалдаагаар зарна, гэхдээ эзэн чи үүнд оролцох эрхгүй гэж хэлж байгаатай адил сонсогдох, утгагүй, үнэн дээрэлхүү, дээрмийн заалт мөн байгаа биз. Дуудлага худалдаа явууллаа гэхэд тусгай ангийн хуваарийг харин ч агнуурын бүс нутаг хариуцагчдыг оролцуулж, эсвэл тэдний хариуцан хамгаалж байгаа агнуурын бүс нутагтаа хийж байгаа хамгааллын ажлыг дэмжсэн байдлаар явуулах ёстой шүү дээ. Дуудлага худалдааг хийдгээрээ хийг, хийх хийхдээ Засгийн газраас дараа онд гадаадын анчдаар агнуулах тусгай ангийн тоо толгой гарсны дараа ангийн квотыг өөрийн хариуцан хамгаалж байгаа агнуурын бүс нутагтаа тавиулахаар нээлттэй үнэ хаялцаад авдаг тогтолцоо нэвтэрвэл, энэ салбарт байгаа хардлага сэрдлэг ч арилж, хариуцсан агнуурын бүс нутагтаа ангийн хуваарь тавиулах гэж агнуурын компаниуд хэн нэгнийг авилгадах гэж хайх биш, нээлттэйгээр хуулийн дагуу мөнгөө төлөөд хуваарь авах эрх бүрдэнэ.
2022 оны 6 сарын 17-нд батлагдсан Зөвшөөрлийн тухай хуулинд тусгай зориулалтын ан амьтны зөвшөөрлийг дуудлага худалдаа, сонгон шалгаруулалтаар олгохоор заалт оруулаад, хамгийн гол нь энэхүү дуудлага худалдаагаа сумын засаг дарга нь зохион байгуулж явуулаад, ялагчид сумаас тусгай зориулалтын ангийн зөвшөөрөл олгохоор зохицуулалт оруулжээ. Одоо Монгол Улсын 17 аймгийн 145 суманд тусгай зориулалтын ангийн үйл ажиллагаа явагддаг бөгөөд ихэнх суманд 1-2 ширхэг тусгай ангийн хуваарь ногддог. Үнэхээр энэ чиглэлээр гадаадын анчин авчраад тусгай ангийн үйл ажиллагаа тогтвортой явуулъя гэвэл ангийн хуваарьт орох гээд бүтэх бүтэхгүй хэдэн арван сумаар тойрч яваад дуудлага худалдаанд оролцох боломжгүй. Оролцоод яллаа гэхэд дараа нь сумдаас зөвшөөрөл авах гэж, авсан зөвшөөрлөөрлөө дараа дараагийн бичиг баримт түүний дотор анчны буу сум оруулж ирэх гэж, дараа нь ан хийгдсэн хойно хилээр экспортлох гэж явдал суудал, бичиг баримт гэж хэдэн арван өдөр үргэлжилсэн явдал болох нь ээ. Ложистикийн хувьд бараг боломжгүй, тусгай зориулалтын ангийн үйл ажиллагааг ч бүрмөсөн зогсоох, түүнийг дагаад хийгддэг ховор ан амьтан хамгаалах ажлыг нэгмөсөн нугаслахаар зохицуулжээ. Түүнээс гадна, Монгол Улсын Улаан номд бүртгэлтэй дархан цаазтай ховор амьтнаа байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хяналтаас гаргах зохицуулалт болсон. Ховор амьтныг судалгаа шинжилгээний зориулалтаар барих, эд эрхтнийг экспортлох зөвшөөрлийг яам нь олгохоор заасан мөртлөө тусгай зориулалтаар гадаадын анчдаар агнуулах зөвшөөрөл олгох чухал харилцааг 145 суманд тараадаг нь сонин. Үүний гол шалтгаан нь сайдаар агнуурын бүсэд хуваарилуулж байгаад, дуудлага худалдаа хийнэ гээд заачихаар агнуурын бүс нутаг хариуцагчаас нь дээрэмдэх бололцоо гарна гэж Б.Галбадрах гуай тооцоолж л дээ.
Нөгөө талаар, сум бүрээр агнуурын бүс нутагт хуваарь хийж байгаад дуудлага худалдаа хийвэл нөгөө хамгийн их авилга, хээл хахууль, хэл амтай сайдын тушаалаар хуваарь хийдэг явдал арилахгүй. Зөвшөөрлийн хуулинд тусгай зориулалтын ан амьтны агнуур ба хамгааллын тогтолцоог самарсан энэ зохицуулалт оруулахдаа хуулийн өөрчлөлтийн үр нөлөөний судалгаа, үүнээс үүдэн гарах зардлын судалгаа гэр мэт хуулинд заасан шаарддлагыг огт хангахгүйгээр, энэ салбарт ажиллаж байгаа хүмүүсийн саналыг огт сонсохгүйгээр хулгайгаар хийсэн байна. Б.Галбардах ингэж хот, хөдөө олон зуун хүн ажиллаж, Монголын ховор ан амьтныг хамгаалж байгаа бүхэл бүтэн тогтолцоог эвдэн самарч, самуун дундаас ашиг хонжоо хайхаар шийджээ.
Төрийн бодлогоор ховор ан, амьтны ашиглалт, хамгаалалт нь нэг шугаманд байх ёстойг БОАЖ-ын шинэ сайд Б.Бат-Эрдэнэ та ойлгож байна уу? Саяхныг болтол мөнөөх Б.Галбадрах таны зөвлөх байлаа шүү дээ. Эрхэм Сайд аа! Таны зөвлөх асан Б.Галбадрах гэгч этгээдийн хүслээр энэ тогтолцоог нурааж байгаа бол дэндүү харамсалтай. Түүний хүсэл хэрэгжвэл Монголын ховор ан, амьтдыг шууд цаазын тавцанд аваачсан явдал болно. Зөвшөөрлийн хуулиар “зөвшөөрүүлээд”, амьтны хуулийн дуудлага 29 дүгээр зүйл гэж орж ирсэн, дуудлага худалдааны шударга бус зохицуулалтаар “алах” гэж байгаа агнуурын бүс нутгийн тогтолцоо нурвал Монголын ан, амьтан төдийгүй орон нутгийн иргэд хохирч үлдэх болно. Ангийн бүс нутгийн ашиглалт, хамгаалалтын менежментийг хариуцаж байгаа хувийн хэвшлийг санхүүгийн хувьд боомилж, хийсэн ажлых нь үр дүнг тонон дээрэмдэх гэж байна. Ингэж Монголын ан амьтны хамгааллын ажлыг эзэнгүйдүүлэх нь хэний ашиг сонирхолд нийцэж байна вэ? Эрдэмтэн, судлаачдынхаа үгийг сонсоорой! Яагаад тэд бүгдээрээ эсэргүүцээд байна вэ гэдгийг эргэцүүлээрэй! Эрхэм Сайд таны хийх ажлыг тань хүндийг өнөөг хүртэл нуруундаа үүрч ирсэн, Монголын ан, амьтанг хамгаалж, тоо толгойг нь өсгөж, ашиглалтыг нь зүй зохистой эрхэлж ирсэн хэдэн компани, аж ахуйн нэгжүүдийг та Б.Галбадрах мэтийн шуналтнуудын бүлэглэлийн эрхшээлд орж, захиалгын дагуу нь шонд өлгөх гэж байгаагаа ухаарч, таслан зогсоож өгөөч!
Б.Галбадрахыг БОАЖЯ-нд үүрлэсэн албан тушаалтнуудын ангийн бизнесийн нууц сүлжээг 30 шахам жил атгаж байгааг агнуур эрхлэгчид ярьж байна. Тэр бол БОАЖ-ын үе үеийн сайдын зөвлөхөөр өөрийгөө томилуулж чаддаг “шид”-тэй нэгэн. Өөрөө эс юм аа гэхэд өөрийн хамаарал бүхий хүмүүсийг томилуулчихдаг гэж байгаа. Дээрх яамны сайдаар томилогдсон хэн боловч түүний санал болгосон хүнийг дуртай, дургүй ч зөвлөхөөрөө авч ажиллуулдаг гэхээр ямар нөлөөтэй нэгэн болох нь харагдана. Зөвлөхүүд нь байгаль орчныг хамгаалах, аялал жуулчлалыг хөгжүүлэх гэхээсээ илүү тухайн жилд агнах ховор ан амьтан, түүж бэлтгэх ургамал, тэдгээрийн гадаад гаргах хэмжээ, хамгийн гол хэний, ямар компанид энэ бүхнийгээ хэчнээн хэмээтэйгээр өгөх вэ гэдэг тусгай зөвшөөрлийг атгаж, сайддаа нөлөөлж, шийдвэр гаргуулж суудгийг ийм бизнес эрхлэгч захын хүн хэлдэг юм билээ. Б.Галбадрахыг ийм нэгэн болоход нь ан, ав хийдэг, ангийн бүс нутаг, отогтой манай зарим улстөрч, эрх мэдэлтнүүдийн татаас, нөлөө маш их байсан, одоо ч байгаа гэх.
Б.Галдбадрах нь байгаль орчин, аялал жуулчлалын салбарт шинэ хүн биш. 1980-аад оноос Гадаадын жуулчдад үйлчлэх газар гэж байхаас л ажиллаж ирсэн нэгэн. Тиймээс жуулчдын халаасыг хэрхэн сэгсэрч, тэднээр яаж ан хийлгэх, агнасан амьтны арьс, үс, толгой, эврийг стандартын дагуу бэлтгэх, гадаадад гаргах бүх нүх сүвийг гаргуун мэдэх хүн. Энэ бүхнийгээ ашиглан хууль, хууль бус зүйлд түүн шиг гаршсан, хөлжсөн, энэ бизнесийг мафийн сүлжээ болгосон хүн үгүй гэх.
Нэгэн баримт: Түүний байгуулсан, эхнэр, хүүхдүүд, хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр:
-“Монгол тур” ХХК
-“Монгол тур ризорт” ХХК
-“Чандмань эрдэнэ” ХХК
-“Зандо” ХХК
-“Нандин охин” ХХК
-“Монгол ренч” ХХК
-“Амберелла” ХХК
-“Алтайн нүүдэлчин” ХХК
-“Эбон тур” зэрэг компани бүгд ан агнуурын салбарт үйл ажиллагаа явуулж байдаг. Эдгээр компаниараа дамжуулан ангийн бүс нутаг эзэмшин, гадаадын анчдаар ховордсон ан амьтан агнуулж, БОАЖЯ-наас тухайн жилд олгосон ангийн зөвшөөрлийн дийлэнхийг авч байна. Засгийн газрын тогтоолоор тусгай төлбөрт ан агнуулах компаниуд ангийн бүс нутагтай байх ёстой. Ангийн нэг бүс нутаг, энэ салбарт үйл ажиллагаа эрхэлдэг компанид тусгай төлбөрөөр ан агнуулах зөвшөөрөл өгдөг. Тусгай зөвшөөрлийг олгохдоо компаниудын үйлчилгээ, найдвартай байдал, санхүүгийн чадавх зэргээс гадна тухайн ангийн бүсэд хийсэн судалгаа, ангийн тоо толгойг зохистой хэмжээнд хадгалах, тэдгээрийг хамгаалах, өсгөхөд хэрхэн ажиллаж байгааг харгалзан үздэг юм. Мөн ан агнах төлбөрөө орон нутгийн тусгай санд урьдчилан байршуулах ёстой. Гэтэл Б.Галбадрах БОАЖЯ дахь нөлөө, улстөрчдөөр дамжуулан өөрийн, хамаарал бүхийн хүмүүсийн нэрээр байгуулсан дээрх компаниудаараа дамжуулан нэг жилд тоотой хэдхэн өгдөг ангийн тусгай зөвшөөрлийн дийлэнхийг халааслаж ирсэн нөхөр
Нэгэн баримт: Дээрх компаниуд Б.Галбадрахыг гэдгийг нотлох зарим баримтыг дурдъя. Тухайлбал, Ховд аймгийн Мөст сум дахь ангийн бүсээс 2018,2019 онд “Монгол тур ризорт” компанийнхан гадаадын анчдаар тусгай төлбөрт ан хийлгэсэн байна. Гэтэл энэ ангийн төлбөрийг татан буулгасан гэх “Монгол тур” компаниас хийжээ. Ганц энэ биш дээр дурдсан компаниудын ангийн олон төлбөрийг Б.Галбадрах хийсэн байдгаас үзвэл тэдгээр компани түүнийх, түүний хамаарал бүхий гэдэг нь харагдах биз ээ.
Нэгэн баримт: Тусгай төлбөрт ан амьтан агнуулах зөвшөөрлийг улстөрчид, БОАЖЯ дахь мафийн сүлжээгээрээ дамжуулан өөрийн хамаарал бүхий дээрх компаниудадаа олгуулж хөлжсөн тэрбээр мөнгөө үл хөдлөх хөрөнгө болгон угааж байна. Түүний мэдэлд хотын А бүс дэх тансаг зэрэглэлийн зоогийн газар, худалдаа, үйлчилгээ, томоохон компаниудын оффис бүхий “Галакси тауэр” гэх тэнгэр баганадсан барилга, дэлхийн шилдэг брэндийн ангийн буу, сум зардаг тусгай зөвшөөрөл бүхий дэлгүүр бий. Түүнчлэн “Скай ресорт” цанын баазын ойролцоо, Богд уулын нэгэн амыг тэр чигт нь хашиж авчээ. Энд бариулсан хаус хотхонд нь улстөрчид, эрх мэдэлтнүүд, чинээлэг эрхмүүд амьдардаг аж. Мөн тансаг зэрэглэлийн “Нарлаг өргөө” хотхоныг түүнийг бариулсан гэдэг юм билээ.
Нэгэн баримт: БОАЖЯ-наас олгодог тусгай төлбөрт ангийн зөвшөөрлийг хууль, журмын дагуу авах гэсэн компани, иргэдийг дээрэмдэг сүлжээнд Б.Галбадрах ганцаараа байдаггүй нь мэдээж. Түүний төрд байгаа хамгийн том түнш нь ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ж. Энхбаяр. Энэ хоёр олон удаа хамт ан хийж, олон удаа төр засгийн өндөр албан тушаалтны зочинд барих бэлэг нэрээр тусгай ангийн зөвшөөрөл гаргуулж зувчуулсан.
Бидэнд байгаа Б.Галбадрахын сүлжээнд улсын харцага Г.Ганхуяг (Босоо хөх Монгол хөдөлгөөн), Хурцгэрэл (Мэргэжлийн анчдын холбооны тэргүүн), Г.Одгийв (Б.Галбадрахын хүү), Ё.Орхон (БОАЖ–ын сайдын зөвлөх, ан агнуурын чиглэлээр мэргэшсэн, амьтан, байгаль хамгаалах олон хуулийн төсөл боловсруулахад оролцсон), одоогийн БОАЖ–ын яамны Хуулийн хэтсийн дарга С.Цогтгэрэл нар багтдаж ажээ. ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаярын зөвлөхийн хийдэг ажил нь БОАЖЯ-ны Хуулийн хэлтсийн даргын өрөөгөөр эргэлдэж, илүү дутуу хуваарийг Б.Галбадрахын нэр дээр болгуулах, хууль тогтоомжийг өөрийн хүссэнээр “янзлуулах” ажлыг гардан удирдаж байдаг аж. Хуулийн хэлтсийн дарга С.Цогтгэрэл гэгч шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах газраас сайдыгаа дагаж яаманд ирсэн нөхөр. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн том даргын дарамтад орсон уу, дээрх Б.Галбадрахын мөнгөнд явсан уу, агнуурын бүс нутгийн менежментийг устгах бодлогын гардан хэрэгжүүлэгч нэгэн. Ийм нэг этгээд, ангаар хязгааргүй баяжсан нөхөр өөрийн хүслээр хууль гаргуулж чадаж байна шүү дээ монголчууд аа! Төр ялзарч, дэндүү доройтсны илэрхийлэл энэ биш гэж үү!